| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2021/01082/и |
| Дугаар | 135/ШШ2022/00173 |
| Огноо | 2022-01-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2022/00173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2021/01082/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... аймгийн ...... сумын ..... дугаар баг, ....., ..... тоотод оршин суух Б овогт Э-н Г /РД: ........../,
Хариуцагч: ...... аймгийн ...... сумын ..... дугаар баг, ..... дугаар хороолол, .... дугаар байр, ..... тоотод оршин суух Б овогт Б-н М /РД: ....../ нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр ...... төгрөг, зээлийн хүү ..... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ..... төгрөг, нийт ...... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... хариуцагч Э.Г, Б.М нарт зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч төлөхгүй байх тул 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ..... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Э.Г, Б.М нараас зээлийн төлбөр ..... төгрөг дээр нотариатын зардал ..... төгрөг, нийт ...... төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаа хөрөнгө байхгүй гэв.
Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний өие Э.Г нь ...... ...... төгрөгийн зээл авч нийт ...... төгрөгийн үлдэгдэлтэй энэхүү зээлийг маргах шалтгаангүй өөрөө төлнө. Хамтран зээлдэгч Б.М нь энэхүү зээлд хамааралгүй болно. Одоогоор тогтсон ажил төрөлгүй байх тул төлбөр төлөгдөөгүй. Ойрын хугацаанд ажилд орохоороо төлөөд явах боломжтой. Зээлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа:
....... нэхэмжилсэн ...... төгрөгийг бүхэлд нь төлж чадахгүй ээ. Миний бие нь 2021 оны 02 дугаар сарын 28-нд Э.Г гэдэг хүнээс салсан тул энэ хамтрагчаар орсон ...... зээлээр татгалзсан, тийм болохоор надад энэхүү мөнгөн дүнг төлөх бололцоо байхгүй, тиймээс энэ нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж чадахгүй тул энэ хүний хамтран зээлдэгчээс салгах хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...... нь хариуцагч Э.Г, Б.М нараас үндсэн зээл ..... төгрөг, зээлийн үндсэн хүү ...... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ..... төгрөг, нийт ..... төгрөгийг гаргуулах, нотариатын зардал ..... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Голомт банк нь Э.Г, Б.М нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 48 сарын хугацаатай ...... төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 18 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ..... дугаар зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ...... нь хариуцагч Э.Г, Б.М нар зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасан зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, түүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг уадаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч Э.Г шүүхэд гаргасан ...нийт ..... төгрөгийн үлдэгдэлтэй энэхүү зээлийг маргах шалтгаангүй өөрөө төлнө... гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Мөн хариуцагч Э.Г, Б.М нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 18 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 2.9-т зээлдэгч нь зээлийн гэрээний графикт хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т: ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.М-н шүүхэд гаргасан ...Миний бие нь 2021 оны 02 дугаар сарын 28-нд Э.Г гэдэг хүнээс салсан тул энэ хамтрагчаар орсон ...... зээлээр татгалзсан, тийм болохоор надад энэхүү мөнгөн дүнг төлөх бололцоо байхгүй, тиймээс энэ нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж чадахгүй тул энэ хүний хамтран зээлдэгчээс салгах хүсэлтийг минь хүлээн авна уу гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хариуцагч Э.Г, Б.М нар тодорхой хугацаанд хамтын амьдралтай байсан, одоо тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь зээлийн гэрээнээс татгалзах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх шалтгаан биш юм.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э.Г, Б.М нараас зээлийн үндсэн төлбөр ..... төгрөг, зээлийн үндсэн хүү ..... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ..... төгрөг, нийт ..... төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...... олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ..... нотариатын зардал ..... төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хариуцагч нарын зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан зардал байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Г, Б.М нараас зээлийн үндсэн төлбөр ..... төгрөг, зээлийн үндсэн хүү ..... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ...... төгрөг, нийт ...... төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...... олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хариуцагч Э.Г, Б.М нараас нотариатын зардал .... төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ...... төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид ..... төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ...... олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС