| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 185/2024/0915/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1264 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1264
2025 05 08 2025/ШЦТ/1264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч П.Отгонбаатар (томилолтоор),
шүүгдэгч Ш.*******, Д.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 2109015780805 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай,*******,,,,, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтын ******* (Регистрийн дугаар: ),
2.Монгол Улсын иргэн, ,*******,*******,*******,, “” ХХК-д менежер ажилтай,,,,, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн ******* (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч Ш.******* нь Д.*******той бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай хохирогч Ц.д нүүрс тээвэрлэх вагоны эрх олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус компанийн байранд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ” байгуулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “” ХХК-ийн дугаартай данснаас “” ХХК-ийн дугаартай данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь Ш.*******тэй бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай хохирогч Ц.д нүүрс тээвэрлэх вагоны эрх олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, тус компанийн байранд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ” байгуулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “” ХХК-ийн дугаартай данснаас “” ХХК-ийн дугаартай данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сард өөрийн танил болох гэдэг ахын оффис дээр байхад ах Ганболд гэдэг хүнтэй ирээд 50 вагоны асуудал яриад бид нар вагон түрээсийн гэрээ байгуулахаар тохиролцсон. Би Дорж, хоёрыг вагон хайж байна гэж сонсоод миний таньдаг ах дээр вагон байна гэж хэлээд ахын ажил дээр ирээд уулзуулж байсан. Энэнээс хойш вагоныг авъя гээд ах нэг вагоныг 220,000,000 төгрөгөөр гэрээ байгуулаад урьдчилгаа 60,000,000 төгрөг авсан. Вагоны асуудал яригдсаар байгаад цагдаа дээр очсон” гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...*******тэй санал нэг байгаа. Байцаалт авч байхад мөрдөгч би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн зүйл бичсэн байсан. Би тэрийг нь уншаад гарын үсэг зурсан. Тэрнээс би гэмшиж байна гэж яриагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
“” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 214-217 дугаар хуудас),
Хохирогч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 онд компанийг үүсгэн байгуулсан, хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн гэх хүн байдаг. ы найз нь д танай компанид вагон олж өгнө гэж хэлэн “” компанитай гэрээ байгуулчих гэж хэлсний дагуу компанийн оффис болох тоотод 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “” компанитай нүүрс худалдах худалдан авах гэрээг байгуулсан. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр компанийн “Хаан банк”-ны дугаарын данснаас “” компанийн “Хаан банк”-ны дугаартай данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг тоотод компанийн оффис дээрээс шилжүүлсэн. Мөнгөө буцаагаад авсан, надад одоо гомдол санал, хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас),
Гэрч (БНХАУ-ын иргэн)-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нүүрсний бизнес эрхэлдэг бөгөөд энэ дагуу “” компанийн захиралын ******* гэх хүнтэй Даваа () гэх эчнээ танилаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд ******* нь өөрөө “” ХХК-аар дамжуулан том хэмжээний бизнес эрхэлдэг талаараа хэлсэн. Ингээд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* надад Монгол Улсаас БНХАУ руу нүүрс компанийн вагоноор зөөвөрлөх ажлыг чинь бүтээж өгнө, нэг цуваа бүхий 50 вагон нүүрсийг 220,000,000 төгрөгөөр тээвэрлэнэ, та надад урьдчилгаа 60,000,000 төгрөгийг эхний ээлжид өгөх хэрэгтэй гэж хэлсний дагуу энэ ажил бүтэхгүй бол 14 хоногийн дараа мөнгийг буцааж өгнө гэж тохирч бид хоёр гэрээ байгуулж би 60,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах гэрээсээ интернэт банкаар дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас),
Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.******* “Чойроос нүүрс тээвэрлэх вагон олох хэрэгтэй байна, та олж өгөөч, хамтарч ажиллаач” гэж хэлсэн, энэ дагуу би за тэгвэл зохион байгуулалт хийж 100 ширхэг вагон олж өгье, ингэхийн тулд хүмүүстэй уулзаж асуудлыг шийднэ, чи надад урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй гэж хэлтэл надад 25,000,000 төгрөг өгсөн бөгөөд би мөнгийг өөрийн охиныхоо дансаар шилжүүлэн авсан. Учир нь миний Хаан банкны дансыг татвар төлөөгүй гэдэг шалтгаанаар битүүмжилсэн байсан. Ш.*******тэй ярилцсан 100 вагоныг “” ХХК-аас авахаар болж би уг компани руу албан бичгээр хандсан боловч хариу өгөлгүй явсаар байгаад 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос эхлэн задгай вагоноор нүүрс тээвэрлэхийг хориглосон учир 100 вагоны асуудал хүлээгдээд байгаа. Энэ талаараа *******т хэлж сануулж байтал удалгүй ******* “Ахаа мөнгөө буцаагаад авах хэрэгтэй байна, цагдаагаас шалгаж байгаа” гэж хэлсэн, энэ дагуу би 25,000,000 төгрөгийг нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буцаан өгөхөөр тохиролцоод байгаа” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас),
Гэрч Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******т 10,000 ам.долларыг одоогоос 2 жилийн өмнө бэлнээр зээлж байсан. Энэ мөнгөний төлбөрийг бага багаар *******ээс боломжтой үед нь авдаг байсан. Энэ дагуу би өөрийнийн дүүгийн хүүхэд ийн гэх хоёрдугаар ангийн хүүхдийн сургуулийн төлбөрийг өгөх шаардлагатай болсон тул *******ээс 10,000,000 төгрөг авч ын сургуулийн төлбөр лүү шууд шилжүүлсэн. Мөнгө зээлсэн гэх баримт байхгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),
Гэрч Ц.Чаминчангын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг компанийг ( ХХК) 2012 онд ганцаараа үүсгэн байгуулж байсан бөгөөд гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байсан. Дараа нь өөрийн найз *******ийн нэр лүү 100 хувь компанийн нэрийг шилжүүлж өгсөн. Уг компанийг үүсгэн байгуулснаас хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, одоогоор мөн үйл ажиллагаа явуулдаггүй. ******* нь миний багын найз бөгөөд дотно найз нөхдийн холбоотой. Нүүрс тээвэрлэх болон тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар сайн мэдэхгүй байна. Би тээврийн чиглэлээр хамтран ажиллаж байгаагүй, харин уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллах зорилгоор хайгуул хийх, өрөмдлөг хийх, хөрөнгө оруулалт олох зэрэг олборлолтын өмнөх бэлтгэл ажлуудыг хийж байсан, яг бодитой ухаад олборлосон зүйл байхгүй. *******ээс 5,000,000 төгрөг зээлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас),
Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 50/11443 дугаартай: “... тоот дансыг регистрийн дугаартай “” ХХК эзэмшдэг” гэсэн албан бичиг болон дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 15-20 дугаар хуудас),
“” ХХК-ийн захирал Ц. болон “” ХХК-ийн захирал Ш.******* нарын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 21/0902 дугаартай Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас),
“” ХХК-ийн дугаартай данснаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “” ХХК-ийн эзэмшлийн дугаартай данс руу 60,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл (2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
“” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 22/51 дугаартай албан бичгийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас),
Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10/122 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),
Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03/311 дугаартай албан бичгийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас),
“” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23/02 дугаартай: “...хохиролгүй болгосон тул уг хэрэг дээр ямар нэгэн гомдол саналгүй болно” гэсэн албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас),
Шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Он сарыг нь сайн мэдэхгүй байна, ноднин намар манай найз *******ийн найз гэх хүн вагон тавьж нүүрс тээвэрлэх, хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд би болон Рэнчиндорж, ******* нар Рэнчиндоржийн ажил дээр ирж уулзаж тухайн асуудлыг ярьсан. Рэнчиндорж ах Монголиан Ложистик гэх нэртэй компаниас 200 вагон авах болсон гэж хэлсэн. Тэгээд тухайн 200 вагоноос 100 вагоныг өгчихөөч гэж гуйсан юм. Тэгээд 100 вагон авахаар болж гэх хүнтэй гэрээ байгуулаад 25,000,000 төгрөгийг Рэнчиндорж ахад өгсөн, үлдсэн мөнгийг ******* бид хоёр авсан. Тэрнийхээ дараагийн долоо хоногоос вагон тавигдана гэж хэлээд 4 болон 5 дахь өдөр лүү шилжүүлээд хугацаа аваад байсан. Тэгсээр байгаад 1 сар өнгөрсөн. Тухайн үед задгай вагоноор нүүрс ачихаа больсон. д тухайн асуудлыг хэлсэн. Тэгээд Рэнчиндоржоос албан бичгийг аваад д үзүүлэх үед вагон тавьдаг компани биш байна гэсэн. гийн компани 60,000,000 төгрөг нэхэмжилсэн. Тэгээд 60,000,000 төгрөгийг авсан хүмүүс нь буцааж өгөхөөр болж 30,000,000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сард өгсөн. Рэнчиндорж ах 25,000,000 төгрөгийг, ******* 5,000,000 төгрөгийг өгчих юм бол уг компанийг хохиролгүй болгочихно. ...******* бид хоёр очиж гэрээ байгуулсан. ...Надад анхнаасаа бусдыг залилах санаа зорилго байгаагүй. Нүүрс тээврийн гэрээг тухайн үед нэг жилийн хугацаатай байгуулж байсан ба гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа гэх Өвөр Монгол хүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн 60,000,000 төгрөгийг манай ХХК-ийн данс руу гэх хүний компаниас шилжүүлсэн, харин хувиасаа мөнгө өгөөгүй. Тэр компанийн 60,000,000 төгрөгийг 3 хуваагаад төлөөд дуусгасан байгаа. Тухайн гэрээ нь хүчинтэй хугацаандаа буюу нэг жил үргэлжилсэн бол гэрээний дагуу ажиллах боломжтой байсан. ... тоотод уг гэрээг Ц. бид хоёр байгуулсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 159-160, 2 дугаар хавтаст хэргийн 128-129, 208 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд тухайн гэх хүнтэй би болон ******* захирлын хамт нүүрс зөөвөрлөж, ашиг олох зорилгоор гэрээ байгуулсан. Манай компанийн данс руу гэх хүн 60,000,000 төгрөгийн ашгийн урьдчилгаа гэж хийсэн. Тухайн 60,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг ******* захирал миний данс руу шилжүүлсэн. Миний өмнөөс ******* захирал 10,000,000 төгрөгийг тухайн гэх хүний байгууллагын данс руу хийсэн гэж хэлсэн. Тухайн гэрээ байгуулах үед гэрээг тамгалаад би очсон. Тэр үед би болон ******* захирлын хамт уг хүнтэй гэрээ байгуулахад оролцсон. ...Надад анхнаасаа бусдыг залилах санаа зорилго байгаагүй, зүгээр л хамтарч ажиллах зорилготой байсан. Нүүрс тээврийн гэрээг тухайн үед нэг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээг байгуулснаас хойш 1 сарын дараа гэдэг хүн цагдаад гомдол гаргасан байсан. Тухайн 60,000,000 төгрөгийг Ш.*******ийн эзэмшлийн “” ХХК-ийн данс руу гэх хүний Хятадын хөрөнгө оруулалттай компаниас шилжүүлсэн, хувиасаа мөнгө өгөөгүй юм. Тэр компанийн 60,000,000 төгрөгийг 3 хуваагаад Ш.******* бид хоёр төлж дуусгасан. Тухайн гэрээ хийгдээд сар болоод өргөдөл өгөөгүй байсан бол гэрээний дагуу ажиллах боломжтой байсан. ... тоотод уг гэрээг Ш.*******, Ц. нар байгуулсан, тухайн үед би хажууд нь байсан. тоот нь Ц.гийн ажлын оффис байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-189, 2 дугаар хавтаст хэргийн 124-125, 204-205 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 950 дугаартай шүүх хуралдааны: “гэрч Т. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “... ХХК-ийн менежер Ганболдоос нэг цуваа вагон түрээсээр авах гэж байгаа талаар бид хоорондоо утсаар ярьсан. Би өмнө нь ХХК-аас вагон түрээсээр авдаг байсан. Тухайн утсаар ярих яриаг Ш.******* сонсоод та надад вагон түрээслэх үү гэсэн, би чамд түнш байвал нэг цуваа буюу 50 вагон түрээсэлье гэсэн яриа 2021 оны 08 дугаар сарын сүүлээр болсон. Одоо санахад 2021 оны 09 дүгээр сарын эхээр Ш.******* надад Хятад компани байгаа 100 вагон түрээслэх гэж байгаа танаас вагон түрээсэлье гэсэн. Би вагон түрээслэх юм бол чамтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулна гэсэн Ш.******* бид хоёрын дунд ийм яриа болсон. ХХК-ийн ерөнхий менежер Ганболдод албан хүсэлт явуулсан. Тэр хүсэлт цаашаа компанидаа танилцуулагдсан эсэхийг мэдэхгүй байна. Манай компани нүүрс тээврээ явуулахдаа хүлээн авагч Хятад компанийн нэрээр явуулдаг байсан” гэсэн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 75-81 дүгээр хуудас),
Шүүгдэгч Ш.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 169 дүгээр хуудас), Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургуулийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 192 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 194 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурьтай, шүүгдэгч нарын өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах байр суурьтай тус тус оролцсон болно.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.*******, Д.******* нарыг бүлэглэн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай хохирогч Ц.г нүүрс тээвэрлэх вагоны эрх олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус компанийн байранд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ” байгуулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “” ХХК-ийн дугаартай данснаас “” ХХК-ийн дугаартай данс руу 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг гэмт хэрэг гэж үздэг. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн обьектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг хэлдэг.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “” ХХК-ийн захирал Ц. болон “” ХХК-ийн захирал Ш.******* нар “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ” байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “” ХХК-ийн дугаартай данснаас “” ХХК-ийн дугаартай данс руу 60,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.******* нь “” ХХК-ийн захирал Ц.тай байгуулсан “Нүүрс тээвэрлэх зуучлалын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор Т.ийн хамаарал бүхий данс руу 25,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн болох нь Ш.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны хуулгаар нотлогдож байх ба худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж Т.ийг гэрчээр асуухад “...Ш.******* чойроос нүүрс тээвэрлэх вагон олох хэрэгтэй байна, та олж өгөөч, хамтарч ажиллаач гэж хэлсэн, энэ дагуу би “за тэгвэл зохион байгуулалт хийж 100 ширхэг вагон олж өгье, ингэхийн тулд хүмүүстэй уулзаж асуудлыг шийднэ, чи надад урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй” гэж хэлтэл надад 25,000,000 төгрөг өгсөн бөгөөд би мөнгийг охиныхоо дансаар шилжүүлж авсан” гэж, шүүгдэгч Ш.******* яллагдагчаар мэдүүлэхдээ “...Рэнчиндорж ах Монголиан Ложистик гэх нэртэй компаниас 200 вагон авах болсон гэж хэлсэн. Тэгээд тухайн 200 вагоноос 100 вагоныг өгчхөөч гэж гуйсан юм. Тэгээд 100 вагон авахаар болж гэх хүнтэй гэрээ байгуулаад 25,000,000 төгрөгийг Рэнчиндорж ахад өгсөн, үлдсэн мөнгийг ******* бид хоёр авсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул шийдвэрийн үндэслэл болгов.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Ш.******* нь “” ХХК-аас 60,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан өдрийнхөө маргааш нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх зорилгоор уг мөнгөнөөс 25,000,000 төгрөгийг Т.ид түүний өгсөн данс руу шилжүүлсэн үйл баримт нь шүүгдэгч Ш.*******, Д.******* нар бусдыг залилах гэмт санаа зорилгогүй байсныг илэрхийлж байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын үйлдэлд “Залилах” гэмт хэргийн субьектив талын шинж болох гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго үгүйсгэгдэж байна гэж шүүх үзэв.
Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.*******, Д.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэв.
Ш.*******, Д.******* нар гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэхгүй удааширсан тул “” ХХК-аас шилжүүлэн авсан 60,000,000 төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр буцаан шилжүүлсэн талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирал Ц. “...мөнгөө буцаагаад авсан, одоо гомдол санал байхгүй” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар
Шүүгдэгч Ш.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.3, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч овогтын *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109015780805 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.*******, Д.******* нарыг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА