Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2022/00059/и |
Дугаар | 135/ШШ2022/00343 |
Огноо | 2022-03-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2022/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/00059/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............аймаг, .......сум, ....... баг,............, .............тоотод оршин суух Б овогт Н-н Э /РД:............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...............аймаг, .........сум, ....... баг, ............., ............. гудамж, .........тоотод оршин суух .......... овогт Г-н Б /РД:............./-д холбогдох,
".............. аймгийн .............. сумын .... дүгээр баг, ......... гудамж, ......тоотод байрлах 84 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 657 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх буюу Г.Б хууль бус эзэмшлээс гаргуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.О би Г.Б гэр бүл болж, амьдарч байгаад 2018 оноос хойш хоёр тийшээ болсон. Энэ хүний амьдарч байгаа хашаа байшинг манай ах цалингийн зээл авч өөрийн нэр дээр авч байсан. Тэгээд Г.Б цалингийн зээлийг төлж дуусгахаар нэр дээр нь шилжүүлж өгнө гэж тохиролцсон байсан. 2018 оноос хойш бид салсан учир би амьдрахаа больсон, тэрнээс хойш хашаа байшингийн зээлийн төлбөр төлөгдөөгүй. Иймд хариуцагчаас хашаа, байшинг гаргуулж, чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хашаа, байшинг 2018 оны 9 дүгээр сард .............. төгрөгөөр авсан. Би өөрөө цалингийн зээл авсан, эдний ахаас .......... төгрөг авснаа буцааж ........... гаруй төгрөгийг нь төлсөн. 2018 онд бид 2 салсан, тэрнээс хойш төлж чадаагүй байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Г.Б холбогдуулан .......... аймгийн .......... сумын ....... дүгээр баг, ........... гудамж, ...... тоотод байрлах 84 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 657 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлүүлэх буюу Г.Б хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 000685703 дугаартай гэрчилгээгээр ......... овогт Н. Э нь ...............аймгийн .......... сумын .............. баг, .................. гудамж, .......... тоотод .................. нэгж талбарын дугаартай 657,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн .......... дугаартай гэрчилгээгээр ............. овогт Н.Э нь ..........аймгийн ......... сумын ................. баг, ................... дүгээр гудамж, .......... тоот улсын бүртгэлийн ............... дугаартай 84.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийг 2022 оны 02 сарын 07-ны өдөр шүүхээс ирж гардан авсан боловч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцон татгалзлынхаа үндэслэлийг “...Н.О гэр бүл болж хамтран амьдарч байхдаа урьдчилгааг нь төлөөд Н.О ах Н.Э цалингийн зээл авахуулж Н.Э нэр дээр энэ хашаа байшин, газрыг Д.Б гэж хүнээс худалдаж авсан юм” гэж тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”, 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заажээ.
Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.Э нь .............. аймгийн ........... сумын ........... баг, ......................... гудамж, ...........тоотод ............. нэгж талбарын дугаартай 657,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон улсын бүртгэлийн ..........дугаартай 84.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.
Хариуцагч Г.Б нь тус газрыг эзэмшиж, оршин сууж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч Г.Б нь шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж авахдаа шүүхэд мэдэгдсэн түүний одоогийн оршин суугаа хаягийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад тэмдэглэсэн байдал зэргээр тогтоогдож байна.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Э ........... аймгийн ........ сумын ............. баг, .............. гудамж, ...... тоотод ..... нэгж талбарын дугаартай 657,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон улсын бүртгэлийн ................ дугаартай 84.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Н.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулан, хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан ....... аймгийн ........... сумын ............ баг, ................ гудамж, ....... тоотод байрлах ........... нэгж талбарын дугаартай 657,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон улсын бүртгэлийн ............ дугаартай 84.0 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Б хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Н.Э олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Э олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС