Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/90

 

 

2025 оны 05 сарын 23-ны өдөр                                   Дугаар 2025/ШЦТ/90                                     Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга З. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай нэг хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бөхбаатар нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уухаа боль гэж хэлснээс шалтгаалан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* үснээс нь зулгааж дарж эрх чөлөөнд нь халдсан, мөн 2024 оны 11 дүгээр сард ******* аймгийн сумын 4 дүгээр багийн Бал Осорын сухай гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас шалтгаалан үснээс нь зулгааж баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан ******* үсдэж дарах, нүүр рүү нь гараараа нэг удаа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Гурвантэс сумын төв дээр байх Баярхүү гэх найзындаа цагаан сарын буузыг нь хийлцэхээр ирсэн. Гэтэл над руу уурлаад миний унтаж байсан өндөр орноос намайг татаж унагаасан. Татаж унагаагаад намайг үсдэж дараад нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ...Гэтэл гэрээс гарангуут хойноос гарч ирээд намайг барьж аваад газар унагаасан. Тэгээд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал айлын эхнэр Алдар гарч ирж болиулсан. Тэгээд би айгаад шууд гудмаар зугтсан. ...Бөхбаатар гэх хүн намайг урьд өмнө нь 2-3 удаа гар хүрч зодож байсан. Миний санаж байгаагаар 2024 оны 11 дүгээр сарын 28-нд намайг зодсон. Намайг хардаад зодож байсан. Мөн 2024 оны 07 дугаар сард ******* аймагт явж байхдаа архи уусан үедээ гар хүрч зодож байсан. 2024 оны 11 дүгээр сард Бөхбаатар нь миний биед гар хүрч зодсон болох нь үнэн. 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн ******* суманд байх хадам ээжийн гэр буюу Бөхбаатарын ээжийн гэрт амрахаар очсон байсан. Тэгээд Бөхбаатар ирээд унтаж байгаад сэрэхээр нь би архи уухаа боль гэж хэлэхэд над руу уурлаж миний үснээс зулгаагаад газар дараад байсан..., 2024 оны 11 дүгээр сард ******* аймгийн сумын 4 дүгээр багийн Бал Осорын Сухай гэх газар хөдөө мал дээрээ байсан. Тухайн үед Бөхбаатар нь суманд 10 гаруй хоног эмчилгээ хийхээр явчхаад ирсэн. ...Бөхбаатар бид хоёр гэрт хоёулхнаа үлдсэн. Тэгээд Бөхбаатар архи уучхаад согтоод байсан. Тэгээд намайг хүмүүстэй хардаад бид хоёр маргалдсан. Тэгээд тухайн үед миний үснээс зулгаасан. Мөн миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Өөр гар хүрээгүй. Тухайн үед мөн адил хөдөө гэртээ хоёулхнаа байсан. /хавтаст хэргийн 17-18, 22 дахь тал/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр , Бөхбаатар хоёрыг хөдөө гэрээс нь аваад 20 цагийн орчим өөрийн гэр болох Гурвантэс сумын Цохион Усны 426 тоотод ирсэн. Тэгээд гэрт ороод бид 3 буузны мах татсан. Тэгэхэд Бөхбаатар тэр хооронд гэр лүү орж гараад байсан. Тэгээд бид хоёр 00 цаг өнгөрч байх үед махаа татаж дуусаад унтахаар орондоо орцгоосон. Тэгээд унтаж байтал 01 цагийн үед Бөхбаатар орж ирээд эхнэрийнхээ оронд ороод хэвтсэн. Тэгтэл удалгүй Бөхбаатар аас чи миний ээжийн мөнгийг өгнө биз дээ гэж асуухад өгнө өгнө гэж хэлсэн. Тэгээд удалгүй Бөхбаатар дахиад чи миний ээжийн мөнгийг өгнө биз дээ гэж асуухад уурлангуй ядаргаатай юм өгнө гээд байхад ер нь өгөхгүй байсан ч яадаг юм гэж хэлээд тэр 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр 2 гэрэл асаахаар нь хувцсаа өмсөөд босоход Бөхбаатар ыг үснээс нь доошоо дарчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад боль боль гээд салгахад тэр 2 гэрээс гарсан. Тэгээд хувцсаа зузаалж өмсөөд араас нь гарахад тэр 2 ноцолдоод байж байсан. Би дахиж тэрийг салгахад хашаанаас гараад гүйчихсэн. /хавтаст хэргийн 38 дахь тал/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Намайг 2025 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 1,2 цагийн үед гудмаас очиж авахад нь хамтран амьдрагч болох ******* зодуулчихлаа гэж л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Би ч лавлаж асуугаагүй. Мөн намайг очиж авахад хамраас нь цус гарсан байсан. Хацар нь бага зэрэг шалбарсан байсан. Өөр учирсан гэмтэл байгаагүй. /хавтаст хэргийн 47 дахь тал/,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 93 дахь тал/-аар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Бөхбаатар нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уухаа боль гэж хэлснээс шалтгаалан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* үснээс нь зулгааж дарж эрх чөлөөнд нь халдсан, мөн 2024 оны 11 дүгээр сард ******* аймгийн сумын 4 дүгээр багийн Бал Осорын сухай гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас шалтгаалан үснээс нь зулгааж баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан ******* үсдэж дарах, нүүр рүү нь гараараа нэг удаа цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 22 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/, Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/, зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч бие эрх чөлөөнд халдаж зодсон болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно гэж онолын үүднээс тайлбарладаг ба шүүгдэгч Б.Бөхбаатар нь 2024 оны 07 дугаар сард ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уухаа боль гэж хэлснээс шалтгаалан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ******* үснээс нь зулгааж дарж эрх чөлөөнд нь халдсан, мөн 2024 оны 11 дүгээр сард ******* аймгийн сумын 4 дүгээр багийн Бал Осорын сухай гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтаас шалтгаалан үснээс нь зулгааж баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж зодсон, мөн 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан ******* үсдэж дарах, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Яллагдагч ******* миний бие үйлдэл холбогдлоо хүлээн зөвшөөрч гэм буруутай маргахгүй байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хэргийн зүйлчлэлтэй маргахгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх шүүгдэгч *******ын гарын үсэг бүхий хүсэлт /хавтаст хэргийн 92 дахь тал/-ээр шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр  эвлэрсэн  гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар  санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн цохиж зодсон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Надад Бөхбаатар гэх хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол болон бусад нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 85 дахь тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын хувьд 40 настай, эрэгтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Цагаан дэрс гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:  “******* аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан” /хавтаст хэргийн 66 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тодорхойлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгч ...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Гурвантэс сумын нутаг дэвсгэрээр тогтоох санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасны дагуу прокурор хүлээн авч прокуророос ял сонсгосон байгаа. Тухайн ялыг өмгөөлөгч миний бие байлцаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах, тухайн ялыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар хязгаарлалтыг тогтоож сая ял сонсгосныг хүлээн зөвшөөрч байгаа, энэ нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг нь ноогдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* Бөхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Т. хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ