Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2022/00038/и |
Дугаар | 135/ШШ2022/00382 |
Огноо | 2022-03-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2022/00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2022/00038/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. хот, ..............дүүрэг, ......... дугаар хороо,.......... гудамж, өөрийн байранд байрлах Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба /регистрийн дугаар: ............../-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .......... аймаг, ......... сум, ..... дугаар баг, .......... хэсэг, .......... тоотод байрлах Ө......... з......ХХК /регистрийн дугаар:............./-д холбогдох,
27,027,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М......... /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.... з... ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эрчимжсэн мал аж ахуйг дэмжих сангаас .......... төгрөгийн зээлийг тухайн үед мал хамгаалах сангаас одоогийн хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгосон 60 сарын хугацаатай зээлийг жилийн 2.4 хувийн хүүтэй авсан байдаг. Зээлийн үлдэгдэл хугацаа хэтэрсэн, төлөвлөгөө маань 2021 оны 12 дугаар сарын 4-ний байдлаар ............ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч маань үүргээ гүйцэтгэхгүй байгаа учир гэрээний 7.1.1-д зааснаар хоногийн 0.5 хувиар алданги тооцоход үлдэгдэл нь ........... төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн алдангийг тооцоход үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу зээлийн гэрээний алданги тооцоход ............ төгрөг болж байна. Ингээд нийтдээ .......... төгрөгийг Ө.... з.... ХХК-аас гаргуулах талаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа гаргаж байна” гэв.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Н.С шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө..... з ХХК нь 2008 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ......... өндөглөгч тахиа тэжээж, ............ аймгийн хүнсний хэрэгцээний зохих хэсгийг хангаж тухайн үедээ........... аймгийн өндөгний борлуулалтын 70 хувийг ханган амжилттай ажиллаж байсан. Улмаар компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд 2013 оны 07 дугаар сарын 5-ны өдөр ЭМААХДХ-2013/ТАА/01 тоот гэрээгээр эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэй, ........... төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Тухайн зээлийг зориулалтын дагуу ашиглаж, эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд нь хийж байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тахианы аж ахуйн байранд маань цахилгааны гэмтэл гарсны улмаас гал гарч, үйлдвэрийн байр маань эд материалын хамт галд шатаж, 100 хувь ашиглах боломжгүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр .......... дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарч, үйлдвэрийн байрыг дахин ашиглах боломжгүй гэж дүгнэсэн учир ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд жигдэрсэн байсан тул эрчимжсэн мал аж ахуйг дэмжих учир хөтөлбөрийн зээлээс гадна Капитал банкнаас ............ төгрөгийн зээл авсан байсан.Үйлдвэрийн байр маань тоног төхөөрөмжийн хамт бүрэн шатаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул манай компанийн зүгээс хамтран ажиллаж зээл олгосон байгууллага буюу Хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сан болон К.... б...... энэ талаар мэдэгдсэн. Тухайн үед буюу үйлдвэрийн байр тоног төхөөрөмжийн хувьд бүрэн шатсаны дараа Хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сан, К...... б........, ...........аймгийн хөдөө аж ахуйн газрын эрх бүхий албан тушаалтнууд манай компанид болсон асуудлын талаар 2 удаа газар дээр нь ажилласан. У............ хотоос Хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангаас О, Э, ........... аймгийн Хөдөө аж ахуйн газраас Т, Б нарын хүмүүс манай компанид болсон асуудлын талаар газар дээр нь танилцаж, зураг авч, бичлэг хийж баримтжуулж авсан. Улмаар нэгэнт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учир мал хамгаалах сангаас дэгдээхий авсан энэ зээлийн үлдэгдлийг эрсдэлийн санд оруулж, энэ асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд явсан. Нэгэнт төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө ирээд зээлийн үлдэгдлийг эрсдэлийн санд оруулж, энэ асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд явсан учир бид энэ зээлийн асуудлыг эрсдэлийн сангаасаа шийдвэрлэсэн гэж ойлгож явсан, нөгөө талаас тухайн үйлдвэрийн байрыг ашиглах ямар ч боломжгүй болсон талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. М...... д...... компаниас олгосон даатгалын нөхөн төлбөрийг К.......... б...... зээлийн төлбөртөө суутгаж авсан тул ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй болсон зэргээс үүдэн манай компани үйл ажиллагаагаа явуулахаа больсон. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө ирээд зээлийн үлдэгдлийг эрсдэлийн санд оруулж шийдвэрлэнэ гэж хэлсэн учир зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Гэрээний үүрэг төлбөр төлөөгүй нь надаас шалтгаалаагүй бөгөөд мал хамгаалах сан нь зээлийн төлбөр шаардах үүргээ биелүүлээгүй тул 8 жил гаруй хугацаа өнгөрсний дараа ийм их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг манай компани төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчилсан бөгөөд хуулийн энэхүү заалтаас харвал зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гарах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж хуульчилсан бөгөөд энэхүү гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь зээлийн гэрээний хавсралтад заасан хугацааны төлбөр төлөгдөөгүй буюу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тоологдож эхлэх бөгөөд мал хамгаалах сан нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төлөх зээлийг төлөөгүй байгаа гэдгийг мэдэж байсан мөртлөө зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Гэрээний төлбөрийг төлөх хугацаа болсон байхад төлбөрийг төлөөгүй гэдгийг мэдэж байсан хэрнээ манай компаниас зээлийн төлбөрийг шаардаж байгаа учир Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зүгээс Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах учир анз шаардах эрхгүй. Мөн иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж хууль тогтоогч хуульчилсан учир манай компаний зүгээс зээлийн төлбөрийг төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зээлийн үлдэгдлийг эрсдэлийн санд оруулж, энэ асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн атлаа хэлсэн үгэндээ хүрч ажил хэрэг болгоогүй байна. Хэрэв тухайн үед бидэнд ингэж хэлээгүй байсан бол энэ олон жилийн хугацаа өнгөрөхөд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулдаггүй юм аа гэхэд бага багаар төлж л байх байсан. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хэлсэн үгэндээ хүрч ажлаа хийгээгүй, улсын байцаагч дүгнэлт гаргаж үйлдвэрийн байрыг дахин ашиглах боломжгүй гэж дүгнэсэн учир ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа, ямар нэгэн санхүүгийн эх үүсвэргүй болсон, зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэргийг үндэслэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гаргасан хугацаа хэтэрсэн өр ............ төгрөг, алданги ......... төгрөг, нийт ............. төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Ө... з.... ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт ............ төгрөг, алданги ............. төгрөг, нийт ............. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ Ө..... з......... ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЭМАХДХ/............... тоот гэрээгээр эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд .............төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр гэрээ байгуулан авсан. Гэвч өнөөг хүртэл зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр ............ төгрөг, гэрээний 7.1.1-д зааснаар хоногийн 0,5 хувийн алданги тооцоход .............. төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4 заалтад анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу ЭМААХДХ/.............. тоот гэрээний анк нь ........... төгрөг, нийт ........... төгрөг гаргуулж Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон байна.
Хариуцагч Ө.... з.... ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ЭМАХДХ........... тоот гэрээгээр эрчимжсэн мал ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 60 сарын хугацаатай, жилийн 2.4 хувийн хүүтэй, ..........төгрөгийн зээлийг авсан нь үнэн. ...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тахианы аж ахуйн байранд маань цахилгааны гэмтэл гарсны улмаас гал гарч, үйлдвэрийн байр маань эд материалын хамт галд шатаж, 100 хувь ашиглах боломжгүй болсон. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ..............дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарч, үйлдвэрийн байрыг дахин ашиглах боломжгүй гэж дүгнэсэн учир ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. ...... хотоос Хөдөө аж ахуйн яамны мал хамгаалах сангаас О, Э, .......... аймгийн Хөдөө аж ахуйн газраас Т, Б нарын хүмүүс манай компанид болсон асуудлын талаар газар дээр нь танилцаж, зураг авч, бичлэг хийж баримтжуулж авсан. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө ирээд Зээлийн үлдэгдлийг эрсдлийн санд оруулж, энэ асуудлыг шийдэж өгнө гэж хэлээд явсан учир бид энэ зээлийн асуудлыг эрсдлийн сангаасаа шийдвэрлэсэн гэж ойлгож явсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаас үзэхэд гэрээний төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь зээлийн гэрээний хавсралтад заасан хугацааны төлбөр төлөгдөөгүй буюу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тоологдож эхлэх бөгөөд мал хамгаалах сан нь энэ хугацаанд төлөх зээлийг төлөөгүй байгаа гэдгийг мэдэж байсан мөртлөө зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 224.2.3-т заасны дагуу анз шаардах эрхгүй, 82.1-д заасны дагуу манай компанийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна... гэж тайлбарлаж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ЭМААХДХ-...... тоот зээлийн гэрээгээр 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас Мал хамгаалах сан сан, нөгөө талаас Ө........ з....... ХХК-тай харилцан тохиролцож, ........... төгрөгийг 5 жил буюу 60 сарын хугацаатай, гэрээнд төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заажээ.
Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хэдий зээлийн гэрээ хийгдсэн боловч Ө....... з........... ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаас үзэхэд гэрээний үндсэн хугацаа 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дууссан, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн энэхүү шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.
Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах зэрэг нөхцөл байдал тогтоогдсонгүй. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан талаар болон энэхүү зээлийг эргэн төлөх талаар мэдэгдэх хуудас, мэдэгдэл өгч байгаагүй нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаартай тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсэнтэй нийцэхгүй бөгөөд өмнө нь энэхүү үйл ажиллагааг Тариалан эрхлэлтийг дэмжих сан хэрэгжүүлж байсан нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд 281 дугаар зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан ЭМААХДХ......... тоот гэрээ нь дээрх хуулийн шаардлага хангасан зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэв.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас ЭМААХДХ-......... тоот зээлийн гэрээний дагуу төлбөр, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон төлөх үүрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ө........з......ХХК-д үүсэхгүй.
Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй хариуцагч Ө...... з......... ХХК-д холбогдуулан гаргасан ............... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй, Ө........ з....... ХХК-д холбогдох ............. төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС