Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2022/00552

 

 

 

 

 

  2022          09           27                                     1*******/ШШ2022/00552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, *******ийн ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* гудамж, ******* тоотод оршин суух, овогт т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хохирол 5,805,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1*******/2021/00478/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагч О., түүний өмгөөлөгч ,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* надад 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад ын дугаартай шийтгэх тогтоолоор Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Миний холбогдсон зөрчлийн тухайд Би 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай Toyota Vitz маркийн автомашинаар таксинд явж байгаад Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг засмал тавихаар тавигдсан байсан сайжруулсан шороон зам дээр явж байхад 2 хүн такси барихаар гар өргөснийг аваад шороон замын гарцаар баруун эргээд гарах үед миний машины ар талаас ХОЕ улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин ирж мөргөсөн. Тухайн машиныг гэх залуу барьж явсан. Намайг мөргөснийхөө дараагаар О. өөрийн таньдаг цагдаа болох ыг дуудсан байсан. Цагдаа ирээд бид хоёрыг машинаа унаад өөрсдийн хашаандаа аваачаад тавьчихаа гээд бид хоёрыг явуулсан. Зөрчлийн хэрэг шалгагдаж байх үед миний бие Цагдаагийн ахмад той уулзаж хохирлоо барагдуулж авмаар байна гэхэд "Таны гомдлыг барагдуулж, хохиролгүй болгоно" гэж хэлдэг байсан. О. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр надтай уулзаж надад машины урд талын 1 ширхэг шанаа авчирч өгөөд "Өгсөн шанаандаа тааруулаад машины чинь будгийг ховхолчихьё гээд миний машиныг цохиод будаг замаск унагаж хаячихаад яваад өгсөн" Тэрнээс хойш надтай дахиж уулзаагүй Цагдаагийн ахмад нь O.ыг таньдаг байсан учир хотруу явуулсан байсан. Миний бие Цагдаа дээр очиж ахмадад хохирлоо барагдуулж авмаар байгаагаа хэлэхэд нь "Та хүлээж бай цагаан сар өнгөрөхөөр би таны машиныг янзлуулаад өгье" гэж хэлсэн. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр буюу зөрчил гарснаас 56 хоногийн дараа Цагдаагийн ахмад бид хоёрыг дуудаж зөрчил гарсан зам дээр хэмжилт хийсэн. Хэмжилт хийсний маргааш нь буюу 2022 оны 3 дугаар сарын 06 өдөр Цагдаагийн ахмад надруу яриад үнэмлэхээ аваад хүрээд ир гэсэн. Миний бие үнэмлэхээ аваад цагдаа дээр ирэхэд миний үнэмлэх бичиг баримтыг хурааж аваад намайг 100,000 төгрөгөөр торгосон. нь тухайн үед миний машинд зорчиж явсан харсан тухайн үед ойр байсан хүмүүсээс гэрчээр мэдүүлэг аваагүй, гэрч болон ослыг О. гэх залууг таньдаг учир таньдаг хүнээ зөрчлийн хэргээс мултлах санаатай ажиллагаануудыг хийсэн. Миний бие надад оногдуулсан шийтгэврийг эс зөвшөөрч Ховд аймгийн Прокурорын газарт гомдол гаргасан. Миний гомдлыг үндэслэн Ховд аймаг дахь сум дундын хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж ын дугаартай шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Би машинаа янзлуулахаар Ховд аймгийн засварын газруудаар асууж явахад будаг замаск 1,000,000 төгрөг, доод их биений гар 35,000 төгрөг хойд амаржин 70,000, баруун урд талын их гэрэл 200,000 төгрөг нийт 1,305,000 төгрөгийн хохирол учирсан. Миний бие ам бүл хоёулаа, эхнэрийн хамт амьдардаг, би таксинд явж өрхийн орлогоо олдог байсан. Би зөрчил гарснаас хойш ажлаа нэг ч хоног хийж чадаагүй. Би таксинд яваад өдрийн 25,000 төгрөгийн орлоготой байсан. Таксинд явж ажлаа хийлгүй 180 хонож байна. Ажлаа хийгээд олох ёстой байсан орлого 4,500,000 төгрөг, нийт 5,805,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд миний бие өөрт учирсан хохирлоо барагдуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

2.Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О. миний бие Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэдэг цагдааг би огт танихгүй. Машин цохих нь бол цохисон. Будаг замаск унахаар цохиогүй буюу машины будаг замаск унагаагаагүй. Тухайн осол надаас биш нэхэмжлэгч Д.*******ын буруугаас болсон. Иймд 5,805,000 төгрөгийг бүхэлд нь төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Д.*******ын тайлбар: 2022 оны 01 дүгээр сарын 09-ний 11 цагийн орчим Жаргалант сумын сайжруулсан шороон зам дээрээс таксинд 2 хүн суулгаад дохиогоо баруун урд талдаа дохиж гарцаар гарах гэж байтал ар талаас ХОЕ улсын дугаартай Toyota crown маркийн машин ирж  мөргөсөн. Тухайн үйл явдлыг харсан гэрч Ууганбаяр, Энхжаргал, мөн арын суудалд сууж явсан Сүхээ гэр бүлийн хүнтэйгээ явж байсан. Цагдаагийн газраас ахмад Буянтогтох цагдаа ирж 100,000 төгрөгөөр торгосон. Энэ үйлдэлд нь гомдол гаргасан тул торгуулийг хүчингүй болгосон. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч О.ын тайлбар: 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн орчим ******* нь таксинд хүн авч хөдлөхдөө зүүг гар талдаа дараад замын хөдөлгөөнд орохдоо огцом дарж миний урдуур орж ирсэн. Би урд талаар нь амжаад орчих байх гэж бодсон. Тухайн үед би 102 утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Нэхэмжлэгч нь намайг таньдаг цагдаагаа дуудсан гэж гүтгэж байгаа. Буянтогтох цагдаа хэмжилт хийгээгүй. Хэрэг болсны маргааш бид цагдаагийн газар уулзсан. Хамт явж Вендо ХХК-аар миний машинд үнэлгээ хийлгэсэн. Нэхэмжлэгчийн буруугаас болж тухайн осол гарсан. Д.******* нь өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн. Мөн даатгалын байгууллага дээр очоод харьцгаасан. Гэтэл маргааш нь надруу утсаар миний машинд сэлбэг аваад өгөөч гэсэн. Би Тамир захаас сэлбэг аваад засварчин хөлсөлж хашаанд нь машиныг засаж өгсөн. Надад даатгал гаргаж өгнө гэж хэлсэн. Гэтэл даатгалын газраас бичиг баримтаа буцаагаад авсан байсан. Нэхэмжлэгч хэлэхдээ даатгалынхаа мөнгийг хувааж авах санал тавьсан. Гэтэл даатгалын мөнгө нь миний машины завсарт хүрэхгүй гэж би хариулсан. Машины будаг замаск ховхолсон гэж тайлбарласан байсан. Түүнийг би ховхлоогүй. Нэхэмжлэгч таксинд явахгүй байгаа гэж надад худал хэлсэн. Даатгалаа гаргуулж өгөхийг удаа дараа шаардсан гэв.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шийтгэврийн архивын хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт,  зарлагын баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

Хариуцагчаас: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Зөрчлийн дугаартай хэргийг шүүхийн Тамгын газрын архиваас татаж авсан, гэрч , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.Үүнд:

2.1. Ховд аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХОЕ улсын дугаартай Toyoto crown маркийн автомашин миний машины ар талаас мөргөсөн. Цагдаагийн газраас уг зөрчлийн хэргийг шалгаж, намайг 100,000 төгрөгөөр торгосон. Шүүхээс уг шийтгэлийн хуудсыг цагдаагийн ажилтан хэт нэг талыг барьж шалгасан гээд хүчингүй болгосон. Уг хэрэгт О. буруутай, миний машинд 1,305,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан.

2.2. Би таксинд яваад өдөрт 25,000 төгрөгийн орлого олдог байсан. Уг ослын улмаас 180 хоног таксинд явж чадаагүй тул олох байсан орлого 4,500,000 төгрөг, машинд учирсан эд хөрөнгийн хохирол 1,305,000 төгрөг, нийт 5,805,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч О. дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Тухайн үед 2 машин мөргөлдсөн зөрчлийг шалгаж, Д.******* буруутай гээд 100,000 төгрөгөөр торгосон. Бид хоёрын машинд учирсан хохирлыг Вендо үнэлгээний газраар гаргуулахад Д.*******ын машинд 240,600 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Уг хохирлыг төлж өгсөн ба Бодь даатгалаас би төлбөр авахаар холбогдох бичиг баримтыг өгсөн байхад уг баримт бичгийг Д.******* аваад явснаар даатгалаас хохирол гаргуулж чадаагүй. Би буруугүй тул Д.*******ын машинд учирсан хохирлыг төлөх боломжгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1. Ховд аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХОҮ, ХОЕ улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн байна. Уг зөрчлийн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, холбогдогч Д.*******ыг 100,000 төгрөгөөр торгожээ. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/227 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шийтгэврээр прокурорын гаргасан дүгнэлтийг үндэслэн, Д.*******ыг торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.

            4.2. Нэхэмжлэгч Д.******* нь уг зөрчлийн хэрэгт О. буруутай гээд хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч О. нь буруугүй гэж маргаж, хохирлыг төлөхөөс татгалзсан.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ийнхүү хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл Ховд аймгийн ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ХОҮ, ХОЕ улсын дугаартай автомашинууд мөргөлдсөн зөрчлийн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, холбогдогч Д.*******ыг торгосон боловч Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/227 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай шийтгэврээр прокурорын гаргасан дүгнэлтийг үндэслэн, Д.*******ыг торгосон дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна. /Хавтаст хэргийн 9-10 дахь хуудас/

            Дээрх зөрчилд Д.*******, О. нарын хэн нь буруутай гэдэг нь тогтоогдоогүй байхад шүүх хохирлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзлээ.

            5.2. Цагдаагийн газраас Вендо үнэлгээний компанийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Д.*******ын эзэмшлийн 24-37 ХОҮ улсын дугаартай автомашинд 240,600 төгрөгийн, О.ын эзэмшлийн 15-47 ХОЕ улсын дугаартай автомашинд 2,161,000 төгрөгийн хохирол учирсаныг тогтоожээ. Хариуцагч О. нь нэхэмжлэгч Д.*******ын машины засварыг хийлгэх, О. нь машинд учирсан хохирлыг Бодь даатгалаас гаргуулахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч Д.******* нь 24-37 ХОҮ улсын дугаартай автомашинд хийлгэсэн О.ын засвар нь чанарын шаардлага хангаагүй гээд маргаснаар О.ын Бодь даатгалд өгсөн бичиг баримтыг аваад явснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын аль аль нь даатгалын мөнгө авч чадаагүй байна. Шүүх хуралдаанд зохигчид осол гаргасан буруутай этгээдийн талаар маргадаг бөгөөд уг зөрчлийн хэргийн холбогдогчийг тогтоосны дараа гэм хор учруулсан этгээд хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээх тул нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Харин зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа зохигчид буруутай этгээдээс хохирлыг гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргахад уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

            6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч “...нэхэмжлэлийн дүнг багасгаж, нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч барагдуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болохыг тайлбарлавал зохино.

7. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлөх 107,830 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн, улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр улсын тэмдэгтийн хураамжид 107,830 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аар төлүүлэн улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Д.Мгямарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.т холбогдох гэм хорын хохирол 5,805,000 (Таван сая найман зуун таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 107,830 (Нэг зуун долоон мянга найман зуун гуч) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.РАУШАН

ШҮҮГЧИД                                                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
                                                                                                Х.ТАСХЫН