Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2022/00244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс: 135/2022/00016/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: Дархан-Уул аймаг, ... тоотод оршин суудаг, Г.С -ын нэхэмжлэлтэй,

 

: Дархан-Уул аймаг, ... байрлах, Д ХХК -д холбогдох

 

Гэрээнээс татгалзсантай холбогдуулан 45,535,100 төгрөг гаргуулах хүссэн .

 

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Д ХХК-ийн зүгээс С.М

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүхэд гаргасан тайлбартаа:

 

...Нэхэмжлэгч Г.Схариуцагч Д ХХК-аас Гэрээнээс татгалзсантай холбогдуулан 45,535,100 төгрөгийг гаргуулах-аар нэхэмжлэл гаргасан. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Г.С, Т.Э нар нь Д ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, 75.98 мкв 3 өрөө байрыг 1 мкв-ийг 1,500,000 төгрөгөөр тооцож захиалсан. Г.С урьдчилгаа 30 хувь болох 34,191,000 төгрөгийг Д ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2018 оны 11 сарын 2-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 11,344,100 төгрөг төлсөн. Г.С Т.Э нарын дунд гэр бүлд маргаан үүсэж 2020 оны 8 дугаар сард Г.С тухайн байрнаас явсан. 2020 оны 12 дугаар сард Т.Э Г.С нарын гэрлэлт цуцлуулах маргаан үүсэж, 2021 оны 09 дүгээр сард шүүхээс гэрлэлтийг цуцалсан. гэрлэлтээ цуцлуулсан. 2021 оны 12 дугаар сард Д ХХК-д гэр бүлийн маргаантай байгаа тул гэрээнээсээ татгалзах хүсэлтээ гарган өгч байсан. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан тоотоор хариу өгсөн. Гэрээг цуцлахыг зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор байрыг суллаж өгөхийг мэдэгдсэн. Г.Сыг очиж уулзахад гэрээнээс татгалзсантай холбогдуулан 29,798,249 төгрөгийн алданги хасаад 16,524,127 төгрөгийг төлнө гэж мэдэгдсэн байсан. Энэ нь байрны засвар, алданги гээд хассан тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.С байрыг суллаж өгсөн. Өгч, авсан харилцаа үүссэн тул буцаан авах нь байх ёстой тул Д ХХК-аас 45,535,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэгч хариуцагчид төлсөн мөнгөний тооцоо нийлэхэд 45,535,100 төгрөгийг шилжүүлснийг зөвшөөрч байгаа маргаангүй... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Орон сууцны захиалгын гэрээг 2 хүн байгуулсан. Төлбөр төлөх хугацаа болохоор хугацаагаа хойшлуулж байсан. Тус байрыг нэг тал нь буцаан нөгөө тал нь буцаахгүй гэж явсаар манай байгууллагыг дунд нь хохироож байна. Компани дээр Г.С-ын ээж ирж уулзаж байсан. Тухайн үед нь ээжид нь хэлж байсан 2 хүн ирж гэрээ байгуулсан тул хоёулаа хүсэлт өгч гэрээг цуцалж буцааж болно гэж гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрны түлхүүр өгсөн. Энэ хугацааны алдангийг тооцож нийт төлсөн мөнгөнөөс хассан. Захиалагч талын маргаанаас болж манай компанид хохирол учраад байна... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.С хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан 45 535 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.С, Т.Э нар Д ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн ... тоот 75.98 м.кв 3 өрөө орон сууцыг захиалж,урьдчилгаа төлбөрт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 34 191 000 төгрөгийг шилжүүлж,үлдэгдэл төлбөр 79 779 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 48-50 дугаар хуудас/

 

Үлдэгдэл төлбөр 79 779 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 2019 оны 04 дүгээр сарын 05 хүртэл сар бүр 667 300 төгрөгийг үндсэн төлбөр, хүүд төлж 019 оны 04 дүгээр сарын 5 гэхэд 79 117 105 төгрөгийг бүрэн төлж дуусгахаар тохиролцжээ./ хэргийн 50 дугаар хуудас/

 

Гэрээний тал болох Г.С, Т.Э нарт холбогдох гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хүүхдийн асрамж ,тэтгэлэг тогтоолгох,гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс 25 643 250 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлаг а бүхий иргэний хэргийг тус шүүх 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 677 тоот шийдвэрээр шийдвэрлэжээ./хэргийн 30-35 дугаар хуудас /

Анхан шатны шүүхээс Г.С, Т. нарын гэрлэлтийг цуцалж, Дархан-Уул аймгийн ... тоот 75.98 м.кв 3 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрт 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн 34 191 000 төгрөгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэн гэр бүлийн гишүүн 3 хүнд ногдох хэсэг 25 643 250 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Т.Э-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ... төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдсон, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнөг эгж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. .. гэж дүгнэлт хийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./ хэргийн 34 дүгээр хуудас/

 

Иймд Г.С нь Д ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон Дархан-Уул аймгийн ... тоот 75.98 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн талаар маргаагүй тул , урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн төлбөрийг дангаар шаардах эрхтэй байна./ хэргийн 15 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Г.С урьдчилгаа төлбөрт 34 191 000 төгрөг,гэрээний дагуу 11 344 100 төгрөг нийт 45 535 100 төгрөг төлснийг гаргуулан авна гэж, хариуцагч тал төлсөн үнийн дүнд маргаагүй, гэрээний 6,1-д зааснаар гэрээний үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцон үлдэгдэл төлбөрийг ,байр нь борлуулагдах үед төлнө гэж маргаж байгаа. / хэргийн 49 дүгээр хуудас гэрээний 6,1 дүгээр заалт /

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги тооцож буй үндэслэлийг ...алданги тооцох үнийн дүн 79 117 105 төгрөг,тооцсон хоног 719 , 50 хувиас хэтрэхгүй гэвэл нэхэмжлэх эрхтэй дүн 39 558 553 төгрөг, тооцсон алдангийн дүн 29 010 972 төгрөг . Тооцсон дүнг орон сууцны зээлийн банкнаас тооцосн хувиар тооцсон болно ... гэж тайлбарлажээ./ хэрийн 52 дугаар хуудас /

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан.

Талууд Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ ний 6,1,6,2-т талуудын хүлээх хариуцлагад алдангийг гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгийн 0,2 хувьтай тэнцэхээр тохиролцсон байна.

Гэхдээ нэхэмжлэгч Г.С гэрлэлтээ цуцлуулсантай холбогдуулан захиалгын гэрээг үргэлжүүлэх боломжгүй болсон тухайгаа захиалагч буюу хариуцагч талд бичгээр илэрхийлж байсан, 2021 оны 03 дугаар сарбн 24-ний өдөр гэрээний зүйл болох орон сууцыг захиалагч тал хүлээн авсан байхад Г.С-аас гэрээний 6.1 д заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги шаардах эрхгүй байна. / хэргийн 53,54 ,57 дугаар хуудас /

Өөрөөр хэлбэл орон сууц худалдах ,худалдан авах гэрээний харилцаа үргэлжлээгүй, худалдагч тал Д ХХК өөрийн өмчлөлд байгаа орон сууцаа хүлээн авч өөр этгээдэд шилжүүлсэн нөхцөлд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй.220.3.Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй.220.4.Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ

Захиалагч тал буюу Г.С, Т.Э нар гэрлэлтээ цуцлуулсанаас нэхэмжлэгч Г.С гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарч, Т.Э орон сууцыг хүлээлгэн өгсөн нь талуудын байгуулсан гэрээг цаашид үргэлжүүлэх боломжгүй байдал үүссэн гэж үзнэ.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.2.12-т захиалагч өөрийн хүсэлтээр энэхүү гэрээг цуцлах хүсэлт гаргавал шүйцэтгэгчийн зөвшөөрлөөр гэрээг цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд захиалагч нь хүсэлтээ зөвхөн бичгээр гаргана гэжээ.

Талуудын байгуулсан гэрээний гэрээний нэмэлт төлбөрийн хуваарь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 2019 оны 04 дүгээр сарын 05 хүртэл захиалагч тал 667 300 төгрөгийг төлөхдөө хүүд 638 232 , 567 111, 548 698 , 547 881 , 494 117 , 545 865 төгрөгийг тус тус гэрээг хүчинтэй байх хугацаанд төлж байсан,энэ талаар маргаагүй учир нийт 3 341 904 төгрөгийг хасаж тооцон 42 193 196 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.С-ын 2021 оны 12 дугаар с арын 16-ны өдөр төлсөн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 385 630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 42 193 196 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 368 916 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 220 дугаар зүйлийн 220.4 , 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 42 193 196 төгрөгийг хариуцагч Д ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгосугай.

2.Нэхэмжлэгч Г.С-ын 2021 оны 12 дугаар с арын 16-ны өдөр төлсөн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 385 630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж , тэмдэгтийн хураамж 368 916 төгрөгийг хариуцагч Д  ХХК-аас тэмдэгтийн хураамж 368 916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ОЮУНДАРЬ