| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0325/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/366 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0325/Э
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагчаар Б.Доржханд,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад****************************,************** нарт холбогдох эрүүгийн 2518000000391 дугаартай хэргийг025 оны 06 дугаар сарын7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороонд ажиллуулдаг, ам бүл, хамт Улаанбаатар хот, дүүрэг дугаар хороо дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Хиад**************************** (РД: *** )
Монгол Улсын иргэн,982 оны дугаар сарын1-ний өдөр аймагт төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг *** 7-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Жаргалан******* (РД: *** )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-н дүгээр тал), хохирогч мэдүүлэг (х х-н-6, дугаар тал), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн93 дугаартай дүгнэлт (хх-н9-30 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хх-н1 дүгээр тал), яллагдагч *******,******* нарын мэдүүлэг гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч *******,******* нар нь025 оны 04 дүгээр сарын6-ны өдрийн1 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сум,4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, сургуулийн Б байрны хашааг засаж байхдаа машины татлага хураасангүй гэх асуудлаас үүдэн маргалдсан, ******* нь хоолойг боож, нүүрэн хэсэгт цохисон,******* нь тэднийг салгах зорилгоор гарыг хөдөлгөөнгүй барьсан, эдгээр үйлдлийн улмаас биед хохирол учирсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-н дүгээр тал),
- Хохирогч өгсөн: “...би025 оны дүгээр сарын4-ний өдөр хашааны төмөр буулгах гээд машинаа төмөртэй нь үлдээчихсэн байсан. Тэгэхэд төмөр хашааг барьж байсан ажилчид миний татлагыг хэрэглэж байхаар нь үлдээчхээд025 оны дүгээр сарын6-ны өдөр1 цагийн үед Дархан-Уул аймаг Дархан сум4 дүгээр баг "Од" сургуулийн ард талын хашаанаас машинаа авах гээд очиход машины татлага байхгүй байхаар нь хайхад хашааны дээд талын үзүүрт шороон дээр хаячихсан байхаар нь би хашаа барьж байсан хоёр залууд хандан "...татлага ашиглаж байсан юм бол хамаад хураачихгүй яасан юм. Энэ татлага алга болбол би төлнө..." гэхэд тэр хоёр залуу "...чи өөрөө жолооч нь юм бол өөрөө хумихгүй яасан юм. Би ямар наад машины чинь жолооч уу..." гэхээр нь би "чи хэрэглэж байсан юм бол хураачихгүй яасан сүртэй пизда вэ" гээд татлагаа авах гээд явахад араас "юу гээд байгаа пизда вэ нааш ир" гээд над дээр ирээд нэг залуу нь намайг заамдаад боосон. Тэгэхээр нь зөрүүлээд заамдахад нөгөө залуу нь хүрч ирээд бас намайг заамдаж хоолой боогоод би амьсгалж чадахгүй болсон. Ах нь гэх******* гэдэг гагнуурчин залуу нь миний хоолойг цамцны захаар боохоор нь би зөрүүлээд цээж рүү нь тулсан. Тэгтэл дүү нь гэх залуу салгах гэж байгаа бололтой ирснээ миний гарын хөдөлгөөнийг хориод хөдөлгөхгүй барьчихсан юм. Тэгтэл тэр ах нь гэх******* намайг боож байгаад миний уруул, ам хэсэг рүү боож байсан гараараа хавсраад цохиход би ухаан алдаад уначихсан юм.” гэх мэдүүлэг (хх-н-6, дугаар тал),
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн93 дугаартай “ биед уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод-р шүдний сулрал, хүзүү, зүүн бугуйнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хх-н9-30 дугаар тал),
- яаралтай тусламжийн хуудас (хх-н1 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******,******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч *** биед “уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод дугаар шүдний сулрал, хүзүү, зүүн бугуйнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн93 дугаартай дүгнэлт (хх-н9-30 дугаар тал)-ээр нотлогдож байна.
Уг үйл баримтад тусгагдсан шүүгдэгч *******ы хохирогч *** заамдаж боосон, нүүрэн хэсэгт цохисон үйлдлүүд нь шүүгдэгчийн шууд санаатай үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэлтэй.
Харин шүүгдэгч*******ийн тэднийг салгах зорилгоор очиж хохирогч гарыг хөдөлгөөнгүй барьсан үйлдэл нь хохирогчид шууд хохирол учруулах санаа зорилго агуулаагүй, зөвхөн салгах зорилгоор үйлдэл хийсэн болох нь хохирогч *** “Тэгтэл дүү нь гэх залуу салгах гэж байгаа бололтой ирснээ миний гарын хөдөлгөөнийг хориод хөдөлгөхгүй барьчихсан юм. Тэгтэл тэр ах нь гэх******* намайг боож байгаад миний уруул, ам хэсэг рүү боож байсан гараараа хавсраад цохиход би ухаан алдаад уначихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн-6, дугаар тал/-ээр тогтоодож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг.
Шүүхээс шүүгдэгч*******ийн үйлдлийг шууд санаатай үйлдэл биш гэж дүгнэсэн учир дээрх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.19 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж,
1 дэх хэсгийн.1-т “гэмт хэргийн шинжгүй” гэж заасан.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******,******* нарт холбогдох эрүүгийн518000000391 дугаартай хэргээс*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож*******ийг цагаатгах нь зүйтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.14 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч ******* нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх шинж үгүйсгэгдэж байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн3/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн1/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч *** нь шүүгдэгч нараас эмчилгээний зардалд,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зардал нэхэмжлэхгүй болохоо илэрхийлжээ.
Хохирогч нь эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заасан.
Шүүгдэгч *******ы хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас8,350 төгрөгийн зардал гарсан болох нь төрийн үйлчилгээний нэгдсэн системийн тодорхойлолт (хх-ийн1 дүгээр тал)-оор тогтоогдож байх тул уг зардлыг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.19 дүгээр зүйлийн дэх хэсгийн.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн518000000391 дугаартай хэргээс**************т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож*******ийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн4.19 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
3.***********************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн1.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар00 нэгж буюу,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
6. Хохирогч нэхэмжилсэн,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар шүүгдэгч *******аас8,350 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь0900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ