Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2022/00492

 

 

 

 

 

 

 

2022 08 19

153/ШШ2022/00492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, ******* *******, ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг дахь холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сүүлийн 5 жилийн цалингийн дундаж хэмжээг 1,302,572 төгрөгөөр тогтоолгох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн зөрүү 3,378,572 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртлэх удаан жилийн нэмэгдлийн зөрүү 5,601,054 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 153/2021/00502/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

(Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.)

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие Ховд аймгийн газар, Дотоод цэргийн салбар салаанд 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, салбарын захирагч зэрэг албан тушаалд ажиллаж байгаад 2014 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр ЦЕГ-ийн дарга дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэрт тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөж, мөн ЦЕГ-н даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 32 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 43,523,198 төгрөгийг өөрийн тоот ХААН банкны харилцах дансаар 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Уг тэтгэмжийг олгохдоо миний ажилласан сүүлийн 5 жилийн дундаж цалинг 1,208,977 төгрөг тооцож олгосон юм.

Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор алба хаагчийн төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг шинэчлэн баталж нэмэгдлийн хэмжээгээр бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцохоор заасан. Гэтэл Ховд аймгийн газар нь миний цалинг тооцож, олгохдоо энэ тогтоолд заасан хувь хэмжээгээр удаан жилийн нэмэгдлийг нэмж тооцож олгоогүй бөгөөд сүүлийн 5 жил буюу 2013 оны 04 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын хо*******д авсан цалингын дундаж хэмжээг 1,208,997 төгрөгөөр буруу тогтоож дутуу тэтгэмж олгосон гэж үзэж байна.

Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоолын дагуу төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг нэмж тооцож, миний сүүлийн 5 жилийн дундаж цалинг тооцож үзвэл 1,302,826 төгрөг болж байгаа бөгөөд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 46,907,770 төгрөг, тэтгэмжийн зөрүү 3,378,572 төгрөг, мөн 2014 оны 05 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртэлх удаан жилийн нэмэгдлийн зөрүү 5,601,054 төгрөг гарч байгаа юм. Иймд сүүлийн 5 жилийн цалингийн дундаж хэмжээг 1,302,826 төгрөгөөр тогтоолгох, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний зөрүү 3,378,572 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 208,04,*******-ны хүртлэх удаан жилийн нэмэгдлийн зөрүү 5,601,054 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ховд аймаг дахь газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.ийн Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 16.5.3 дахь заалтад Батлагдсан цалингийн сан, ******* тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын ******* тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж тус тус зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм.

Засгийн газрын 2014 оны байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-т Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ний өдрөөс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож эхэлсэн.

Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд Улс орны эдийн Засгийн байдал төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт Төрийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. гэж заасан.

албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь Төрийн тусгай алба хаасан хугацааны, Албан ажлын онцлог нөхцөлийн, мэргэжлийн зэргийн, Эрдмийн зэрэг, цолны, хуульд заасан бусад. гэж тогтоосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн *******9.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөсөө хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж, ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн тодорхойлолт, төв архивын лавлагаа, цалин тооцооллын хүснэгт, ерөнхий газрын даргын тушаал, ХААН банкны хуулга, тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Итгэмжлэл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албыг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах нотлох баримтыг шүүх бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б. нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ховд аймаг дахь ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэрт гарсан ба өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан тэтгэмжийг 2019 онд шилжүүлсэн. ажиллаж байхад миний цалинг буруу бодож олгосноор дундаж цалинг 1,208,997 төгрөгөөр биш 1,302,826 төгрөгөөр тогтоолгох, дундаж цалинг тогтоолгосноор 36 сарын тэтгэмжийн зөрүү 3,378,572 төгрөгийг гаргуулах, мөн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү 5,601,054 төгрөгийг тус тус хариуцагч Ховд аймаг дахь газраас гаргуулна гэжээ.

3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: Б.ийн цалинг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу олгосон. 2020 оноос эхлэн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож эхэлсэн. Энэ нь улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б. нь 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор, мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. ерөнхий газраас 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 43,523,198.00 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон байна.

4.2. Хариуцагч Ховд аймаг дахь газраас төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу батлагдсан төсвийн хүрээнд үе шаттайгаар олгож эхэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн *******9 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргана.

5. Нэхэмжлэгч Б. нь сүүлийн 5 жил буюу 2017-2021 оны цалингийн дундажыг 1,302,826 төгрөгөөр тогтоолгох, 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийн зөрүү 3,378,572 төгрөг гаргуулах, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртлэх удаан жилийн нэмэгдлийн зөрүү 5,601,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн гаргажээ.

5.1. 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр нэхэмжлэгч Б. нь цэргийн алба хаасны тэтгэвэрт тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 43,523,198.00 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдов. /хавтаст хэргийн 4, 19 дэх хуудас/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ *******9 дүгээр зүйлийн *******9.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн *******9.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 171,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн *******8 дугаар зүйлийн *******8.1.11, *******9 дүгээр зүйлийн *******9.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн Сүүлийн 5 жилийн цалингийн дундаж хэмжээг 1,302,826 төгрөгөөр тогтоолгох, 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийн зөрүү 3,378,572 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийг хүртлэх удаан жилийн нэмэгдлийн зөрүү 5,601,054 төгрөгийг Ховд аймаг дахь газраас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,750 (Нэг зуун далан нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН