Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

2025 оны 06 сарын 02-ны өдөр                                Дугаар 2025/ШЦТ/94                                        ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

            Улсын яллагч О.Батнасан,

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000084 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч      хянан хэлэлцэв.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Цогбадрах нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хаваржаан дээр байсан иргэн ******* эзэмшлийн 12 ширхэг хашааны төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,468,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Цогбадрах шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хаваржаан дээр байсан хашааны төмрийг буулгаж авсан. Наашаа явж байгаад замд нэг машин таараад ачих уу гэхэд ачна гэхээр нь ачсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Хамгийн сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр очиж үзэхэд төмөр хашаа хулгайд алдагдсан байсан. Би төрсөн ах ******* асуухад би аваагүй 5 хоногийн өмнө очиж үзэхэд байж байсан гэж надад хэлсэн. Би Цогбадрах гэдэг хүнийг танина. Цогбадрах гэдэг хүн надаас хашааг маань авах зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Одоогоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Цогбадрах нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. / хавтаст хэргийн 24, 28 дахь тал/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай төрсөн дүү болох ******* ирсэн. Тэгээд манай зунжаа болох Ар ус гэх газрын зоон дээр байгаа төмөр хашааг авч ирээд хорооны өмнө тал түгжиж хэдэн адуу хаших гэсэн юм гэсэн. Тэгээд бид хоёр мотоциклтой очоод Ганбаярын хаваржаан дээр байсан 12 ширхэг хашааг буулгаад ачих унаа олохоор аймгийн төв рүү явж байтал зам дээр нэг портер машин явж байхаар нь зогсоогоод хэдэн хашаа ачуулах гэсэн юм гэж гуйхад хөлс нь 60,000 төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд нөгөө портер машин дээр хашаагаа ачиж аваад манай малын хороо байх Дунд Цөөхэй гэх газар бууцанд дээрээ аваачсан. /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Төрсөн дүү болох Ганбаярыг хаваржаа эргээрэй гэж утсаар ярьсан юм. Тэгээд төд удалгүй манай төрсөн дүү Ганбаяр утсаар яриад хаваржаан дээр байсан төмөр хашаанууд алга болсон талаар надад хэлсэн. Би 2 хоногийн өмнө очиж эргэхэд хашаанууд байж байсан болохоор дүү болох Ганбаярыг цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлээд цагдаагийн байгууллагаар шалгуулсан юм. ...Би тухайн хашааг 2020 оны 6 дугаар сард ямаа самнах гээд хаваржаан дээрээ аваачиж тавьсан юм. Тэр цагаас хойш хаваржаан дээр байгаад байсан юм. /хавтаст хэргийн 42 дахь тал/

“Дамно” ХХК-ны 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12, 14-21 дэх тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 87 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дэх тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

 

Шүүгдэгч Я.Цогбадрах нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 89 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч Я.******* холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Я.Цогбадрахын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Я.******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Я.Цогбадрах нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хаваржаан дээр байсан иргэн ******* эзэмшлийн 12 ширхэг хашааны төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,468,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, гэрч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч н мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/, Дамно ХХК-ийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Цогбадрахын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.

Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эзэмшлийн 12 ширхэг хашааны төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,468,800 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч*******т 1,468,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2025 оны 04 сарын 10-ны өдрийн шинжээчийн “нийт 1,468,000 төгрөгийн үнэтэй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-49 дэх тал/-ээр  тогтоогдсон.  

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч*******т 1,468,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* хүсэлт /хавтаст хэргийн 86 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд 53 настай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст””Бүртгэлтэй” /хавтаст хэргийн 57 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Яллагдагч ******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ямар нэгэн маргах зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 80 дахь тал/-ээр шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэх тухай саналтай танилцан гарын үсэг зурж, эрүүгийн хариуцлагын талаар  санал хүсэлт гаргаагүй байх тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын  хугацаагаар тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Прокурортой ялын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар албадлагын арга хэмжээ авах саналыг  хүлээн зөвшөөрч тохиролцсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгож байгаа ялын  хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх улсын яллагчийн санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн удиртгал хэсэгт: “...252800000084 дугаартай эрүүгийн хэрэг ...гэж, Тогтоох хэсэгт: “эрүүгийн 2528000000084 дугаартай эрүүгийн хэрэг” гэж хэргийн дугаар зөрүүтэй байдлаар бичигдсэн ба 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-д 2528000000084 дугаартай” гэж бичигдсэн байх тул шүүх эрүүгийн хэргийн дугаарыг яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичигдсэн эрүүгийн хэргийн дугаараар зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан овгийн ******* Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5.Хохирогч*******т 1,468,000 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ