Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/116

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 4.686.302 /дөрвөн сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуун хоёр/ төгрөг, иргэний хариуцагч “Авто замын машин механизм” ХХК-аас 4.686.302 /дөрвөн сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуун хоёр/ төгрөг, иргэний хариуцагч******* 4.686.302 /дөрвөн сая зургаан зуун наян зургаан мянга гурван зуун хоёр/ төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч ******* 5.794.800 /таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг, иргэний хариуцагч “Авто замын машин механизм” ХХК-иас 5.794.800 /таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг, иргэний хариуцагч******* 5.794.800 /таван сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч,

Шүүгдэгч ******* 11.450.327 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун хорин долоо/ төгрөг, иргэний хариуцагч “Авто замын машин механизм” ХХК-иас 11.450.327 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун хорин долоо/ төгрөг, иргэний хариуцагч******* 11.450.327 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга гурван зуун хорин долоо/ төгрөг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч тус тус олгосугай.

  1. Шүүгдэгч Б.Батбаатар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж, хохирол төлбөрөөс хасаж тооцсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэхүү нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч , Б.Батцэнгэл нар нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрөө, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаа цаашид тус тус  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч эзэмшлийн redmi 5G маркийн улаан өнгийн гэртэй хар өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Шүүгдэгч Б.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ