| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1949 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1949
2025 08 11 2025/ШЦТ/1949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *****нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *****, ***** байх *****эзэмшлийн зуслангийн хашаанд хүзүүнд байсан гинж тасаллаа гэх шалтгааны улмаас хохирогч ***** маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, дух, хамар, зүүн шуу, сарвуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шанаа, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, дагз, зүүн чамархай хуйх, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчтой учраа олсон уучлал гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч *****:
“...Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** нутаг дэвсгэрт *****нэртэй газар байх зуслангийнхаа гэрийг янзлахаар ажлын 3 хүмүүсийн хамт очсон тэгээд гэрээ янзлах гээд байж байхад би ажлынхаа нэг хүнтэй хамт нэг шил архи уугаад байж байхад манай хажуу талын хөрш ***** гэх залуу ирж танилцсан бөгөөд танилцангаа хамт архи уусан тэгээд би хашаа хороо болон дотор нь хийж байсан нойл энэ тэрийг танилцуулаад ингэж хийвэл зүгээр юм байна гэж хэлээд танилцуулсан тэрний дараа ***** нь би бас өөрийн хашаагаа үзүүлье гэж хэлээд дагуулж очоод шинэ цутгасан байшингийн суурин дээр суугаад юм яриад сууж байхдаа би ийм гинж яах гэж зүүдэг юм гэж хэлээд хуруугаар гогодоход тасарчихсан, тэгтэл тухайн ***** гэх залуу нь чи миний эхнэрийн авч өгсөн гинжийг тасалчихлаа гэж хэлээд нэг удаа шанаа хэсэг рүү цохисон бөгөөд би унахдаа хажуу зүүн жуу тийшээ байшингийн хундаамны чулуун дээр зүүн гараараа дарж толгойны зүүн хэсгээрээ чулуу мөргөж унасан тэгээд миний толгойны зүүн хэсэг шалбарч, зүүн гарын гадна хэсэг язарч гэмтсэн тэрний дараа ***** гэх залуу нь энэ хүнээ аваач ээ гэж манай хамт ирсэн ажилчдыг дуудсан тэгээд ***** гэх залуу намайг ирж аваад хашаанд очоод байж байхад ***** гэх залуу нь өөрийн ***** улсын дугаартай цагаан өнгийн ***** маркын автомашинаа унаад яваад өгсөн удалгүй машинтайгаа хүрч ирсэн ирэхдээ чамаас уучлалт гуйх гэсэн юм гэж хэлээд нэг шил архи бариад манай хашаанд орж ирсэн тэр үед хоол болчихсон байсан болохоор хоол унд идээд байж байхад тухайн архиа надад хийж өгөхөөр нь би авч ирсэн архийг нь уухгүй гэж хэлэхэд тухайн ***** гэх залуу нь машин руугаа архиа аваад явсан тэгэхээр нь би ардаас нь очоод чи зугтаах гэж байна уу гэж хэлээд жолоо дээр сууж байхаар нь татаж буулгахдаа нэг удаа цохисон тэгтэл ***** гэх залуу нь машинаасаа бууж ирээд миний хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн тэр үед манай ажлын хүмүүс ирж дахиж салгасан. Тэрний дараа тухайн ***** гэх залуу нь машинаа унаад өөрийн хашаа руу явж орсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Гэрч *****:
“...Тухайн хөрш залуу нь хаашаа дагуулж явсан тухайн залуугийн хашаан дотор тэр хоёрыг хэрхэн зодолдсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан очиж авч ирэхэд толгойноос нь цус гарсан нүд нь хөхөрчихсөн, зүүн гараас нь цус гоожчихсон байдалтай авч ирсэн. Сүүлд даргын хашааны хаалганы хажууд машинтайгаа ирэхдээ архи барьчихсан уучлалт гуйх гэсэн юм гэж хэлээд ирсэн тэгээд дарга тухайн архинаас нь уухгүй гэж хэлэхэд удахгүй буцаад гараад явчихсан, машин дээрээ очоод байж байхад нь дарга ***** нь хойноос очиход машинаасаа бууж ирэнгүүтээ мөргөснийг бол би харсан тэгээд бид нар очиж салгасан. Тэр хоёрыг маргалдахад өөр маргалдсан хүн байхгүй, очиж сүүлд хамар мөргөхөд салгаж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0725/6748 дугаартай:
“...***** биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, дух, хамар, зүүн шуу, сарвуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шанаа, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, дагз, зүүн чамархай хуйх, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,
Шүүгдэгч *****хувийн байдалтай баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *****нь хохирогч ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *****нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *****нь:
2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *****, ***** байх *****эзэмшлийн зуслангийн хашаанд хүзүүнд байсан гинж тасаллаа гэх шалтгааны улмаас хохирогч ***** маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, дух, хамар, зүүн шуу, сарвуунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, баруун шанаа, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхи, хамар, хүзүүнд цус хуралт, дагз, зүүн чамархай хуйх, зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
- 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.*****, гэрч *****нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ЕГ0725/6748 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн хохирогч ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*****г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Б.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулав.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ***** дугаартай дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ