| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0328/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/367 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0328/Э
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч*******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн********************* холбогдох эрүүгийн518002160389 дугаартай хэргийг025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр******* хотод төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл, хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар байрны тоотод оршин суух хаягтай
Боржигон******* (РД: *** )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дүгээр тал/, хохирогч*******ы мэдүүлэг /хх-ийн-9, 11, 13 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн-9, 11, 13 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны******* дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн6-28 дугаар тал/,*******ы яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30 дугаар тал/, яллагдагч *******ий мэдүүлэг гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн
хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогд олтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“Шүүгдэгч ******* нь025 оны 03 дугаар сарын4-ний өдөр,3 цагийн орчим, Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар багт байрлах1 дүгээр байрны8 тоотод*******ыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн дүгээр тал/,
- Хохирогч*******ы: “Хуучин хороолол1 дүгээр байрны8 тоотод өрөө байртай баийн хамт амьдардаг. Тухайн байрыг022 онд худалдаж авсан. Намайг энэ байрыг авахад хажуу өрөөг нь, нөхөр түрээсэлдэг байсан болохоор тэр хоёрыг нь үлдээгээд үргэлжлүүлж бид нар хамт амьдарсан. Гэтэл би025 оны 03 дугаар сарын4-ний орой3 цагийн орчим амрах гээд хэвтэж байтал ариун цэврийн өрөөний гэрэл унтарч асаад байхаар нь шалгах санаатай өрөөнөөсөө гараад хартал хүн байгаагүй болохоор ариун цэврийн өрөө ороод бие засаад гараад иртэл хажуу өрөө түрээсэлдэг, нөхөр хоёрын нөхөр нь үгийн зөрүүгүй намайг заамдаж унагаагаад цохисон. Тухайн үед нь гаднаас орж ирэхээр нь нөхрөө аваач гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд би арай гэж салаад өрөөндөө ороод хэвтэж байтал 5 минут болсон уу мэдэхгүй байна араас орж ирээд миний хоолойг боож толгой түрүү үгүй цохиод байхаар нь чи одоо болиоч дээ би үхлээ гэж орилж байгаад арай гэж салсан. Салаад шууд би өөрийн хүү утсаар дуудаж цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн-9, 11, 13 дугаар тал/,
- Гэрч: “Манай аав *** над руу3 цаг0 минутын үед залгачхаад цаашаагаа хүнтэй "цаашаа бай яах гээд байгаа юм" гэж яриад байхаар нь аав руу буцаагаад залгатал хурдан ир гэхээр нь дүүгийн хамт аавын гэрт очиход аав маань хүнд зодуулчихсан, нүүр нь цус болчихсон, хажуу өрөөг нь түрээсэлдэг залуу гэрийнх нь хаалга онгорхой, коридорт нь алхаж байсан, тэгээд би аавыг орон дээр суулгаад дүүгээ цагдаа дууд гээд нөгөө залууг өрөө рүүгээ ор гээд хэлэхэд тэр залуу надтай зодолдох гээд дайраад байхаар нь би ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Цагдаа иртэл хаалганых нь гадаа сахиад зогссон. Хувцсаа өмсөөд гарч зугтах гээд байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
- Гэрч: “2025 оны 03 дугаар сарын4-ний орой2-23 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна. би нөхөртэй гэр бүлийн асуудал, архи дарснаас болж яагаад уучихсан гэх зүйлээс болж маргалдаж байгаад тамхи татах гээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй тамхи татчихаад буцаад гэрт ороод иртэл манай нөхөр ******* байрны эзэнтай өрөөнийх нь үүд хэсэгт барьцалдчихсан маргалдаж байснаа бие биетэйгээ цохилцож зодолдоод эхлэхээр нь салгажуур нь ороод бараагүй. Тэгээд арай гэж нөхрөө салгаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн-9, 11, 13 дугаар тал/,
- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн025 оны******* дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “*******ы биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, эрүү. цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн6-28 дугаар тал/,
-*******ы яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч нь хохирогч*******ы биед “тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алим, зүүн хацар, эрүү. цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн025 оны******* дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлт (хх-н6-28 дугаар тал)-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч*******ы биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн4 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.
2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Хохирогч******* нь шүүгдэгч *******ээс эмчилгээний зардалд71,736 төгрөгийг баримттайгаар нэхэмжилсэн бөгөөд уг зардлыг нөхөн төлөхөө шүүгдэгч нь илэрхийлж байх тул уг нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч*******д олгохоор шийдвэрлэх нь зөв байна.
Харин хохирогчийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн50,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Мөн шүүгдэгч *******ий хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,707,086 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын025 оны 06 дугаар сарын7-ны өдрийн 13/76 дугаар албан бичиг (хх-ийн 66 дугаар тал) хэрэгт авагдсан байх тул уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******ээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгж буюу 500,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс71,736 төгрөгийг гаргуулж хохирогч******* /Дархан-Уул аймаг, Дархан сум, баг,1-88 тоот, РД: , Утас: *** /-т олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1,707,086 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ