Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2021/01420/и |
Дугаар | 135/ШШ2022/00211 |
Огноо | 2022-02-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2022/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/01420/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** аймаг, *** сум *** дугаар баг *** төвийн байр *** дүгээр давхар К /РД:*** ../-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** *** аймаг, ***.. сум, *** .-р баг, *** .. ... хэсэг *** *** гудамж *** тоотод оршин суух *** ... регистрийн дугаартай *** . овогт Б-ийн М-,
Хариуцагч: *** аймаг, *** сум, *** .-р баг, *** ... ... хэсэг ... ***. гудамж *** ... тоотод оршин суух, *** .. регистрийн дугаартай, *** овогт В-н Д-,
Хариуцагч: ***. аймаг, *** *** сум, ***.-р баг, *** *** дүгээр хороолол *** ... байр *** . тоотод оршин суух, *** регистрийн дугаартай, ***. овогт Г-ийн О- нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 178 028 998.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-,
Хариуцагч Б.М-,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** банк нь Б.М-, В.Д-, Г.О-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 178 028 998.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.М-, В.Д-, Г.О-нар нь тус банктай *** .. оны ... дугаар сарын ...-ны өдөр №******* тоот зээлийн гэрээ байгуулж 130,000,000,00 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийг авсан. Зээлийг тус аймгийн 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Найрамдал төв” –ийн 2 давхарт паб лонжийн зориулалттай тоног төхөөрөмжийн болон завсар үйлчилгээний хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд
1. В.Д- /*** ../, А.С-/*** / нарын өмчлөлийн *** аймаг, *** ... сумын ... дугаар баг *** дугаар хороолол ... дүгээр байр *** тоот 29.0 м,кв талбайтай *** өрөө эрхийн улсын бүртгэлийн Y-*** .дугаартай *** *** дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, орон сууцыг №*******-1 тоот барьцааны гэрээгээр,
2. Г.О-/*** .../, Б.Х- /*** *** .../, Б.У-/*******/ нарын өмчлөлийн *** аймаг *** ... сум *** . дугаар баг *** *** баг *** .. дүгээр хороолол *** байр *** тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, орон сууцыг №*******-2 тоот барьцааны гэрээгээр,
3. Б.М- /*******/, В.Д- /*******/ нарын өмчлөлийн *** аймаг, *** ... сумын *** ...дугаар баг *** ... ... хэсэг гудамж*** . тоот *** .. мкв хороолол *** байр *** тоот 39,0 талбайтай эрхийн гэрчилгээтэй хувийн сууцыг №*******-3 тоот барьцааны гэрээгээр
4. Б.М- /*******/, В.Д- /*******/ нарын өмчлөлийн *** аймаг, *** . сум *** ... дугаар баг *** .. *** хэсэг гудамж *** тоот *** . мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөх эрхтэй газрыг №*******-3 тоот барьцааны гэрээгээр,
5. П.Г-()-гийн өмчлөлийн:
*** аймаг, *** . сум, ...-р баг *** . *** . дугаар гудамж *** . тоот, *** . м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газрыг №*******-4 тоот барьцааны гэрээгээр,
6.Б.У-()-ын өмчлөлийн:
*** аймаг, *** . сум, *** . баг, *** . *** . *** . гудамж *** тоот, ... м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхтэй газрыг №*******-5 тоот барьцааны гэрээгээр,
7. Б.М- (*******)-ын өмчлөлийн:
“Т- п-” маркын, *** . онд үйлдвэрлэсэн, мөнгөлөг өнгийн, Монгол улсад 2017/02/15-д орж ирсэн, суудлын зориулалттай, улсын *** .. ДАХ дугаартай тээврийн хэрэгслийг №*******-6 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх (Фидуци)” гэрээгээр К- б-ны өмчлөлд шилжүүлж, тус тус барьцаалж, Зээлийн барьцааны гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрээд байна. Иймд, Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б.М-, В.Д-, Г.О-нараас өнөөдрийн буюу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 178,028,998,00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,048,095.00 төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч *** банк нь МУ-ын ИХШХШ тухай хуулийн 26-р зүйлд заасан эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжлэх болно гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К- б-ны нэхэмжлэлтэй Б.М-, В.Д-, Г.О-нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 178 028 998 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч талаас дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Б.М-, В.Д- бид нар “ М- ц- о-” ХХК- иараа Г- х- л-, р-, л-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор тус банкнаас *** .. оны ... дугаар сарын ...-ны өдөр *** *** *** төгрөгийн зээлийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авч, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, түрээсэлж авсан *** *** төвийн 2 дугаар давхарын *** мкв талбай бүхий обьектод иж бүрэн, тохижолт, засвар хийж, ресторан, лонжийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл Ковид цар тахлын нөхцөл байдлын улмаас ***. оны *** . дугаар сарын ***.-ний өдрөөс эхлэн *** аймгийн засаг даргын 01/А/54 дугаар захирамжаар манай үйл ажиллагааг зогсоосноос хойш бүтэн жилийн турш манай ресторан хаагдсан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 11-т гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн үед үүрэг гүйцэтгэх хугацааг түр хугацаагаар хойшлуулж болно, “ давагдашгүй хүчин зүйл” гэдэгт урьдчилан мэдэх боломжгүй байгалийн болон нийгмийн үйл явдлыг ойлгоно гэж заасан. Иймд Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа зогсож, орлогогүй болсон тул *** *** *** ..-нд зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах тухай хүсэлт *** банкинд өгсөн боловч хуримтлагдсан хүүгээ төл гэсэн хариуг амаар өгч ямар нэг арга хэмжээ аваагүй гэрээгээ зөрчсөн. Монгол банк болон Засгийн газраас *** ... сард компаниудыг дахин санхүүжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн тул зээл төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр өгсөн боловч мөн л хариу өгөөгүй.
Рестораны үйл ажиллагааг 2021 оны хавраас нээсэн боловч цагийн болон хүний тооны хязгаарлалттай, архи согтууруулах ундаа зарахыг бүрэн хориглосон нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас үйл хэвийн горимдоо ороогүй л байна.
Гэхдээ боломжоороо төлөлт хийж, зээл ашиглалтын хугацаанд нийт 27 203 906 төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс 64 төгрөг хасаж, хүүнд 24 601 953 төгрөг, 2 601 953 төгрөгийг хассаныг дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: Талууд зээлийн гэрээгээр, түүний салшгүй хэсэг болох Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн тогтмол төлөх, хуваарь зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон.
Гэтэл цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас зээл, хүү төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж чадахгүй болж төлбөрийн чадваргүй болсныг К- б- сайн мэдэж байсан. Учир нь зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар *** ...-ны өдрөөс эхлэн сар бүр 2,708,333 төгрөгийн үндсэн зээл, хүү 2 517 369 төгрөг буюу нийт 5,225,703 төгрөг төлөх ёстой байсан боловч зөвхөн хүүг төлж, үндсэн зээлийг төлж чадаагүйн улмаас нэмэгдүүлсэн хүү бодогдож эхэлсэн болох нь зээл хүүгийн тооцооллоор нотлогдоно. Энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл зээлийн хуваарьт заасан үндсэн зээлийг нэг ч удаа төлөөгүй, тэр байтугай хүүгээ бүрэн төлж чадахгүй нийт 72 029 226 төгрөгийн хүү бодогдсоноос 24 223 479 төгрөгийн хүүг төлж байсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн банкинд төлж байсан төлбөр нь тухайн сар бүрд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөрт хүрэлцэхгүй байсан байна.
Зээлдэгчийн төлбөрийн чадвар муудсан дээрх тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “ Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж зохицуулсны дагуу 2020.01.25-ны өдрөөс хойш төлсөн төлбөрийг суутгах ёстой байсан. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай “ Иргэний хуулийн 44,45,46 дугаар бүлэг, Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2.3-т “ ... үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүйгээр хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэдгийг ... зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно” гэж заасан, мөн тогтоолын 2.4-т “ Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ” гэж тайлбарласан.
Манай зээлийн хувьд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө Зээлийн эргэн төлөлийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс нэмэгдүүлсэн хүү тооцож Иргэний хуулийн заалтыг улсын дээд шүүхийн тайлбарт нийцэж байна. Гэтэл Зээлийн эргэн төлөлийн хуваарьт заасан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн бүх төлбөрийг төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдодд иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллын дагуу төлүүлж улсын дээд шүүхийн тайлбарын дагуу хуулийг нэг мөр хэрэглэх ёстой байтал банк нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлбөрийг төлүүлсэн нь хууль зөрчсөн байна.
Хэрвээ улсын дээд шүүхийн тайлбарт заасан дарааллаар төлбөрөөс хасалт хийсэн бол 2020.01.25-ны өдрөөс хойш хүүнд төлсөн 8,956,853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 2 378 638 төгрөг, нийт 11 335 491 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 118 664 509 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байна.
Мөн зээлдэгчээс үл хамаарах шалтгаанаар буюу *** аймгийг Засаг даргын 2020.02.20-ны өдрийн захирамж, 2020.03.11-ний өдрийн 01-А/84 тоот захирамж, 2020.11.11-ний өдрийн 01-А/364 , 2020.11.12-ны 01-А/366 тоот захирамж, 2021.01.06-ны өдрийн 01-А/02 тоот захирамж. 2021.01.26-ны өдрийн 01-А/26 тоот захирамж, 2021.01.28- ны өдрийн 01-А/34 тоот захирамж. 2021.02.22-ны өдрийн 01-А/73 тоот захирамж, 2021.04.19-ны өдрийн 01-А/117 тоот захирамж, 2021.04.24-ний өдрийн 01-А/130 тоот захирамж, 2021.05.07-ны өдрийн 01-А/148 тоот захирамж, 2021.05.07-ны өдрийн 01-А/149 захирамжаар тус хугацаанд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ удаа дараа авагдсан. Үүнээс 2020.02.25-2020.05.21 хүртэл 91 хоног, 2020.11.11-2021,03.09 хүртэл 212 хоног, 2021.03.25-2021.06.04 хүртэл 73 хоног, 2021.06.25-2021.09.12 хүртэл 79 хоног, нийт 455 хоног манай рестораны үйл ажиллагааг бүрэн зогсоож, бусад үед хязгаарлалттайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Иймд зээлдэгчээс үл хамаарах шалтгаанаар сул зогссон 455 хоног* 81,205.44 төгрөг / нэг хоногийн хүү/ = 36,948,475 төгрөгийн хүүг төлөхөөс татгалзаж байна. Нийт төлвөл зохих 72,029,226 төгрөгийн хүүгээс төлөхөөс татгалзаж байгаа 36,948,475 төгрөгийн хүүг хасвал 35,080,750 төгрөгийн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд зээлийн үлдэгдэл 118 664 509 төгрөг болон 35 080 750 хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 24 283 729 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний бие Г.О-нь М-, Д-нартай К- б-аас уг зээлийг авсан нь үнэн. Гэвч цар тахалын нөхцөл байдлаас сүүлийн 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа хязгаарлагдсан ашиг орлого байхгүй алдаг оног ажилуулснаар уг зээлийн хүүг төлөх боломжгүй болсон болно гэжээ.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Б.М-ын хүсэлт, зээл хүсэгчийн анкет, В.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хамтран хүсэгч, батлан даагчийн анкет, Г.О-ы цахим үнэмлэхийн хуулбар, Г.О-ы зээл хамтран хүсэгч, батлан даагчийн анкет, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, В.Д-, А.С-нарын өмчлөлийн *** *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, В.Д-, А.С-нараас төлөөлөх эрхийг Б.М-т олгосон итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Г.О-, Б.Х-, Б.У-нарын ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.У-аас Г.О-д олгосон итгэмжлэл, Б.Х-гаас Г.О-д олгосон итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б.М-, В.Д- нарын өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, П.Г-ийн өмчлөлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, П.Г-ээс Г.О-д олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Б.Уранзаяагийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, техникийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагч талаас *** аймгийн Засаг даргын захирамжуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч К- б- Д- с- нь хариуцагч Б.М-, В.Д-, Г.О-нарт холбогдуулан *** .. оны ... дугаар сарын ...-ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 129 999 936 төгрөг, зээлийн хүү 47 805 747 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 223 315 төгрөг нийт 178 028 998 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж Грийн хаус лоунж, рестораныг бүрэн засварласан. Гэвч цар тахлын улмаас бүтэн жил үйл ажиллагаа зогссон. Зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хуримтлагдсан хүүгээ төл гээд банк арга хэмжээ авч өгөөгүй. Бичгээр хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Гэхдээ боломжоороо төлөлт хийж, зээл ашиглалтын хугацаанд нийт 27 203 906 төгрөг төлсөн боловч үндсэн зээлээс 64 төгрөг хасаж, хүүнд 24 601 953 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 601 953 төгрөг хассаныг зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хуулийн 216.4-т зааснаар 2020.01.25-ны өдрөөс хүүд төлсөн 8 956 853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 2 378 638 төгрөг нийт 11 335 491 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан *** .. оны ... дугаар сарын ...-ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээгээр нэг талаас К- б-, нөгөө талаас зээлдэгчийг төлөөлж Б.М-, хамтран үүрэг гүйцэтгэгчийг төлөөлж В.Д-, Г.О-нар 130 000 000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авч, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр төлөхөөр тохирчээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь зээлийн төлбөрт 26 602 181,57 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй байна.
Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр үүрэг хүлээсэн боловч гэрээгээ зөрчсөн тул удаа дараа үүргээ биелүүлэх мэдэгдлийг өгч байсан талаар мэдүүлж маргаагүй ба Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй тул талуудын хооронд байгуулсан *** .. оны ... дугаар сарын ...-ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь зүйтэй.
Хариуцагч нар нь зээлийн хүүд төлөгдсөн 24 223 479 төгрөгөөс 2020.01.25-ны өдрөөс хойш зээлийн хүүд төлөгдсөн 8 956 853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдсөн 2 378 638 төгрөг нийт 11 335 491 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэж маргаж байгаа бөгөөд зээлдүүлэгч тал эхний 6 сарын хугацаанд буюу 2019.07.25-2019.11.25 хүртэл үндсэн зээлээс чөлөөлсөн ба хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөрт сар бүр 2 708 333 төгрөг төлөх, дээрх хугацаанд зээлийн хүүд эхний сард 2 760 986,30 төгрөгийг төлөх, ингэснээр дараагийн сард төлөх хүүгийн хэмжээ буурахаар харилцан тохирчээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох бөгөөд зээлийн гэрээний үндсэн үүрэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэр дүнгээс бүрдэнэ.
Хариуцагч нар зээл аваад эхний сард зээлийн хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөд түүнээс хойш график зөрчсөн ба данснаас өдөр бүр зээлийн хүү татаж байсан боловч төлбөл зохих хүүгийн хэмжээнд хүрдэггүй байсан нь нэхэмжлэгчийн гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, талуудын тайлбараар тогтоогдож байх тул 2020.01.05-аас зээлийн хүүд төлсөн 8 965 853 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 2 378 638 төгрөг нийт 11 335 491 төгрөгийг үндсэн зээлээс хасуулна гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч нар нь цар тахалтай холбоотой хөл хорионы улмаас зээл, хүү төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж чадахгүй болсон тул гэрээний 11-т зааснаар давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн үндэслэлээр *** аймгийн Засаг даргын цар тахалтай холбогдуулан тухай бүр авч байсан арга хэмжээний талаар захирамжуудыг ирүүлж, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 2 сард, 7 сард бичгээр гаргасан гэж тайлбар гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл цар тахалтай холбогдуулан бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах хүсэлтийг зээлдүүлэгч талд гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн байдал тогтоогдохгүй байна.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 6 сарын 20-ны өдрийн №*******-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан В.Д-, А.С-нарын өмчлөлийн *** *** дугаартай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *** аймгийн *** . сумын баг, 6 хороолол, байрны , 29,0 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.О-, Б.Х-, Б.У-нарын өмчлөлийн, ******* дугаартай, *** аймгийн *** . сумын баг, Өргөө баг 21 хороолол, байрны , 39,0 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Б.М-, В.Д- нарын өмчлөлийн, дугаартай, *** аймгийн *** . сумын 15-р баг, Мангирт 1 хэсэг гудамж, 11а тоот хаягт байрлалтай, 104,55 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Б.М-, В.Д- нарын өмчлөлийн, дугаартай, *** аймгийн *** . сумын 15-р баг, Мангирт 1 хэсэг гудамж, 11а тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 372 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар, П.Г-ийн өмчлөлийн *** аймаг, *** . сум 5 дугаар баг, Хөтөл 13 дугаар гудамж 27 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 716 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар, Б.Уранзаяагийн өмчлөлийн *** аймгийн *** . сумын 18-р баг, Малчин Хөтөл 12 гудамж, 2 тоот, 4506301031 нэгж талбарын дугаартай, 688 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар зэргийг барьцаалсан байх бөгөөд дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ. / хх- 20- 52/
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа *** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-*** .. дугаар *** ... хорих ангид даалгах нь зүйтэй.
Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дагуу зээлдэгч Б.М-ын эзэмшлийн Т- P- *** маркийн, ZVW300168855 арлын дугаартай, 91-49 Дах улсын дугаартай автомашиныг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр К-д б-ны эзэмшилд *** .. оны *** сарын *** -ний өдөр шилжүүлсэн байна. / хх-ийн 51-53/
Талуудын Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх №*******-6 дугаартай гэрээний 3.1-д Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 30 хоногоос дээш зөрчиж, зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй, эсхүл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд банк зөрчлөө арилгахыг шаардсан албан бичиг хүргүүлэх бөгөөд хэрэв тухайн хугацаанд зөрчлөө арилгаагүй бол банк фидуцийн зүйлийг хураан авч, бусад иргэн, хуулийн этгээдэд худалдан борлуулж, худалдан борлуулсан нийт дүнгээр шаардлагаа хангуулна гэж тохирсны дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгөө захиран зарцуулах эрх нэхэмжлэгч талд байх тул үүргийн гүйцэтгэлийг 91-49 Дах улсын дугаартай автомашиныг зарж борлуулсан дүнгээр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч В.Д-, Г.О-нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул тэднийг байлцуулахгүйгээр талуудын хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К- б-ны Д- с-, хариуцагч Б.М-, В.Д-, Г.О-нарын хооронд байгуулсан *** .. оны ... дугаар сарын ...-ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.М-, В.Д-, Г.О-нараас 178 028 998 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К- б-ны Д- с-т олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох В.Д-, А.С-нарын өмчлөлийн *** *** дугаартай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, *** аймгийн *** . сумын баг, 6 хороолол, байрны , 29,0 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г.О-, Б.Х-, Б.У-нарын өмчлөлийн, ******* дугаартай, *** аймгийн *** . сумын баг, Өргөө баг 21 хороолол, байрны , 39,0 мкв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Б.М-, В.Д- нарын өмчлөлийн, дугаартай, *** аймгийн *** . сумын *** -р баг, М-т ... хэсэг гудамж, *** тоот хаягт байрлалтай, *** . мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Б.М-, В.Д- нарын өмчлөлийн, дугаартай, *** аймгийн *** . сумын ***.-р баг, ***.. *** хэсэг гудамж, *** *** а тоот хаягт байрлалтай, ***. нэгж талбарын дугаартай, 372 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар, П.Г-ийн өмчлөлийн *** аймаг, *** . сум *** ...дугаар баг, ***. *** *** дугаар гудамж *** тоот хаягт байршилтай, *** *** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 716 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар, Б.У-ийн өмчлөлийн *** аймгийн *** . сумын *** баг, *** . *** . *** .. гудамж, ... тоот, *** .. нэгж талбарын дугаартай, 688 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа *** аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ***. дугаар ***.. хорих ангид даалгаж, *** .. Дах улсын дугаартай автомашиныг зарж борлуулсан дүнгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 188 495 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 118 295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА