| 2022 09 08 151/ШШ2022/01022 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сөүлийн гудамж, 6/2 Од плаза төв, 406 тоотод байрлах МБ .... ХХК, Хариуцагч: Төв аймаг, Баянцогт сум, Даргиат 3 дугаар баг, 1-1 тоотод байрлах, Шимт ““““““ ХХК, Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 26,167,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Рэнцэнпэлжид Хариуцагчийн төлөөлөгч: О.Ганхуяг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхцэцэг ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч МБ .... ХХК нь Шимт ““““““ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 26,167,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч МБ .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шимт ““““““" ХХК нь "МБ ...." ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 11 ний едер 2017/35 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 95,000 /ерзн таван мянга/-н ам доллар буюу 232,445,050 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дечин таван мянга тавь/-н тегрегийн үнэтэй "Палессе КЗС-5А маркын үр тарианы комбайныг, 1 /нэг/ жилийн хугацаатай, телберийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор бүрэн телж барагдуулах нехцелтэй зээлээр худалдан авсан. "Шимт ““““““" ХХК нь гэрээний дагуу төлбөр төлж барагдуулахад гантай байгаагийн улмаас тариалалт, ургац алдсан тул телбер телех хугацааг сунгаж егех хүсэлт гаргасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацааг 1 /нэг/ жилийн хугацаатай сунгасан. Зээлийн гэрээний болон сунгасан хугацаанд "Шимт ““““““" ХХК-иас комбайны төлбөрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны едер 5,000,000 (таван сая) төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний едер 50,000,000 (тавин сая) тегрег, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 160,000,000 (нэг зуун жаран сая) төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийсэнгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д ... худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөр телеөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан. Иймд Зээлээр худалдах, худалдан авах 2017/35 дугаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 17,445,000 (арван долоон сая дервен зуун дөчин таван мянга)-н төгрө, алданги 8,722,500 төгрөг, нийт 26,167,500 (хорин зургаан сая нэг зуун жаран долоо мянга таван зуун) төгрөгийг Шимт ““““““ ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч МБ .... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шимт ““““““ ХХК нь 2017/35 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээг МБ .... ХХК-тай байгуулж 95,000,000 доллар үр тарианы комбайныг 1 жилийн хугацаатай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөх болзолтойгоор зээлээр худалдан авсан. Шимт ““““““ ХХК нь төлбөрийг төлөх явцад тариалалт ургац алдсан, гантай зун болсон тул хүсэлт гаргасны үндсэн дээр зээлээр худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан. 2018 оны 10 дугаар сарыг 31-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан гэв. Хариуцагч Шимт ““““““ ХХК-ний захирал О.Ганхуяг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 онд тариа хураах ПАЛЕСС маркийн үр тарианы комбайны наймаа хийсэн юм. Одоо худалдагч тал долларын үнийн зөрүү гэж их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Иймд дараах тайлбарыг өгч байна. Анх энэ техникийг бид сонгоогүй байхад гааль дээр бүтэн жил хэвтчихсэн хүн сонгохгүй ... бараг зүгээр шахуу 5 хан сая төгрөг байна гэхэд хамаагүй ав гэж ав гээл шахсан. ... дугуй техникээр нь тариа хурааж чадахгүй заримдаа найз нөхдөөсөө гуйна, түрээс өгч 2 жил болсон тариа хураасан хэдий ч үр дүнгээ өгөхгүй өдийг хүрсэн. Энэ бол танайх дутуу техник нийлүүлсэнтэй шууд холбоотой. Иймд цаашид хохирол амсахгүйн тулд танай шинээрээ шахуу будаг нь ч халцарч амжаагүй байгаа дээр нь буцаан өгөөд 215,000,000 төгрөгөө авч VEKTOR-410 комбайн урьдчилгаанд дуусахаас нь өмнө өгч бүрээстэй комбайнтай болох бололцоо байгаа тул танай тал манайхыг яаруулж мөнгөө авдаг шигээ буцааж өгөөд комбайнаа авна уу. Танайх тооцоо дууссан гээд авто тээврийн Авто тээврийн үндэсний төвд шилжүүлэх хүсэлт өгөөд манай нэр дээр шилжиж улсын дугаар бичиг баримттай болсон техник байгаа гэжээ. Хариуцагч Шимт ““““““ ХХК-ний захирал О.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд их гантай жил байсан. Төлбөр төлөх хугацааг хойшлуулах саналыг нэхэмжлэгч өөрөө гаргасан. Энэ комбайн нь гааль дээр эвдэрхий ирсэн. Одоо хүртэл шүүлтүүр нь эвдэрхий, тариа хураах жаатаг байхгүй байсан. Анх энэ комбайн авахад хаана байгааг нь мэдээгүй. Шинэ компани байгаа гэхээр нь баахан гэрээ байгуулчхаад очсон чинь комбайн нь эвдэрхий байсан. Тухайн үед нэхэмжлэгч компаний менежер н.Ганхуяг гэж хүн байсан. Манайхаас менежерийн хэлснээр төлбөрийг төлсөн. Энэ компанийг удаа дараа буцаах хүсэлтээ өгсөн. Жаатагийг өгөөрэй гэж удаа дараа шаардлага тавьсан. Жаатаг дутуугаас болоод өөр комбайны хөлсөлсөн. Байнга хөлслөөд яах вэ? гэж бодоод 36,000,000 төгрөгөөр жаатаг худалдаж авсан. Техникийн үзүүлэлтүүд нь бүгд худлаа байсан. Шатахуун 3-4 литр иддэг гэсэн боловч 12-13 литр идэж байна. Сервис үйлчилгээ байгаа гэсэн боловч гийдр нь шахахгүй байхад янзалж өгөхгүй байгаа. Улсын дугаар авч компани дээрээ бүртгүүлсэн. Нэхэмжлэгч төлбөр мөнгө дууссан гээд авто тээвэрт бичиг баримтаа өгсөн. Одоо миний нэр дээр шилжчихсэн байгаа. Хүү нэхэж байвал энэ комбайныг чинь өгье. Тохирсон мөнгөө өгсөн. Ажлын бүтээмжтэй компанитай болох гэсэн хүслийг маань завчсан. Нэг ч утсаар яриагүй. Компани дээр ирээд уулзалгүй нэг л мэдэхэд шүүхэд өгсөн байсан гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх МБ .... ХХК-ийн нэхэмжлэлтэй Шимт ““““““ ХХК-д холбогдох иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгч МБ .... ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шимт ““““““" ХХК нь "МБ ...." ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 11 ний едер 2017/35 дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 95,000 /ерзн таван мянга/-н ам доллар буюу 232,445,050 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дечин таван мянга тавь/-н төгрөгийн үнэтэй "Палессе КЗС-5А маркын үр тарианы комбайныг 1 /нэг/ жилийн хугацаатай, төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй зээлээр худалдан авсан. "Шимт ““““““" ХХК нь гэрээний дагуу төлбөр төлж барагдуулахад гантай байгаагийн улмаас тариалалт, ургац алдсан тул төлбөр төлөх хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасны дагуу зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацааг 1 /нэг/ жилийн хугацаатай сунгасан. Зээлийн гэрээний болон сунгасан хугацаанд "Шимт ““““““" ХХК-иас комбайны төлбөрт 2017 оны 09 дүгээр сарын 08-ны едер 5,000,000 (таван сая) төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний едер 50,000,000 (тавин сая) тегрег, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 160,000,000 (нэг зуун жаран сая) төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийсэнгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д ... худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан. Иймд Зээлээр худалдах, худалдан авах 2017/35 дугаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 17,445,000 (арван долоон сая дөрвөн зуун дөчин таван мянга)-н төгрөг, алданги 8,722,500 төгрөг, нийт 26,167,500 (хорин зургаан сая нэг зуун жаран долоо мянга таван зуун) төгрөгийг Шимт ““““““ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Шимт ““““““ ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...нэхэмжлэгч байгууллага тухайн худалдаалж байгаа комбайнаа шууд гааль дээрээс өөрсдөө ч үзэж харалгүйгээр өгсөн. Мөн тухайн комбайныг авсан даруйд угсархад тоноглолууд дутуу байсан. Үүнийг нэхэмжлэгч байгууллагын захирал, менежер, хуулийн зөвлөх гээд холбогдох бүх хүнд хэлсэн энэхүү дутуу байсныг хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрөөд дутуу тоноглолыг бүрэн гүйцээж өгөхөөр тохирсон одоог хүртэл олж өгөөгүй. Тиймдээ ч гэрээний үнийг 2019 онд ярилцаад эцсийн байдлаар нийт 215,000,000 төгрөг болгон тохирч, энэ төлбөрөө 2019 онд хийгээд бүрэн барагдуулсан тул одоо үлдэгдэл төлбөр байхгүй болно. Мөн нэхэмжлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна гэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Нэхэмжлэгч МБ .... ХХК-ийн захирлаар М.Тэмүүжинг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Ө.Рэнцэнпэлжидэд олгосон байна. Хариуцагч Шимт ““““““ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар О.Ганхуягийг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/35 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээнд 95,000 /ерөн таван мянга/-н ам доллар буюу 232,445,050 /хоёр зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин таван мянга тавь/-н төгрөгийн үнэтэй "Палессе КЗС-5А маркын үр тарианы комбайныг... 2018 оны 10 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэй зээлээр худалдан авсан (хх-3-5), 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/35/а дугаар барьцааны гэрээний хуулбарт ...2.1-т Барьцааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө болон зээлээр худалдах худалдан авах гэрээнд дурдсан техник болно.. гэх бичилт (хх-6-7), 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх Авлагын дансны дэлгэрэнгүй бүртгэлд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төлөлт дүн хэсэгт 59,630.51 төгрөг... гэх бичилт (хх-8), МБ .... ХХК-ийн компанийн дүрэм (хх-9-12), МБ .... ХХК-ийн улсын бүртгэлийн №9019059057 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт Магсар овогтой Тэмүүжинг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв гэх бичилт (хх-13), Шимт ““““““ ХХК-ийн №1411002147 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-25), Шимт ““““““ ХХК-ийн компанийн дүрэм (хх-26-27), Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт МБ .... ХХК-ийн захирал М.Тэмүүжингийн улсын бүртгэлд бүртгүүлж, дугаар авах тухай хүсэлтийн хуулбар (хх-32), 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №02/1169 дүгээр албан бичигт ...гаалийн бүрдүүлэлтийн өөр горимд байршуулах шаардлагагүй болно... гэх бичилт (хх-33-35), №03135923 дугаар Техникийн тодорхойлолт 9961 УАР улсын дугаартай, KZS.PALESSE маркийн, ... өмчлөгч Шимт ““““““ ХХК гэх бичилт (хх-36), 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Шимт ““““““ ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт ...МБ .... ХХК-аас худалдан авсан тул тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгэн улсын дугаар олгож өгнө үү гэх бичилт (хх-37), Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт (хх-38-39), хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч МБ .... ХХК нь хариуцагч Шимт ““““““ ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/35/а дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр үр тарианы Палессе КЗС-5А маркийн комбайныг 95,000 /ам.доллар/-оор үнийн дүнгийн 30% болох 28,500 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор, үлдэх 70% болох 66,500 ам.долларыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдан авч, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Дунд гол гудамж 30в байр 33 тоот 52.14 м.кв талбайтай, улсын бүртгэлийн №000485539 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан №2017/35/а дугаартай зээлийн болон барьцааны гэрээний хуулбараар нотлогдон тогтоогдож байна. (хх-ийн 3-7 хуудас) Дээрхи тохиолдолд гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/35/а дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр үр тарианы Палессе КЗС-5А маркийн комбайныг 95,000 /ам.доллар/-оор үнийн дүнгийн 30% болох 28,500 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор, үлдэх 70% болох 66,500 ам.долларыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдан авч байгаа тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ бус харин худалдах, худалдан авах гэрээ юм. Тодруулбал: Талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон нь зөвхөн худалдах үеийн үнийг хожим төлөхөөр зөвшөөрсөн байгаагаас гадна хариуцагч нь зээлээр худалдан авч байгаа бол нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байх тул дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдаа худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч МБ .... ХХК нь хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй байна. Худалдах худалдан авах гэрээний дагуу Шимт ““““““ ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 160,000,000 төгрөг нийт 215,000,000 төгрөг төлөгдсөн бөгөөд талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна. Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээ нэхэмжлэгч МБ .... ХХК-ний тухайн үеийн захирал болох А.Болд болон түүний удирдлага дор ажилладаг менежер, хуулийн зөвлөх гээд бүхий л хүмүүс нь тухайн комбайны тоноглолууд дутуу ирснийг хүлээн зөвшөөрөөд гэрээний үнэнд өөрчлөлт оруулж нийт 215,000,000 төгрөг болгон тооцоог бүрэн хийж дуусгасан байхад дараагийн захирал М.Тэмүүжин гэрээний үлдэгдэл мөнгө гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй мөн тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус маргасан. Гэтэл хариуцагчийн гэрээний үнэ өөрчлөгдсөн гэж амаар тайлбарлаж байгаа боловч нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Хөөн хэлэлцэх хугацаа нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр түр зогсдог бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол тийнхүү хойшлуулсан хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогсдог. Нэхэмжлэгч МБ .... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/35/а дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд талууд дахин нэг жилийн хугацаагаар буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан гэж тайлбарлаж байх боловч тухайн гэрээг сунгасан эсэх талаар баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульд тусгайлан заасан байна. Талуудын байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №2017/35/а дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 3 жилийг тоолбол 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний эрх зүйд өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзсэн нөхцөлд эрхээ хамгаалуулах болон албадан хэрэгжүүлэхээр шаардаж болох хугацааг иргэний эрх зүйн хөөн хэлэлцэх хугацаа гэж тодорхойлсон байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны талаарх эрх зүйн хэм хэмжээ нь захирамжилсан шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлж буй эрх зүйн хэм хэмжээний агуулга нь энэ талаарх хэм хэмжээг хэрэглэх, тухайн хугацааг тоолох зэрэг бүхий л нөхцөлд талуудын хүсэл зоригоос үл хамаарсан шинжтэй байна. Талууд зөвхөн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ эдлэх ёстой байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч байгууллага 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөнгө хийсэн учраас энэ хугацаанаас эхлэн шаардах эрх үүсэхээр тайлбарлаж байгаа боловч хуульд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн хуулийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч МБ .... ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хариуцагч байгууллагаас гэрээний үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн, мэдсэнээ нотлох үүргийг нэхэмжлэгч өөрөө хүлээх зарчимтай. Гэвч тухайн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч МБ .... ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-15/ Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх болон нөгөө талаас шаардах эрх нь дуусгавар болно гэсэн үг юм. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-т зааснаар талуудын хүсэлтээр шүүх хөөн хэлэлцэх хугацаа, түүний тоолох журмыг өөрчилж болно гэж заасан ба нэхэмжлэгч МБ .... ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаагүй тул уг заалтыг шүүх хэрэглэхэд талуудын хүсэл зоригоор илэрхийлэгдэх ажиллагаа байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хууллийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Шимт ““““““ ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 26,167,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МБ .... ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч МБ .... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хууллийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76.2-т заасныг баримтлан хариуцагч Шимт ““““““ ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 26,167,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МБ .... ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай. 2.. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч МБ .... ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ |