Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2022/00519

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2022/00519

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлын хөлс 650,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 153/2022/00524/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.*******,

Хариуцагч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хөшөөтийн уурхайд -ийн Аридашбай компанид харуулаар очиж ажиллаж 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ээлжээс буусан. Ээлжээс буугаад харуулын дарга М. гэдэг хүнтэй холбогдох цалин 650,000 төгрөгийн авъя гэхэд цалинг дансанд хийсэн гэсэн. Гэтэл уг данс нь гэдэг хүний данс бөгөөд би энэ хүнийг огт танихгүй. М. нь гэдэг хүнийг олж өгье гэсэн боловч одоог хүртэл сураг чимээгүй, утсаа унтраагаад утсаа авахгүй байна. Иймд М.эс цалин 650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М. миний бие С.*******аас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг маргаан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байх компанийн харуул хамгаалалтын албанд С.******* нь ирж 2022 оны 05 дугаар сарын 27-28-ны өдөр хүртэл харуулаар ажиллаж ажлаас буусан. Ажлаас буугаад 5 сарын 28-ны өдөр над руу яриад нэг сар ажилласан цалингаа авъя, би дүүгийнхээ дансны дугаарыг явуулъя гэж над руу согтуу халамцуухан байдалтай над руу ярьсан. Тэр өдрөө над руу дүүгийнхээ дансыг мессэжээр явуулья гэсэн боловч явуулаагуй. 5 сарын 29-ний өдөр өөрийн дугаараас над руу халамцуухан байдалтай яриад би найзтайгаа хамт явж байна, найзынхаа дансны дугаарыг яг одоо мессежээр явуулья, миний цалинг хийгээрэй гээд 5 минутын дотор мессежээр гэсэн хаан банкны дансны дугаарыг явуулсан. Би уг данс руу 650,000 төгрөгийг шилжүүлэхэд уг данс эзэмшигчийн нэр нь гэж гарч ирсэн. Би тэгээд 650,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлсний 10-14 хоногийн дараа С.******* нь надруу утсаар би цалингаа авъя, эмнэлэгт хэвтэж байна, эмчилгээний мөнгө хэрэгтэй гэж ярьсан. Тэгэхээр нь та над руу өөрөө, өөрийнхөө утаснаас, миний дүүгийн данс руу мөнгө шилжуул гэж дансны дугаарыг өгчихөөд юу яриад байгаа юм бэ. Би чиний мөнгийг шилжүүлсэн. Тухайн үед чи согтуу байсан юм уу, би наад асуудлыг чинь шийдэж чадахгүй, чи хандах ёстой газар нь ханд гэж хэлсэн. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгөв.

            Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт: Хаан банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөв.

            Хариуцагчийн хүсэлтээр ХААН банкны харилцах дансны эзэмшигчийн тодорхойлолтыг нотлох баримтаар шүүх бүрдүүлж, хариуцагч М.Саруул-Эрдэнийн гар утсанд үзлэг хийв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч С.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

            2.1. Би нэг сарын хугацаанд компанид харуулын ажлыг хийсэн хөлсийг М.эс нэхэмжилж байна. Тухайн үед ажилчдад цалинг М. хариуцаж олгодог байсан. Тэрээр миний данс руу цалинг шилжүүлсэн гэх боловч би одоо хүртэл уг мөнгийг хүлээж аваагүй гэв.

            3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

            3.1. Миний бие С.*******ыг танихгүй. Харин манай ХК-ийн даргатай ярилцаж, нэг сарын хугацаанд харуулын ажлыг хийсэн нь үнэн. Манай компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, зөвхөн амаар тохиролцож харуулын ажлыг хийсэн. Дараа нь над руу утсаар яриад цалингаа нэхээд байхаар нь нэг сарын цалин 650,000 төгрөгийг өөрийнх нь утаснаас явуулсан данс руу шилжүүлсэн гэв.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд харуул хамгаалалтын албанд харуулын ажлыг хийсэн байна. Тус хамгаалалтын албатай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, талууд хөлсийн талаар амаар тохиролцжээ.

            4.2. Нэг сарын дараа С.******* нь тус хамгаалалтын албаны дарга М.эс цалингаа нэхэмжилсэн бөгөөд өөрийн эзэмшдэг дугаартай утаснаас явуулсан дугаартай данс руу М. нь ажлын хөлс 650,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

            4.3. Нэхэмжлэгч С.******* нь дугаартай данс нь гэдэг хүний данс байгаа ба би уг ажлын хөлсийг аваагүй, ийг танихгүй гэж маргана.

            5. Нэхэмжлэгч С.******* нь харуул хамгаалалтын албанд нэг сарын хугацаатай харуулын үүргийг гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед харуулын ахлах Дээмээ гэдэг хүнтэй ажиллах нөхцөлийн талаар амаар тохиролцжээ. харуул хамгаалалтын албанд нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай ажилласан, ажлын хөлсийг 650,000 төгрөгөөр тохиролцсон гэдэгт талууд маргахгүй байна. Ажиллагч С.******* нь тохиролцсон ажил, үйлчилгээг нэг сарын хугацаанд гүйцэтгэж, ажиллуулагч харуул хамгаалалтын алба нь 650,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээснээр талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

5.1. Ажил үйлчилгээг гүйцэтгэж дууссаны дараа нэхэмжлэгч С.******* нь тус албаны дарга М.эс ажлын хөлс 650,000 төгрөгийг нэхэмжилж, өөрийн гэсэн дансны дугааргүй гэдгээ утсаар мэдэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийнх нь дугаартай утаснаас дугаартай дансны дугаарыг явуулснаар М. ажлын хөлс 650,000 төгрөгийг мөн өдөр тус данс руу шилжүүлсэн нь хариуцагч М.Саруул-Эрдэнийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, М.Саруул-Эрдэнийн гар утсанд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдов.     Нэхэмжлэгч С.******* нь дугаарыг эзэмшдэг болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, тоот дансны эзэмшигч нь болох нь ХААН банкны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 356 дугаартай албан бичгээр тус тус нотлогдсон. Хариуцагч М. нь нэхэмжлэгч С.*******ын явуулсан данс руу ажлын хөлс 650,000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгчийн даалгаснаар үүргийг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгч С.******* нь ажлын хөлс 650,000 төгрөгийг хариуцагч М.эс шаардах эрхгүй байна. /Хавтаст хэргийн 27, 29-34 дахь тал/

5.2. Нэхэмжлэгч С.******* нь ажлын хөлс 650,000 төгрөгийг тоот данс эзэмшигч оос шаардах эрх нь нээлттэй бөгөөд нэхэмжлэгчийн явуулсан данс руу ажлын хөлсийг шилжүүлсэн М.Саруул-Эрдэнийг буруутгах боломжгүй байна. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлтэй, М.д холбогдох “Ажлын хөлс 650,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.РАУШАН