| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Г |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
2025 08 21 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийнБ сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О
Улсын яллагч С.Г
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Х аймгийнБ сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт С-н Э-т холбогдох эрүүгийн 25400000... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С аймгийн Б суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр баг 00дүгээр байрны 12 тоотод оршин суух, урьд 19.. оны 3 дугаар сарын 04-ний өдрийн С аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн №04 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 218 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ЛЮ63122411 регистрийн дугаартай, Ховогт С-н Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийнБ сумын 4 дүгээр баг, Хдэлгүүрийн зүүн хойд хэсэгт хохирогч Д.М толгой хэсэгт тодорхойгүй шалтгааны улмаас чулуугаар нэг удаа цохиж түүний биед толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй.” гэв.
254000000... тоот эрүүгийн хэргээс
Хохирогч Д.М-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад хүнтэй уулзах гээд хойшоо алхаж байсан тэгсэн замдаа Г гээд найзтайгаа таараадХдэлгүүр ороод "Хараа" нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи аваад хуучин эмийн сангийн тэнд архиа уугаад өмнө нь цуг ажилдаг байсан болохоор ажлынхаа талаар хэсэг юм ярьж суусан. Тэгээд хэдэн ч цагийн үед юм сайн санахгүй байна, урагшаа ахиад ганц юм авах гээд Гтай хамт дэлгүүр орж байсан юм тэгсэн Г таньдаг хүн бололтой нэг хүнтэй таараад тэр 2 мэнд мэдэлцээд гадаа зогсож байсан биХдэлгүүр ороод "Хараа" нэртэй 0.5 литрийн 1 шил архи аваад гарч ирсэн. Тэгээд зүүн хойшоо алхаж байсан тэгсэн араас нөгөө хүн нь намайг татаад цохчихсон. Би Э гэх хүнийг танихгүй зүгээр зүс л мэднэ. Тухайн үед намайг чулуугаар цохиж гэмтээсэн. Бид 2 өмнө нь бие биенээ танихгүй учраас муудалцаж байсан зүйл байхгүй Тухайн үед намайг яагаад цохион гэдгийг мэдэхгүй, сүүлд ирж уулзаад нилээн согтолттой байсан учраас хүнтэй андуураад цохичихлоо л гэж хэлсэн. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 4 дүгээр хуудас)
Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим гэрээсээ гараад урагшаа алхаж байсан чинь М гээд найзтайгаа таараад тэгээдХдэлгүүр ороод "Хараа" нэртэй 0.5 литрийн савлагаатай 1 шил архи аваад хуучин эмийн сангийн хажууд сууж байгаад хоёулаа хувааж уусан. Тэрийг уучихаад хуучин цуг ажилладаг байсан болохоор ажлынхаа тухай буу халж сууж байгаад тэгээд урагшааХдэлгүүр орж яваад Э гээд найзтайгаа таараад мэнд мэдээд тэгээд явах гэж байгаад эргээд харсан чинь М-н толгойноос цус гарчихсан сууж байсан тэгээд би Эыг чи толгойг нь хагалчихлаа гэж хэлээд байж байсан чинь цагдаа ирсэн. Би М, Э гэдэг 2 хүнийг танина. Би Мтай бол уурхайд цуг ажилладаг байсан хүмүүс Э-тай бол мэнд мэдээд л явдаг хүмүүс байгаа юм... Би тэр 2-ийг юунаас болж муудалцсаныг нь мэдэхгүй байна. Тэр үед нилээн согтолттой байсан.Би яг цохиж байх үеийг нь бол хараагүй намайг харахад М газар суучихсан толгойноос нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед бид 3 өндөр согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас)
1. Д.М биед толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл
тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. (14-15 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Э нь 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х аймгийнБ сумын 4 дүгээр баг, Хдэлгүүрийн зүүн хойд хэсэгт хохирогч Д.М толгой хэсэгт тодорхойгүй шалтгааны улмаас чулуугаар нэг удаа цохиж түүний биед толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.М-н“...Тэгээд зүүн хойшоо алхаж байсан тэгсэн араас нөгөө хүн нь намайг татаад цохчихсон. Би Э гэх хүнийг танихгүй зүгээр зүс л мэднэ. Тухайн үед намайг чулуугаар цохиж гэмтээсэн..." гэх мэдүүлэг,
Гэрч З.Гын “...эргээд харсан чинь М-н толгойноос цус гарчихсан сууж байсан тэгээд би Эыг чи толгойг нь хагалчихлаа гэж хэлээд байж байсан чинь цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг,
Х аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ХЭН-БОР0725/044 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ийнхүү шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.М нь “...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, зан харилцааны доголдол зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР