Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2022/00383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2021/00649/и

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............аймаг........сум, ... дугаар баг, ..........тоотод оршин байрлах Ц..... х..... ХХКомпани /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............аймаг, ..............сум...... дугаар баг, .... дугаар хороолол, .......тоотод оршин суух ......... овогтой С-н Б /РД: ......../-т холбогдох,

Шатахуун зээлээр худалдсаны төлбөр 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц... х.... ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр намайг хариуцагч С.Б зээлээр худалдан авсан түлшний үнэ болох ........ төгрөгийг гаргуулахаар шүүхэд төлөөлөх эрх бүхий итгэмжлэл олгосон. Ингээд хариуцагч С.Б 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж эвлэрлийн гэрээг байгуулсан. Тус эвлэрлийн гэрээнд түлшний үнэ болох ............. төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгана гэж гэрээнд тусгасан боловч одоог хүртэл хугацаандаа төлбөрийг төлөхгүй байна. Энэ хугацаанд удаа дараа шаардаж байсан. 2021 оны 7 сарын 22-нд анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед эвлэрлийн гэрээг байгуулахад С.Б хүлээн зөвшөөрч байсан хэр нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа тухайн түлшийг өөрөө аваагүй, М, М нар нь тухайн түлшийг авсан тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Ц..Х... ХХК-ийн түлшний үнэ болох .......... төгрөгийг хариуцагч С.Б гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч С.Б нь Ц... х.... ХХК-иас............. төгрөгийн түлшийг авч хэрэглээгүй. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Г.М, н.М нар нь нэхэмжлэгчээс ............ төгрөгийн шатахуун зээлээр авсан. Эдгээр ах дүү хоёр нь таньж мэдэхгүй болохоор С.Б хэлээд өгөөч гэхээр нь С.Б хэлж өгч Ц.... х.... ХХК-иас Г.М, н.М..... нар нь түлшийг авч уул уурхайн үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Түлшний үнийн ........ төгрөгийг тухайн үед өгч, .........төгрөгийн түлш зээлээр аваад Ланд Круйзер 80 маркийн автомашин барьцаанд үлдээж, дараа нь тухайн машинаа авч Л200 гэдэг машин үлдээгээд явсан байдаг. Гэрч М, М нар нь тухайн түлшийг авч хэрэглэсэн тул мөнгийг төлнө гэж мэдүүлэг өгсөн байгаа. Хариуцагч С.Б нь түлшийг авч хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц... х..... ХХКомпани нь хариуцагч С.Б шатахууны төлбөр ......... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ...энэ шатахууныг би авч хэрэглээгүй Д.М, Д.М нар авч хэрэглэсэн. Д.М, Д.М нар нь Б.Л танихгүй болохоор надаар дамжуулж зуучлуулан Б.Л энэ шатахууныг авсан. Б.Л ч өөрөө энэ байдлыг мэдэж байгаа. Шатахууны үнийг хариуцах жинэхэн хариуцагч нь би биш Д.М, Д.М нар юм. Иймд надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргадаг болно.

Нэхэмжлэгч Ц... х.... ХХКомпани нь хариуцагч С.Б.... 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр аман гэрээгээр 1 сарын хугацаатай ......... төгрөгийн шатахууныг зээлдүүлсэн болох нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүлчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд хариуцагч С.Б.... нь нэхэмжлэгч Ц...... х..... ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л шатахуун зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний эрх зүйн харилцаанд оролцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрч Д.М ...Сэлэнгэ аймгийн Х.. сум байдаг шатахуун түгээх газраас би С.Б хамт очиж 2019 оны намар ......... төгрөгийн түлш авсан..., гэх мэдүүлэг, Д.М ...С.Б өөр зээлээр түлш авсан талаар бол мэдэхгүй байна. 7 тонн 200 литр шатахууныг Д.М бид 2 С.Б хамт очиж авсан... гэх мэдүүлэг, үзлэг хийсэн ...Үгүй ээ би авсан гэж хэлсэн, би авсан би төлөх нь үнэн гэж хэлсэн шүү дээ, Би аваад тэр хоёрт өгсөн. Тэр хоёр мөнгөө өгөхгүй байгаа. Би таниас авсан учраас би танд өгнө. Би эргээд тэр хоёроос мөнгө авч байж танд өгөх гээд байгаа... гэх тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, ...шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зааснаар хариуцагч С.Б татгалзал нь гэрч Д.М, Д.М нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц... х... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...гүйцэтгэх захирал Б.Л гэж хүн шатахууныг С.Б өгсөн, Д.М, Д.М гэдэг хүмүүстэй уулзаж байгаагүй, огт танихгүй гэж байгаа нь Ц.. х... ХХК болон гэрч Д.М, Д.М нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдэг нь тогтоогдож байна.

Зохигчид Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ хийсэн бөгөөд энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан нь тогтоогдож байх тул мөн хуулийн 263.4-т Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө. Төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор гүйцэтгэнэ., 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасантай нийцэж байх тул гэрээ байгуулагдсанд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан ...2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчээр хийлгэсэн гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байна. Мөн түүнчлэн, зохигчид эвлэрлийн гэрээнд шатахууны төлбөр 14,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хариуцагч С.Б нь шатахууныг гэрч Д.М, Д.М нарт цааш нь дамжуулан өгсөн бол гэрчүүдээс шатахууны үнийг нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч С.Б шүүх хуралдааны товыг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Б ...хариуцагч С.Б шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэсний дагуу хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хариуцагч С.Б ....... төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц... х...ХХК-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б 227,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.. х... ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЖАВХЛАНТӨГС