Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2022/00363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Транскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын *******, *******, *******од оршин суух, *******,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын *******, *******, *******од оршин суух, *******,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын *******, *******, тоотод оршин суух, ******* нарт холбогдох,

52308923 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХариуцагч болон хамтран үүрэг гүйцэтгэгч С.Чулуунпагам, нар нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 25000000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн зүгээс зээл авсан өдрөөс хойш хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээлийн төлөлт 21712 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зээлийн хүүд 27972 төгрөг төлсөн ба нэхэмжлэл гаргах хугацаанд нийт 8401700 төгрөгийг төлсөн. Манай байгууллагаас зээлийг төлүүлэх арга хэмжээг буюу хүсэлт бичих, шаардах хуудас бичих, утасаар ярих, гэрээр нь очих зэрэг бүх арга хэмжээг авч байсан. Өдий хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй шалтгаан гэвэл зээлдэгч зээлээ төлнө, жуулчны баазад гэр нийлүүлсэн гэдэг тайлбарыг өгдөг байсан. Тухайн үед хамтран зээлдэгч С.Чулуунпагам ажил хийдэг байсан бөгөөд орлоготой байсан. Зээлдэгч нар графикийн дагуу эхний сард төлөлт хийсэн бөгөөд дараа сараас хоног хэтрүүлж төлдөг байсан. Сүүлдээ төлөлт хийгдээгүй. Бидний зүгээс , С.Чулуунпагам нарын гэрт очих, ажил дээр очих, хамаатны хүмүүстэй нь уулзах зэрэг бүх арга хэмжээ авахад зээлдэгч нар дандаа хугацаа өгөөч гэдэг тайлбар өгдөг байсан. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 52308923 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагч нараас 52308923 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Зээлийн гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи *******-аас 2018 онд зээл авахдаа 3 жилийн хугацаатайгаар зээл авах хүсэлттэй байсан. Сүүлд нь нэхэмжлэгч талаас -тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргаж өглөө. Би анх энэ байгуулагад зээл авах гэж ирэхэд зээлийн мэргэжилтэн гэдэг залуу байсан. Тэр хүнтэй уулзахад намайг гэрээ заавал авчрах ёстой гэхээр нь Өмнөговь аймагт байдаг гэхэд та тухайн газрын өөр модон эдлэл хийдэг газартай гэрээ хийж зээл авч болно гэж надад хэлсэн учраас би тэр үндэслэлээр -тай ажил гүйцэтгэх байгуулсан. Тэгээд би 3 жилийн хугацаатай 25000000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасан юм. Тухайн үед над руу залгаад таны хүсэлтийг хэлэлцээд хугацааг 9 сараар тогтоолоо гэж хэлсэн. Би ийм богино хугацаанд төлж чадахгүй гэдгээ хэлэхэд та хүсэлт гаргасан учраас таны хүсэлтийг шийдсэн та заавал зээл авах ёстой, яг одоо хариугаа хэл гэж тулгасан. Энэ өндөр зээлийг 9 сард хуваахад сард төлөгдөх үнэ өндөр гарах нь ойлгомжтой. Зээлийн мэргэжилтэн таны хүсэлтийг бид шийдсэн, манай менежер яаралтай таниас хариу гэж байна та зээл авах уу гэж хэлсэн. Тэр үед өөр зээл байхгүй байсан учраас зээлийг авсан. *******-аас шаардах хуудас ирсэн нь үнэн. Үнэндээ бид төлөх ямар ч боломжгүй байсан. Олон нялх хүүхэдтэй учраас төлж чадахгүй гэдгээ олон удаа хэлж байсан. Энэ байгууллага зээл олгохдоо илүү бодитой, уян хатан хандаж хугацааг нь уртасгасан бол бид төлөх байсан. Одоо би нэхэмжилж байгаа 52308923 төгрөгийг 3 сарын хугацаатай төлж чадахгүй. Зээл авсан минь үнэн учраас байгууллагыг хохиролгүй болгон нь зөв тул үндсэн зээл 22697746 төгрөгийг хугацаа өгөх юм бол төлнө гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 25000000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж барьцаанд 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж барьцаат зээл олгосон. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан. Гэрээ дууссанаас хойш зээлдүүлэгчээс нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй. Хугацаа заасан гэрээ бол хугацаа дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болдог. Зээлдэгчийн хувьд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шаардах эрх үүссэ ба. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зохицуулсан. Гэтэл зээлдүүлэгч тал хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагч талаас үзэж байна. Яагаад гэвэл 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 3 жил гэж үзвэл 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгаа тул үндсэн зээлийн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэсэн зохицуулалт байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан. Харин шаардах эрх хэзээ үүсэх вэ гэвэл тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч талаас шаардах эрх нь 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлсэн гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 5 дугаар сард гаргасан байсан. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед шаардлага гаргасан байсан гэж харагдаж байна. Тиймээс хариуцагч талаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 22697746 төгрөг төлөхийг зөвшөөрч харин барьцаа хөрөнгөөр гэрээний үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №178040120042 дугаартай зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээний хуулбарууд,

Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн , , , дугаартаай газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарууд,

№62-38133, №62-58132 дугаартай барьцаалбарын баримтууд, Трансъапитал ББСБ ХХК-ийн шаардах хуудасууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* нь хариуцагч , С.Чулуунпагам,  нарт холбогдуулан 52308923 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

******* нь хариуцагч , С.Чулуунпагам,  нартай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 178040120042 дугаартай зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбарууд, хариуцагч нарын гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байгаа ба дээрх үйл баримтуудтай талууд маргаагүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэгэж тус тус зааснаар нэхэмжлэгч талд зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрх үүссэн байна гэж дүгнэлээ.

******* хариуцагч , С.Чулуунпагам,  нартай 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 178040120042 дугаартай зээлийн гэрээ нь 9 сарын хугацаатай байгуулагдсан, энэхүү гэрээгээр зээлдэгч тал нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү авах эрхтэй байхаар харилцан тохиролцсон, хэрэгт авагдсан №178040120042 дугаартай Барьцааны гэрээ гэсэн баримтад /ХХ-12/ 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нь нийт 52308923 төгрөг байгаа талаар дурдагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч .Үржинбадам, С.Чулуунпагам,  нараас 39110674 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 13217149 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч хариуцагч , С.Чулуунпагам,  нараас 39110674 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 13217149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13217149 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч , С.Чулуунпагам,  нараас улсын тэмдэгтийн хураамж 353503 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 419495 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсугай.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.