Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2022/00550

 

 

 

 

 

   2022          09           26                                     153/ШШ2022/00550

зз

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, овогт ы ,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн ,,т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хохирол 4,696,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 10 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 153/2021/00580/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагч Л.,

Хамтран хариуцагч: Ховд аймгийн хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

(Хамтран хариуцагч Б.ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.******* миний бие 2021 оны 04 дүгээр сарын 28-ны үеэр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг (газрын гэрчилгээ аваагүй байгаа) дэвсгэрт буюу залуус хорооллын хажуу талын хар замын доод талд 2500 ширхэг блок буулгасан. 2500 ширхэг блокны 2000 ширхэг нь шавран блок, 500 ширхэг нь цементэн блок. Нэг ширхэг шавран блок 800 төгрөгний үнэтэй бөгөөд нийт 1,600,000 төгрөгөөр авсан. Нэг ширхэг цементэн блок 1400 төгрөгний үнэтэй бөгөөд нийт 700,000 төгрөгөөр авсан. Мөн тухайн газар дээр 2 ширхэг амбаар барьсан бөгөөд нэг нь цементэн блокоор барьсан амбаар буюу 3х4 харьцаатай, нөгөөдөх нь шавар блокоор барьсан амбаар буюу 4х3 харьцаатай. Цементэн блокоор барьсан амбаарт 300 ширхэг цементэн блок орсон буюу 420,000 төгрөг болсон. Шавар амбаарт ойролцоогоор 350 ширхэг шавар блок орсон буюу 280,000 төгрөг болсон. Цементэн блокоор барьсан амбаар болон шавар блокоор барьсан амбаарт нийт 12 ширхэг 5 см-ын зузаан, 4 метрын урттай банзаар нуруу хийсэн. 5 см-ын зузаан, 4 метрын урттай банзны нэг ширхгийн үнэ нь 16,000 төгрөг болсон буюу нийт 192,000 төгрөг болсон. Хоёр амбаарны хаалгыг нэг ширхгийг нь 150,000 төгрөгөөр авсан буюу нийт 300,000 төгрөг болсон. Мөн хоёр амбаарт 3 см-ын зузаантай, 4 метрийн урттай зах банзыг 30 ширхэг авсан буюу нэг ширхгийг 8,000 төгрөгөөр авсан ба нийт 240,000 төгрөг болсон. Хоёр амбаарын дээвэрт тавихаар 16 метр гялгар цаас авсан бөгөөд нэг метрийг нь 9,000 төгрөг буюу нийт 144,000 төгрөгөөр авсан. Тухайн хоёр амбаар, нэг хашаанд нийт 4 машин портер, нэг маяти шар шавар худалдаж авсан бөгөөд нэг портер шар шаврыг 50,000 төгрөгөөр, нэг маяти шар шаврыг 70,000 төгрөгт авсан буюу нийт 270,000 төгрөгт шар шавар авсан. Таван удаа портер машинаар чулуу ачсан бөгөөд нэг удаа ачихад 20,000 төгрөг буюу нийт 100,000 төгрөгөөр ачсан. Зүүн хаалганаас 2,000 ширхэг шавар блокийг портероор нэг удаа ачихад 25,000 төгрөгөөр ачсан буюу нийт 16 удаа явж портерийн жолоочид 400,000 төгрөг төлсөн. 500 ширхэг цементэн блокийг шинэ дулааны блокийн үйлдвэрээс авсан бөгөөд нэг удаагийн явалтаар ачиж ирсэн бөгөөд нэг удаа явахад 50,000 төгрөг болсон.

Хариуцагч Л. гэдэг хүн 2021.09.02-2021.09.03-ны өдрүүдэд миний барьсан хашаа, хашааны хундам буюу суурь чулуу, хоёр амбаарны цементэн блоктой амбаарыг буулгаж нураасан. Харин шавран блоктой амбаарын гадуур өөрийнхөө хашааг барьсан байгаа. Дээр дурдсан хашаа, хоёр амбаарыг барихад орсон материалын зардал нийт 4,696,000 төгрөг болсон бөгөөд надад одоогийн байдлаар нийт 4,696,000 төгрөгний хохирол учирсан. Нэхэмжлэгч Ж.******* миний бие Л. руу ярьж үзсэн бөгөөд эвлэрэх боломжгүй байгаа тул шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар биш, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

2.Хариуцагч Л. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү болох Б. уг газрыг 2013 онд өмчилж аваад хашаагаа барьсан байсан. Гэтэл 2-3 жилийн өмнө манай хашаа барьсан блокийг буулгаад аваад явсан. Манай хүүгийн нэр дээр кадастр, өмчлөлийн гэрчилгээ нь гарсан. Наадмын үеэр Ж.******* гэх айл манай хашааны газрыг оруулаад хашаа барьж эхэлсэн. Тэр үеэр нь манай хүү Б. хашааны гэрчилгээг барьж очоод манай газар дээр хашаа барихаа болиочээ гэж удаа дараа очиж хэлсэн. Гэтэл ерөөсөө үг аваагүй. Удалгүй хот байгуулалтын газраас уг айлын хашаа дулааны шугам сүлжээ дээр баригдаж байгаа тул хашаа барихаа зогсоо гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Ж.******* нь ерөөсөө хүлээж аваагүй. Газрын албанаас 2-3 удаа уг айлд мэдэгдсэн боловч хашаа, амбаараа барьсаар байсан учир газрын албанаас хүмүүс ирж албадан буулгасан. Манайхаас тэр айлын хашаа амбаарыг буулгаж, нураасан зүйл байхгүй. Эрх бүхий байгууллагын хүмүүс өөрсдөө буулгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хамтран хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 6 сарын дундуур би өөрийн хашааны хундам цутгах санаатай дөрвөн машин шороо ковш дагуулан газар дээрээ очиход эзэн нь тодорхойгүй барилгын хуучин блокууд буулгасан байсан. Буулгасан эзнийг олох гэж өглөө, өдөр ажлын цагуудаар газраа эргэн очиход огт байдаггүй байсан бөгөөд шөнө, орой, үүрээр барилгын хуучин паниар блокнууд буулгасаар байгаад амбаар барьж эхэлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Газрын албан дээр очиж гэх ажилтантай хамт удаа дараа шаардах бичиг хүргүүлсэн. 2021 оны 7-р сарын 12-ны өдрөөс бүх нийтийн амралтын 10 хоногийг далимдуулан хашааны дээд талыг барьж эхэлсэн ба тэр үед очиж ахиж уулзсан. Нэг настай эгч залуутайгаа дээд талын хундам цутгаж эхэлж байсан. Тухайн үед шаардлага тавин гэрчилгээтэй өмчлөлийн газар дээр яагаад хашаа, хороо бариад байгаа юм бэ, зөвшөөрлийн бичиг байгаа юм уу та нарт гэж асуухад тийм юм хамаагүй гэж хэлээд сонсоогүй юм шиг хундамаа цутгаад байсан болохоор арга ядан орхиод явсан. Дараа нь дахин эхнэр хүүхэд болон Газрын албаны ажилтан гэдэг хүнийг дагуулан очиход нэг настай ах болох аав нь хашааны доод хэсгийг барьж байсан. Мөн тэр үед гарзын албанаас шаардлага тавин зогсоо гэхэд барьсаар байсан, ажлын бус цагаар барьсаар байгаад дахин нэг амбаар нэмсэн байсан. Удалгүй би мал тууж яваад газрынхаа хажуугаар өнгөрөх үед аав гэх настай ахтай дахин уулзсан. Барьж байгаа хашаа хороогоо та одоо зогсоож буулгамаар байна гэхэд энэ хашаагаа зарчих гэж хариу хэлсэн. Би үгүй гэж хэлэхэд хашааны захиалга гарчихсан байгаа хашаагаа барих гэж байгаа та зогсохгүй бол газрын албанаас буулгана гэж анхааруулан хэлсэн. 2021 оны 9-р сард Газрын албанаас 2 хүн ирж блокон хашаа, амбаарыг журмын дагуу хянаж буулгасан. Тухайн үед аав болох ******* гэх хүн хараад зогсож байсан бөгөөд ямар нэгэн блок эвдэж сүйтгээгүй болно. Газрын албанаас ирсэн хүн авчирсан блокнуудыг чинь байгаагаар нь Жаргалант сумын хашаанд буулгах уу гэхэд яах юм бэ гээд нэг амбаар луугаа буулгасан амбаарын нуруу мод, паниар зэргийг оруулахад цоожилчхоод өөрсдөө зөөгөөд авчихна гээд тохироод явсан. Нэхэмжлэлд гаргасан дээрх зүйлсээс манайх ганц ширхгийг аваагүй бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдөө хариуцаж аваад үлдсэн. Иймд нэхэмжлэл дээр дурдсан шинэ блок болон нуруу мод байгаагүй учир Ж.*******ын гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хамтран хариуцагч Ховд аймгийн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.*******ын гаргасан 4,696,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Жаргалант сумын ******* багийн тоот газартай залгаа амбаар, хашаа барьж байгаа талаар иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь очиж шалгаж үзэхэд зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр, байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн зөрчил илэрсэн бөгөөд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор зөрчлийг арилгах тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй тул Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 08-нө өдөр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийг арилгаж, албадан буулгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. н.*******. Ж.******* нар нь зохих зөвшөөрөлгүй амбаар, хашаа барихдаа Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/172 дугаар захирамжаар Б., , нарт өмчлүүлсэн Жаргалант сумын ******* багийн тоот 2335 метр квадрат газрын хэсэгт давхцуулсан байсан. Албадан чөлөөлөхөд дээрх газар өмчлөгчид болон иргэн Ж.*******, н.******* нарыг байлцуулсан болно. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан холбогдох зардлыг зохих зөвшөөрөлгүй газар дээр байгууламж барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн буруутан гээд Ж.*******аас гаргуулаагүй байна. Иймд 4696000 төгрег гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Хавсралтаар албадан буулгах ажлын явцын зураг болон нэхэмжлэгч Э.*******ын зохих зөвшөөрөлгүй хашаа, амбаар барьж газрыг дур мэдэн эзэмшиж зөрчил гаргасан газрыг иргэн Б.. , нарын өмчлөл газартай давхацсан давхцалыг харуулсан сансрын зургийн хамт хүргүүлэв гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ж.*******ын тайлбар: Миний барьсан хашаа, амбаарыг газрын албаны мэргэжилтнүүд нураахад хариуцагч Б. тэнд байсан. Уг ажиллагааг хийхдээ хариуцагч Л.ын оролцоо байна гэж бодож байна. Иймд хохирол 4,696,000 төгрөгийг хариуцагч Б., Л. нараар гаргуулна. Хохирлын талаар гэрч нар тодорхой мэдүүлэг өгсөн гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Л.ын тайлбар: Би Ж.*******ын хашаа, амбаарыг албадан буулгах ажиллагаанд оролцоогүй, ямар ч үйлдэл хийгээгүй. Эрх бүхий албан тушаалтнууд албадан буулгах ажлыг зохион байгуулсан гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хамтран хариуцагч ,, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн тайлбар: Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг нэхэмжлэгч Ж.*******ын хашаа, амбаарыг албадан буулгасан. Нэхэмжлэгч зөвшөөрөлгүй газарт хашаа татаж, амбаар барьсан. Зөрчлийг арилгуулах талаар Мэдэгдэх хуудас хүргүүлсэн байхад зөрчлөө арилгаагүй тул газрыг албадан чөлөөлсөн гэв.

 

Нэхэмжлэгч Ж.*******аас: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичиг, өргөдлийн тодорхойлолт, гэрэл зураг, өмгөөллийн гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

Хариуцагч Л.аас: Б.ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай газар өмчлөх гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, кадастрын зураг, ГХБХБГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар албан бичиг, мэдэгдэх хуудас, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

Хамтран хариуцагч хот байгуулалтын газраас: Гэрэл зураг, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн дугаар захирамж, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч ,,, С.*******, , , , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Газрын хяналтын хэмжилт хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.Үүнд:

2.1. Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт баригдсан хашаа, хашааны хундам, хоёр цементэн блоктой амбаарыг нураасан тул Л., түүний хүү Б. нараас гэм хорын хохирол 4,696,000 төгрөг гаруулна гэв.

3. Хариуцагч нар дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Хариуцагч Л.: Нэхэмжлэгч Ж.******* нь миний хүүгийн хууль ёсны өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй хашаа татаж, амбаар барьсан. Газрын албанаас мэдэгдэл өгсөөр байхад хашаагаа буулгаагүй тул уг хашаа, амбаарыг Газрын албаны мэргэжилтнүүд албадан буулгасан. Бидний зүгээс Ж.*******ын хашаа, амбаарыг албадан буулгах ажиллагаанд оролцоогүй гэв.

3.2. Хамтран хариуцагч Б.: Нэхэмжлэгч Ж.******* нь миний өмчлөлийн газарт зөвшөөрөлгүй хашаа татаж, амбаар барьсан. Энэ талаар өөрт нь хэлсэн боловч амбаараа үргэлжлүүлэн барьсан тул Ховд аймгийн ,,т гомдол гаргасан. Тус газраас Ж.*******т уг үйлдлээ зогсоохыг мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч Ж.******* нь хашаа, амбаараа нураагаагүй тул Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд өөрсдөө журмын дагуу хашаа, амбаарыг албадан буулгасан гэв.

3.3. Хамтран хариуцагч ,,: Иргэн Б.ын мэдээллийн дагуу нэхэмжлэгч Ж.*******т бусдын газар дээр болон зөвшөөрөгдөөгүй газарт баригдсан хашаа, амбаарыг буулгаж, зөрчлийг арилгахыг мэдэгдсэн. Гэтэл иргэн уг шаардлагыг биелүүлээгүй тул журмын дагуу хашаа, амбаарыг албадан буулгасан гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Нэхэмжлэгч Ж.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Залуус хорооллын хажуу талын хар замын доод талд хашаа, хоёр амбаарыг 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд барьсан байна. Уг хашаа, амбаар барьсан газар нь иргэн Б.ын өмчлөлийн газартай давхацжээ.

            4.2. Иргэн Б.ын мэдээллийн дагуу Ховд аймгийн ,, хот байгуулалтын газраас бусдын газарт болон зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр байгууламж барьсан зөрчлийг арилгуулахыг нэхэмжлэгч Ж.*******т мэдэгдэж, Мэдэгдэх хуудсыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баригдсан амбаарт наасан байна.

            4.3. Нэхэмжлэгч Ж.******* нь хашаа, амбаарыг буулгаагүй тул Ховд аймгийн ,, хот байгуулалтын газраас 2021.09.02-2021.09.03-ны өдрүүдэд Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу албадан буулгажээ. Нэхэмжлэгч Ж.******* нь хашаа, амбаарыг барихад гарсан зардал 4,696,000 төгрөгийг хариуцагч Б., Л. нараас нэхэмжилсэн.

            5. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж зааснаар аливаа этгээд эд хөрөнгийг эзэмших эрхийг шударгаар олж авсан байхыг шаардана. Нэхэмжлэгч Ж.*******ын барьсан хашаа, хоёр амбаар нь иргэн Б.ын өмчлөлийн газартай ...Зүүн урт булан талаар урдаас хойш 6,6 метр, баруун урд булан талаар урдаас хойш 6,2 метр орж давхацсан болох нь Геодези, зураг зүйн ХХК-ийн хэмжилтийн дүгнэлтээр, тус газар нь иргэн , , Б. нарын өмчлөлийн газар бөгөөд нэхэмжлэгч Ж.*******т өөрийн эзэмшлийн газар байхгүй болох нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдов. /Хавтаст хэргийн 19-20, 145-147 дахь хуудас/

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар эд хөрөнгийг эзэмших эрхийг шударгаар олж аваагүй этгээд тухайн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгахыг бусдаас шаардах эрхгүй.

            5.1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3.-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө., 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна. гэж зааснаар Ховд аймгийн ,, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Ж.*******т 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор газрыг чөлөөлөхийг шаардаж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мэдэгдэх хуудас хүргүүлсэн буюу түүний барьсан амбаарт наасан, нэхэмжлэгч Ж.******* нь газрыг чөлөөлөөгүй тул Жаргалант сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Газар албадан чөлөөлөх тухай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2021.09.02-2021.09.03-ны өдрүүдэд Ж.*******ын барьсан хашаа, амбаарыг албадан буулгажээ. /Хавтаст хэргийн 121-124 дахь хуудас/

            Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр газар чөлөөлөх ажиллагаанд хариуцагч Л., Б. нар оролцоогүй болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Л., хамтран хариуцагч ,, хот байгуулалтын газрын шүүхэд ирүүлсэн тайлбар болон тус газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн тайлбараар тус тус нотлогдов.

            5.2. Нэхэмжлэгч Ж.******* нь хамтран хариуцагч ,, хот байгуулалтын газраас биш хохирлыг хариуцагч Л., хамтран хариуцагч Б. нараас гаргуулах шаардлага гаргасныг шүүх хуралдаанд тодруулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй этгээд бөгөөд хариуцагч Л., хамтран хариуцагч Б. нар нэхэмжлэгч Ж.*******ын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар хамтран хариуцагч Б.ын хүсэлтээр хэрэгт түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            5.3. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан эрх хэмжээний дагуу зөвшөөрөлгүй эзэмшсэн газрыг бусдын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг төрийн эрх бүхий албан тушаалтнууд гүйцэтгэсэн байна.

            6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч “... Эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч хохирсон байна. Иймд нэхэмжлэгчийн хохирол 4,696,000 төгрөгийг хариуцаж, барагдуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр газрын хэмжилт хийлгэхээр Геодези, зураг зүйн “” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаардаг. Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газраас төсөв батлагдаагүй үндэслэлээр шүүхийн зардлыг зохигчдоос гаргуулах албан бичгийг хүргүүлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шинжээчийн хөлс 150,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******аар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 90,086 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Ж.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Л., хамтран хариуцагч Б., хамтран хариуцагч ,,т холбогдох гэм хорын хохирол 4,696,000 (Дөрвөн сая зургаан зуун ерөн зургаан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,086 (ерэн мянга наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******аас гаргуулан Геодези, зураг зүйн “” ХХК-ийн тоот дансанд төлүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.РАУШАН

ШҮҮГЧИД                                                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
                                                                                                Х.ТАСХЫН