Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2022/00381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00042/и

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. хот, ............ дүүрэг, ... дугаар хороо, ..........гудамж, өөрийн байранд байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба /регистрийн дугаар: ............./-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... аймаг, .......... сум, ..........дугаар баг, .......... гудамж, ........ тоотод оршин суух Э........ овогт Ц-н А /регистрийн дугаар:............/-д холбогдох,

 

................. төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:        

“Ц-н А нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дугаар          Бот-............ тоот гэрээгээр ............ төгрөгийн 1 ширхэг FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа 50 хувь болох .............. төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох .......... төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 12 дугаар сарын      08-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр .............. төгрөг байна. дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдээгүй ба гэрээний 3.3-т заасны дагуу, мөн Иргэний хуулийн 232.4 заалтыг баримтлан анз тооцоход: Дугаар Бот-.......... тоот гэрээнд .......... төгрөг, нэхэмжлэлийн шаардлага нийт үнийн дүн: ............... төгрөгийг гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү. ... хэдий зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч Ц.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Ц.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Ц.А нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2014/270 дугаартай гэрээний дагуу .......... төгрөгийн үнэ бүхий FT-250 маркын бага оврын трактор, анжисны хамт урьдчилгаа .......... төгрөг төлж үлдэгдэл .......... төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулж авсан. Хэдийгээр зээлээр авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн боловч нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн      75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх тул хариуцагч миний зүгээс хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч талын шаардсан хугацаа хэтэрсэн өр .......... төгрөг болон анз .......... төгрөг, нийт ........төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч ХХААХҮ яамны хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас хариуцагч Ц.А холбогдуулж 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн ........... тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн ......... төгрөг, алданги .......... төгрөг гаргуулах шаардлага гаргасан байдаг. Талуудын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь зээлдэгч талын хүлээсэн үүрэг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор гэрээ байгуулсан байдаг. Ц.А нь гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон гэвч нэхэмжлэгчийн тус ажилд хяналт тавих ажилтан төлбөрийг авах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтад шаардлага гаргаж байсан үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Хариуцагч талын зүгээс зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж дууссан талаар маргаан байхгүй учир 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний үүрэг дууссан бидний хооронд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Их-ийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, ИХ-ийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж заасан байдаг. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс шаардах эрхтэй байсан. Их-ийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шаардах эрх үргэлжлэхээр байсан, шаардах эрхийн хугацааны тасалдал нь үүссэн байсан эсэхийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Иймд Их-ийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн хууль зүйн үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Ц.А холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт ......... төгрөг, анз ............ төгрөг, нийт ............ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ Ц.А нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Бот-........... тоот бага оврын трактор худалдан борлуулах зээлийн гэрээ байгуулж, ............ төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор, анжисны хамт авсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр ......... төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан анз .............төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч Ц.А нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...хэдийгээр зээлээр авсан эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн боловч нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх тул хариуцагч миний зүгээс хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан Бот-.......... тоот Бага оврын трактор худалдан борлуулах зээлийн гэрээгээр 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас Ц.А нар харилцан тохиролцож, FT-250 маркийн бага оврын трактор, анжисны хамт ......... төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар, 3 жил буюу 36 сарын хугацаатай, гэрээний 3.3-т төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр заажээ.

 

            Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хэдий зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч Ц.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

           

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж зааснаас үзэхэд гэрээний үндсэн хугацаа 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хуулийн энэхүү шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.

            Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зэрэг нөхцөл байдал тогтоогдсонгүй. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан талаар болон энэхүү зээлийг эргэн төлөх талаар мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгч байгаагүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2020 оны 6 дугаар сараас эхэлж ажиллаж байна. ...2020 оны 6 дугаар сараас хойш нэхэмжлэл гаргаад явж байна. Бүтцийн өөрчлөлтөөс болоод хугацаа алдсан байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэлээ гаргаад явж байсан байдаг. 2020 оноос эрчимжиж байгаа манай үндэслэл маань Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн төрийн мөнгө төр хохирч байна гэж үзэж байгаа... гэж шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоолоор бүтцийн өөрчлөлтөөс болоод хугацаа алдсан... гэсэн тайлбар Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэсэнтэй нийцэхгүй бөгөөд өмнө нь энэхүү үйл ажиллагааг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хэрэгжүүлж байсан нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

           

            Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан Бот-.......... тоот гэрээ нь дээрх хуулийн шаардлага хангасан зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэв.

           

            Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байна.

            Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Бот-........... тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний дагуу төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон төлөх үүрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ц.А үүсэхгүй.

 

            Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.А холбогдох .......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлйин 82.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй, Ц.А холбогдох ........ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЖАВХЛАНТӨГС