2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1958

 

 

 

 

 

 

 

 

 

     2025          08          12                                    2025/ШЦТ/1958

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Н.Цогням /томилолтоор/,

шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *****нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороо, *****хохирогч *****Playstation-5 тоглоомыг түрээсэлж тоглоод буцааж өгнө гэж хуурч, 3 өдрийн түрээсийн мөнгө болох 180.000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээсэлсэн тоглоомоо эргэж өгөлгүй хохирогчид 2.232.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч *****ийн:

“...Би Playstation-5 тоглоом түрээсэлдэг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *****гэх залуу тухайн тоглоомыг түрээсэлье гээд пейжээр холбогдсон. Тэгээд би гэрт нь буюу Баянгол дүүргийн 71-р байрны 81 тоотод аваачиж өгөөд гурван өдрийн мөнгө болох 180.000 төгрөг голомт банкны ***** дугаарын данснаас миний эзэмшлийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 3 өдрийн дараа ахаа би мөнгөгүй байна, удахгүй боломжтой болоод өгнө гэж хэлэхээр нь би сунгаад явж байгаад 12 дугаар сарын 15-ны өдөр уг Playstation-5 тоглоомыг ломбардад тавьсан байсныг мэдсэн би өөрийн Playstation-5 загварын тоглоом болон тоглоомын 2 ширхэг гар, цэнэглэгч, цүнх зэргийг эргүүлэн авч чадаагүй. Харин тэр ***** гэх хүүхдийн аав ***** гэх хүн надтай холбогдож миний Хаан банкны ***** тоот дансанд хохирол төлбөр гэж 2.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би одоо яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Би Playstation-5 загварын тоглоом болон тоглоомын нэг ширхэг гар, цэнэглэгч зэргийг 2023 оны 11 сард PC mall-c 2.400.000 төгрөгт авч байсан. Харин нөгөө нэг гарыг нь тоглоом авсан тухайн үедээ ачлал их дэлгүүрээс 250.000 төгрөгт авч байсан. Цүнхийг нь мөн Ачлал их дэлгүүрийн 1 давхраас 120.000 төгрөгт авч байсан. Саарал өнгийн Playstation-5 тоглоом хийх зориулалтын цүнх байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-34 дэх тал/,

Гэрч *****:

“...*****нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай 25-р эмийн сангийн автобусны буудлын хойд талд байрлах салбараар үйлчлүүлж Playstation 5 загварын тоглоомыг 2 ширхэг rap, HDMI оролт, цэнэглэгч цүнхний хамтаар нийтэд нь 1.100.000 төгрөгийн барьцаанд 10 хоногийн хугацаагаар тавиад авалгүй үлдээсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгөөр 10 хоног сунгаад эргэж авалгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Гэрч Ц.*****ийн:

“...Би энэ асуудлын талаар тэр тоглоомын эзэн гэх /нэрийг нь санахгүй байна/ залуугаас анх мэдсэн. Одоо өдрийг нь тодорхой сайн санахгүй байна 2023 оны 12 дугаар сард тэр залуу манай гэрт ирээд “танай хүү миний тоглоомыг түрээслэхээр аваад алга болчихлоо. Би танай хүүг цагдаад өгчихсөн байгаа шүү” гэж хэлсэн. Тухайн үед манай хүү найзуудтайгаа нийлж гадуур яваад гэртээ 2 cap орчим ирээгүй байсан бөгөөд хүүг маань эзгүй хойгуур Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс явж байна гээд нэг цагдаа бас ирж энэ асуудлын талаар ярьж хэлээд хүүг маань сураад явж байсан. Тэгж би энэ асуудлын талаар олж мэдээд сураглаж явж байгаад хүүтэйгээ холбогдтол ***** “би тэр тоглоомыг нь 25-р эмийн сангийн автобусны буудлын ар талын “*****” гэх ломбардад тавьчихсан” гэж хэлсэн бөгөөд би тэр газарт нь очиж уулзаад тоглоомыг нь авах гэтэл тухайн үед миний мөнгө хүрээгүй тул 500.000 төгрөгөөр сунгалт хийгээд явж байсан юм. Тэгээд дараа нь /одоо өдрийг нь санахгүй байна/ тоглоомын эзэн залууд 2 сая орчим төгрөг дансаар нь шилжүүлж өгөөд хохирлыг нь барагдуулсан. Харин тэр тоглоомыг нь ломбардаас авалгүй орхисон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-925- 12329 дугаартай алдагдсан Playstation 5-ыг 2.232.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 46-50 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****нь хохирогч *****“хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *****нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*****ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч *****нь:   

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороо, 71-р байрны 81 тоотод хохирогч *****Playstation-5 тоглоомыг түрээсэлж тоглоод буцааж өгнө гэж хуурч, 3 өдрийн түрээсийн мөнгө болох 180.000 төгрөгийг хохирогчид шилжүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон түрээсэлсэн тоглоомоо эргэж өгөлгүй хохирогчид 2.232.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч *****, гэрч *****, Ц.***** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүл*****, “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-925-12329 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****ид 2.232.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч, түүний ар гэрийн зүгээс хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Г.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч *****нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд ял шийтгэлийн бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.*****ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.  

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ***** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **********ийн *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.*****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*****ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ