Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2022/00344

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2022/00012/и

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............аймаг, ........сум, .......дугаар багт байрлах “Х.. б....” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............аймаг, ....... сум, ........ дугаар баг, ...... хороолол, ...... байр, ... тоотод оршин суух М-О /РД:.........../,

Хариуцагч: .......аймаг, .............сум, ...... дугаар баг, .............., ...... гудамж, .....тоотод оршин суух М-нБ /РД:........../ нарт холбогдох,

 

“Нийт .................... төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.. б.... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч М.О, М.Б нар нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ........ төгрөгийн зээл авч 2022 оноос хойш төлбөрөө төлөөгүй нэхэмжлэл гаргах хүртэл 621 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр ............ төгрөг, хүү ............. төгрөг, нэмэгдүүлсэн хүү ........... төгрөг, нийт ............ төгрөг байх тул нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч М.О, М.Б нар шүүхэд  гаргасан  тайлбар болон өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “................ төгрөгийн цалингийн зээл аваад ........... төгрөгийг хүнд зээлсэн, зээлсэн хүн нь Солонгос улс руу яваад холбогдохоо больсон. Зээлийн гэрээний үүргээ биелүүлж байх хугацаанд хариуцагч нь хүүхэд төрүүлж жирэмсний амралт авсан байгаа. Х... б.... 6 сарын хугацаагаар зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт тавьсан боловч Монгол банкнаас зээл хойшлуулсан ч гэсэн төлбөрийн чадваргүй, боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэж тайлбарласан. Давагдашгүй хүчин зүйлээс болсон тул зээлийн гэрээний хугацааг сунгах, хүү болон нэмэгдүүлсэн хүүн дээр тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлбэл .......... төгрөгийг төлөөд явна гэсэн байр суурьтай байна. Үндсэн зээлд ..................... төгрөг, хүүнд ............ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд ........... төгрөг, нийт ............. төгрөг төлсөн байхад дахиад ............ төгрөг нэхэмжлээд байх юм” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.... б.... ХХК нь хариуцагч М.О, М.Б нараас үндсэн зээл ............. төгрөг, зээлийн үндсэн хүү ................. төгрөг, нэмэгдүүлсэн хүү .............. төгрөг, нийт ........... төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Х.... б... ХХК нь М.О, М.Б нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 48 сарын хугацаатай ......... төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 20,4 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ................... дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.... б.... ХХК, хариуцагч М.О, М.Б нар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан зээл, хүү төлөлтийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “зээлдэгч энэ гэрээгээр болон баталгаат ипотекийн гэрээ /Фидуцийн гэрээ/-ээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй” гэж заасантай нийцэж байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 20,4 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 4.1-д зээлдэгч нь зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд засан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан “...банкнаас ........ төгрөгийн зээл аваад үндсэн зээлд............. төгрөг, хүүнд ............ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд ........... төгрөг, нийт .............. төгрөг төлсөн байхад дахиад ................ төгрөг нэхэмжилж байна. Иймд үнэхээр амьдрах аргагүй нөхцөл байдал үүссэн үр хүүхдээ ч хэрэгцээт шаардлагаар нь хангаж чадахгүй эрх ашгийг нь хохироож л явна. ...миний тайлбарыг уншиж танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг 6 сая төгрөг болгон багасгаж өгнө үү гэж хүсэж байна” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хариуцагч М.О, М.Б нар Х... б.... ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байна. Хариуцагч нарын амьдрах аргагүй нөхцөл байдал үүссэн, үр хүүхдээ ч хэрэгцээт шаардлагаар нь хангаж чадахгүй эрх, ашгийг нь хохироож явна гэсэн нь зээлийн гэрээнээс татгалзах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх шалтгаан биш юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч М.О, М.Б нараас зээлийн үндсэн төлбөр .......... төгрөг, зээлийн үндсэн хүү................ төгрөг, нэмэгдүүлсэн хүү............... төгрөг, нийт .............төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.... б.........ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч М.О, М.Б нараас зээлийн үндсэн төлбөр ............ төгрөг, зээлийн үндсэн хүү ............... төгрөг, нэмэгдүүлсэн хүү ................ төгрөг, нийт .............. төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х... б.... ХХК-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ............. төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О, М.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 157,713.92 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.. б... ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЖАВХЛАНТӨГС