Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч А.,

шүүгдэгч *******, тэдний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Жаргалсайхан,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Л.Золжаргал,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, *******, А., *******, *******, *******, , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт .

Монгол Улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн, регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт .

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ийн ,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр   регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт ,

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, *******, А. нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******тай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Оорцог" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан бог малнаас 5 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн ын 3 тооны эр хонийг хулгайлж иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн ид 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол болох 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах “Шинэ төгөл” хотхоны 53 дугаар байрны орцноос иргэн ийн эзэмшлийн "Мустанг-5" маркын мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч , нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн гийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.428.200 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн ын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулсан.

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр *******, нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 48-р байрны гадна авто зогсоолд байсан ын эзэмшлийн 60-16 БНХ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр *******, нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 88, 25, 37, 38-р байрнуудын гадна авто зогсоолд байсан , , , Ж.Алтанцэцэг нарын тээврийн хэрэгслүүдээс 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг машины МП тоглуулагч, адууны 1 ширхэг хаа, гуяны шулсан мах, 20 литр хөлдөөсөн сүү, 15 кг ааруул, 10 кг цөцгийн тос, 10 кг аарц, үхрийн хэл 3 ширхэг зэргийг хулгайлж 1.037.500 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор шүүгдэгч *******тай бүлэглэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын Мустанг 5 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн гийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.428.200 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн ын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 20.808.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Доржсүрэнтэй хувийн сэдэлтээр маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

3. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, *******, А. нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч Э.Аптангэрэлтэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Оорцог " гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан бог малнаас 5 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн ын 3 тооны эр хонийг хулгайлж иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн ид 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол болох 520.000 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 2.930.000 төгрөгийн хохирол учруулсан.

4. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, Э.Аптангэрэл, А. нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, Э.Аптангэрэл нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн ын 3 тооны эр хонийг хулгайлж, иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн ид 390.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол болох 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, Э.Аптангэрэл, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн ын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруусан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.213.600 төгрөгийн хохирол учруулсан.

5. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, Э.Аптангэрэл, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор шүүгдэгч *******тай бүлэглэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын Мустанг 5 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн гийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.428.200 төгрөгийн хохирол учруулж давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.228.200 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч *******, , нарын 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолоос хулгайлан авч ирсэн иргэн гийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 50.000 төгрөгөөр худалдаж авсан,

6. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

7. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, Э.Аптангэрэл, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, Э.Аптангэрэл, А. нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Шүүгдэгч нь ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 06 дугаар сарын 06- наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн ын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр *******, нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 48-р байрны гадна авто зогсоолд байсан ын эзэмшлийн 60-16 БНХ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр *******, нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 88, 25, 37, 38-р байрнуудын гадна авто зогсоолд байсан , , , Ж.Алтанцэцэг нарын тээврийн хэрэгслүүдээс 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг машины МП тоглуулагч, адууны 1 ширхэг хаа, гуяны шулсан мах, 20 литр хөлдөөсөн сүү, 15 кг ааруул, 10 кг цөцгийн тос, 10 кг аарц, үхрийн хэл 3 ширхэг зэргийг хулгайлж 1.037.500 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч А. нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч *******, *******, Э.Аптангэрэл, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шүүгдэгч болон О.Мөнгөн-Эрдэнэ нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны автогражаас иргэн Ж.Гансүхийн өмчлөлийн 53-11 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр шүүгдэгч *******, нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулж, давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 48-р байрны гадна авто зогсоолд байсан ын эзэмшлийн 60-16 БНХ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 88, 25, 37, 38-р байрнуудын гадна авто зогсоолд байсан , , , Ж.Алтанцэцэг нарын тээврийн хэрэгслүүдээс 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг машины МП тоглуулагч, адууны 1 ширхэг хаа, гуяны шулсан мах, 20 литр хөлдөөсөн сүү, 15 кг ааруул, 10 кг цөцгийн тос, 10 кг аарц, үхрийн хэл 3 ширхэг зэргийг хулгайлж 1.037.500 төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор шүүгдэгч болон О.Мөнгөн-Эрдэнэ нартай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны автогражаас иргэн Ж.Гансүхийн өмчлөлийн 53-11 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр шүүгдэгч *******, нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 800.000 төгрөгийн хохирол учруулж, давтан үйлдлээр бусдад бага бус хэмжээний хохирол буюу 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.                                                                                                                                       /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Хохирогч А.Цэрэндашийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай гэр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Ар улаан гэх газарт хаваржиж байгаа юм. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 06-нд хонио гэрийнхээ дээхэн талд Ар улаан гэх газарт тогтоон бэлчээгээд 15 цагийн үед гэртээ харьж цай уугаад 1 цаг болоод буцаж ирж хонио туугаад гэртээ ирсэн. Иргээд маргааш нь 2016 оны 04 дүгээр сарын 07- ны өдөр Ар улааны худагт хонио услах гэж байгаад 4 тооны хонь алга болсныг мэдсэн. Тэгээд хонио ойр хавьд хайсан боловч олдохгүй байсан. Гэтэл Ар улааны Арын хонхор дэрс гэх газарт улаан толгойтой хонины толгой, арьс, гэдэс зэрэг ил байсан учир цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан 4 тооны хонь нь бүгдээрээ нас гүйцсэн бүдүүн эр хонь байсан. Хохиролыг бүрэн төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162, 4-р хх-ийн 2/

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний бие нь өөрийн малаа Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Ар улаан гэх газарт маллуулдаг юм. Тэгтэл манай малчин А.Цэрэндаш нь 2016 оны 04 дүгээр сарын 06-нд хонио гэрийнхээ дээхэн талд Ар улаан гэх газарт тогтоон бэлчээгээд 15 цагийн үед гэртээ харьж цай уугаад 1 цаг болоод буцаж ирж хонио туугаад гэртээ ирж хоноод маргааш нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ар улааны худагт хонио услах гэж байгаад хонио бүртгэхэд 4 тооны бүдүүн эр хонь алга болсныг мэдсэн байгаа юм. Тэгээд уг 4 тооны хонио ойр хавьд хайсан боловч олдохгүй байсан чинь Ар улааны Арын хонхор дэрс гэх газарт улаан толгойтой хонины толгой, арьс, гэдэс зэрэг зүйл байсныг манай малчин олж цагдаад дуудлага өгсөн байгаа юм. Энэ алдагдсан 4 тооны хониноос 1 тооны хонь нь манай малчин А.Цэрэндашийн хонь, үлдсэн 3 тооны хонь нь миний хонь байгаа юм. Надад учирсан хохиролыг бүрэн төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 164-166, 4-р хх-ийн 3/

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 2 дугаар багийн нутаг Оорцогын хөх хад гэх газарт нутаглаж байхдаа 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн өглөө малаа бүртгэсэн чинь хүзүүндээ хадагтай шар халзан эр хонь, цагаан сүүлтэй хар эр хонь, шар нүдэн эр хонь алга байхаар нь хайгаад явсан чинь манай гэрийн урдхан талд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хонь бэлчиж үлдээсэн газарт жоохон жалганд мотоциклийн огцом тоормоз гишгэсэн мөртэй хонь чирсэн гэмээр мөртэй байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ингээд миний бие хонио бүртгэж үзэхэд нийт 5 хонь, 1 ямаа алга байгаа юм. Хохиролыг бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-170, 174/

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Урт сайр гэх газарт 2016 оны 2 дугаар сард өвөлжиж байсан. 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн орой тэмээгээ хураахад тушаад тавьсан байсан 4 бүдүүн тэмээнээс атан тэмээ алга болсон байсан. Ингээд би тэмээгээ хайгаад 20 гаран хоносон бөгөөд олохгүй байсан чинь 2016 оны 03 дугаар сарын 20-ны үед хонио хариулж яваад гэрийнхээ ойролцоо Дугуй дэрс нэртэй газарт эргэний ёзоорт тэмээний ноос зухуйж харагдахаар нь ухаад үзсэн чинь манай алдагдсан тэмээний гэдэс, толгой, 4 шийр хүзүүний арьс байсан юм. Ингээд би өөрийнхөө тэмээг нядлагдсан болохыг мэдсэн юм. Шүүгдэгч нар надад учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 176-178/

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Дөвөнтийн нурууны өвөр Манж гэх газраас 2016 оны 03 дугаар сарын 25-наас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд эвэртэй хүрэн зүсмийн монголын соёолон насны бухаа алдсан. Олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манай бухыг нийт 5 хүн бүлэглэн хулгайлсан гэсэн. Энэ 5 тооны хүмүүсээс надад Э.Аптангэрэл, *******, *******, А., ******* нар нь тус бүр 180,000 төгрөг буюу нийт 900,000 төгрөг өгсөн. Надад одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-182/

Хохирогч С.Манлайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орой 21 цаг 30 минутын үед Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвд байх Халуун усны газар биллярьдны газрын хажуугаас өөрийн Мустанг 200 маркийн улаан өнгийн улсын дугааргүй мотоциклийг алдсан. Мөрийг нь хөөсөн чинь 120 метр орчим газар түрж яваад хашааны ард мотоциклийн утсыг нь тастсан байдалтай уг утасны бүрээс нь байсан. Тэгэхэд Бигэр сумаас шууд урагшаа Баянхонгор чигтээ явсан байсан. Уг мөр нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын чигтээ явсан байсан. *******, ******* нараас өөрт учирсан хохиролыг бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал цаашид Цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл алга гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-186/

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор сумын 1-р баг 53-р байрны орцноос 2016 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө мотоцикль алга болсон. Тэгээд тэр хавиараа хайгаад олоогүй цагдаад мэдэгдсэн. Мотоциклио олж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 188-189/

Хохирогч Т.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 05 дугаар сарын дундуур цэргийн алба хамт хааж байсан тай тааралдан. Бид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр түүний мотоциклиор Бууцагаан сум гарцгаасан. Дэлгүүрээс 5 литрийн 3 сав пиво авсан, түүнийгээ Бөмбөгөрөөс баруун тийш 3 орчим километрт очоод хуваагаад уусан. Пиво ууж байхдаа ойр зуурын юм ярьж байгаад бид муудалцсан. ...Энэ асуудлаас болоод бид маргалдаж муудалцан бие биенийгээ элдэв үгээр хэлсэн, тэр үед над руу ойртоод ирсэн. Би түүнийг яах гэж байгаа юм бол доо гэж бодоод санаанд ороогүй байж байтал тэр миний зүүн талын гуяны гадна талд хутгалсан.. Ингээд цагдаад мэдэгдээгүй бөгөөд Байдрагийн гүүрээр гарч явахад гүүрэн дээр цагдаа нар байсан бөгөөд надаас хөлөө яасан юм бэ гэж асуухаар нь би хэлээгүй, харин аас асуухад тэр би хутгалсан юм гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-н 191-192/

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвд Цагаан нуур нэртэй 8 нэрийн хүнс барааны дэлгүүр ажлуулдаг юм. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед дэлгүүрээ хаагаад явсан. Маргааш нь өглөө нь дэлгүүртэй өглөөний 07 цагийн үед ирэхэд манай дэлгүүрийн урд талын хаалганы баруун талын цонхны хамгаалалт төмрийг эвдэж цонхыг хөшиж түгжээг нь хугалж дэлгүүрт ороод дэлгүүрийн арын бараа агуулдаг агуулахаас жинг нь шуудай дээр нь бичиж шахаж 50кг-н шуудайнд хийсэн 37 ширхэг шуудай ноолуураас 6 шуудай ноолуур буюу нийт 106,9 кг ноолуур, дэлгүүрийн лангуун доороос 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орлого болох 150,000 төгрөг, мөн эд зүйлийн хамтаар хулгайлж аваад явсан байсныг нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Мөн 503,600 төгрөгийн үнэлгээ бүхий дэлгүүрийн бараа, орлогын мөнгө 150,000 төгрөг гэсэн зүйлүүд хулгайд алдаж нийт 6.165.000 төгрөгний хохирол учирсан. Энэ алдсан ноолуур, эд зүйлүүдээс гадна надад доорх эд материалын хохирол учирсан байна. Үүнд: Цонхны хамгаалалт төмөр болон вакум цонхны түгжээг эвдсэнээс болж Ууганаа гэж хүнээр янзлуулж 80,000 төгрөг ажпын хөлсөнд өгсөн, Хулгай гарснаас болж эрж хайх үүднээс Бөмбөгөр, Бууцагаан сумын Баянбүрд баг, Хөх эргийн гарам, Байдрагын гүүр зэрэг газруудруу өөрийнхөө Ланд-80 маркийн машинтай явж нийт 300.000 төгрөгний бензин шатхуун зарцуулсан учир нь уг газруудад ноолуур авч байгаа хүмүүсээс сурж явсан юм. Ингээд надад алдагдсан ноолуур эд зүйлийн 6.165.000 төгрөгний бусад зардалд 380.000 төгрөг гээд нийт 6.545.600 төгрөгний хохирол учираад байна. Манайхаас хулгай хийсэн хүмүүс хохиролыг бүрэн төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-199, 202/

Хохирогч Э.Баатарбямбын мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвд Цагаан булаг нэртэй хүнс барааны дэлгүүр ажлуулдаг юм. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 23 цаг өнгөрөөгөөд унтсан, тэгэхэд манай дэлгүүрийн хажуу талын түүхий эдийн складны цоож зүгээр байсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн өглөөний 07 цаг өнгөрч байхад ноолуур ачих санаатай скланданд орох гэхэд цоожыг эвдээд онгойлгосон байдалтайгаар зүүгээд үлдээсэн байхаар нь хаалгаар нь шагайж харахад ноолуур алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би нийт 1133 кг ноолуур авсан байсан. Ингээд уг складанд байсан ноолуурыг жигнэж 990.3 кг болж байх ёстой хэмжээнээс 142.7 кг буюу 8 шуудай ноолуур дутаад байгаа юм. Ингээд буруутай этгээдээс 142.7*54,000=7.705.800 төгрөг нэхэмжилж авна. Ноолуурын хувьд цэвэр жин байгаа юм. Би дэвтэртээ дандаа цэвэр жингээр нь бичдэг. Би хохиролоо бүрэн барагдуулж авсан. Шүүх хуралдаанд оролцохгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-н 204-206, 219/

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд "Аз хүнс" барааны дэлгүүртэй, хажуугаар нь түүхий эд авдаг юм. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр манайхан шөнийн 01 цагийн үед унтсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад босоод ирэхэд манай ноолуур хийдэг грашны хаалга онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд үзэхэд манай цувраа 2 грашны цоожыг эвдэж 2-ланд нь орсон нэг нь онгорхой байдалтай нөгөөгийнх цоожыг нь зүүсэн байдалтай байсан. Ингээд ноолуур хийж байсан грашинд ороход 5 шуудай ноолуур байхгүй байсан. Бөгөөд ноолуураа шахаж жинлэж үзэхэд нийт 86.1 кг ноолуур алдагдсан байгаа юм. Энэ ноолуур нь холимог ноолуур байсан. Ингээд би алдагдсан ноолуураа дунджаар 62.000 төгрөгөөр бодож буруутай этгээдээс нэхэмжилж авна. Нөгөө талын гражид байсан тэмээний ноосноос 3 шуудайг хулгайлж авсан байсан, уг тэмээний ноосны хувьд би нэхэмжлэхгүй өнгөрсөн жилийн тэмээний ноос байсан. Миний хувьд буруутай этгээдээс 86.1 кг ноолуурын үнэ 5.338.200 төгрөг нэхэмжилж авна. *******ээс 1.550.000 төгрөгийг авсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-222, 223/

Хохирогч Ж.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

2015 оны 10 сарын сүүлээр найз Наранбаярт байрны доод гражид мотоцикль тавиадах гээд өгч Баянхонгор сумын 41-р байрны гражид тавиулсан. 2016 оны 02 сарын 21-ний өдөр Наранбаяр над руу яриад чи мотоциклио авч явсан уу гэхээр нь би аваагүй гээд юу болсон талаар асуухад миний хүрэн өнгийн мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдсан байна гэхээр нь би тус гражид очиход алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа цагдаа нар миний алдсан мотоциклийг олсон талаар надад хэлсэн. Би мотоциклио 2016 оны 03 сарын 03-ны өдөр хүлээн авсан. , нар миний хулгайд алдагдсан мотоциклийн эвдрэл гэмтэл нийт 60.000 төгрөгийг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон мэдүүлэг /6-р хх-ийн 71-74/

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 05 сарын 04-ний орой 16 цаг өнгөрч байхад хөдөөнөөс ирээд мустанг-5 маркийн 200 мотортой улбар шар өнгийн мотоциклио охиныхоо амьдардаг Аргалант байрны баруун талд цонхны дор тавиад Өлзийт сумын Нарийний гүүр гэх газар руу яваад маргааш нь ирэхэд манай энхэр Элбэгзаяа гадаа тавьсан мотоцикль чинь алга болсон байна. Цагдаад мэдэгдсэн гэсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн миний хулгайд алдсан мотоциклийг үнэлсэн үнийг хүлээн зөвшөөрч байна. Бууцагаан сумын иргэн Х.ийн зам тээврийн осол гаргасан мотоцикль миний алдсан мотоцикль мөн байна. Арам, моторын дугаар нь ч таарч байна. Харин банк болон бусад эд зүйлсийг сольж хар өнгөтэй болгосон байна. Энэ мотоциклийг буцаан авахгүй. Мотоциклийг үнэлсэн 800.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /6-р хх-ийн 203-204, 7-р хх-ийн 20-21/

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 сарын 14-ний орой 1-р багийн 25-р байрны гадаа зогсоолд өөрийн 54-90 БНХ улсын дугаартай машиныг тавьсан. Маргааш өдөр нь машинаа онгойлгох гэхэд хаалга нь цоожтой түлхүүрээрээ хаалга нь онгойхгүй байхаар нь харсан чинь копуд онгорхой байхаар нь сөхөөд үзэхэд 60 а/цагтай солиат нэртэй хар өнгийн аккумлятор байхгүй болсон байсан. Энэ аккумляторыг 2016 оны 12 сард шинээр нь 180.000 төгрөгөөр худалдаж авсан.

Миний алдсан аккумляторыг бүрэн бүтэн буцаан өгсөн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /9-р хх-ийн 44-46/

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 сарын 14-ний орой 3-р багийн Хонгор хотхоны 37-р байрны гадаа зогсоолд 73-21 БНА улсын дугаартай пургон машиныг тавьж хоноод тавьсан. Маргааш өдөр нь машинаа асаах гэж гархад машинаас аккумлятор, эд зүйл алдагдсан байсан. Машин дотороос адууны 1 хаа, 1 гуяны нийлээд 60 кг том бор шуудайд хийсэн мах. 1 кгийг 3.000 төгрөг гээд 180.000 төгрөг, 20 литр хөлдөөсөн сүү 40.000 төгрөг, 15 кг ааруул 180.000 төгрөг, 10 кг цөцгийн тос160.000 төгрөг, 10 кг аарц 15.000 төгрөг, 3 ширхэг үхрийн хэл 9.000 төгрөг, 60 а/цагтай аккумлятор 100.000 төгрөг, 2 литрийн багтаамжтай паяльник 20.000 төгрөг, нийт 704.000 төгрөг болно. Аккумлятор, паяльникийг буцааж авсан. Бусад эд зүйлийн үнэ болох 584.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Надад шинжээчийн эд зүйл үнэлсэн үнэлгээний дагуу 512.000 төгрөгийн хохирол төлсөн учир гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /9-р хх-ийн 48-52/

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 сарын 14-ний орой 1-р багийн 88-р байрны гадаа зогсоолд өөрийн 38-68 БНА улсын дугаартай машиныг тавьсан. Маргааш өдөр нь машинаа онгойлгох гэхэд хаалга нь онгорхой байхаар нь ороод асаах гэхэд тог ирэхгүй байсан. Гайхаад хамрыг нь онгойлоод хархад 60 а/цагтай делкор нэртэй хар өнгийн аккумлятор, кабинаас мп тоглуулагч алга болсон байсан. Энэ аккумляторыг 2016 оны 06 сард шинээр нь 130.000 төгрөгөөр худалдаж авсан. 2017 оны 01 сарын 16-ны өдөр бүрэн бүтэн буцааж авсан. Мп тоглуулагчийг 15.000 төгрөгөөр 2017 оны 1 сард худалдаж авч байсан. Миний алдсан аккумляторыг бүрэн бүтэн буцаан өгсөн. МП тоглуулагчийн үнэ 15.000 төгрөгийг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /9-р хх-ийн 56-58/

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 сарын 11-ний орой 1-р багийн 48-р байрны гадаа зогсоолд өөрийн 60-16 БНХ улсын дугаартай машиныг тавьсан. Маргааш өдөр нь машинаа унаагүй байж байгаад нөгөөдөр нь 15 цагийн үед очиж асаах гэхэд машинд тог ирэхгүй байхаар нь хамрыг сөхөөд үзэхэд 2 ширхэг 90 а/цагтай делкор нэртэй аккумлятор байхгүй болсон байсан. Энэ 2 аккумляторыг 2016 оны 08 сард шинээр нь 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Сая шинээр 2 аккумлятор авсан. Тэгэхэд 1 нь 160.000 төгрөг, нийлээд 320.000 төгрөг болсон. Миний алдсан 2 аккумляторыг бүрэн бүтэн буцаан өгсөн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /9-р хх-ийн 60-62/

Хохирогч Ж.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 01 сарын 14-ний орой 3-р багийн 38-р байрны гадаа зогсоолд өөрийн 77-03 БНХ улсын дугаартай машиныг тавьсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед машинаа асаах гэхэд тог ирэхгүй байхаар нь гайхаад хамрыг нь сөхөөд үзэхэд 90 а/цагтай аккумлятор алга болсон байсан. Энэ аккумляторыг 2016 оны 12 сард шинээр нь 175.000 төгрөгөөр худалдаж авсан.       

Миний алдсан аккумляторыг бүрэн бүтэн буцаан өгсөн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /9-р хх-ийн 64-65/

Иргэний нэхэмжлэгчгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний машиныг ******* нь 2016 оны 5 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь мэдэхгүй байна хөдөө яваад ирэе гэж хэлж авч яваад маргааш нь ирсэн ирэхдээ *******, ******* нартай ноолуур ачиж ирсэн байсан. Миний машинд 3 шуудай ноолуур байсан. Тэгэхэд нь намайг хамт яваад ноолуур заралцаад өгөөч гэж хэлж, миний машинд ноолуур байсан учир би хамт явж заралцсан. Ноолуурыг Гүнж дэлгүүрийн харалдаа байдаг блокон хашаатай айлд зарсан. Тэгэхэд нэг шуудайгаас нь шороо гарч байна гээд 5 орчим кг-ыг хасна гээд нийт 3.140.000 төгрөг болж байсан. Нэг кг-ыг нь хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй байна. Ямарч байсан нэг том шар ууттай нь 26 кг болж байсан шиг санагдаж байна, нөгөө 2 шуудай нь хэдэн кг болсныг нь мэдэхгүй байна. Нийт 60 гаран кг болж байсан. Би наймааны талаар нь сонирхоогүй. ыг хөдөөнөөс гэрийнхээ ноолуурыг авч ирж зарж байгаа гэж бодсон гэх мэдүүлэг /1-р хх-н 225-226/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 557 дугаартай: ийн хулгайд алдсан 3 тооны хонины үнэ цэнэ 390.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 34-36/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 577 дугаартай: А.Цэрэндашийн хулгайд алдсан 1 тооны хонины үнэ цэнэ 130.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 45-47/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 556 дугаартай: гийн хулгайд алдсан 1 тооны үхрийн үнэ цэнэ 900.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 55-57/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 558 дугаартай: ийн хулгайд алдсан 1 тооны тэмээний үнэ цэнэ 1.000.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 69-71/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 424 дугаартай: гийн хулгайд алдсан 5 тооны хонь, 1 тооны ямаа зэргийн үнэ цэнэ 510.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 82-84/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 492 дугаартай: С.Манлайбаатарын хулгайд алдсан мустанг-5 маркийн мотоциклийн үнэ цэнэ 800.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 92-95/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн 357 дугаартай: ийн хулгайд алдсан мустанг-5 200 маркийн мотоциклийн үнэ цэнэ 650.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 101-103/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 27-ны өдрийн 272 дугаартай: 1.Т.Доржсүрэнгийн биед зүүн гуянд шарх гэмтэл үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Т.Доржсүрэнгийн биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 109/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 580 дугаартай: ын хулгайд алдсан эд хөрөнгийн үнэ цэнэ 5.644.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 116-118/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 13-ны өдрийн 578 дугаартай: Э.Баатарбямбын хулгайд алдсан эд хөрөнгийн үнэ цэнэ 7.736.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 127-129/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн 579 дугаартай: гийн хулгайд алдсан 86,1 кг ямааны ноолуурын үнэ цэнэ 5.338.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /2-р хх-ийн 137-139/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 07 сарын 07-ны өдрийн Сузуки свипто маркийн тээврийн хэрэгсэл 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 147-148/

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2016 оны 07 сарын 30-ны өдрийн 45 кг тэмээний ноос 90.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 187-188/

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний хохирогч Ж.Гансүхийн хулгайд алдсан мустанг-5 150 маркийн мотоцикль 1.300.000 төгрөгийн үнэлгээтэй гэх мотоцикль үнэлсэн тухай тайлан /6-р хх-ийн 92-94/

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 421 дугаартай гийн хулгайд алдсан мустанг-5 маркийн мотоциклийн үнэ цэнэ 800.000 төгрөг болохыг тодорхойлов гэх тайлан /6-р хх-ийн 211-213/

- Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 сарын 17-ны өдрийн ын машины аккумлятор 250.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 94-95/

-Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 сарын 31-ний өдрийн гийн алдагдсан эд зүйл 602.500 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 100-101/

- Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 сарын 16-ны өдрийн ын машины аккумлятор 175.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 106-107/

- Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 01 сарын 31-ний өдрийн ийн машины аккумлятор, мп тоглуулагч 95.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 112-113/

- Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 02 сарын 06-ны өдрийн Ж.Алтанцэцэгийн машины аккумлятор 160.000 төгрөгийн үнэлгээтэй гэх шинжээчийн дүгнэлт /9-р хх-ийн 119-120/

-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 7, 10,13, 16, 17, 23, 25, 30, 32-33, 34-35,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 50-53, 54-57, 58-59, 60-76, 77-82, 85-92, /

-Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /2-р хх-ийн 108/

-мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 222-236, 3-р хх-ийн 32-39/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 174-210, 4-р хх-ийн 14-20, 193-196/

-хураан авах тогтоол, мотоцикльд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, мотоцикльд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 211-217/

-хураан авах тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 218-221/

-хураан авах тогтоол, гэрч Н.Батжаргалд хохирогч ынхаас хулгайлсан ноолуурыг зараад үлдсэн мөнгө нь байх тул хураан авч хохирогч ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 222-224/

-хураан авах тогтоол, *******д хохирогч , нарынхаас хулгайлсан эд зүйл байх тул хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 225-228/

-хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 230/

-Бууцагаан сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хх-ийн 231/

-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 232/

-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 234-235, 4-р хх-ийн 145/

-хураан авах тогтоол, бэлэн мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 21-25/

-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 40/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 50-51, 143/

-Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн *******ын талаарх тодорхойлолт /4-р хх-ийн 52/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 63, 144/

-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 64/

-Бөмбөгөр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 65-66/

-*******ын суурь боловсролын гэрчилгээ, сурагчийн хувийн хэргийн хуулбар /4-р хх-ийн 74-80/

-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 81/

-Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 82/

-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 84, 141/

-А.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 85, 89/

-Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 86/

-А.ын мэргэжлийн үнэмлэхний болон суурь боловсролын гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 87-88/

-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 90/

-Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /4-р хх-ийн 91/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 113/

-Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 114/

-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 115/

-Өлзийт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-ийн 131/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 133/

-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 134/

-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /4-р хх-ийн 135, 146/

-*******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 136/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /4-р хх-ийн 137/

-Баянхонгор сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /4-р хх-н 138, 5-р хх-н 108, 114, 9-р хх-ийн 186/

-*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 139/

-*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 142/

-А.ын иргэний үнэмлэхний лавлагаа /4-р хх-ийн 147/

-Хохирогч ийн шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /5-р хх-ийн 105/

-Хохирогч Э.Баатарбямбын шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт, баримтын хамт /5-р хх-ийн 106-107/

-Хохирогч ын шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /5-р хх-ийн 109-110/

-Хохирогч ийн шүүхэд гаргасан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /5-р хх-ийн 111/

-Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 43 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /5-р хх-ийн 112-113/

-*******, *******, *******, *******, А., *******, *******, *******, *******, ******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 14-23/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /6-р хх-ийн 38-41/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /6-р хх-ийн 58-59/

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6-р хх-ийн 61/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /6-р хх-ийн 62-69/

-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 150/

-ын иргэний үнэмлэхний лавлагаа /6-р хх-ийн 151/

-Өлзийт сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /6-р хх-ийн 152/

-Баянхонгор сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /6-р хх-ийн 155/

-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /6-р хх-ийн 156/

-ийн иргэний үнэмлэхний хуулбар /6-р хх-ийн 158/

-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /6-р хх-ийн 159, 9-р хх-ийн 200/

-Баянхонгор сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт /6-р хх-ийн 243/

-ийн сурагчийн хувийн хэрэгийн хуулбар /7-р хх-ийн 1-7/

-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 9/

-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 10/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /7-р хх-ийн 15/

-эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /7-р хх-ийн 16/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /7-р хх-ийн 17-19/

-, нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 78/

-хохирогч , нарын хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлт /7-р хх-ийн 80-81/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /9-р хх-ийн 178-185/         

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний хувьд доорх гэмт хэргийг үйлдсэн. Үүнд: Би Байдрагын гүүрэн дээр ирэхэд *******, ******* 2 мотоцикльтой ирсэн. Тэгээд уулзаад гүүр өгсөөд явж байсан чинь 10 гаран тооны тэмээ тааралдсан. Бид 3 хоорондоо ярилцаад нэг тушсан тэмээ байсныг барьж аваад нэг жалганд оруулсан. Тэмээгээ хүлээд алах гэхэд алах хүн байхгүй болохоор ******* утсаар ярина гээд сүлжээнд гараад ярьчихаад ирсэн. Тэгэхэд ******* нь ******* гэж жолоочтой цэнхэр өнгийн портер маркийн машинтай ирсэн. Тэмээг ******* нь нугасалж алаад янзлаж машинд ачиж явах болсон. *******, ******* хоёрыг ирэхээс өмнө нүх ухаж бэлдсэн байсан бөгөөд уг нүхэнд тэмээний гэдэс тагалцаг зэргийг нь хийсэн. ...Тэмээний мах 400.000 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс жолоочид 20.000 төгрөгийн бензин хийж, 10.000 төгрөгийн нум авч өгсөн. Үлдсэн мөнгийг бүгдээрэй буюу тавуулаа хувааж авсан, нэг хүн 60 гаран мянган төгрөг авсан.

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймгийн төвд байхад *******, *******, Ц., А. бид 5 үхэрт явах болсон. ******* бид 2 Дөвөнтийн нуруунд байсан 20 гаран тооны үхэрнээс эвэртэй бухыг барьж авсан байсан. Тэгээд дахин нэг үхэр барьж авах гэснээ бид нар ярилцаж байгаад больсон. Ингээд үхрийг ******* нугасалж 5-лаа гаргаад янзалж машинд ачиж аймгийн төвд шөнө 02 цагийн үед Намагт байх *******ын аавынх нь гэрт ирээд хоносон.

2016 оны 4 дүгээр сарын эхээр *******тай уулзаж байхдаа хоёулаа хонинд явах уу гэж ярилцаад явсан. Ингэж явахдаа миний мотоцикльтой явсан. Баян-Овоо сумын нутагт байх айлын бэлчээрт байсан бог малнаас 5 хонь 1 ямааг зөөж жалганд гаргаад махыг нь зарсан.

******* бид хоёр 5 хонь 1 ямаа хулгайлсан өдрийн маргааш нь Амчуулд *******тэй тааралдаж хонинд явая гэж ярилцаад мөн Баян-Овоо сумын нутагруу би өөрийнхөө мотоцикльтой миний араар Э.Пурэвдаш сууж ******* өөрийнхөө мотоцикпьтой явж айлын хониноос 3 тооны хонийг хулгайлж аваад ойролцоох жалганд оруулж гаргаж аймгийн төвд орж ирж махыг нь зарсан.

2016 оны 5 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн төвд байхдаа тай ярилцаж байхад нь манай Бөмбөгөр суманд ноолуур авдаг айлын грашинд нь ноолуур байгаа явж авах уу гэхлээр нь тэгэе гээд аймгийн төвөөс шөнийн 00 цагийн үед Бөмбөгөр сумруу нэг мотоцикльтой сундалж мотоциклийг би барьж араар сундалж ын Мустанг-5 маркийн 200 мотортой улаан өнгийн улсын дугааргүй мотоцикпьтой гарсан. Ингээд Бөмбөгөр суманд 2016 оны 05 дугаар сарын 11-ны шөнийн 02 цагийн үед орж ирээд сумын наад талд байдаг гудамжны доод талд байдаг жалганд мотоциклио үлдээгээд явган явж уг айлын хашааны гадаа очиж хашааг нь давж ороод 2 граш байхаар нь эхлээд зүүн талын грашийг нь нь хашаан дотор нь байсан нэг төмрөөр цоожыг нь эвдэлж орсон. Уг грашинд ороод тэмээний ноос байна гээд гараад ирсэн би үүдэнд нь зогсож байсан. Тэгээд нь гарч ирээд хажуу талынх нь грашинд ороё гээд нь барьж явсан төмрөөрөө хаалганы цоожыг нь гөшиж эвдсэн. Тэгээд дотор нь ороод 4 шуудайтай ноолуур гаргаж ирсэн. Би гадаа хүн хараад зогсож байсан. Тэгээд уг 4 шуудайтай ноолуурын 2-г нь би барьж бас 2 шуудайг нь барьж мотоцикль дээрээ ирсэн. Ингээд мотоцикпь дээрээ ноолуураа ачиж аваад явсан

2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бас аймгийн төвд байж байхдаа нь надаас Бууцагаан суманд ноолуур байгаа юу гэхэд нь би байгаа гэхэд явая гээд нөгөө Мустанг-5 маркийн 200 мотортой мотоцикльтой аймгийн төвөөс орой 20 цагийн үед гараад Бууцагаан суманд шөнийн 00 цагийн үед ирээд сумын төвд Туулай төмрөө гэж дууддаг хүний дэлгүүрийн хажуу талын дэлгүүрийн складны хаалганы цоожыг төмрөөр гөшиж эвдэж ороод дотроос нь 2 шуудай ноолуур гаргаж өгснийг би аваад мотоцикльруугаа явж байхад араас 2 шуудай ноолуур аваад ирсэн.

2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр , бид 3 уулзаад байж байхдаа Бууцагаан сумаас ноолуур хулгай хийсэн талаар д хэлээд Бууцагаан явж дахиж хулгай хийх үү гэхэд би хамт явая гээд хамт явах болоод орой 20 цагийн үед аймгийн төвөөс Бууцагаан сумруу нь нөгөө өмнө 2 хулгайд унаж явсан Мустанг 5 маркийн 200 мотортой мотоцикльтой би аас сольж авсан Мустанг-5 маркийн 150 мотортой улаан өнгийн мотоцикльтой явсан. Бууцагаан суманд шөнийн 00 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд Бууцагаан сумын төвд байх Гандангын хажуу талын дэлгүүрийн вакум цонхыг түлхэж онгойлгоод бид 2 дотогш ороод хүн харж гадаа үлдээд дотроос нь 6 шуудай ноолуурыг цонхоор нь гаргаж д өгөөд гарч 2 мотоцикль дээрээ гурав гурван шуудайгаар нь ачиж шөнөдөө аймгийн төвд ирсэн гэх мэдүүлэг.

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор сумын 1-р багийн "Шинэ төгөл" хотхонд хүнтэй уулзах гээд очиход 53 дугаар байрны орцонд нэг ягаан өнгийн Мустанг-5 маркын мотоцикль байж байсан. Тэрийг харчихаад явсан, тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн үед нөгөө газраа очоод харахад уг мотоцикпь байж байсан. Тэгэхээр нь орцноос нь түрж гаргаад голын зах талруугаа хашааны өнцөг хүртэл түрж очоод хянахын 3 утсыг нь салгаж асаагаад унаж найзындаа аваачиж мотоциклио тавиадахья гэж хэлээд тавьсан. Тэдний хашаанд 2 хонуулсан. Харин мотоциклийн кундатор, акумлятор хоёрыг сольчихсон байгаа.

2016 оны 05 сард байх, өдрийг нь санахгүй байна. , нарын хамтаар 21 цагийн үед Баянхонгор сумын 5-р баг, 3 давхар байрны хажуу талаас улбар шар өнгийн мустанг-5 маркийн 200 мотортой улсын дугааргүй мотоцикль хулгайлж *******т 50.000 төгрөгөөр зарсан нь үнэн. , бид 3 мотоцикль хулгай хийж *******т өгөхдөө хулгайн мотоцикль байсан талаараа хэлсэн. Маргааш өглөө нь , , бид нар уулзахдаа ч бас хэлсэн. Тухайн үед ******* иймээ тиймээ зүйл болвол би арыг нь даана гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед би хулгай хийх санааг гаргаад , нартай хулгайлж т 50.000 төгрөгөөр зарсан.

******* нь Самбуу, Сайнбуян нарт аккумлятор зараад яваад байсан. би мэдэхгүй. Өөр зүйл хэлэхгүй учир байцаалтыг дуусгах саналтай байна гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 12-15, 16-18, 20-21, 7-р хх-ийн 38-39, 9-р хх-ийн 175/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 02 дугаар сарын 27, 28-ны үед *******тай Байдрагын гүүрэн дээр ирэхэд ирсэн байсан. Уулзаад цааш явсан чинь замд тэмээ байсныг нь хараад бид 3 алая гэж ярилцаад алах болсон. Тэр тэмээ нь тэмээний зах дээр хөл нь тушаатай байсан учир хөтлөөд авч яваад жалганд оруулаад ахлуу яриад унаа олоод хүрээд ирээч гэсэн. тэгэхэд цэнхэр өнгийн портер машинтай жолоочтой ирсэн. ах тэр тэмээг нугасалж бид нар хамжиж гаргаад машиндаа ачиж Бөмбөгөр сумын төвд ирсэн. Бөмбөгөр сумын төвд ах бид 2 үлдээд жолоочтой хамт Э.Аптангэрэл, гурав Баянхонгор аймгийн төврүү явсан.

Дараа нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумруу алтанд ахтай явсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр буцах болсон тэгээд Бигэр сумын төвд орой 19-20 цагийн үед орж ирэхэд дөнгөж харанхуй болж байсан биллярьдны үүдэн дээр улаан өнгөтэй Мустанг 200 маркийн мотоцикль эзэнгүй байсан чинь ах авая гээд авах болж 3 утсыг нь би гараараа татаж таслаад түрж байгаад асаагаад Бөмбөгөр суманд ирсэн. Тэгээд энэ мотоциклийг *******тэй өөрийнх нь мотоциклоор сольж унаж байгаад цагдаад хураалгаад байна.

2016 оны 5 дугаар сарын 10-наас 11 нд шилжих шөнө , нартай бүлэглэн Бөмбөгөр суманд иргэн Цэдэнгийн грашнаас тэмээний ноос 3 шуудайг, ноолуур 5 шуудайг хулгайлсан тэмээний ноосыг ноолууртай андуурч хулгайлсан юм. Нэг шуудай ноолуурыг авсан 4 шуудай ноолуурыг нь бид 2 зарсан. Мөнгийг хувааж авсан. Тэмээний ноосны хувьд 3 шуудайг хулгайлж 2 шуудайг нь Аптангэрэл бид 2 жалганд хаясан, нэг шуудайг нь хашааны буланд хаясан.

2016 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө *******, нартай бүлэглэн Бууцагаан сумын төвд дэлгүүрийн хажуу талын складны цоожыг эвдэж дотроос нь 6 шуудай ноолуурыг хулгайлсан. Бид гурав ноолуур зарсан мөнгөө нийлүүлэхэд 3590,000 төгрөг болж хувааж авахад Аптангэрэл бид 2 тус бүр 1,200,000 төгрөгийг, ах 1,190,000 төгрөг авсан юм.

2016 оны 05 сарын 20-ны өдөр Бөмбөгөр сумын төвд дэлгүүрээс Доржсүрэн 3 ширхэг 1,5 литрийн пиво авсан. Түүнийгээ ууж байгаад бид 2 маргалдсан. ...би халааснаасаа тонгорог байгаагаа санаад түүнийг гаргаж ирээд Доржсүрэнгийн зүүн гуяны гадна талд хутгалсан.

2016 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө , , бид нар Бууцагаан сумын дэлгүүрийн цонхны сараалж төмрийг гөшиж цонхоор нь дэлгүүрт ороход дэлгүүрийн лангууны араар хаалгатай хаалга нь цоожгүй байхаар нь ороход шуудайтай ноолуурууд өрөөтэй байснаас 6 шуудай ноолуурыг зөөж цонхоор гаргасан. Тэгээд байж байхад дэлгүүрийн лангуу дээрээс Аптангэрэл эссэ нэртэй тамхи 1 пайчик, ченж эссэ нэртэй тамхи 1 пайчик , Элди тамхи 1 пайчих, Улаан шонхор тамхи 1 пайчик, Орос бакалан гутал нэг ширхэг, мотоцикпийн дугуй нэг ширхэг, пүүз нэг ширхэг, гар утас 2 ширхэг зэргийг авч надад нэг утас өгсөн. 2-н нэг нь пүүзийг авч орос бакалан гутал, нэг утсыг Аптангэрэл авч тамхийг бид нэр бүгдээрэй хувааж өвөртөлөөд бакришикийг авч 6 шуудайтай ноолуураа 2 мотоцикльдоо хоёр, хоёр шуудайг ганзгалж аймгийн төвд орж ирсэн гэх мэдүүлэг. /2-р ХХ-ийн 219-221-р тал/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 2 дугаар сарын 28, 29-ны үед нь бид 2-г ийшээ яваад хулгайлчихаар юм байна уу гэж хэлж бид 2 явах болж эхлээд бид 2 юу байгааг нь харах болохоор үлдэж машин олох үүрэгтэй үлдсэн. Мөн тэй утсаар ярьж замаараа үхэр хараадах гэж хэлээд уулзахаар явсан. Ингээд Байдрагийн гүүрэн дээр ирэхэд ирсэн уулзахад үхэр байна гэхдээ туранхайдуу юм байна гээд явж байхад замд тэмээ тааралдаж би луу запгаад үхэр алга тэмээ байна гэхэд яваад очоё машин олсон байгаа гэж ярьсан. Тэдгээр тэмээ дотор нэг тэмээ тушаатай байхаар ярилцаад авах болж нь луу машин олоод хүрээд ир гэж ярьсан. Тэгээд орой 23 цагийн үед байх нь гэж хүний портер машинтай өөртэй нь хамт ирсэн. Тэгээд уг тэмээг аар өөрийнх нь авчирсан хутгаар нугасалж алуулаад тэнд байсан бүх хүмүүс хамжиж янзлаад машинд ачсан. Гэдэс толгой, шийрийг нь нүх ухаж байгаад булаад явсан. Замдаа ширийг нь бас хаясан.

2016 оны 03 дугаар сарын 30-ны үед , , , бид нар уулзаж байхдаа ярилцаж бид нар 5-лаа хамт үхэр хулгайлах болсон. Тэгээд бид 2 түрүүлж мотоцикльтой явж үхэр олох, араас А.ын цэнхэр өнгийн портер машинтай А., , нар ирэх болсон. Дөвөнтийн нуруунд явж байхад замын урд талд үхэр байсан. Тэндээс бухыг барьж аваад тушсан. Тэд нарыг ирэхэд нь дахин нэг улаан эр монголын үхрийг 5-лаа хамжиж барьж аваад гаргах гэснээ больсон. Тэгээд бухыг ын машины багаажинд байсан эрээн иштэй хутгаар би нугасалж, нөгөө хэд надтай хамжиж барьж өгсөн. Ингээд бид 5 үхрээ хамжиж янзлаад гэдсийг нь шуудайнд хийж машинд тавьсан махыг нь толгой, шийр, ширний хамтаар мөн мотоциклийг бас хамт ачиж 5-лаа машинд суугаад Баян-Овоо сумын нугаг Хоолтын гарамны хавьд жалганд толгой, шир, шийр, гэдэсийг нь хаяж аймгийн төврүү шөнийн 03 цагийн үед орж ирж Намагт байх манай аавын гэрт ирсэн.

2016 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг санахгүй байна. тэй тааралдаж уулзаж байхдаа бид хоёр хоёулаа хонинд явах уу гэж ярилцаад ийн мотоцикпьтой явсан. Ингээд Самбартай хөтөл даваад Баян-Овоо сумын нутагт Нарийний гүүр, Алтан усны орчим байх айлын бэлчээрт байсан бог малнаас 5 хонь 1 ямааг зөөж жалганд д байсан эвхдэг хутгаар гаргаад махыг нь оруулж ирж зах дээр зарсан.

бид хоёр 5 хонь 1 ямаа хулгайлсан өдрийн маргааш нь *******тэй таарапдаж бид 3 хоорондоо ярьж байгаад *******д мөнгө хэрэг болоод байна гэхлээр нь урд өдөр нь явсан газарлуугаа хонинд явая гэж ярилцаад мөн Баян-Овоо сумын нутагруу өөрийнхөө мотоцикльтой би араар сууж ******* өөрийнхөө мотоцикльтой явж айлын бэлчээрт байсан хониноос 3 тооны хонийг хулгайлж аваад ойролцоох жалганд гаргаж аймгийн төвд орж ирж махыг нь үхрийн мах авч байсан цагаан машинтай ахад зарсан гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 52-56-р тал/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

*******, *******, *******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоциклийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр *******тай бүлэглэн хулгайлсан.

*******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын иргэн гийн хашаанд байх гражны цоожыг 2016 оны 05 дугаар сарын 10-наас 2016 оны 5 дугаар сарын 11-нд шилжих шөнө эвдэн 5 шуудай буюу 86,1 кг ноолуур хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу би дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохиролоо өөрт ноогдох хувийг төлж барагдуулна гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 6-7-р тал/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 03 дугаар сарын 29, 30-ны үед , *******, *******, ******* бид нар 5-лаа үхэр хулгайлахаар явах болсон. Тэгээд *******, ******* нар нь түрүүлж үхэр олоод утсаар ярина гээд явсан. ******* залгаад үхэр олчихлоо Дөвөнтийн уурхайн хажууд хүрээд ир гэж хэлсэн. Бид яваад Дөвөнтийн уурхайн наахан уулзсан. Тэнд нилээн олон тооны үхэр байх шиг байсан бөгөөд бид нарыг очиход харанхуй болсон байсан. Тэгээд бид нар ярьж байгаад нэг үхрийг нь гаргая хоёрыг чадахгүй гээд ******* нь уг бухыг нугасалж бүгдээрэй хамжиж янзлаад ын машинд ачиж аймгийн төврүү чигтээ явж байгаад бухны толгой шир гэдсийг нь замдаа жалганд хийгээд үлдээсэн. Мөн машиндаа мотоциклийг ачиж явсан бөгөөд машины кабинд 5-лаа хамт явсан.

2016 оны 4 дүгээр сарын эхээр *******, ******* нартай тааралдаад ярилцаж байгаад хонинд явах болсон. Ингээд бид гурав 2 мотоцикльтой явах болсон би тэгэхэд ын дүү Соронзонболдын мотоцикльтой ******* нь өөрийнхөө мотоцикльтой *******ийг араараа суулгаж явсан. Аймгийн баруун тийш гараад Алтан усруу явдаг замаар орж явсан. Тэгэхэд замд баахан бог мал бэлчээрт шалбааг дээр бөөгнөрсөн байхаар нь тэндээс халтар зүсмийн эр хонь, улаан толгойтой эр хонь, хар толгойтой эр хонийг барьж аваад *******, нар нь 2 хонийг голоороо тавьж би нэг хонийг урдаа бариад малнаас нь жоохон холдож байгаад уулын хажуу талд *******ид байсан хутгаар гаргасан.

2016 оны 6 сарын 06-ны өдөр нь ноолуур авчиръя гэхээр нь юун ноолуур гэхэд Бууцагааны ноолуур байгаа, хулгай хийе гэсэн. Намайг явахгүй гэхэд хохиролын мөнгөө төлөөгүй байгаа биздээ, юугаар төлөх гээд байгаа юм гээд байсан. Ингээд , хоёрын мотоцикльтой бид 4 аймгийн төвөөс 18 цаг болж байхад гараад 00 цагийн үед Бууцагаан суманд очсон. Дэлгүүрийн цонхны төмрийг , нар татаж онгойлж орсон. бид 2 хүн хараад зогсож байсан. 6 шуудай ноолуур гаргаад шидсэн. Бас мотоциклийн бакришк 1, пүүз 1, бакал 1, гар утас 2, Улаан шонхор тамхи, Элди тамхи, Эссэ тамхи тус бүр 1 пайчик, бэлэн мөнгө авсан гээд бид хоёрт 20.000, 20.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 66-78-р тал/

Шүүгдэгч А.ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр , , , нар хүрээд ирсэн. Тэгээд нар нь ойрхон хөдөө яваад ирэе гэж хэлсэн. нь надад 20,000 төгрөгөнд бинзен хийсэн. Тэгээд Хоолтын гарамаар гараад явсан. Тэгэхэд Дөвөнтийн замаар салахгүй яваад байгаарай гээд цаанаас нь , нарын нэг нь тай яриад надад зам зааж өгч явуулсан тэгээд яваад байсан чинь Дөвөнтийн уурхайн наад талд , нар нь замын хажууд мотоцикльтой зогсож байсан. , нар нь мотоцикльтой зам зааж яваад нэг газар ирэхэд 2 тооны монголын үхэрийн хөлийг нь тушсан байдалтай байсан. Би тэгэхэд хулгай хийж байгаа юм байна гэдгийг нь мэдээд д явая хулгай хийж байгаа юм байна гэхэд нь нэг мөсөн цуг явая гээд байхаар нь хамжаад үхрийг янзалсан юм. Тэгэхэд нэг үхрийг нь тавиж явуул гээд байсан. Тэгээд үлдсэн монголын эвэртэй бухыг , нар нь нугасалж гаргасан. Тэгээд бид нар бүгдээрэй хамжаад янзапж машинд ачиад явсан гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 83-85-р тал/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд *******, *******, *******, А нартай бүлэглэн бусдын нэг тооны монголын бухыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй бусдад учруулсан хохиролоо өөрт ноогдох хувийг төлж барагдуулна. ...Би явахдаа үхэр гаргахад надаар туслуулах гэж байгаа юм байна айлын гадаа очиж үхэр янзлах юм байна гэж бодсон чинь Дөвөнтийн нуруунд хээр *******, ******* нар нь улаан өнгийн мотоцикльтой үхэр барьчихсан байхаар нь хулгай хийж байгааг нь мэдээд энэ чинь болж байгаа юм уу гэхэд ******* зүгээр асуудалгүй гэсэн. Мөн нь надтай адилхан хулгай хийхийг мэдээгүй очсон бололтой яах юм болохгүй гэж байсан. Тэгэхэд *******, ******* нар нь хамаагүй зүгээр гээд байсан. болохоор дуграхгүй байсан. Ингээд нь бас дуугай болсон учир би нэгэнт хулгай хийж байгааг нь мэдсэн тэгээд бас хамт энэ газарт ирсэн юм чинь одоо өнгөрч гэж бодоод хамт үхрийг янзалсан юм. Тэгээд үхрийг тэд нартай хамт гаргаж янзлаад ачиж аймгийн төвийн урд байдаг Намаг гэх газарт ирсэн гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 91-93-ртал/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Сэжигтнээр тооцогдон байцаалт өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. Нэмж хэлэхэд миний дүүдээ өгч явуулж зах дээр заруулсан ноолуур нь 79.9 кг болж нэг кг нь 53.000 төгрөгөөр буюу нийт 4.235.000 төгрөг болсныг надад өгсөн. зарсан ноолуур нь 60 гаран кг болсон боловч шороотой байсан гээд 3-4 кг хасаж өглөө гээд 3.100.000 гаран мянган төгрөг авчирсан. Ингээд нийт 7 сая 300 гаран мянган төгрөг болсон. Ингээд нийт 79.9+60=139.9 кг гээд мөн шороотой гэж хассан 3-4 кг-ыг оруулаад тооцоход нийт 142.7 кг ноолуур хулгайлсанаа миний хувьд хүлээн зөвшөөрч байна. Ноолуурын жин дээр надад маргах маргаан байхгүй. Манай найз хүүхэн Чойжоо болон манай дүү Оюунболор нар нь бид нарыг хулгай хийснийг мэдээгүй хэлээгүй мэдүүлэг. /3-р ХХ-ийн 104-105-р тал/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд өөрийн 84-74БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй *******, *******, ******* ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 116-117-р тал/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хувьд *******, *******, ******* нартай бүлэглэн Бууцагаан суманд бусдын дэлгүүрээс ноолуур эд зүйл хулгайсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зевшөөрч байгаа хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний хувьд хулгай хийх гэж байгааг нь мэдсэн үедээ гэмт хэрэг үйлдэхээс татгапзаагүй нь миний буруу би дахин гэмт хэрэг уйлдэхгүй, бусдад учруулсан хохиролоо өөрт ноогдох хувийг төлж барагдуулна.

2017 оны 1 сарын 11-ний өдөр бид хоёр манайд байж байгаад маргааш явж машины аккумлятор хулгайлая гэж ярьсан байсан. 2017 оны 1 сарын 12-ны өдөр Ахмадын хорооны бүжгэнд орчоод төвөөр явж байгаад 48-р байрны гаднаас ногоон ланд 80 маркийн машины аккумляторыг, 88-р байрны гадна зогсоолоос аксент маркийн машины аккумляторыг, Хонгор хотхоны зогсоолоос пургон машинаас паяльник, аккумлятор, 3 шуудайтай мах, цагаан идээг, дөвөнтийн 48 орон сууцны гаднаас экс трайл машинаас аккумляторыг тус тус хулгайлсан гэх мэдүүлэг. /3-р ХХ-ийн 119-121-р тал, 9-р хх-ийн 150-154/

Шүүгдэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Мөнгөн-Эрдэнэ, бид 3 гарч яваад цэргийн ангийн байранд очоод намайг Мөнгөн-Эрдэнэ байрны гадаа зогсож бай бид 2 орчоод ирэе гээд би 53 дугаар байрны гадаа зогсож байхад тэр 2 ороод удаагүй хүрэн өнгийн мустанг-5 маркийн маркийн мотоцикль гаргаж ирээд Мөнгөн-Эрдэнэ кундокторын утасыг салгаад гишгэж асаагаад Мөнгөн-Эрдэнэ унаад явсан. бид 2 араас нь алхсан. Хулгай хийж байгаа талаар би мэдэж байсан. Хамт оролцсон.

Намайг Баянхонгор сумын 5-р баг Аргалант байрны гаднаас 2016 оны 05 сарын 04-ний орой Бямбасүрэнгийн мотоциклийг хулгайлсан хэрэгт сэжиглэж байгааг ойлгож байна. Би энэ хэргийг *******, нарын хамт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /6-р хх-ийн 109-113, 241-242, 7-р хх-ийн 54/

Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 сарын 20-ны орой 21 цагийн үед Мөнгөн-Эрдэнэтэй бид 2 уулзахад цэргийн ангийн байрны доод граж дотор шинэ мустанг-5 мотоцикль байна. Хулгай хийх үү гэхээр нь бид 2 зөвшөөрч 22 цагийн үед цэргийн ангийн байрны граж дээр очих үед онгорхой байхаар нь гадаа хүн хараад үлдсэн. Мөнгөн-Эрдэнэ бид 2 ороод шинэ мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоциклийг рүлийн цоожийг эвдээд түрж гаргасан.

2016 оны 05 сарын 04-ний орой тай хамт гадуур явж байхад ******* залгаад уулзсан. Тэгээд архи, пиво авч уугаад үүгээр түүгээр хэсэг явсан. Баянхонгор сумын 5-р баг Аргалант байрны гадаа цонхны доор улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикль байсныг хүн хараад, рүлний түгжээг хугалж хөтлөөд би араас нь түрээд хойшоо чиглэн явсан. Тумбааш өнгөрөөд явж байгаад хүнтэй утсаар яриад гараад ир гэсэн. Мод үржүүлэгийн хашаанд байх айлд очсон. Гэрээс 30 гаран насны эрэгтэй хүн гарч ирээд амбаараасаа хучлага гаргаж өгөөд гэрийн хойд талд тавьчих гэсэн.

2017 оны 1 сарын 14-ний өдөр Ахмадын хорооны бүжгэнд орчоод , бид 3 хамт явж 88 дугаар байрны гаднаас аксент маркийн машины аккумляторыг хулгайлж байрны ард гаргаж хогон дотор нуучаад тэндээсээ өгсөж 48-р байрны гаднаас ногоон ланд 80 маркийн машины аккумляторыг хулгайлж Хонгор хотхоны паркын хажууд байх төмөр чингэлэгийн доогуур хайрцганд хийж орхиод Хонгор хотхоны зогсоолоос пургон машинаас паяльник, аккумляторыг авч ард талын гудамжинд хогон дотор оруулж нуугаад явсан. Тэндээсээ яваад дөвөнтийн 48 орон сууцны гаднаас экс трайл машинаас аккумляторыг авч байшинг тойрч явахад амбаар байхаар нь завсараар нь хийчээд буцаж Хонгор хотхон ороод нөгөө пургон машинаас 3 шуудайтай мах, цагаан идээг нэг нэг шуудайтайг үүрч ынд ирсэн гэх мэдүүлэг. /6-р хх-н 119-126, 238-239, 7-р хх-ийн 51-52, 9-р хх-ийн 157-159/,

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд улсын яллагчийн шинээр гаргаж өгсөн шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасууд, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж өгсөн хохирогч гийн хохирол барагдуулж авсан гомдолгүй гэх хүсэлт 2 хуудас, иргэний нэхэмжлэгчгийн шүүгдэгч *******тай хамт амьдардаг гэх хүсэлт, шүүгдэгч *******ийн хувийн байдалыг тодорхойлсон Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт 2 хуудас, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүгнэлт, Бөмбөгөр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, хохирогч , , , нарын хохирол барагдуулж авсан, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт 7 хуудас, шүүгдэгч *******ийн ар гэрийнхэний хүсэлт 3 хуудас, хохирогч т хохирол төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, Бөмбөгөр сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбогдох Бууцагаан сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт 2 хуудас, Ж.Эрдэнэхорлоогийн амбульториор эмчлүүлэгчийн картны хуулбар, шүүгдэгч *******аас хохирогч ад хохирол төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримт, мөн хэрэгт хураагдаж ирсэн №01274127, №01274134 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, хорин мянгатын дэвсгэрт 6 ширхэг, арван мянгатын дэвсгэрт 2 ширхэг, таван мянгатын дэвсгэрт 2 ширхэг хамаарна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* *******, *******, *******, ******* нар нь 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутгаас иргэн ийн бэлчээрт байсан 1 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******, *******, *******, А. нар нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг "Дөвөнтийн нуруу Манж" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан 1 тооны монголын бухыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, ******* нар нь 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Оорцог" гэх газраас иргэн гийн бэлчээрт байсан бог малнаас 5 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******. ******* нар нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг "Ар улаан" гэх газраас иргэн А.Цэрэндашын 1 тооны эр хонь, иргэн ын 3 тооны эр хонийг хулгайлж иргэн А.Цэрэндашид 130.000 төгрөгийн, иргэн ид 390.000 төгрөгийн, бусдад нийт 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь 2016 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байрлах “Шинэ төгөл” хотхоны 53 дугаар байрны орцноос иргэн ийн эзэмшлийн "Мустанг-5" маркын мотоциклийг хулгайлж 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, , нар нь 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолд байсан иргэн гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2016 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн гийн хашаанд байх гражид хууль бусаар нэвтэрч 86.1 кг ноолуур, 45 кг тэмээний ноосыг хулгайлж 5.428.200 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутагт байрлах иргэн Э.Баатарбямбын эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч 142.7 кг ноолуурыг хулгайлж 7.705.800 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь 2016 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх иргэн ын эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 106.9 кг ноолуур, эд зүйл, бэлэн мөнгө 150.000 зэргийг хулгайлж 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ сараалж төмрийг эвдэж 80.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Доржсүрэнтэй хувийн сэдэлтээр маргалдаж улмаар түүний зүүн гуян тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч *******, ******* нар нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвөөс иргэн С.Манлайбаатарын Мустанг 5 маркийн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч , нар нь О.Мөнгөн-Эрдэнэтэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны фодволд байрлах автогражаас иргэн Ж.Гансүхийн өмчлөлийн 53-11 БНЗ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******, , нарын 2016 оны 05 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р баг, Аргалант байрны гаднах зогсоолоос хулгайлан авч ирсэн иргэн гийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 маркийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 50.000 төгрөгөөр худалдаж авсан,

шүүгдэгч *******, *******, нар нь 2017 оны 01 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 48-р байрны гадна авто зогсоолд байсан ын эзэмшлийн 60-16 БНХ улсын дугаартай Тоёота ланд крузер маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч *******, *******, нар нь 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үргэлжилсэн үйлдлээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 88, 25, 37, 38-р байрнуудын гадна авто зогсоолд байсан , , , Ж.Алтанцэцэг нарын тээврийн хэрэгслүүдээс 4 ширхэг аккумлятор, 1 ширхэг машины МП тоглуулагч, адууны 1 ширхэг хаа, гуяны шулсан мах, 20 литр хөлдөөсөн сүү, 15 кг ааруул, 10 кг цөцгийн тос, 10 кг аарц, үхрийн хэл 3 ширхэг зэргийг хулгайлж 1.037.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь 11 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт 24.675.100 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* нь 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 20.808.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* нь 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.930.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* нь 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.213.600 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* нь 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.228.200 төгрөгийн хохирол, шүүгдэгч ******* нь 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 7.081.100 төгрөгийн хохирол, шүүгдэгч нь 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.387.500 төгрөгийн хохирол, шүүгдэгч нь 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 2.100.000 төгрөгийн хохирол, бусад шүүгдэгч нар тус бүр 1 удаагийн үйлдлээр хохирогч нарт 900.000 төгрөгөөс 5.793.600 төгрөгийн хохирол учруулсан байна.

Иймд Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,

шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус,

шүүгдэгч , нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,

шүүгдэгч А., *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой болно.

Хохирогч нар нь шүүгдэгч нараас өөрт учирсан хохиролоо бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******, , *******, А., *******, ******* нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь өмнө гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 сарын 11-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 2 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, шүүгдэгч ******* нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 16-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 сарын 09-ний өдрийн 37 дугаар тогтоолоор 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, шүүгдэгч нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 сарын 04-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 18 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 09 сарын 18-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор 3 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 1 сар 26 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 3 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож байсан, шүүгдэгч ******* нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял болох 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтаан биечлэн эдлэх ялыг 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож байсан, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж байсан, шүүгдэгч нарын ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдан өршөөгдсөн байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт үйлдлийн хир хэмжээ, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч *******, *******, *******, А., *******, *******, *******, , нарт хорих ял, шүүгдэгч *******, *******, ******* нарт баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, А., *******, *******, *******, , нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураана” гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч А.ын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хурааж,            шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль унаж явсан, уг мотоциклийг зарсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, тухайн мотоциклиудыг зарсан мөнгө болох 50.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс, 100.000 төгрөгийг *******аас хураан авсан байгааг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгчгийн эзэмшлийн 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгсэлийг хэрэглэсэн ба шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч *******, *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүр 666.667 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 332 хоног, шүүгдэгч ******* нь 335 хоног, шүүгдэгч ******* нь 179 хоног, шүүгдэгч ******* нь 172 хоног, шүүгдэгч ******* нь 168 хоног, шүүгдэгч , ******* нар нь 11 хоног, шүүгдэгч А., *******, *******, *******, нар нь 4 хоног тус тус цагдан хоригдсон болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгчгийн эзэмшлийнх болох нь хэрэгт хураагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч *******, *******, ******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ын өмчлөлийн 5 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******гийн эзэмшлийн ЛЖ-Ф100 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын эзэмшлийн Хайдоар маркийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын эзэмшлийн Нокиа 6300 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн эзэмшлийн Жи-мобайл маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч ийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч ын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

Харин гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураах болон уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж байгаа учир шүүгдэгч *******ын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс эцэг нэр дээр тоологдсон малаас 20 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч А.ын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

овогт г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,

овогт ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

овогт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

овогт ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус,

овогт , овогт нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, давтан, урьдчилан үгсэн тохиролцож, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,

овогт ийн , овогт , овогт нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч *******ийг, эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч *******ыг, эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч *******, *******, , , *******, А., ******* нарыг, эд хөрөнгө хураахгүйгээр таван сар хорин ес хоногийн хугацаагаар баривчлах ялаар шүүгдэгч *******ийг, эд хөрөнгө хураахгүйгээр таван сар арван найм хоногийн хугацаагаар баривчлах ялаар шүүгдэгч *******ыг, эд хөрөнгө хураахгүйгээр таван сар хорин хоёр хоногийн хугацаагаар баривчлах ялаар шүүгдэгч ******* нарыг тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих хүнд ялд багтааж биечлэн эдлэх ялыг хоёр жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, *******т оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг, *******т оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******, , , *******, А., ******* нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон гурван зуун гучин хоёр хоногийг, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон гурван зуун гучин тав хоногийг, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нэг зуун жаран найм хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон нэг зуун далан ес хоногийг, шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон нэг зуун далан хоёр хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч А.ын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг, шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ унаж хэрэглэсэн мотоциклиудыг зарсан мөнгө болох 50.000 төгрөгийг шүүгдэгч *******ээс, 100.000 төгрөгийг *******аас хураан авсаныг,

шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн иргэний нэхэмжлэгчгийн эзэмшлийн 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээ болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, ******* нараас тэнцүү хувааж тус бүр 666.667 төгрөг гаргуулж төрийн өмчлөлд тус тус шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Эрдэнмөнх, , , *******, А., ******* нарт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, , , *******, А., ******* нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчгийн эзэмшлийн 85-18 БНХ улсын дугаартай Сузуки свипто маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын өмчлөлийн 5 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******гийн эзэмшлийн ЛЖ-Ф100 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын эзэмшлийн Хайдоар маркийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын эзэмшлийн Нокиа 6300 маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, самсунг глакси эс-3 маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн эзэмшлийн Жи-мобайл маркийн гар утасыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч ийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, нокиа 1680 маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч ын эзэмшлийн угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч *******ын өмчлөлийн 10 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын хувьд ногдох хөрөнгөөс эцэг нэр дээр тоологдсон малаас 20 толгой ямааг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 84-74 БНХ улсын дугаартай Киа вайд бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч А.ын эзэмшлийн 32-41 БНХ улсын дугаартай Хюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

11. Шүүгдэгч *******, Ц.Эрдэнмөнх, , А., ******* нар тус бүр дөрөв хоног, шүүгдэгч , ******* нар тус бүр арван нэг хоног энэ хэргийн учир цагдан хоригдсон болохыг дурдсугай.

12. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлйин 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, , ******* нарыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлйин 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А., *******, *******, *******, *******, , , *******, *******, ******* нарт батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А., *******, *******, *******, *******, , *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ