Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 112

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

 

      Прокурор                                                      А.Ариунзаяа

      Хохирогч                                                 Н.Норслоо

      Нарийн бичгийн дарга                 Б.Болормаа нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Эрхэт овогт Эрдэнэжавын Мөнхбаатарт холбогдох 1731000000014  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 11-нд Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Бэлчир 2-р баг 2 дугаар хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Баян-Эрхэт овогт Эрдэнэжавын Мөнхбаатар  /РД:МЖ85041117/

 

  Шүүгдэгч Э.Мөнхбаатар нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Норслоогийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Э.Мөнхбаатар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед өөрийн найзууд болох Шаагаа, Жаргалтулга нартай нэрмэл уугаад тэрнийхээ халуунд найзынхаа хамт хөрш айлын Норслоо ахын гэр рүү мал асуух гэж очсон. Норслоо ахын гэрт ороход Норслоо ах архи уугаад сууж байсан. Норслоо ах манай найзууд бид 4 нийлээд тал шил архи болон 3 литр орчим нэрмэл хувааж уусан. Тэгээд би нэрмэл ууж байхдаа согтоод юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан Норслоо ахаас уучлалт гуйж байснаа санаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,

2. Шүүгдэгч Э.Мөнхбаатар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэлсэн. Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/,

        3.Шүүгдэгч Э.Мөнхбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр мал хайж яваад Н.Норслоо ахынд ороод тийм зүйл болчихсон. Согтуудаа л хохирогчийн охинтой гэрлэе гэж хэлсэн байна лээ. Тэрнээс хохирогчийн охиныг хэдэн настайг, хэддүгээр анги төгссөнийг мэдэхгүй, танихгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна.  Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг,

 4. Хохирогч Н.Норслоо 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байхад манай хөрш залуу Мөнхбаатар өөрийн хоёр найз болох Шаагаа, Жаргалтулга нарын хамт манай гэрт 17 цагийн үед ирсэн. Тэр 3-ыг манай гэрт ороод ирэхээр нь би тэр гурван залуутай Улаангом нэртэй 0,75 граммтай тал шил архи, 3 литрийн нэрмэл хувааж ууж дуусгасан. Тэгээд намайг гэртээ байж байхад Мөнхбаатар “ахаа 2-лаа гарчихаад ирье” гэхээр нь гарсан чинь Мөнхбаатар гэрээс гарсны дараа би “танай охин Пүрэвсүрэнг эхнэрээ болгож авмаар байна” гэхээр нь “чамд яахаараа охиноо өгдөг юм бэ?” гэсэн чинь Мөнхбаатар намайг баруун гараараа нэг цохиж унагаагаад нэг удаа өшиглөж хоёр удаа гараараа цохьсон. Тэр үед манай охин Пүрэвсүрэн гарч ирээд салгасан. Ийм л зүйл болсон....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р ху/,

         5. Хохирогч Н.Норслоо шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 06-ны өдөр 5 цаг 30 минутын орчимд 2 найзтайгаа согтуу ирсэн. Манайд байсан жоохон архийг уугаад бас өөрсдийн авчирсан 2 литр нэрмэлийг уусан. Тэгж байгаад “танай охинтой сууна” гэхээр нь би “хоёулаа гаръя” гээд гарсан чинь намайг цохьсон, араас энийг салгах гээд нэг банди ирж байсан. Тэгээд цагдаа дуудсан ийм л зүйл болсон. ..гэх мэдүүлэг,          

      6.Гэрч Н.Пүрэвсүрэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед манай гэрт үл таних 3 залуу орж ирээд манай аавтай Улаангом нэртэй 0,75 граммтай тал шил архи, 3 литрийн нэрмэл хувааж ууцгаасан. Тэгээд сүүлд нь нэрмэл хувааж ууцгааж байхдаа нэг залуу нь сүүлд тэр залууг Мөнхбаатар гэж байсан. Намайг “би чамтай нэг гэр бүл болно” гээд байсан. Тэр үед манай аав “би юу гэж чамтай өөрийн охиноо нэг гэр бүл болгодог юм бэ пизда минь” гэж уурласан чинь Мөнхбаатар манай аавыг “2-лаа гарчихаад ирье” гээд байсан. Тэгэхээр нь би Мөнхбаатарыг манай аавтай зүгээр юм ярих гэж байна гэж бодоод араас нь дагаж гараагүй юм. Тэгээд намайг 2-3 минутын дараа гэрээсээ гарсан чинь Мөнхбаатар манай аавыг газарт унагаачихсан өшиглөж байсан. Тэгэхээр нь салгаад цагдаа дуудсан. Тэр хооронд манай гэрээс хоёр найз нь гарч ирээд “хүн зодчихлоо” гээд Мөнхбаатарыг цохиж харагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р ху/,

7. Гэрч Э.Нарангэрэлийн 2017 оны 08 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Зүүнбүрэн сумын “Бөөн бургас” нэртэй газар байсан юм. Тэгээд би тэр өдрийнхөө 12 цагийн үед өөрийнхөө найз Мөнхбаатартай уулзаад 700 граммын савтай монгол архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёрыг байж байхад Жаргалтулга хүрээд ирсэн. Тэгээд бид гурав нэрмэл архи уух гэж Норслоо ахын гэрт очсон юм. Тэгээд манай найз бид 3 Норслоо ахын ууж байсан тал шил архийг хувааж уугаад дахин 3 литр орчим нэрмэл архи хувааж уугаад сууж байхад манай найз Мөнхбаатар тоглоомоор Норслоо ахад хандаж “би танай охинтой суудаг юм уу” гэсэн чинь Норслоо ах уурлаад “би юу гэж чамд охиноо өгдөг юм пизда минь” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй Мөнхбаатар, Норслоо ах хоёр гараад явсан юм. Тэр хоёрыг гарсны дараа Норслоо ахын гэрийн гадаа хэрүүл маргаан болоод байхаар нь гараад харсан чинь манай найз Мөнхбаатар нь Норслоо ахыг цохьсон байсан. Тэгэхээр нь би өөрийн найз Мөнхбаатарыг “чи яах гэж хөгшин хүнийг цохиж байгаа юм” гээд хойшоо татаж унагаасан юм. Ийм л зүйл болсон... /хх-ийн 19-20-р ху/,

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  № 271 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1.Н.Норслоогийн биед тархи доргисон, зовхинд цус хуралт, уруулын дотор язарсан, чамархай хацарт хаван, хөмсөгт зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/,

9. Шүүгдэгч Э.Мөнхбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 34-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 27-р ху/,  шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 28-29-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 24–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 24–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 33-р ху/, Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р ху/, шүүгдэгчийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 35-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хх-ийн 36-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 37-р ху/ зэрэг болно

    Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мөнхбаатарыг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Норслоогийн эрх чөлөөнд халдаж , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорын гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус   удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баян-Эрхэт овогт Эрдэнэжавын Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баян-Эрхэт овогт Эрдэнэжавын Мөнхбаатарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Мөнхбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Мөнхбаатарт  мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Мөнхбаатар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч Э.Мөнхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НОЛХООСҮРЭН