Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2022/00274

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Õýðãèéí èíäåêñ 135/2022/00057/и

                                    

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн*****тоотод оршин суух Б.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Дархан-Уул аймгийн*****тоотод оршин суух Д.Х-д холбогдох,

 

“Хохирол 8,783,424 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Д.Х, иргэдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн тайлбартаа:

Миний бие нь Дархан-Уул аймгийн*****газарт 0,18 га газарт шар лууван тариалсан. Ургац хураах хугацаа болоогүй байхад буюу 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр А.Т гэж хүн утсаар танай талбайд айлын үхэрнүүд орчихсон тарьсан ногоог чинь идэж, сүйтгэж байна гэж анх хэлсэн. Ингээд би эхнэрийн хамт яваад очиход 48 тооны толгой үхэрүүд орсон байсныг эхнэр Х.А, найз Л.Т нарын хамтаар тууж өөрийн хашаанд хашиж байтал малын эзэн нь гээд Д.Х ирээд тоо толгойгоор нь тоолоод авсан. Дараа нь Д.Х хохиролын чинь оронд 1 бяруу өгье гэсэн тэгэхээр зөвшөөрөөгүй. Сумын ажлын хэсэг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр газар дээр ирж ажиллан ургацын хохиролд дүгнэлт хийж сумын ургацын балансаар тооцон 0,18 га талбайгаас 2,16 тн буюу 2160 кг ургац хураах боломжтой, тухайн үеийн ургацын балансаар бодит хохиролыг 8,783,424 төгрөгөөр тогтоосон. Иймд Д.Хаас эд хөрөнгийн гэм хорын хохирол 8,783,424 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.С гэдэг залуу манай үхэрүүдийг өөрийнхөө гэрийн хашаанд хашсан байсан. Очоод авах гэтэл танай үхэрүүд ногоо идсэн. Гэвч өмнө өдөр буюу урьд нь тэдний талбайд бөөн үхэр, адуу байсныг би харсан. Тэр хавь орчны хүмүүс гэрчилнэ. Мөн Б.С талбайд байгалийн гамшиг болох үерт орж юу ч ургаагүй. Б.Сн дагуулж талбай дээр очиж өөрт нь харуулсан. Өөрөө ч ойлгосон. Өмнөх өдөр нь Б.С талбайд адуу орчихсон байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

Иргэн Д.Х нь Монгол Улсын хууль дүрэмд заагдсан тариалангийн бүс нутагт малаа хариулгагүй байлгасан нь энэ хэрэгт буруутай гэж бодож байна. Нэхэмжилсэн үнийн дүнгийн хувьд тухайн үеийн статистикийн газраас гаргасан үнийн дүнгээр тооцож олгох зөв гэж дүгнэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.С нь Дархан-Уул аймгийн*****гэх газар 0,18 га газарт шар лууван тариалсан бөгөөд уг талбайд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 46 тооны үхэр орж сүйтгэсний улмаас зохих хэмжээгээр ургац хураан авах боломжгүй болсон болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн*****сумын Засаг даргын тамгын газраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, тэмдэглэлийн дэвтэрт “46 ш үхэр ногоо луу оров” гэсэн бичвэрт хариуцагч Д.Х гарын үсэг зурж зөвшөөрсөн баримт, гэрч А.Т-ийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 Хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Б.С талбайд өмнө нь адуу мал орж байсан. Мөн Б.С талбай үет автаж, ургац авах боломжгүй болсон. Луувангийн үнийг зах зээлийн үнээс үнэтэй үнэлж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж, түүний хүсэлтийн дагуу С.С, С.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлээгүй, хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.

Дархан-Уул аймгийн*****сумын Засаг даргын тамгын газраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар дүгнэлтэд “...Тус сумын*****багийн иргэн Б.С тариалсан*****услалтын системийн 2 шуудуунд байрлах тариалангийн талбайд үзлэг хийхэд /1858 квадрат метр/ 0,18 га талбайд бод мал орж ургамлын масс илэж 0,18 га газарт таримал ургамлыг гэмтээснээс ургамлын өсөлт зогсож, зах зээлд борлуулах, хураан авах, хадгалах боломжгүй.

...Сумын ургацын дундаж балансаар тооцвол иргэн Б.С 0,18 га талбайнаас 2,16 тн буюу 2160 кг ургац хураах боломжтой байсныг тогтоож дүгнэлт гаргав.

...Банкны хадгаламжийн дундаж хүүгээр хохирлын тооцоход 4,009,824 төгрөг, хохирол 4,773,600 төгрөг, бодит нийт хохирол 8,783,424 төгрөг /4,773,600+4,009,824/...” гэж хохирлыг тогтоожээ. /хх-5/

 

Нэхэмжлэгч Б.С нь Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.2.1-т “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй” гэж заасныг ,

Хариуцагч Д.Х нь 46 тооны үхэр хариуцан эзэмшилдээ байлгаж байсны хувьд болон тариалангийн талбайн ойролцоо өвөлжиж, зусдагийн хувьд Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно”, малаа байнгын хариулгатай бэлчээж намарт адуу, үхрийг шөнөдөө хашиж, тариалангийн талбайд таримал ургамал тариалснаас ургац хурааж дуусах хүртэл мал оруулахгүй байх үүргийг тус тус биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч Д.Х нь уг учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирлын хэмжээг нэмэгдүүлэхэд нэхэмжлэгч Б.С тариалангийн талбайг харуул хамгаалалттай байлгаагүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу учирсан хохирлыг 20 хувиар багасгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тус сумын засаг даргын тамгын газраас тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлтэд дурдснаар нэхэмжлэгч Б.С шар лууван тариалсан 0,18 га талбайгаас 2,16 тн буюу 2160 кг ургац хурааж авах бөгөөд зах зээлийн ханш 1 кг-ийг  2210 төгрөгөөр тооцоход бодит хохирол 4,773,600 төгрөг /2160 кг *2210 төгрөг/ болж байна.

Бодит хохирол 4,773,600 төгрөгийг 20 хувь буюу 954,720 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Х-аас 3,818,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,964,544 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч Б.Х-ыг малаа хариулгагүй тариалангийн бус нутагт байлгаснаас үүдэн хохирол учруулсан буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 угаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас 3,818,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,964,544 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 76,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА

 

 

             ШҮҮГЧИД                              Д.АЛТАНТУЯА

 

 

                                                         Д.ОЮУНДАРЬ