2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1947

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         08           11                                     2025/ШЦТ/1947

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******холбогдох эрүүгийн ****** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *********

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, ******болох өөрийн гэртээ хамтран амьдрагч ******архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч ******тоглой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь “баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтот няцрал /1.4х0.6см/, хоёр нүдний зовхи, дух, хоёр талын шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, духанд цус хуралт, зүүн зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар, дух, баруун тохой, баруун бугуй, баруун өвдөгт зулгаралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо хохирогчтой хэвийн харилцаатай хамт байгаа…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

 

Хохирогч ******:

“..2025 оны 04 дүгээр сарын 05-ны орой караокед манай нөхрийн найзууд гэх зүс мэдэх 3-4 хүний хамт орсон. Тэгээд тэндээ сууцгааж нэлээн сууж байгаад би ариун цэврийн өрөө орсон чинь 1 найз нь гараа угаагаад зогсож байхаар нь би юм яриад байж байсан чинь манай нөхөр гаднаас орж ирээд үгийн зөрүүгүй намайг цохиход би газар унасан чинь миний толгой руу өшиглөж таарсан юм, тэгээд би шууд гэр лүүгээ харьсан. Тэгээд гэрт байж байхад нээх удаагүй байхад нөхөр араас ирээд хаалга би онгойлгож өгсөн чинь надтай маргалдаад намайг түлхэж унагасан ба би зарим болсон явдлыг айж сандарсандаа болоод санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5309 дугаартай:

“...******биед баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтот няцрал /1.4х0.6см/, хоёр нүдний зовхи, дух, хоёр талын шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, духанд цус хуралт, зүүн зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар, дух, баруун тохой, баруун бугуй, баруун өвдөгт зулгаралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ****** нь хохирогч ******архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь “баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтот няцрал /1.4х0.6см/, хоёр нүдний зовхи, дух, хоёр талын шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, духанд цус хуралт, зүүн зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар, дух, баруун тохой, баруун бугуй, баруун өвдөгт зулгаралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ****** болон түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ****** нь:

2025 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 05 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, ******болох өөрийн гэртээ хамтран амьдрагч ******архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч ******тоглой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж биед нь “баруун талын чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтот няцрал /1.4х0.6см/, хоёр нүдний зовхи, дух, хоёр талын шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр хацар, духанд цус хуралт, зүүн зулай, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар, дух, баруун тохой, баруун бугуй, баруун өвдөгт зулгаралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ******мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5309 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч ******эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч ******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

  

Иймд шүүхээс шүүгдэгч ******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа засрахгүй, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ****** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ