| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0103/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1959 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Бум-Аюуш |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1959
2025 08 12 2025/ШЦТ/1959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Д.Бум-Аюуш,
хохирогч *****,
шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *********
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *****нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****”-д байрлах *****ы ажлын байранд тавилга хийж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тавилга хийж өгөлгүйгээр банкны зээлээ төлөн, 5.860.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** мэдүүлэхдээ: “...Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Тавилга хийлгэхээр өгсөн 5.860.000 төгрөгөөсөө сая хурлын өмнө 1.000.000 төгрөгийн хохирлыг авлаа. Одоо үлдэх 4.860.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Хурдан хугацаанд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Хохирол төлбөрөө төлчихвөл гомдол, санал байхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Цагдаагийн байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:23 цагт “Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” 2025 оны 04 дүгээр сарын 02-ны 17:00 цагийн орчимд тавилга хийлгэнэ гэж захиалга өгөөд залилуулсан” гэсэн утгатай гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
Хохирогч *****ы:
“...Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****”-ын ажлын байрандаа 2025 оны 04 дүгээр сарын 02-ны 17:00 цагийн орчимд ажлын байр дээрээ тавилга хийлгэхээр болж өмнө тавилга хийлгэж байсан хүнд захиалга өгөөд 5.860.000 төгрөг шилжүүлэх болон бэлнээр өгч залилуулсан. ...өмнө нь 2020 онд гэртээ тавилга хийлгэнэ гээд хийлгүүлж байсан. ...би тухайн хүнд өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** гэх данснаас 860.000 төгрөгийг шилжүүлсэн мөн 5.000.000 төгрөгийг бэлэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч *****ы эзэмшдэг “Хаан банк” дахь ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 31-35 дахь тал/,
2025 оны 06 дугаар сарын 24-ны өдөр *****эзэмшдэг “Хаан банк” дахь ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч ***** нь цагдаагийн байгууллагад “...сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх эмнэлгээр тогтоолгох шаардлагагүй...” гэсэн бичгээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *****нь хохирогч *****ыг “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 4.860.000 төгрөгийг гаргуулж хохирогч *****д олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *****нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *****нь:
2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****”-д байрлах *****ы ажлын байранд тавилга хийж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж тавилга хийж өгөлгүйгээр банкны зээлээ төлөн, 5.860.000 төгрөгийн хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Цагдаагийн байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:23 цагт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *****ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл”, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч *****ы эзэмшдэг “Хаан банк” дахь ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдөр *****эзэмшдэг “Хаан банк” дахь ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч ***** нь цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан хүсэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *****5.860.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, харин шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл хохирол болох 4.860.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ***** дугаар хэрэгт хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****4.860.000 төгрөгийг гаргуулж, хохирогч *****д олгосугай.
6. Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *****урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ