Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2022/00329

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/01507/И

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, “С” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****** аймаг, ... тоотод оршин суух Б.Э-д холбогдох

“...25,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.В, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Манай байгууллага нь Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Этэй утсаар ярьж “...нүүрсний өр төлбөрт гэж С.А, Б.Э нарын дансанд шилжүүлэн хийлгэсэн 25,000,000 төгрөгийг нүүрсний төлбөрөөс хасахгүй байгаа...” тухай хэлэхэд Б.Э нь тайлбарлахдаа “...миний бие нь Ч ХХК-ийн захирлууд болох Б.Н, Б.А нарын гаргасан тушаал шийдвэрийн дагуу ажилласан учир 25,000,000 төгрөгийг танай байгууллагын нүүрсний төлбөрт оруулан тооцох ёстой...” гэж хэлж байгаа боловч одоог хүртэл тооцохгүй байгаа юм.

Манай байгууллага нь Б.Эий хүсэлтийн дагуу 25,000,000 төгрөгийг өгсөн тул Б.Эгээс 25,000,000 төгрөгийг гаргуулж, манай байгууллагад олгож өгнө үү...” гэжээ

           

Хариуцагч Б.Э  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Уг мөнгийг Б.А захирал хүлээж авснаа зөвшөөрч байгаа юм. Миний талас энэ тайлбараа шүүхэд өгч хэлж өгөөч гэж Б.А-д хэлсэн юм, зөвшөөрсөн боловч, өөрөө Монголд байхгүй байгаа учир 2022 оны 01 дүгээр сарын 10-нд гаднаас ирж байгаад тайлбар бичиж өгье гэсний дагуу миний бие энэ тайлбарыг өгч, хугацааг нь Б.А захирлыг иртэл хүлээлгэж өгнө үү.с..” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “С” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцагч Б.Э-д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтийг шинжлэн судлав.

Ч  ХХК нь “С” ОНӨААТҮГ-д хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ****** тоот, 2015 оны 09 дүгээр сараас эхлэн “худалдах, худалдан авах” гэрээний дагуу нүүрс нийлүүлсний төлбөр тооцооны үлдэгдэл 164,920,200 төгрөгийг барагдуулах ажлыг хариуцан ажиллах биет төлөөлөгчөөр Б.Эг томилон итгэмжлэл олгож байна гэжээ./хэргийн 3 дугаар хуудас /

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “С” ОНӨААТҮГ-аас 15,000,000 төгрөгийг иргэн н.А-*ын, 10,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авах хүсэлт гаргаж, хүлээн авснаа баримтжуулсан байна./хэргийн 4-6 дугаар хуудас/

“С” ОНӨААТҮГ нь Ч ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 345 тоот, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 352 тоотоор  ...25,000,000 төгрөгийг нүүрсний өр төлбөрөөс хасаж тооцож өгөх...-ийг хүсэхэд “ Ч” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 27/21 тоотоор ...үлдэгдэл тооцоо 164,490,200 төгрөгөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар шилжүүлсэн, төлөгдөөгүй 87,153,037 төгрөг байна. Танай компаниас С.А, Б.Э гэх хүмүүсийн дансанд шилжүүлэг хийсэн гэх 25,000,000 төгрөг манай компанитай огт хамаагүй, төлбөр тооцоогоо Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраар дамжуулан яаралтай барагдуулахыг хүсье... гэж хариу өгчээ./хэргийн 7-9 дүгээр хуудас/

Шинжлэн судалсан дээрх нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэснээр нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГ-аас худалдсан нүүрсний тооцоотой “Ч” ХХК нь төлбөр тооцоо барагдуулах эрхийг өөрийн нэрийн өмнөөс гүйцэтгэхийг Б.Эд “С” ОНӨААТҮГ-д хүргүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 14/20 тоотоор олгосон байна./хэргийн 3 дугаар хуудас /

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй гэснээр талуудын төлбөр тооцооны үлдэгдлийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэхдээ төлбөрийг тухайн байгууллагын нэрийн өмнөөс тооцон авах учиртай.

Нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазар Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлага хангаагүй итгэмжлэлээр тооцооны үлдэгдэлийг шилжүүлэхдээ харилцагч байгууллагын дансанд шилжүүлээгүй буруутай боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ...байгууллагын дарга, итгэмжлэлийн үндсэн дээр өр барагдуулж байсан Б.Эгийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн... гэж, хариуцагч Б.Э ...“Ч” ХХК-ийн захирал Б.А-ын хүсэлтийн дагуу байгууллагын данс хаалттай, битүүмжлэгдсэн тул өөрсдийх нь хэлсэн С.А-ын данс болон өөрийн дансаар мөнгийг шилжүүлэн авсан, 25,000,000 төгрөгийг Б.А эднийд нүүрс нийлүүлэн дуусгая гэсэн... гэж тайлбарлаж байна.

Төлбөр тооцооны нэг тал “Ч” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу гарсан нүүрсний үлдэгдэл төлбөрийг иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар авсан, С.А, Б.Э гэх хүмүүсийн дансанд шилжүүлэг хийсэн гэх 25,000,000 төгрөг манай компанитай огт хамаагүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд итгэмжлэлээр хүлээсэн төлбөр тооцооны үлдэгдэлийг барагдуулах ажиллагааг хийхдээ төлбөрийн үлдэгдэлийг С.А-ын болон өөрийн дансаар шилжүүлэн авсан нь нотлогдож байгаа, хариуцагч энэ талаар маргахгүй байгаа учир хариуцагч Б.Эгээс 25,000,000 төгрөгийг гаргуулан “С” ОНӨААТҮГазар толгох нь зүйтэй байна.

Дээрх төлбөрийг нүүрс нийлүүлэн хаах эсэх нь талуудын хувьд нээлттэй.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрийн сангийн орлогод тушаасан тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Эгээс 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазарт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Эгээс 25 000 000 төгрөгийг гаргуулан “ С “ ОНӨААТҮГазар т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазарт ийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрийн сангийн орлогод тушаасан тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Эгээс 282,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ОНӨААТҮГазарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ