| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-07-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт, Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг 01-******* тоотод оршин суух, урьд
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00.000 төгрөгөөр торгох ял,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 01 сарын 31-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял,
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0******* сарын *******-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /регистрийн дугаар ЗЮ91*********************/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2.1*******%) үедээ 15-3******* ДУА улсын дугаартай "Toyota prius 30" маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь мэдүүлэг өгсөн одоо мэдүүлэг өгөхгүй, надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51/
Гэрч : “Би 2025 оны ******* дугаар сарын 2*******-ны өглөө Дундговь аймгийн Шүүхийн байранд харуулын цагдаагаар ажиллаж байх хугацаанд ******* цагийн орчим цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл шүүхийн хаалгыг хаагаад зогсож байхаар нь шалгахад гэж эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байхаар нь цагдаагийн газар авч ирээд шалгахад ******* нь өмнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан. Тэр өдөр *******ийг согтуурал шалгах багажаар шалгахад 2.1******* хувийн согтолттой байсан. Өмнө нь жолоодох эрхээ хасуулсан байсан учраас түүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Шүүхээс тогтоол ирж ав гээд дуудахаар нь найзынхаа машиныг жолоодоод ирсэн гэж өөрөө хэлсэн. Би яг жолоодож ирсэн талаар нь хараагүй. Манай шүүхийн жолооч надад согтуу жолооч байна гэж хэлсэн. Тэгэхээр жолооч харсан байж магадгүй. Цагдаа дээр ирэхэд Замын цагдаагийн зохицуулагч таараад *******ийг өмнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан гэж байсан. ******* ганцаараа явж байсан. Би өөрийнхөө хувийн гар утсаар зураг авсан. Камерын бичлэг хийгээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Гэрч : “*******той нэг сургуульд сурдаг байсан найзууд байгаа юм. Тухайн өдөр буюу 2025 оны ******* дугаар сарын 2*******-ны өглөө би гэртээ унтаж байтал манай найз ******* намайг татаж сэрээгээд найздаа машиныхаа түлхүүрийг өгөөч найз нь шүүх орж нэг бичиг гэх шиг болсон. Тухайн өдрийн урьд шөнө нойргүй хоносон болохоор нилээн нойрмог ядарсан, өөрөө явах боломжгүй байсан тул тэг, тэг гээд машинаа өгөхийг зөвшөөрсөн. Тэгээд унтаж байгаад босч ирээд руу залгасан утсаа авахгүй байж байгаад утас нь холбогдохоо байсан. Тэгэхээр нь гадуур машинаа хайж явж байгаад цагдаа дээр очиж сурсан чинь миний машиныг журамлуулаад өөрөө эрүүлжүүлэхэд орсон байсан. Тухайн үед би өөрөө их нойрмог байсан болохоор тэрийг мэдээгүй. Надаас тухайн үед зөвшөөрөл авч явсан. Ер нь бол урьд нь надаас гуйж авч байгаагүй. Саяхнаас манайх нэг байшин барьж байгаа юм. Тэгээд надад тухайн байшинг барилцаж өгч байгаа юм. *******ийг жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй эсэх талаар мэдэхгүй. Машин бариад байдаг болохоор үнэмлэхтэй гэж боддог. 15-*******3 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, миний тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн *******, 11/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 3/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1*******/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн 227 дугаартай шийтгэвэр /хх-ийн 23-25/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 01 сарын 31-ний өдрийн 202*******/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-30/
15*******3 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 33/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0******* сарын *******-ны өдрийн 2025/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 3*******-*******0/
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн *******2-*******3/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа 2025 оны ******* сарын 2*******-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт 15-3******* ДУА улсын дугаартай "Toёота приус 30" маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн, 2.1******* хувийн согтолттой үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /2023 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.******* дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ийн 2025 оны 0******* сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны ******* сарын 2*******-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус” маркийн 15-3******* ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /2.1******* хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 0******* дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн *******.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0******* сарын *******-ны өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоол /хүчин төгөлдөр болоогүй/-оор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 0******* сарын *******-ны өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******, 3*******.1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.*******, 3*******.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар овогт ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, ******* /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т ******* /зургаа/ сарын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
*******. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР