Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/145

 


                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******  оны  *******  дугаар  сарын *******-ны  өдөр  Дундговь  аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Дундговь аймгийн Ерөнхий боловсролын ******* дүгээр сургуульд жижүүр ажилтай, ам бүл *******, өвөө, ахын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг *******-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт    /РД:ЗЮ2**************15/.

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1******* цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг "Тэс петролиум" шатахуун түгээх станцын хойд Дундговь-Өмнөговь чиглэлийн асфальтан замаар өөрийн эзэмшлийн 20-**************ДУЗ улсын дугаартай "Dayun" маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1******* "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна."-т заасан заалтыг зөрчсөний улмаас эзэмшлийн улсын дугаартай, "Hyundai Porter" маркийн автомашиныг мөргөж, 20-**************ДУЗ улсын дугаартай, "Dayun" маркийн мотоциклын зорчигч эрүүл мэндэд "баруун, шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол, эзэмшлийн 15-55ДУА улсын дугаартай, "Hyundai Porter" маркийн автомашинд 15.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох бримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р багийн нутагт байх мал нядалгааны газар руу 20-************** ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклтойгоо очоод гэдэг хүнийг аваад эргээд Сайнцагаан сумын дүгээр багийн нутагт байх гэх машин угаалгын газар руу засмал замаар явж байтал миний өмнө цагаан өнгийн портер маркийн автомашин явж байгаа харагдсан. Тэгээд би зөв талаар нь гүйцэж түрүүлэх гэтэл тухайн машин зүүн гар тал руугаа дараад би араас нь зогсож амжилгүй мөргөчихсөн юм. Тэгээд ах бид хоёр онхолдоод газарт унасан. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн. Би урьд ял шийтгэгдэж байгаагүй. Манай ээжийн дүү гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг гэдэг Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүнээс худалдан авч байсан нэрийг нь шилжүүлээгүй байсан юм. Тэгээд ах надад тухайн мотоциклыг бэлэглэж өгсөн юм. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэдэг байсан. гэх хүн нь одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Хохирогч : “202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутагт байх мал нядалгааны газрын баруун талд бохир асгах ажилтай байж байсан чинь машины труп нь тасарчихаар хамт ажилладаг дүү ыг “хүрээд ирээч ажил дээр очиж сэлбэг аваадахъя" гэж дуудсан. Тэгээд удалгүй 20-************** ДУЗ улсын дугаартай мотоциклтой ирэхээр нь би сундлаад Сайнцагаан сумын -р багийн нутагт байх автомашин угаалгын газар руу засмал замаар явж байтал бид хоёрын урд талд цагаан өнгийн ачааны “Бонго” маркийн машин явж байсан түүний ард явж байтал тэр “Бонго” маркийн автомашин зүүн гар тийш эргэхэд нь араас нь мөргөөд онхолдоод газар унасан. Тэгтэл миний баруун хөл эвгүй болчихсон байсан. Нөгөө цагаан өнгийн Бонго маркийн автомашины жолооч бууж ирээд эмнэлэг болон цагдаа дуудсан. Удалгүй эмнэлэг ирээд Чадманабаатар бид хоёрыг эмнэлэг дээр аваачихад миний баруун хөлийг хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтээд хөлийн хагалгаанд ороод баруун хөлөө хадуулсан. Түүнээс хойш 1******* хоног эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсан. Одоо гэртээ эмчилгээ хийгээд хэвтэж байна. ******* тухайн үед багцаагаар 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. ******* тухайн цагаан өнгийн автомашинд их ойрхон явж байсан. бид хоёр хамгаалах малгай өмсөж хэрэглээгүй байсан. надад анхааруулсан зүйл байхгүй. Би ын ар талд зорчиж явсан болохоор урд машин дохио өгсөн эсэхийг анзаарч хараагүй. ******* архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний баруун хөл шагай хэсгээр хугарсан, өөрөөр гэмтэл учраагүй, гомдол санал гэх зүйл алга. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******/

Гэрч : “202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг 1******* дүгээр байрнаас өөрийн эзэмшлийн 1555 ДУА улсын дугаартай Портер 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй морины хашаа хийх төмөр ачаад аймгийн төвийн баруун урд талд очихоор засмал замаар явж байтал аймгийн баруун урд талын "Тэс петролиум" колонкийн ойролцоо ирээд зүүн гар тийш засмал замаас буух үед араас мотоциклтой хүн ирээд мөргөчихсөн. Тэгээд би замаас гарч зогсоод буугаад тухайн мотоцикл дээр очтол жолооч зорчигч 2 эрэгтэй хүн засмал дээр хэвтэж байсан. Жолооч нь рулээ бариад мотоциклтойгоо хамт хажуу талаараа хэвтэж байсан. Зорчигч нь гээд 50 орчим насны эрэгтэй хүн түүний хажуу талд газар уначихсан миний хөл эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд би шууд аймгийн эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Дараа нь цагдаад дуудлага өгч болсон явдлын талаар хэлсэн. Би 20-*******0 км/цагийн хурдтай явж байсан байх. Би зүүн гар тийш дохио өгч анхааруулсан. Зүүн гар тийш эргэхдээ толиндоо харсан. Ард ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй. Би тухайн тээврийн хэрэгслийг гэх хүнээс 2020 онд худалдан авч байсан тухайн үед 11 сая төгрөгөөр худалдан авч байсан. тай ямар нэгэн өр авлага болон өгөх үлдэгдэл мөнгө байхгүй. Тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Техникийн үзлэг оношилгоонд хамрагдсан, гэрэл дохио бүрэн ажиллаж байсан. Би жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн **************/

Иргэний нэхэмжлэгч : “Тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсонтой холбоотой ярих зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******2/

Гэрч Л.ын: “Би тухайн 20-************** ДУЗ улсын дугаартай "Даюун" маркийн мотоциклыг 2020 онд танил Б.оос 500.000 төгрөгөөр худалдан авсан юм. Б. тухайн үед Солонгос улс явсан, явах үедээ "ирж байгаад мотоциклынхоо нэрийг шилжүүлж өгье” гэж хэлээд явсан. Би мотоциклоо оос хүлээн аваад үлдсэн. Тэгээд тухайн үед *******т бэлэглэсэн юм. О.ыг Солонгос улсаас ирэхээр нь ын нэр дээр шилжүүлж өгнө. Би тухайн мотоциклыг *******т бэлэглээд өгчихсөн болохоор надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******8/

Шинжээч : “Техникийн шинжээчид нь 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 08/157 дугаартай дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Техникийн шинжээчид ирүүлсэн материалд 2 бичлэг бүхий сиди ирсэн бөгөөд сидитэй танилцаж мөн бусад шаардлагатай материалуудтай танилцсаны үндсэн дээр дүгнэлтийг гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 218/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *******00 дугаартай: "... биед баруун, шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хуний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5*******-5*******/

"Арвижих эстимейт үнэлгээ" ХХК-ийн 202******* оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №2502 / ДД№*******152*******00 дугаартай "...15-55ДУА улсын дугаартай, цагаан өнгийн "Нyandai Porter" маркийн автомашинд... үнэлгээгээр тогтоогдсон дүн 15.000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 67-68/

Техникийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08/157 дугаартай: “20-**************ДУЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклын жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 11.1*******-р заалт буюу "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй... байх хэмжээний хоорондын... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 15-55ДУА улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Цолмон нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. ... Мотоцикл нь *******6.8 км/цагаас бага хурдтай явж байжээ. Камерын бичлэгээс үзэхэд мотоцикл нь улсын дугаартай Портер-2 маркийн автомашины араас мөргөсөн байна. Тиймээс 15-55ДУА улсын дугаартай Портер-2 маркийн автомашин нь *******6.8 км/цагаас бага хурдтай явж байжээ. ...20-**************ДУЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклын жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 11.1*******-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******-5/

202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-15/

******* “А,В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй талаарх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн12******* /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1*******1/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1*******6-1*******8/

 Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-ийн 15*******/

 Иргэний нэхэмжлэгч “******* хохирол барагдуулсан учир миний бие ямар нэгэн гомдол байхгүй” гэх хүсэлт, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 180-181/

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

            Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1******* цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг "Тэс петролиум" шатахуун түгээх станцын хойд талын Дундговь-Өмнөговь чиглэлийн асфальтан зам дээр 20-**************ДУЗ улсын дугаартай "Dayun" маркийн мотоцикл   эзэмшлийн 15-55ДУА улсын дугаартай "Hyundai Porter" маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон үйл баримт тогтоогдож байна. 

Зам тээврийн осолд орсон 20-**************ДУЗ улсын дугаартай "Dayun" маркийн мотоциклыг  шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр, уг ослын улмаас 20-**************ДУЗ улсын дугаартай "Dayun" маркийн мотоциклын зорчигч эрүүл мэндэд "баруун, шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал гэмтэл" бүхий хүндэвтэр хохирол, эзэмшлийн 15-55ДУА улсын дугаартай, "Hyundai Porter" маркийн автомашинд 15.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн *******00, 08/157 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Уг зам тээврийн осол нь "Dayun" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1*******-т заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь техникийн шинжээчийн 2025 оны 02 сарын 10-ны өдрийн 08/157 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын 202******* оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1******* цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг "Тэс петролиум" шатахуун түгээх станцын хойд талын Дундговь-Өмнөговь чиглэлийн асфальтан замаар өөрийн эзэмшлийн 20-**************ДУЗ улсын дугаартай, "Dayun" маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1******* "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэж заасан заалтыг зөрчиж урдаа явсан 1555 ДУА улсын дугаартай "Hyundai Porter" маркийн авто машиныг мөргөн зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

         

           Хохирлын талаар:

          Шүүгдэгч *******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч 1555 ДУА улсын дугаартай "Hyundai Porter" маркийн тээврийн хэрэгсэлд 15.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

          Хохирогч С. мөрдөн байцаалтын шатанд болон шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгчид учирсан 15.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч “******* хохирол барагдуулсан учир миний бие ямар нэгэн гомдол байхгүй” гэх хүсэлт, Хаан банкны дансны хуулга”-аар тогдоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Харин хохирогч С. уг зам тээврийн осолд өртсөний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас 1.5*******.761 төгрөгийн зардал гарсан болох нь Дунднговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 0******* сарын 10-ны өдрийн *******/71 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх  хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч *******аас 1.5*******.761 төгрөг гаргуулан эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 10000020080 дугаартай дансанд төвлөрүүлэхээр шийдэрлэлээ.

      Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

       

  Хэрэгт хамаарал бүхий  бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С., иргэний нэхэмжлэгч Т.Цолмон нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, ******* дэх хэсэг, *******6.*******, *******6.6, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1.5*******.761 /нэг сая таван зуун гучин гурван мянга долоон зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 10000020080 дугаартай дансанд төвлөрүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С., иргэний нэхэмжлэгч Т.Цолмон нар гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11. дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй  холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.УУГАНБАЯР