Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/142

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1, *******.11 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.  

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сум, ******* дугаар баг, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:ЗК98**************02).

 

        Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах "" зоогийн газрын зүүн талын асфальтан замд нөхөр эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Prius-30” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9 дэх “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэх заалтыг зөрчсөний улмаас 70-*******ДУЗ улсын дугаартай, “Dayun” маркийн мотоциклийн жолооч нь жолоодлого алдан гэрлийн шон мөргөж, эрүүл мэндэд нь “бүсэлхийн 1,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, уг хугарлаас зүүн талын ламин, арын болон хоёр талын хажуугийн хөндлөн сэртэн, 2 дугаар нугалмын 2 талын хөндлөн сэртэн, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах "" зоогийн газрын зүүн талын асфальтан замд нөхөр эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Prius-30” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9 дэх заалтыг зөрчсөний улмаас 70-*******ДУЗ улсын дугаартай, “Dayun” маркийн мотоциклийн жолооч нь гэрлийн шон мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед өглөөний 6 цагт аав, ээжийг хүргэж өгчихөөд явж байсан” гэв.

          Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө ******* цагийн орчим ******* сумын 6 дугаар баг Арвижихын 6-221 тоот гэрээсээ аав, ээжийгээ айлд хүргэж өгсөн. Тухайн үед би 41-17 ДУА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний хамтран амьдрагч Жамъяандоржийн эзэмшлийн машин байсан юм. Тэгээд аав, ээжийг айлд хүргэж өгөөд буцаж явах замдаа “” зоогийн газрын хойд туслах замаар явж байгаад төв зам руу нийлж хойшоо эргэх үйлдэл хийх үедээ эхлээд харахад тухайн мотоцикл нилээд зайтай ирж байгаа харагдсан ба би амжих юм байна гэж бодоод төв зам руу ороод хойшоо эргэтэл тухайн мотоциклтой хүн гэнэт миний урдуур ирээд замын хажуу руу гарч онхолдсон. Тэр үед би жирэмсэн, төрөх дөхсөн байсан учраас айгаад тэндээсээ шууд яваад өгсөн юм. Би машин дотроо ганцаараа явсан ба 2019 онд жолооч болж байсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан, тухайн үед ирсэн цагдаагийн алба хаагч намайг драгерь багажаар үлээлгэж шалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 107/

Хохирогч : “Дээрх хүнийг танихгүй. Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ******* цаг өнгөрч байх үед Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар баг тоотод байх гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн 70-*******ДУЗ улсын дугаартай, улаан өнгийн, “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ******* сумын 6 дугаар багт байрлах асфальтан замаар хойноос урагшаа чиглэлтэй, замын баруун талын эгнээгээр явж байтал миний явж байсан зам руу баруунаас зүүн чиглэлтэй /туслах замаас/ хар өнгийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл миний урдуур орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн машиныг мөргөхгүй гээд мотоциклынхоо рулыг зүүн гар тийш дараад газар унасан. Тэгээд би ухаан алдсан байсан ба нэг сэргэхэд зам дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Миний биеийн доод хэсэг мэдээгүй болсон байсан. Мөн тухайн үед миний хажууд миний урдуур орсон хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд машинаас хүн бууж ирэхгүй байж байгаад хөдлөөд хойшоо чиглэлтэй явсан. Тэгж байтал замаар явж байсан машин зогсож түргэн дуудсан. Би тухайн үед 40-*******0 километр цагийн хурдтай явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Миний явж байсан зам төв зам байгаа юм. Харин нөгөө машины зам туслах зам байгаа юм. Ослоос үүдэн миний нурууны 6 яс хугарсан. Үүнээс болж би хагалгаанд орж хугарсан нуруунуудаа хадуулсан. Эмч 1 жил 6 сар хэвтрийн дэглэм бариарай гэсэн. Одоо миний нуруу их зовиуртай өвдөж байгаа. Байнга өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Ослоос үүдэн миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-46/

Хохирогч дахин өгсөн: “Би анх 20******* онд мотоцикл унаж эхэлсэн бөгөөд тухайн үед хөдөө малд унаж байнга хэрэглэдэг болсон. Харин сүүлд 2018 онд "Мандал шигтгээн" гэх нэртэй зам ангийн компанид ажилд орж 2022 онд энэ мотоциклийг шинээр нь худалдаж авсан юм. Би өөрөө одоогоор жолооны үнэмлэхгүй ч гэсэн олон жилийн өмнөөс мотоцикл унаж ирсэн учраас сайн барьдаг. Би аймаг, сумын хооронд их явдаг учраас замын хөдөлгөөний дүрмийг сайн мэднэ. Би зам тээврийн осолд огт орж байгаагүй, мөн дүрэм зөрчиж байгаагүй, дандаа дүрмээрээ явдаг. Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48/

Гэрч : “Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт байх гэрэлтүүлгийн шонгууд нь Дундговь аймгийн хот тохижуулах газрын эзэмшилд бүртгэлтэй байдаг шонгууд байгаа юм. Тухайн гэрэлтүүлгийн 2-р шонг мотоцикл мөргөсөн гэдгийг би саяхан хүнээс сонссон юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө очиж тухайн гэрэлтүүлгийн 2-р шонг харсан, манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******0/

          Гэрч : “ ******* нь миний эхнэр байгаа юм. Бид гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Харин гэх хүнийг танихгүй. улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл миний машин бөгөөд 2024 оны 08 дугаар сард худалдаж авсан. Би уг машиныг авах үедээ үзлэг, оношилгоонд оруулсан. Уг машиныг манай эхнэр Б.Эрдэнсугир унаж, ашиглах эрхтэй. Энэ машиныг эхнэр бид хоёр дундаасаа мөнгө нийлүүлж авсан юм. Тухайн үед машинд ямар нэг асуудал байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******9/

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******4************** дугаартай “... биед бүсэлхийн 1,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, уг хугарлаас зүүн талын ламин, арын болон хоёр талын хажуугийн хөндлөн сэртэн, 2 дугаар нугалмын 2 талын хөндлөн сэртэн, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63/

         “” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 0*******-ны өдрийн №2*******017/ДД№31787487 дугаартай “...70-*******ДУЗ улсын дугаартай, “Dayun DY1*******0” маркийн мотоциклийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 800.000 төгрөг ...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 76/

           2024 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн мөрдөгчийн магадалгаанд: “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.6-д “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохироох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул 70-******* ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах асфалтан замд 70-******* ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, *******.3 дахь хэсгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэх шалтгаант холбоотой байна” гэжээ. /хх-ийн 77-78/

           Шинжээч , , нарын 2024 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 08/90 дугаартай “...41-17ДУА улсын дугаартай "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 1*******.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.******* “а”, “б”-р заалт буюу зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.*******-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, ...осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцан ирэх ...үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 70******* ДУЗ улсын дугаартай “Dauyn” маркийн мотоциклын жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ...үедээ жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 41-17ДУА улсын дугаартай "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 1*******.9-р заалт, 70-*******ДУЗ улсын дугаартай "Dayun" маркийн мотоциклийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а"-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна. ...” гэх техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/

         Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-*******/

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 13-17/

         Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-20/

          улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 22-28/

         70******* ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 29-38/

           Хохирогч Дундговь аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “ эмчилгээний зардал болох 3 сая төгрөг өгсөн учир гэдэг хүнд гомдолгүй” гэх өргөдөл /хх-ийн *******9/ 

         улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 139/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан баримтууд зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

             Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар ******* нь 2024 оны 09 сарын 08-ны өдөр ******* цагийн орчим Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас 70******* ДУЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг жолдоон явсан жолоодлого алдан гэрлийн шон мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын газрыг орхиж явсан үйл баримт тогтоогдож байна.

            Ослын улмаас хохирогч эрүүл мэндэд бүсэлхийн 1,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, уг хугарлаас зүүн талын ламин, арын болон хоёр талын хажуугийн хөндлөн сэртэн, 2 дугаар нугалмын 2 талын хөндлөн сэртэн, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь хохирогч мэдүүлэг, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн *******4************** дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төв хүзүү нурууны гэмтэл согогын тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх эмнэлгийн баримтуудаар нотлогдож байна.

       Зам тээврийн осол гарахад “Тоёота приус” маркийн улсын дугаартай авто машиныг жолоодон явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9-р заалт буюу “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.******* “а”, “б”-р заалт буюу зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.*******-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, ...осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцан ирэх ...үүргийг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл шалтгаалсан болох нь Техникийн шинжээчийн 2024 оны ******* сарын *******-ны өдрийн 08/90 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ын нөхөр эзэмшлийн улсын дугаартай “Тоёота приус” маркийн авто машиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.******* “а”, “б”-р заалт буюу зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.*******-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, ...осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгсэлээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцан ирэх ...үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, ослын газрыг орхин явж байгаа байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1, *******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

       Иймд шүүгдэгч *******ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,  Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

         Хохирол  төлбөрийн талаар:

 

        Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч  эрүүл мэндэд “бүсэлхийн 1,4 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, уг хугарлаас зүүн талын ламин, арын болон хоёр талын хажуугийн хөндлөн сэртэн, 2 дугаар нугалмын 2 талын хөндлөн сэртэн, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөрүү багатай далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол, түүний эзэмшлийн 7072 ДУЗ улсын дугаартай улаан өнгийн “Dauyn” маркийн мотоциклд 800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

           Шүүгдэгч ******* хохирогч д 3.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн “Миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48/, Дундговь аймгийн Цагдаагийн газар бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн *******9/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд хохирогч гомдолгүй гэсэн болохыг дурдав.

 

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

         Шүүгдэгч *******ын хохирогч д 3.000.000 төгрөгийн хохирол төлснийг Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

         Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр торгох ял эдлэхээр тогтоон, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тус тус  шийдвэрлэв.

          

             Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

            Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.

         Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн *******.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн *******.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан *******00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ял эдлэхээр тогтоосугай. 

       4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

       *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

        7. Шүүгдэгч *******  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрэднэсугирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР