| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2022/00320/И |
| Дугаар | 153/ШШ2022/00513 |
| Огноо | 2022-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2022/00513
2022 09 02 153/ШШ2022/00513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, шүүгч Х.Тасхын, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 153/2021/00315/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ,
Хариуцагчийн өмгөөлөгч: ,
Шүүхийн иргэдийн төлөөлөгч: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь Б.д холбогдуулан гэм хорын төлбөр болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Шүүгдэгч Б. нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэр “Тогоотын амны сайр” гэх нэртэй газарт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай, приус-10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Б.д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөлд хамруулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолоор амь хохирогч ын хүү ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд, хүү ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү буюу ийн тэжээгч алдсаны тэтгэмж 300,000 төгрөг, ын сарын орлого 2,110,000 төгрөг бөгөөд тэжээгч алдсаны тэтгэмж 300,000 төгрөгийг хасахад зөрүү 1,810,000 төгрөгийг хүү ийг 18 нас хүртэлх хугацаа болох 2029 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацааны дүн 173,0,000 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчийн шүүхэд хандан гаргасан 226,064,720 төгрөг гаргуулах шаардлага 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Хүү ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж 173,0,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийгмийн даатгалын сангаас 300,000 төгрөг авч байгаа. Иргэний хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг шаардлага хангасан эсэхийг хянан үзэх болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөх чадвар байхгүй. Эрүүгийн шүүхээс гарсан хохирлыг төлнө гэв.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч 300,000 төгрөгийн тэтгэмж авдаг юм байна, нэмж хариуцагчаас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны дугаартай шийтгэх тогтоол, Зэвсэгт хүчний замын дугаар ангийн цалингийн тодорхойлолт, “Зорчигч тээврийн Ховд” ХХК-ийн тодорхойлолт, тодорхойлолт, Х.*******- нарын гэрлэлтийн гэрчилгээ, ын нас барсны гэрчилгээ, Тэтгэмж олгох дэвтрийн хуулбар, ийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* багийн Засаг даргын тодорхойлолт, ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Зэвсэгт хүчний замын дугаар ангийн захирагчийн 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Ажилд авч, хөлсөөр ажиллуулах гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, , , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөв.
Хариуцагчаас: Мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Х.*******гийн тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,046,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 172,713,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Б.г хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Талийгаач нь Зэвсэгт хүчний замын дугаар ангид өөрөө буулгагчийн жолоочоор ажиллаж байсан, сард 2,110,000 төгрөгийн цалин авдаг байсан. Хүү т тэжээгч алдсаны тэтгэмжийг сард 300,000 төгрөгөөр тогтоосон ба талийгаачийн цалин 2,110,000 төгрөгөөс тэжээгч алдсаны тэтгэмж 300,000 төгрөгийг хасахад 1,810,000 төгрөгийн зөрүү гарч байна. нь 2029 онд 8 жилийн дараа 18 нас хүрэх бөгөөд тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг 8 жилийн хугацаагаар тооцоход 173,0,000 төгрөгийг хариуцагч Б.гаас нэхэмжилж байна. Хэрвээ талийгаач зам тээврийн ослын улмаас нас бараагүй байсан бол үүнээс ч илүү орлого олох байсан гэв.
3. Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол 17,972,859 төгрөг гаргуулж, хохирогчид олгосон. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хохирлыг төлж эхэлсэн. Тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Талийгаачийн хүү т улсаас 300,000 төгрөгийн тэтгэмж олгохоор тогтоосон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолоор гаргуулсан хохирлыг төлөхийг зөвшөөрч байна. Харин тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зам тээврийн ослын улмаас нас барсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 2022/ШТЦ/ дугаартай шийтгэх тогтоолоор Б.г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.гаас 17,972,859 төгрөг гаргуулан хохирогч Х.*******д олгож, хүүхдийн тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.2. Нэхэмжлэгч Х.******* нь талийгаач нь Зэвсэгт хүчний замын дугаар ангид жолоочоор ажиллаж байсан, сарын үндсэн цалин 2,110,000 төгрөг авдаг ба улсаас тэжээгч алдсаны тэтгэмж 300,000 төгрөгийг хасахад нэг сарын тэтгэмжийн зөрүү 1,810,000 төгрөгийг талийгаачийн хүү 18 нас хүрэх хүртэл 8 жилийн хугацаагаар тооцож 173,0,000 төгрөгийг хариуцагч Б.гаас нэхэмжилжээ.
4.3. Шийтгэх тогтоолоор бодит хохирлыг гаргуулсан, уг хохирлыг төлөхийг зөвшөөрнө. Шүүхээс тэжээгч алдсаны тэтгэмж 173,0,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон, нэгэнт шийтгэх тогтоолоор хэлэлцэгдсэн үйл баримтын талаар дахин нэхэмжлэлийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй, талийгаач Зэвсэгт хүчний замын дугаар ангид үндсэн ажилтнаар биш хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, “Омогт цагаан шонхор” ХХК-нд ажиллаж, сарын 420,000 төгрөгийн цалин авдаг байсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримтыг үндэслэн тэжээгч алдсаны тэтгэмжийг 300,000 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй болохыг хариуцагч тайлбарлан маргаж байна.
5. Б. нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас талийгаач ын амь нас хохирсон нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор талийгаач ын хууль ёсны эхнэр Х.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1.-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж зааснаар хариуцагч Б.гаас гэм хор учруулсны төлбөр болох тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй байна. /хавтаст хэргийн 4-8 дахь хуудас/
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”. гэж заасныг үндэслэн гэм хор учруулсаны төлбөрийг шийдвэрлэсэн байхад дахин гэм хор учруулсны төлбөр болох тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг шаардах эрхгүй гэх татгалзал нь үндэслэлгүй бөгөөд тус шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол 17,972,859 төгрөгийг шүүгдэгч Б.гаас гаргуулан хохирогч Х.*******д олгож, тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
5.1. Талийгаач нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөлсөөр ажиллах гэрээгээр Зэвсэгт хүчний замын дугаар ангид тээврийн нэгдүгээр бүлгийн өөрөө буулгагчийн жолоочоор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Зэсвэгт хүчний замын дугаар ангийн захирагчийн 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай “Ажилд авч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тухай” тушаал, 2020 оны цалингийн тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 9-10, 87, 93-97дахь хуудас/
Хариуцагчаас талийгаач нь Зэвсэгт хүчний замын дугаар ангид хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан, тус байгууллагын үндсэн ажилтан биш, “Омогт цагаан шонхор” ХХК-нд ажиллаж, сарын 420,000 төгрөгийн цалин авдаг байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон гэж, нэхэмжлэгчээс Зэвсэгт хүчний замын дугаар ангид ажиллаж байсан ба тус байгууллага нь сар бүр цалинг олгодоггүй, 2-3 сараар нэгтгэж цалинг шилжүүлдэг, ажиллаж байсан байгууллага нь замын ажлыг гүйцэтгэдэг байсан тул тус компанид замын брожур нийлүүлэх ажлыг хавсран хийж байсан, уг ажлын хөлсийг “Омогт цагаан шонхор” ХХК 420,000 төгрөгөөр тооцож нэмэлт цалин олгодог байсан, талийгаач Зэвсэгт хүчний замын дугаар ангид үндсэн ажилтнаар орох тушаал гарахаас өмнө амь насаа алдсан, тэтгэмжийн зөрүүг Зэвсэгт хүчний замын дугаар ангид ажиллаж байхад авч байсан цалингийн зөрүүгээр нэхэмжилнэ гэж тус тус мэтгэлцэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач ад “Омогт цагаан шонхор” ХХК-нд 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл /нас барах хүртэл/ сарын цалин 420,000 төгрөгийн, Зэсвэгт хүчний замын дугаар анги 2020 оны 9, 10 дугаар саруудад 6,970,000 төгрөгийн цалинг олгож байжээ. Талийгаач , шүүгдэгч Б. нар Зэвсэгт хүчний замын дугаар ангид хамт ажиллаж байхад осол болсон нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, талийгаач Зэвсэгт хүчний замын дугаар ангид ажиллаж байхад амь насаа алдсан гэдэгт хариуцагч маргахгүй байна.
5.2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно.” гэж зааснаар шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тэтгэмжийн зөрүүг гаргуулахдаа “Омогт цагаан шонхор” ХХК-нд ажиллаж байхад авч байсан цалингаар биш Зэвсэгт хүчний замын дугаар ангид ажиллаж байхад авч байсан цалингийн дунджаар талийгаачийн орлогыг тодорхойлж, тэтгэмжийн зөрүүг тэжээгч алдсаны тэтгэмж тогтоогдсон өдрөөс эхлэн тооцов.
Зохигчид талийгаачийн ажиллаж байсан төсөл дууссан, дуусаагүй гэдэгт шүүх хуралдааны явцад маргаснаар шүүх нэмэлт нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлагын ... үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг аль аль тал нь биелүүлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Зэвсэгт хүчний замын дугаар ангид хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж байсныг үндэслэн талийгаачийн Зэвсэгт хүчний замын дугаар ангид авч байсан цалинг олох байсан орлого гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
нь Зэвсэгт хүчний дугаар ангид Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан ба гэрээний 1.1-т “Энэхүү гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, төслийн ажил дуусах хүртэл үргэлжилнэ”, 1.2-т “талууд нэг өдрийн ажлын хөлсийг 85,000 төгрөгөөр харилцан тохиролцож, ажилласан өдрөөр цагийн бүртгэлийг тооцон гаргаж олгоно...” гэж талууд тохиролцсон байх тул талийгаачийн цалинг олох байсан орлого гэж үзээд тухайн байгууллагад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллахдаа 2020 оны 09, 10 дугаар саруудад авч байсан цалин 6,970,000 төгрөгийг ажиллаж байсан 3 сарын хугацаанд хувааж, нэг сарын дундаж орлогыг 2,323,333 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ. /Хавтаст хэргийн 87 дахь хуудас/
5.3. Талийгаач ын хүү т тэжээгч алдсаны тэтгэмж 300,000 төгрөгөөр тогтоогдсон, 2021 оны 02 дугаар сараас 300,000 төгрөгийн, 2022 оны 02 дугаар сараас 400,000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэмж авч байгаа нь хэрэгт авагдсан Тэжээгч алдсаны тэтгэмж тогтоосон дэвтэр, нэхэмжлэгч Х.*******гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч Х.******* нь ам бүл-5, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь ******* багийн Засаг даргын тодорхойлолт, , , нар нь насанд хүрсэн болох нь тэдний иргэний үнэмлэхийн хуулбараар тус тус тогтоогдов. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3.-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж хуульчилснаар нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай 3 хүүхэд, нэхэмжлэгч Х.******* нарт оногдох хэсгийг хасч, тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг дараах байдлаар тооцов.
ын нэг сарын дундаж орлого 2,323,333 төгрөг, түүнийг гэр бүлийн 6 гишүүнд хуваахад нэг гишүүнд 387,222 төгрөг оногдох юм. Тэжээгч алдсаны тэтгэмж 2021 оны 02 дугаар сард 300,000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүү сард 87,222 (387,222-300,000) төгрөгөөр тооцогдож, 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл 12 сарын хугацаагаар тооцоход 1,046,666 (87,222х12сар) төгрөг байна. Харин 2022 оны 02 дугаар сараас эхлэн тэжээгч алдсаны тэтгэмж 400,000 төгрөг болж нэмэгдснээр тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах боломжгүй байна. /хавтаст хэргийн 84-86, 106-115 дахь хуудас/
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тэтгэмжийн зөрүү 1,046,666 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, 172,713,334 төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь “ улсаас тэжээгч алдсаны тэтгэмжийн 300,000 төгрөг авдаг байна, нэмж хариуцагчаас тэтгэмжийн зөрүү гаргуулах үндэслэлгүй” гэж дүгнэлтээ гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талийгаач ын орлогыг тодорхойлж, тэтгэмжийн зөрүүг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрснээр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 1,046,666 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29,669 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-д зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн гэм хорын төлбөр болох тэжээгч алдсаны тэтгэмжийн зөрүү 173,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.гаас 1,046,666 (нэг сая дөчин зургаан мянга зургаан зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, 172,713,334 (Нэг зуун далан хоёр сая долоон зуун арван гурван мянга гурван зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.гаас 1,046,666 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 26,669 (Хорин зургаан мянга зургаан зуун жаран ес) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН
ШҮҮГЧИД Б.БАДРАХГЭРЭЛ Х.ТАСХЫН