| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2021/00360/и |
| Дугаар | 135/ШШ2022/00229 |
| Огноо | 2022-02-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 135/ШШ2022/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ 135/2021/00360/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух Э.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ***** тоотод оршин суух Ч.Э-д холбогдох,
“Дархан-Уул аймгийн ***** сумын ***** тоот, 3 өрөө орон сууц нь Э.Г, Ч.Э нарын дундын өмч болохыг тогтоолгож, орон сууцны нийт үнийн дүнгийн 50 хувь болох 38,745,000 төгрөг, гэрийн тавилга эд хогшилын нийт үнийн дүнгийн 50 хувь болох 5,000,000 төгрөг , нийт 43,745,000 төгрөг буюу өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“13,500,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч Э.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:
“Миний бие нь Ч.Этой 2015 оны 11 дүгээр сараас хойш хамтран амьдарсан. Бид анх түрээсийн байранд амьдарч байсан ба Ч.Э нь надтай анх танилцахдаа тодорхой ажил төрөлгүй, гэртээ суудаг орлогын эх үүсвэргүй байсан учир түрээсийн төлбөрийг би төлдөг байсан. Миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Гбанкнаас 6,930,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацатай авч, уг зээлсэн мөнгөө хамтран амьдрагч Ч.Эыг орлогын эх үүсвэртэй болгоход бүрэн зарцуулсан. Уг мөнгөөрөө бид өдрийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг болж мөнгө эргэлдүүлдэг болсон. Анх бид хамт тооцоо нийлж явдаг байсан ба сүүлдээ Ч.Э нь сурч, өөрийн хувийн бизнес болгосон. Цалингийн зээлээр авсан 6,930,000 төгрөгөөс гадна миний цалинг бүгдийг нь авч мөн хүүтэй мөнгө зээлдүүлж эргэлдүүлдэг байсан. Ч.Э нь миний интернет банкны код, картны нууц код, facebook хаягны кодыг ч мөн мэддэг байсан. Миний цалин ормогц бүгдийн өөрлүүгээ шилжүүлээд авдаг байсан. Гбанкны цалингийн зээлийн эргэн төлөлтийг ч би өөрөө төлдөг байсан. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр миний бие дахин Х банкнаас 20,000,000 төгрөгийн зээл /48 сарын хугацаатай/ дахин авсан. Уг зээлээр өмнөх Гбанкны цалингийн зээлийн үлдэгдэл болох 5,800,000 төгрөгийг төлөөд хугацаанаас нь өмнө хааж дуусгасан.
*****Бид түрээсийн байранд амьдарч байгаад 2019 оны 02 дугаар сард Дархан-Уул аймаг, ***** сум, ***** тоот хаягт байршилтай 57,4 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг С компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 77,490,000 төгрөгөөр /1 мкв=1.350.000/ худалдаж авсан. Ингэхдээ хамтран амьдрагч Ч.Эы нэр дээр гэрээ байгуулсан ба миний бие хамтран зээлдэгчээр ч ороогүй. Учир нь миний бие өмнө гэр бүл, хүүхэдтэй байсан ба шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байсан. Үүнийг хамтран амьдрагч Ч.Э нь мэддэг байсан тул “*****хүүхэд чинь 18 насанд хүрээд чиний нэр дээр байгаа хөрөнгийг тэтгэлэгтээ тооцуулж авахыг үгүйсгэхгүй, тийм болохоор миний нэр дээр л байрны гэрчилгээгээ гаргачих” гэсний дагуу би түүний үгэнд орж хэлснээр нь компанитай байгуулсан гэрээ болон байрны гэрчилгээ нь дээр өөрийн нэрээ оруулаагүй.
Бид байрны зээлийг 2 жилийн хугацаатай, сард 2,000,000 төгрөг төлөхөөр байгуулсан хэдий ч мөнгөө шахаж төлдөг байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин Хас банкнаас 11,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай зээл авч үүнээс байрны үлдэгдэл зээлэнд 5,000,000 төгрөгийн төлөөд байрны зээлийг хаасан, 1 сая орчим төгрөгийг зээлийн тухайн сарын эргэн төлөлтөнд төлсөн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгөөр гэрт тавилга аваад дууссан. Одоо энэхүү 11,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5,900,000 төгрөг байгаа юм. Байрны зээлийн эргэн төлөлтийг Ч.Эы данснаас С компанийн данс руу шилжүүлдэг байсан хэдий ч бодит байдал дээр миний цалин миний данс руу ормогц бүгдийг нь Ч.Эы данс руу шилжүүлж байрны зээлээ төлдөг байсан ба үлдэгдэл мөнгийг мөн л миний цалингийн зээлээр хааж дуусгасан. Энэхүү орон сууц нь бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон эд хөрөнгө ба орон сууцыг худалдан авахад миний цалин орлогоор байрны үнийг төлж барагдуулсан.
Банкнаас зээлсэн мөнгөний үлдэгдэл 5 сая төгрөгөөр тавилга авснаас гадна 2020.05.30-ны өдрөөс миний бие өөрийн цалингийн картаа барьж эхэлсэн ба өөрийн цалингаараа гэрт тавилга эд хогшил, гэрт хүнс, байрны ус, дулаан цахилгааныг төлдөг байсан.
Гэвч Ч.Э бид сүүлийн үед таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021.04.02-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлсэн. Ч.Э нь намайг гэрээс минь хөөж, чи хувцсаа аваад л яваарай гэдэг. Гэтэл миний өөрийн хөдөлмөрийн үр шимд дээрх үл хөдлөх хөрөнгө болох орон сууц, мөн тавилга, гэрийн тохижилт, байрны ус, дулаан, цахилгааны төлбөр гээд бүгдийг би төлдөг байсан. Одоо би өөрийн гэсэн ямар ч хөрөнгөгүй, байр ч үгүй үлдсэн гомдолтой байна. Иймээс Ч.Этой хамтран амьдрах хугацаанд бий болгосон 77,490,000 төгрөгийн үнэ бүхий Дархан-Уул аймаг, ***** ***** тоот 3 өрөө орон сууц нь Э.Г, Ч.Э нарын дундын өмч мөн болохыг тогтоож, орон сууцны нийт үнийн дүнгийн 50% болох 38,745,000 төгрөг, гэрийн тавилга эд хогшлын нийт үнийн дүнгийн 50% болох 5,000,000 төгрөг нийт 43,745,000 төгрөг буюу өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэлийг минь хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Миний бие Э.Гтэй 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч байсан нь үнэн. Нэхэмжлэл дээрээ намайг анх хамтран амьдарч байхад тодорхой ажил төрөлгүй, гэртээ суудаг орлогын эх үүсвэргүй байсан учир өөрөөс нь санхүүжилт авч байр, тавилга авч байсан мэтээр бичжээ. Би анх Э.Гтэй танилцаж байхдаа хуучин дарханы Дархан зах дээр дотуур хувцасны 2 лангуу түрээсэлж ажилладаг тодорхой хэмжээний орлоготой, ажилтай байсан, мөн нэхэмжлэл дээрээ хамтран өдрийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан мэтээр бичжээ. Энэ бас л худал юм. Учир нь миний эгч Э нь хувиараа зээл хаах ажлыг 2014 оноос 2016 оны хавар хүртэл хийж байгаад болиод намайг үргэлжлүүлж хийх санал тавихад би зөвшөөрч эгчээсээ 10 сая төгрөг авч мөнгө зээлдүүлж ажиллаж эхэлж байсан. Дээрх байр авах хүртэлх хугацаанд миний бие өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө байрны урьдчилгаанд 2019 оны 01 дүгээр сарын 24-нд 23 сая төгрөгийг өгч үлдэгдэл 57 сая төгрөгийг өөрөө төлж дуусгаж зээлээ хааж байсан. Гэтэл байрны урьдчилгаанд болон эргэн төлөлтөд ямар ч мөнгө төгрөг өгч байгаагүй байж дундын өмч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь огт үндэслэлгүй зүйл юм. Би харин эсрэгээрээ Э.Гэд 2018 оны 09 дүгээр сарын 21-нд 13,5 сая төгрөгөөр приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хүртэл авч өгч байсан мөн 56 сая төгрөг хүртэл өгч байсан энэ бүхэн бүгд баримттай тул би холбогдох гэрчүүдийг асуулгаж, нотлох баримтуудыг гаргаж өгөх болно. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ч.Э нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Ч.Э миний бие 2018 оны 09-р сарын 21-нд 13,500,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн ах Ч.Ө-т надаас мөнгө зээлээд авахуулахаар болсон тул авч өгөхдөө Э.Гийн нэр дээр авч өгч байсан бөгөөд ах Ч.Ө нь надад машин авсан мөнгөө буцааж төлөөд дараагаар нь буцаагаад машины төлбөр төлсөн мөнгөө буцааж аваад бид хоёрт машиныг буцааж өгсөн. Миний хөрөнгөөр авч байсан машиныг одоо хариуцагч Э.Г нь унаж байгаа тул хариуцагч Э.Гээс 13,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Э.Г нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“Э.Г миний үндсэн нэхэмжлэлтэй Ч.Эд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан 13,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Э.Г миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Ч.Э нь Э.Г миний гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар дээр уг машиныг надад бэлэглэж байсан тухай дурдсан байдаг. Мөн түүний эх болох П.Э болон түүний найз Б.Н нарын мэдүүлэг дээр уг машиныг надад төрсөн өдрөөр бэлэглэж байсан ба ээж нь миний төрсөн өдөр дээр уг машиныг бэлэглэж байхад хажууд байсан мэтээр мэдүүлэгт дурдсан байдаг. Миний төрсөн өдөр 10 сард болдог ба 2018 онд төрсөн өдрөө гэр бүлийн найзуудын хүрээнд тэмдэглэж байсан. Өөрөөр хэлбэл түүний ээж нь миний төрсөн өдөрт нэг ч удаа ирж байгаагүй юм. Гэтэл Ч.Эы гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл дээр уг машин нь зөвхөн миний нэр дээр байдаг байсан талаар тусгасан байх ба миний бие үүнтэй огт санал нийлэхгүй байна. Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад байгаа Ч.Ө нь 2019 онд Улаанбаатараас Дархан чиглэлд миний ***** маркийн авто машиныг унаж яваад ***** аймгийн ***** дээр автын осол гаргаж хүний амь насанд хүрч байсан. Би өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн тул ***** аймгийн цагдаагийн газар хоёр ч удаа очин мэдүүлэг өгч байсан. Түүний ах нь ч бас мэдүүлэг өгч байсан. Мэдүүлэг дээр энэ машин хэний машин болох талаар бид хоёр бүгдийг ярьсан байгаа. Энэ мэдүүлгийг Төв аймгийн Цагдаагийн газраас авч үзэх ёстой гэж бодож байна. Ч.Э нь анх машин авч байхад түүний эх нэгт эгч болох А.Э-ийн нөхрөөс нь худалдан авсан. ***** маркийн авто машиныг эзэмшдэг байсан. Тэгээд ч чи бид хоёрын хүч хөдөлмөрийн үр шим юм чинь чиний нэр дээр авсан нь дээр, чи байгаагүй бол гэж ирээд л уянгын халилтай зүйлс ярьж байсан. Гэхдээ энэ нь сүүлд өөрөөр эргэнэ гэж би санаагүй байсан. Маргаан бүхий ***** тоотыг байгууллагын зээлээр авах болоход авто машин чиний нэр дээр юм чинь байраа би өөрийн нэр дээр авчъя тэгээд ч чиний нэр дээр өмнөх эхнэр хүүхэддээ өгсөн байр байдаг шүү дээ. Тэгээд ч чамд гэнэтийн зүйл тохиолдвол танай хүүхэд ирээд л миний аавын байр сав гээд надтай бөөн юм болно. Ядахад чи бид хоёрт гэрлэлтийн баталгаа ч байхгүй гээд ээж, аав хоёрынхоо дэргэд уйлан дуугарч шалж байсан. Тэр үед би гэр бүлээ батлуулах санал тавихад алгын чинээ цаасны хэрэг юу байхав дээ гээд л ээжтэйгээ ам нийлэн миний амыг таглаж байсан. Байрны гэрчилгээнд цуг нэрээ оруулъя гэхэд *****тэгсэн байсан ч танай хүүхэд булаацалдана шдээ чи бид хоёрын дундаас хүүхэд ч байхгүй шдээ гээд л Ч.Э уйлж байсан болохоор би байрны гэрчилгээн дээр нэрээ оруулаагүй үлдсэн. Гэрлэлтийн талаар олон ч удаа би ам нээсэн ч тэр цаастай цаасгүй амьдарч болоод л байна шдээ гээд тоодоггүй, удаан ярьвал хэрүүл гардаг байсан болохоор би ч хүчлэхээ байсан.
Би Ч.Эд барьж байгаа ***** маркын гар утас, монетон эдлэлүүд гээд ахых нь барьж байгаа 88097612 гэсэн дугаарыг ч бэлэг болгон авч өгч байсан. Би гэтэл ***** тоотоос өөрийнхөө худалдаж авсан загасны хэрэгсэл, спорт хэрэгсэл гээд юугаа ч авч чадаагүй, цоожныхоо голыг сольсоныг нь ч мэдэхгүй хөөгдөж байсан. Би энэ хүнд зөвхөн дансаар нь 100 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн байдаг ч түүнийхээ талд нь хүрэхгүй мөнгийг нэхэмжилж байгаа. Би энэ хүнтэй хамтран амьдарч байснаа бодоод ар гэрийхэнээсээ ч зөрөн цалингийн зээлтэй үлдчихээд багахан хэмжээний мөнгө нэхэмжилж байхад Ч.Э миний авто тээврийн хэрэгсэлд шунаж байгаад гомдолтой байна.
Иймд Э.Г миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар Гбанк болон Хас банкны дансны хуулгуудыг нотлох баримтаар,
Хариуцагч тал нь татгалзаж буй үндэслэлтэйгээ холбогдуулан Хаан банк болон Гбанкны дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, Хас банк, Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн 2286 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2459 дугаартай захирамжаар гэрч асуух болон сайтад үзлэг хийх, хариуцагч талын хүсэлтээр 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 2513 дугаартай захирамжаар гэрчийн мэдүүлгийг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэргийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч талууд болох Э.Г, Ч.Э нар нь 2016 оноос хойш 2021 он хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд хариуцагч Ч.Эы нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй 77,220,000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2003022435 дугаартай, Дархан-Уул аймгийн *****20 тоот 3 өрөө орон сууц,
Тухайн орон сууцанд буй нийт 10,000,000 төгрөгийн үнэтэй зурагт -2 ширхэг, буйдан, ор шкаф, үүдний шкаф, гал тогооны тавилга, ширээ, сандал, хөргөгч зэрэг тавилга, эд зүйлс,
Нэхэмжлэгч Э.Гийн нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй 13,500,000 төгрөгийн үнэтэй ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бий болсон болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0..4223 дугаартай гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-143/, хэрэгт авагдсан бусад баримтууд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч Э.Г нь “*****орон сууц болон тавилга эд хогшлыг худалдан авахад цалингийн зээл болон цалин хөлсийг зарцуулсан. Миний цалин хөлснөөс цалингийн зээл суутгагдаж, үлдсэн мөнгийг Ч.Э авдаг*****” гэх үндэслэлээр тухайн орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоолгож, өөрт оногдох хэсэг 43,745,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Э нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болно.
Хариуцагч Ч.Э нь “*****Энэ орон сууц, тавилгыг авахад Э.Гээс нэг ч төгрөг оруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй..” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд тэрээр “*****Би Э.Гэд ***** маркийн авто машиныг 13,500,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Машин авч өгсөн мөнгө нь миний өөрийн мөнгө тул Э.Гээс машины үнэ 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч Э.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан ба шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “ *****хариуцагч Ч.Э нь миний мөнгөөр надад машин худалдан авч өгсөн учир би төлөхгүй*****” гэх тайлбарыг гаргаж маргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар
Хариуцагч Ч.Э нь С ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Орон сууц захиалах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр Ч.Э нь Дархан-Уул аймгийн ***** тоот, 57,2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 77,220,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний хавсралтад заасан байрны үнийг бүрэн төлөх хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч Ч.Э, Э.Г нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
С ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 161 дугаартай албан бичгийг үндэслэн хариуцагч Ч.Эд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00***** дугаар гэрчилгээг олгожээ.
Хариуцагч Ч.Э нь өөрийн данснаас С ХХК-ний эзэмшлийн данс руу орон сууцны төлбөрт 77,238,350 төгрөгийг шилжүүлсэн, мөн Ч.Э нь эзэмшлийн Х банкны 50003.. тоот данснаас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 14,000,000 төгрөг бэлнээр авч 13,500,000 төгрөгийг ***** маркийн авто машиныг худалдан авахад зарцуулсан ба хариуцагч Ч.Эы гаргасан “*****тухайн орон сууц, тавилга, машиныг авахад Э.Гээс нэг ч төгрөг ороогүй *****” гэх тайлбар нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэж байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.Гийн эзэмшлийн Гбанкны 4*****.266 тоот данс, Х банкны *****644 тоот дансуудын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хуулгаас үзэхэд зээл авсан орлого 37,930,000 төгрөг, цалингийн орлого 110,165,209 төгрөг тус тус орсноос 33,550,546 төгрөгийг цалингийн зээлийн төлбөрт суутгаж, 71,159,700 төгрөгийн дансны шилжүүлгийн зарлага гарсан байна.
Нэхэмжлэгч Э.Гийн эзэмшлийн дээрх данснуудаас Ч.Эд 56,401,900 төгрөг, Ч.Эы ээж Энхтуяад 594,000 төгрөг, Ч.Эы ах Ө-т 11,110,000 төгрөг, С ХХК-д 803,800 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Ч.Э нь шүүх хуралдаан дээр “*****ах Ө нь Солонгос явахад хэрэг болно гээд түүний дансаар мөнгө оруулж байсан. *****надаас мөнгө шилжүүлэхээр төрсөн ах дүүс хоорондоо мөнгө орууллаа гээд Э.Гийн данснаас хаяа шилжүүлж байсан*****ах Өлзийбаатар луу шилжүүлсэн мөнгийг би буцааж авсан” гэх тайлбарыг гаргасан боловч Ч.Э болон түүний ах Ө, ээж Э нар луу шилжүүлсэн мөнгө нь зөвхөн Э.Гийн цалингийн орлого, түүний банкнаас авсан зээлийн орлогоос зарцуулагдсан ба зарцуулагдсан дээрх мөнгө нь буцаан төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Ч.Э нь Э.Гийн цалин орлогыг өөрийн дансанд шилжүүлэн авч, Орон сууц, тавилга эд хогшил, машин зэрэг эд хөрөнгийг худалдаж авахад зарцуулсан гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нь нотлогдож байна.
Иймд Э.Г, Ч.Э нар нь хамтран амьдрах хугацаандаа дундаасаа дээрх орон сууц, тавилга, автомашин зэрэг хөрөнгийг бий болгосон бөгөөд орон сууцны өмчлөх эрхийг Ч.Эы нэр дээр, авто машины өмчлөх эрхийг Э.Гийн нэр дээр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Г нь дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй байна.
Иймээс Дархан-Уул аймгийн ***** тоот, 3 өрөө орон сууцныг Ч.Эы өмчлөлд хэвээр үлдээж, Ч.Эоос орон сууцны үнэ 77,220,000 төгрөгийн 50 хувь буюу 38,610,000 төгрөгийг, тавилганы үнэ 10,000,000 төгрөгийн 50 хувь буюу 5,000,000 төгрөг, нийт 43,610,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гэд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 135,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Ч.Э нь машиныг зөвхөн өөрийн мөнгөөр худалдаж авсан гэх тайлбар нь дээрх үйл баримтаар үгүйсгэгдэж байх тул машины үнэ 13,500,000 төгрөгийн тал хувь буюу 6,750,000 төгрөгийг хариуцагчид ногдох хэсэг гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 6,750,000 төгрөгийг хангаж, үлдэх 6,750,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 446,875 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225,450 төгрөгийг тус тус төрийн сарнгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эоос улсын тэмдэгтийн хураамж 376,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Э.Гээс улсын тэмдэгтийн хураамж 122,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн ***** тоот, 3 өрөө орон сууц нь Э.Г, Ч.Э нарын дундын өмч мөн болохыг тогтоож, тухайн орон сууцыг Ч.Эы өмчлөлд хэвээр үлдээж, Ч.Эоос 43,610,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гэд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 135,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч Э.Гээс 6,750,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Эд олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлага 6,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 446,875 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225,450 төгрөгийг тус тус төрийн сарнгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эоос улсын тэмдэгтийн хураамж 376,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Э.Гээс улсын тэмдэгтийн хураамж 122,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА