Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

2025 оны 05 сарын 16-ны өдөр                                   Дугаар 2025/ШЦТ/85                                     ******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2528001060079 дугаартай нэг хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 08 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр *******гийн уулзварын орчим тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан *******тэй маргалдаж, улмаар түүний хацар руу цохиж зодон, биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өмнө өдөр нь уусан байсан. Буу гэхээр нь уурандаа гараараа цохисон. Хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед намайг гэртээ байж байхад манай эгчийн нөхөр ******* ах миний утас руу залгасан. Номин угаалгын газар угаалгах хувцсаа өгчихсөн юм. Угаалгын газар намайг хүргээд өгөөч гэж ярьсан... ******* ах цуг явж байсан ******* гэх хүнтэйгээ миний машины хойд талын суудал дээр суусан. Машин дотор миний хажууд манай охин охиныгоо өвөр дээрээ аваад суучихсан, надаар ажил дээрээ хүргүүлнэ гээд цуг явж байсан. ******* гэх хүнийг би машинаас буу, би ******* ахыг байгаа айлд нь хүргэж өгөөд ажлаа бодлоо гэж хэлээд *******гийн 4 замын уулзвар дээр очих гээд явж байхад ******* гэх хүн пизданууд минь ална шүү, муусайн юмнууд гээд үглээд, ын хойноос куртикнээс нь татаж аваад, цохичих гээд байсан. Энэ ******* гэх хүн аягүй бол машины цонх, шил хагалчих байх гэж бодоод, машинаасаа буугаад машиныхаа хойд талын хаалгыг онгойлгоод ******* гэх хүнийг машинаас буу гэж хэлээд өмсөж явсан куртикний ханцуйнаас нь гараараа татаж авахад ******* гэх хүн машинаас буухгүй зангидсан гараараа миний баруун талын хацар луу 1 удаа цохиж авсан. Миний хацраас, цус гарсан. Энэ хүнийг танихгүй, урьд өмнө зүс харж байсан. ******* гэх хүн архи уучихсан гудамжинд явж байхад нь хэд хэдэн удаа харж байснаас бусдаар танихгүй үг сольж байгаагүй. ******* гэх хүн миний баруун талын хацар луу цохиж авснаас болсон. Би архи уудаггүй. Би насаараа төрийн байгууллагад ажилласан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* намайг утсаар гэртээ дуудаж уулзаж, надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 300,000 төгрөгийг миний өөрийн 5585284308 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. ******* надаас уучлалт гуйж эмчилгээний зардлыг 100 хувь барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

 

Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: *******ы талын хаалгыг онгойлготол ******* зангидсан гараараа ээжийн баруун талын хацар руу 1 удаа цохиж авсан..." гэжээ. /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2025 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 9-10 цагийн үед ******* миний утас руу залгаад Хаан банк дээр бид хоёр уулзсан. ******* дэлгүүрээс архи аваад намайг аягал гэж хэлээд бид хоёр авсан архиа хувааж уугаад, манай гэрт цуг хонож шөнөжин архи хувааж уусан. 2025 оны 02 дугаар сарын 26-ны өглөө /цаг санахгүй байна/ явах Тэс шатахуун түгээх станцын замын зүүн талд зам дагуу ******* бид хоёр зогсож байтал гэх эмэгтэй, охиныхоо хамтаар машинтай ирсэн. ******* бид хоёр ийн машинд нь суусан. *******гийн 4 замын уулзвар орох гээд явж байтал машинаа зогсоогоод, намайг машинаас буу гэж хэлсэн. Намайг машинаас буух гэж хэлээд охиныхоо хамтаар үзлийн муухай, ногоон нүдтэй юм машинаас буу гээд хоёулаа зэрэг зэрэг хэлээд байсан. машинаа зогсоогоод жолоочийн хойд талын хаалгыг онгойлгоод гараараа өмсөж явсан күртикнээс татаж аваад машинаас буу гэж хэлээд, намайг муухай, ногоон нүдтэй юм гэж хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд ийн хацар луу 1 удаа алгадаж аваад машинаас нь буусан. гэжээ. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. /хавтаст хэргийн 21 дэх тал/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

*******аас хохирогч *******т хохирлын 300,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 46 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 57 дахь тал/-аар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. 

Шүүгдэгч *******ы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өглөөний 08 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр *******гийн уулзварын орчим тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан *******тэй маргалдаж, улмаар түүний хацар руу цохиж зодон, биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, гэрч Ц.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.   

 

 Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан дээрх хохирол нь Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/-ээр хөнгөн гэмтэл болох нь тогтоогдсон.   

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Яллагдагч ******* миний бие хохирогч *******тэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч *******т эмчилгээний зардалд 300,000 төгрөг төлж барагдуулсан байгаа юм. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх шүүгдэгч *******ы гарын үсэг бүхий хүсэлт /хавтаст хэргийн 53 дахь тал/-ээр шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр  эвлэрсэн  гэж үзлээ.  

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар  санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

  

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн цохиж зодсон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* намайг утсаар гэртээ дуудаж уулзаж, надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 300,000 төгрөгийг миний өөрийн 5585284308 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. ******* надаас уучлалт гуйж эмчилгээний зардлыг 100 хувь барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 28-30 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы хувийн байдлын хувьд 56 настай, Өмнөговь аймгийн ******* сумын 1-р баг, Зуслан 1-3 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна. 

Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч ...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...хувийн байдлын хувьд анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлчихсөн, хохирогч ийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгож байгаа 450,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх ялыг оногдуулж миний үйлчлүүлэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх санал дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ы гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* хохирогч *******т 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ