| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0124/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 252200050108 дугаартай хэргийг 2*******5 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* сургуульд ******* ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /регистрийн дугаар ЗЗ8**************05/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2*******5 оны ******* дугаар сарын *******-ноос 03-нд шилжих шөнийн 03 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, "" сургуулийн автомашины зогсоолд хохирогч "чи яахаараа манай нөхөртэй хамт явдаг юм" гэж хэлэн хардаж, улмаар түүний үснээс зулгаах, нүүр, толгойн тус газарт гараараа цохих, шилбэ, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь "тархи доргилт, баруун бугалга, гуя, 2 шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр машин сургууль дээр байсан. Тэмцээн нь өөрийнх нь сургууль дээр болж байхад яагаад заавал хүний нөхрөөр хүргүүлснийг нь ойлгохгүй байгаа. Тэр тэмцээн нь шөнийн ******* цагт дууссан, би нөхөр рүүгээ 0, 70 удаа залгахад утсаа аваагүй. Тэгээд би эдний сургууль руу үүрийн 05 цагийн үед очсон. надтай ярихдаа шөнийн ******* цагт одоо хөдөлж байна, харилаа гэж ярьсан. Энд мэдүүлэг өгсөн бүх хүмүүсийн мэдүүлэг худлаа байна. Гэхдээ яагаад машин сургууль дээр байхад хүнээр хүргүүлснийг л ойлгохгүй байгаа. Нэг удаагийн үйлдэл дээр ийм зүйл болоогүй, энэ 2 хүнээс болж гэр бүл салах дээр хүртэл тулж байсан. Энэ 2 хүнээс болж би 1.3 килограмм 2 сарын дутуу хүүхэд төрүүлсэн. Ийм байдалтай болгочихоод энэ хүн надаас уучлалт гуйгаагүй. Би сэхээнд 7 хоног ухаангүй байсан. Батжаргал миний том гэдэстэй байхыг хүртэл харж байсан. Зун энэ хэрэг намдсан боловч 0 сард хичээл цуглаад дахиад л холбогдож эхэлсэн. Би нотлох баримтыг ийн утсан дээрээс олсон. Би амьдралдаа зодоон хийх байтугай хүнтэй чанга дуугаар ам зөрж үзээгүй. Адилхан эмэгтэй хүн байж олон хүүхдийн нулимсыг урсгаад, хүнээс уучлалт гуйх сэтгэлгүй юм бэ? Тухайн үүрийн 05 цагт намайг очиж асуудал үүсэхэд манай нөхөр намайг бараг зодсон, чи харсан биз дээ. Дахин, дахин ийм үйлдэл давтагдаад байхад би буруутан болоод энэ хүмүүс зүгээр өнгөрч байж яаж намайг хараад байгааг нь ойлгохгүй байна. Би зурвасуудыг нь хараад шоконд орж, ухаангүй эмнэлэгт очсон. Даралт буухгүй олон цаг болж хийсвэрт орсон. Гадуур надаас айдаг гэж ярьдаг, гэвч айх хүн нь би байх” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэмцээн болоод манайх шагналт байранд ороод оройтсон. Тэмцээн дууссаны дараа эцэг эхчүүдийг тарааж, 3 багш нийлж баг бүрдүүлж орсон. Надтай нийлсэн 2 багш болох , тай гарч ирэхэд машины шил зузаан цантсан байсан. Тэгэхэд багш зогсоол дээр байж байгаад та 3-ыг хүргээд өгье гэсэн. Бид хэд татгалзсан ч машин чинь царцуу юм чинь хүргээд өгье гэсэн. багшийн гадаа очиж тэмцээний тухай ярилцаж байсан. багшийг яв, бид хэд багшийнд орно гэхэд дуугүй суугаад байсан. Бид 3 ард нь сууж юм ярьж байгаад, цаг аажуу болохоор нь харьцгаахаар болсон. Намайг хүргэж өгөх гэхэд нь би өглөө болж байна гээд машин дээрээ хүргүүлсэн. Тухайн үед машины түлхүүр ч эргэхгүй болсон байсан. багш бууж ирж түлхүүр түлхэж өгчхөөд юу ч дуугараагүй багшийг хүргэж өгөх гээд явсан. Би үлдээд машины цанг хусаж арилгаад, машинаа асаах гэж байхад хашхирч машины хаалга саваад, муу янхан минь гээд чарлаж элдвээр хэлсэн. Тэгээд нүүр нүдгүй балбасан, би суудал дээр сууж байсан болохоор хариу үйлдэл хийж чадаагүй, намайг ажлаасаа гар зайл гэж дайрч зодсон. Тэгж байхад нөхөр нь ирж авч явсан. Тэр зурвас гээд байгаа нь намайг өнгөрдөг зун Солонгост явж байхад эдний нөхөр над руу чат бичсэн байсан. Би тэрийг нь мэдээгүй байхад багшийн дүү над руу элдвээр хэлж зурвас бичсэн. Намайг доромжлохоор нь би блок хийсэн. Түүнээс хойш намайг байнга дарамталж байгаа. Миний бодож байгаагаар гэр бүлийн таагүй харилцаатай, хоорондоо хэрүүл маргаан болох, нөхөр нь оройтох зэрэгт над руу залгаад байдаг. Шөнийн 2, 3 цаг болж байхад хүртэл залгадаг. Би аргаа бараад нөхрөөрөө хүртэл утсаа авахуулдаг. Би ийм зүйл болоод байгаа бол гэр бүлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө ав гэж хэлсэн. Тэгсэн ч ойлгодоггүй. Хамгийн гол нь нэг дор ажилладаг болохоор л хардаад байдаг. Саяхан хүртэл над руу залгасан байсан. Манай нөхөр хүртэл дургүйцээд байгаа. Би хүн амьтантай муудаж үзээгүй, гэтэл одоо орой шөнө айж цочдог болсон. Тэгж том гэдэстэй байхыг нь би харж байгаагүй, мэдүүлэгтээ үснээс зулгаасан гэсэн байсан, бодит байдал дээр аймар зодсон” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн 2*******5 оны ******* сарын *******-ны шөнө би Сайнцагаан сумын -р баг Мандалын 2-8 тоотод байх гэртээ байсан. Манай нөхөр Б. ажил дээрээ эцэг эхийн гар бөмбөгийн тэмцээнийг шүүж зохион байгуулсан юм. Тэгээд над руу хамгийн сүүлд 2*******5 оны ******* сарын *******-ны шөнө 03 цагийн үед "тэмцээн тарчихлаа одоо харилаа" гэсэн. Тэгээд би утас руу нь залгаад байсан боловч авахгүй байхаар нь би Сайнцагаан сумын 7-р багийн нутагт байх "" сургууль дээр ажил дээр нь алхаад очсон. Тэгээд сургуулийн гадна хойд талд ийн ажлын газрын хүн болох автомашин асаалттай байсан. Тэгээд би машиных нь хаалгыг нээтэл Батжаргал ганцаараа машин дотроо сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд " яахаараа чи манай нөхөртэй хамт явдаг юм" гээд үснээс нь зулгаасан. Тэгээд байж байтал залгахаар нь "би сургууль дээр чинь байна" гэсэн удалгүй ирж намайг аваад гэр рүүгээ явсан. Би үснээс нь зулгаасан хамар болон нүүр аманд нь хүрсэн асуудал огт байхгүй. Би ийн сургууль дээр очиход машин л ганцаараа сургуулийнхаа хойно зогсож байсан. Тэгээд Батжаргал нарыг хамт явж байгаад эргээд ээр хүргүүлсэн гэдгийг мэдсэн. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. Би ******* оны ******* дугаар сарын *******-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Эцэг эхээс дөрвүүлээ, айлын дунд хүүхэд. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 17 онд 1 дүгээр ангид элсэн орж, 2007 онд 11 дүгээр ангиа төгсөж, 2007-2011 онд Монгол Улсын багшийн их сургуулийг Газар зүй, биологийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. 20******* оноос 2014 онд ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд Газар зүй, биологийн багшаар 2015 оноос хойш одоог хүртэл ******* 3-р сургуульд Газар зүй, биологийн багшаар ажиллаж байгаа. Одоо нөхөр 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн төвд амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 2/
Хохирогч *******ын: “Би ыг зүс танина. 2*******5 оны ******* дугаар сарын *******-ны шөнө эцэг эхийн тэмцээн 03 цагийн үед дууссан юм. Тэгээд тэмцээн тараад манай сургуулийн биеийн тамирын багш сургуулийн гадна байсан , бид гурвыг хүргэж өгөхөөр болоод машиндаа суулгаад эхлээд гэх багшийг хүргэж өгөөд буцаад намайг хүргэж өгөхөөр болохоор нь би машин дээрээ очоод буучихъя гээд намайг сургуулийн гадна байх машины зогсоол дээр буулгаад би машинаа нээх гэсэн болохгүй байсан чинь багш ирж машины хаалга нээж өгчхөөд багшийг хүргэж өгөхөөр явсан. Тэгээд би машиндаа сууж байтал ирээд машины хаалга нээгээд намайг үсдэж аваад, толгой руу цохиод хөл гар руу өшиглөж зодоод намайг пизда, янхан, чи угаасаа янхан гээд хэл амаар доромжлоод чи ажлаасаа гар зайл гээд байсан. Тэгээд нөхөр рүүгээ залгаад энэ янханыгаа буулгасан газраа буцаад ир гэсэн. Тэгтэл ирээд эхнэрээ аваад явсан. Намайг эхлээд үснээс зулгаагаад толгойны орой хэсэгт гараараа цохиод хөлийн шилбэ, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж зодсон. Одоо миний толгой өвдөж байгаа мөн гуя, шилбэ хэсэг хөхөрсөн. намайг нөхөр тэйгээ хардаад зодсон. Өр авлага, өс хонзон байхгүй. Би одоо их айдас түгшүүртэй хаанаас хэзээ гарч ирээд зодчих бол гэсэн түгшүүртэй байна. Сэтгэцийн хор уршиг тогтоолгоно. Миний толгой, бие өвдөж байгаа тул гомдолтой байна. ын нөхөртэй ямар ч холбоогүй байж хэл амаар доромжлуулж зодуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Хохирогч *******ын 2*******5 оны 0 дугаар сарын 03-ны өдөр дахин өгсөн “Тухайн үед би сургуулийн хойд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн -80 ДУА дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхад гэх эмэгтэй намайг миний машин дотор зодсон." гэх мэдүүлэг, (хх-ийн 13-14),
Гэрч Б.ийн "2*******5 оны ******* дугаар сарын *******-ны шөнө сургууль дээр эцэг эхийн тэмцээн болоод шөнийн 03 цагийн үед тарсан. Тэгээд тэмцээн тараад хамт ажилладаг багш сургуулийн хойд талд машин дээр нь буулгачхаад багшийг хүргэж өгөхөөр би цааш явсан. Тэгээд багшийг гэрт нь хүргэж өгчихөөд гэртээ харьтал эхнэр байхгүй байсан. Тэгэхээр нь утас руу нь залгатал "танай сургууль дээр байна" гэсэн. Тэгэхээр нь эргээд очиход манай сургуулийн хойд талд байх машины зогсоол дээр Батжаргал багшийн -80 улсын дугаартай Колт маркийн машин дотор Батжаргал суучихсан, машиных нь хажууд зогсож байсан. Тэгэхээр нь ыг машиндаа суулгаж аваад гэр рүүгээ харьсан. Би очоод аас юу хийж энд яваа талаар асуухад чамайг утсаа авахгүй болохоор хайж явж байна гэж байсан. Батжаргал багш болохоор намайг өшиглөсөн гэж хэлж байсан. сургууль дээр машин дээр нь буулгахад бие нь зүгээр байсан, ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн өдөр Батжаргал, нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Батжаргалтай ажлын найзууд л байгаа юм." гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Д.ийн "2*******5 оны ******* дугаар сарын 01-ний орой манай сургуулийн эцэг эхчүүдийн тэмцээн уралдаан болсон. Уг тэмцээн уралдаан дуусаад тарсаны дараа манай сургуулийн биеийн тамирын багш Б. ******* багш бид хоёрыг хүргээд өгье гээд өөрийнхөө машинаар эхлээд багшийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Батжаргал багш сургууль дээрээс очиж машинаа аваад гэр рүүгээ харья гээд ******* багш сургуулийн гадаа зогсоол дээр байх машин дээрээ хүргүүлсэн. Тэгээд Б. багш намайг гэрт хүргэж өгсөн. Тухайн орой биед намайг хамт байх хугацаанд ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан. ******* маргааш нь надтай өглөө ажил дээр таараад өчигдөр намайг хүргэж өгөөд явсны дараа Б. багшийн эхнэр гэх эмэгтэй намайг шууд ирээд зодсон аймар хүн байна билээ гэж ярьж байсан. Хамаг бие хөл гар хөх болоод толгой өвдөөд байна гэж байсан. ******* урьд өмнө гэх хүнд цохиулж зодуулж байсан, хэрүүл маргаан хийж байсан талаар ярьж байгаагүй. Тухайн үед бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ямар шалтгааны улмаас биед халдсаныг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч "2*******5 оны ******* дугаар сарын 01-ний өдөр манай сургуулийн эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн болсон. Тухайн тэмцээнд ******* багшийн анги манай анги хоёр нэгдэж нэг баг болж орсон юм. Тухайн тэмцээнийг тарсны дараа багш , Батжаргал бид 3-ыг гэрт хүргэж өгөхөөр болоод эхлээд намайг хүргэж өгөөд би гэрийнхээ гадаа бууж үлдээд нөгөө 3 маань явсан. Ил харагдах гэмтэл гэх зүйл хамт байх хугацаанд бол байгаагүй. Батжаргал сүүлд нь тэмцээний орой тарсны дараа багш та хоёрыг хүргэж өгсний дараа намайг сургууль дээр машин дээр багш хүргэж өгтөл гэнэт эхнэр нь гарч ирээд харааж зүхээд толгой тархи руу нь цохиж зодоод байсан гэж ярьж байсан. ******* урьд өмнө гэх хүнтэй хэрүүл маргаан хийж байсан эсэх талаар мэдэхгүй байна. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******5 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 8 дугаартай "*******ын биед тархи доргилт, баруун бугалга, гуя, 2 шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тархи доргилт гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2*******5 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай " Батжаргал /РД:/-н сэтгэцэд 2*******5 оны ******* дугаар сарын *******-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2-30/
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2*******5 оны ******* дугаар сарын 04-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2*******5 оны ******* дугаар сарын *******-ны шөнө бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун бугалга, гуя, 2 шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, баруун бугалга, гуя, 2 шилбэнд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг 2*******5 оны ******* дугаар сарын *******-ны шөнө 03 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, "" сургуулийн автомашины зогсоолд байх 80 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхад нь өөрийн нөхөр Б.тэй хардаж, улмаар түүний үснээс зулгаах, нүүр, толгойн тус газар нь гараараа цохих, шилбэ, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр учруулсан болох нь:
Хохирогч *******ын: “... Намайг эхлээд үснээс зулгаагаад толгойны орой хэсэгт гараараа цохиод хөлийн шилбэ, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөж зодсон. Одоо миний толгой өвдөж байгаа мөн гуя, шилбэ хэсэг хөхөрсөн. ******* намайг нөхөр тэй хардаад зодсон” гэх,
Гэрч Б.ийн "...Батжаргал багш болохоороо намайг өшиглөсөн гэж хэлж байсан” гэх,
Гэрч Д.ийн "... ******* багш Б. багшийн эхнэр гэх эмэгтэй намайг шууд ирээд зодсон аймар хүн байна билээ гэж ярьж байсан” гэх,
Гэрч "... Батжаргал багш багш хүргэж өгтөл гэнэт эхнэр нь гарч ирээд харааж зүхээд толгой тархи руу нь цохиж зодоод байсан гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******5 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 8 дугаартай “хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэнийг тогтоосон” шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын өөрийн нөхөр Б.тэй хардаж, хохирогч *******ын үснээс зулгаах, толгойн тус газар нь гараараа цохих, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд эрүүл мэндийн хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2*******3 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/28, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,
2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2*******5 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Хохирогч *******ын сэтгэцэд 2*******5 оны ******* сарын *******-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршигийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.....” ( хх-ийн 2-30) гэж тогтоожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2*******3 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож, энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2*******5 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хохирогч цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар шийдвэрлэлээ.
Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2*******3 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2*******4 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 0.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 0.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.320.000 төгрөг шүүгдэгч *******аас гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн хохирогч *******ын 2*******5 оны ******* сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгээс яаралтай тусламж үйлчилгээ авсан зардал 35.3 төгрөгийг шүүгдэгч ******* 2*******5 оны 07 сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, хөдөлмөр эрхлэлт, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, *******., *******.7, *******.8, *******.10, *******.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.320.000 /нэг сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч *******д олгосугай.
. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР