| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0328/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/365 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/365
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0328/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн**************************** холбогдох эрүүгийн518000000406тай хэргийг025 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* оны******* сарын*******-ны өдөр*******-Уул аймгийн******* суманд төрсөн, настай,, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, хамт*******-Уул аймаг,******* сум, баг,, тоотод оршин суух хаягтай, урьд:
-*******-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн016 оны 03 сарын 16-ны өдрийнтай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,
2021 оны 04 дүгээр сарын 6-ны өдрийнтай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 зүйлийн дахь хэсгийн.1-т зааснаар 1 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн021 оны 06 сарын 10-ны өдрийнтай магадлалаар 1 жил, 3 сарын хорих ял оногдуулсан ба Улсын дээд шүүхийн021 оны 10 сарын 06-ны өдрийн тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1, 12.8-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож суллагдаж байсан.
Боржигон************** (РД: )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр тал/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 14, 16 тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн0 тал/,*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 05 сарын0-ны өдрийн 461тай дүгнэлт /хх-ийн8-29 дүгээр тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31 дүгээр тал/, яллагдагч *******ын мэдүүлэг гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь согтуугаар,025 оны 5 сарын 14-ний өдөр0 цагийн орчимд*******-Уул аймгийн******* сумын Өргөө баг 9 дүгээр байрны 4 дүгээр орцны 00 тоотод хамтран амьдрагч зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр тал/,
- Хохирогч: “Би025 оны 5 сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байгаад 18 цагийн орчим буугаад жаахан архи уумаар санагдаад байхаар нь 18 буудлын орчим байдаг нэг дэлгүүрээс орж00 граммтай архи аваад түүнийгээ бүгдийг нь ганцаараа уусан. Ингээд өөрийн амьдарч байгаа******* сумын Өргөө баг 9 дүгээр байрны подвал руу очиход миний хамтран амьдрагч гэртээ байсан. Намайг очихоос өмнө юм уучихсан юм шиг байна лээ ямартаа ч согтуу байсан. Би гэртээ ороод байрны түрээс боллоо архи ууж байхаар ажил төрөл хийгээч ээ гэж хэлсэн. Түүнээс болоод архи уулаа чи ч уулаа гэж маргалдсан. Тэгж байтал уурлаж босож ирээд дандаа үглэж байх юм гээд гараараа миний нүүр рүү цохисон энэ үед оч манараад би ухаан балартах шиг болсон. Ингээд би цохиулсандаа хойш савж унаад хаалганы доод боржур мөргөчихсөн. Тэр үед миний толгойноос зөндөө их цус гарсан. намайг удаа цохисон. Тэр үед хажуугаар манай бэр болох манай гэрийн тэрүүгээр явж таараад болсон явдлыг хараад цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ. Би нарийн юмыг сайн мэдэхгүй байна. Нүүр хөхөрч хавдсан, толгойны дагз хэсэгт 4 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 16 тал/,
- Гэрч: “Би025 оны 5 сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад хадам ээжийг олж уулзахаар болсон. Яагаад олж уулзана гэж ярьж байна вэ гэхээр урьд орой нь манай нөхөр надад хандаж чи маргааш ээжийг олж уулзаад хаана амьдарч байна мэдээдхээч гэдэг хүнтэй амьдарч байгаа гэж хэлсэн юм. Үүний дагуу би0 цагийн орчим******* сум 5 баг 18 буудлын орчим явж байхад ээж яг тэнд явж таарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад явж байтал Өргөө баг 9 дүгээр байрны подвал руу яваад орчихсон. Тэгэхээр нь би гадаа нь хэсэг байж байгаад чимээ гарахгүй байхаар нь хаалгыг нь нүдтэл хүн хэн бэ гээд асуухаар нь би байна гэхэд хаалга онгойчихсон. Би яваад ортол үүдний хажуу талд манай хадам ээж толгой нь цус болчихсон хэвтэж байсан ба би сандраад гайхаад юу болов оо гэхэд орон дээр ээжийн хамт амьдардаг гэх хүн согтуу сууж байсан ба чамайг ална шүү гэхээр нь би айгаад буцаж гарч гүйгээд цагдаад дуудсан. Удалгүй цагдаа ирж подвалын хаалгыг онгойлгож орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн0 тал/,
-*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 05 сарын0-ны өдрийн 461тай “ биед дагзны хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, баруун нүдний алимд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн8-29 дүгээр тал/,
- Хохирогч яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч биед “дагзны хуйханд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, баруун нүдний алимд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун, зүүн хацар, уруулд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь*******-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны 05 сарын0-ны өдрийн 461тай дүгнэлт (хх-н8-29 дүгээр тал)-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд*******-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар******* хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-т эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Хохирогчнь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хх-ийн 16 тал) гэсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Харин шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 110,875 төгрөгийн зардал байх тул уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******аар нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*********************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т40 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан40 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар******* хотын тохижилт үйлчилгээний газар ОНӨААТҮГ-т эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 110,875 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор*******-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ