Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2022/00414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД:/,

Хариуцагч: *******, ,*******,******* тоотод оршин суух, овогт гийн /РД:/,

Зээлийн гэрээний үүрэг 157,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

/Хариуцагч Л.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б. нь Л.т холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Л. нь зээлийн гэрээ байгуулж 130,000,000 төгрөгийг авсан. Үүнээс бэлнээр 2,900,000 төгрөг, дансаар 22,100,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Гэрээний хугацаа дууссан 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 01-ний өдрөөс хойш алдангийг тооцсон. Алдангийн хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн тул хуульд нийцүүлэн нэхэмилж байгаа. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 157,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн,

- 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ... зээлдүүдэгч Б. нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 130,000,000 төгрөгийг зээлдэгч Л.т олгосон ... талаарх нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний хуулбар,

- 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... ХХК-ийн захирал Л. нь Б.аас 2021 оны 08 дугаар сард 130,000,000 төгрөгийг авсан бөгөөд энэхүү мөнгөө 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулах болно ... гэх албан бичгийн хуулбар,

- Б.ийн Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны депозит дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Б.ийн гаргасан зээлийн үндсэн төлбөр 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Л. нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.тай зээлийн гэрээ бичгээр байгуулан 130,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүүгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан байна.

Энэхүү үүргийн харилцаа нь мөнгийг өмчлөлд шилжүүлсэн болон буцаан өгөх үндсэн шинж, зээл олгогчийн эрх зүйн байдал зэргээс хамааран Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан гэрээний харилцаанд хамаарч байна.

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийг бэлнээр 2,900,000 төгрөг, дансаар 22,100,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг төлсөн тайлбараа нотлох зорилгоор Хаан банк дахь дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд зээлийн төлбөрийг хүлээн авсан, ямар хэмжээнд төлснөө нотлох нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг билээ.

Шүүхийн зүгээс хариуцагч Л.т 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба хариуцагч нь хуульд заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Иймд гэрээний дагуу мөнгөн төлбөрийг хүлээн авсан эсэх, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 105,000,000 төгрөгийн хэмжээ дээр хариуцагч талыг мэтгэлцээний эсрэг байр суурийг илэрхийлээгүй гэж үзэв.

7. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 105,000,000 төгрөгөөс хоног тутам 0.5 хувиар алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэдэгт нийцүүлэн 52,500,000 төгрөгийн алданги шаарджээ.

Хариуцагчаас шаардаж буй алдангийн хэмжээ нь хуульд нийцсэн, хариуцагч энэ талаар маргаагүй, талууд хүүгүй гэрээ байгуулсан, үүргийн зөрчил үүссэн хугацаа зэргийг харгалзаад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгах зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй гэж үзэв.

8. Хэдийгээр хариуцагч мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй боловч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын дагуу хянахад зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй, хуулиар тавьсан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

9. Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын эсрэг мэтгэлцээн өрнүүлээгүй, хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөөгүй, зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, алдангийн шаардлага хуульд нийцсэн байх тул хариуцагч Л.аас зээлийн үндсэн төлбөр 105,000,000 төгрөг, алданги 52,500,000 төгрөг, нийт 157,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгох нь зүйтэй.

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 945,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 945,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.аас 157,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 945,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 945,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ