Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/147

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

       Улсын яллагч О.Одончимэг

       Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                             

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баяжих авхай овогт *******гийн******* РД:/ЗФ90041726/.

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоот өөрийн гэртээ шалтгаангүйгээр хохирогч ******* хүзүү хэсэгт хутгаар 1 удаа хатгаж эрүүл мэндэд нь “хүзүүнд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би гэртээ согтуу байсан, өөрөө ч мэдэлгүй хүн дүрсэн байсан.  Архинаас болоод ийм зүйл хийлээ. Архи уугаад бүтэхгүй юм байна. ******* мөнгө нэхээд байхаар нь уурлаад дүрсэн. Мөнгө, архинаас болсон. Дандаа архинаас болдог, архи уухаар өөдтэй зүйл байхгүй” гэв.

Хохирогч *******: “Би *******,******* нарыг танина. Манай хажуу айл байсан юм. Би 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэр болох Айргийн 1-112 тоот хашааны гадна зогсож байтал манай хашааны урдуур *******,******* нар явсан. Тухайн үед би тэр хоёрыг юу хийж яваа юм гэхэд тэр хоёр харих гээд явж байна гэсэн. Тэгээд******* ******* ахыгаа дайлъя гэж хэлсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу байсан тул*******ийн саналыг зөвшөөрсөн. Тухайн үед *******,******* нар манай гэр рүү очъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл араас чинь яваад очъё гэсэн. Тэгээд тэр хоёр явсан. Би тэр хоёрын араас явах замдаа танил эгч гэрээр ороход аавын хамт байсан. Тухайн үед д “*******,******* нарын гэрт очиж юм ууя” гэтэл “тэгье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр *******,******* нарын гэр болох Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод очсон. Тухайн үед *******,******* нар гэртээ байхгүй, гэр нь цоожтой байсан ба хэсэг хүлээж байтал тэд нар ирсэн. Тэр хоёр ирэхдээ “Хараа” нэртэй 0.5 литрийн архитай ирсэн. Тэрийг нь *******,*******, бид 4 хувааж уусан. Би тухайн үед их согтсон байсан. Тэр үед ******* пиво ууя гээд байгаа бололтой байсан ба *******, нар дэлгүүр рүү явж гэрт******* бид хоёр үлдсэн. Би тухайн үед *******гийн гэрийн хойд хэсгээр газар зассан байсан ор /матрас/ дээр сууж байсан.******* гэрийн дотор талаар холхиод алхаад байсан. ******* согтсон байдалтай үглээд алхаад байсан. Тэгтэл миний хүзүү час гээд тухайн хэсгээс цус гарч эхэлсэн. Тухайн үед би босоод*******ийн бөгс, гуя хэсэг рүү яаж байгаа пизда вэ? гэж хэлээд 1 удаа өшиглөөд хүзүүнээс гарсан цусыг тогтоох гээд фудволкоороо дарж байтал гаднаас *******, нар орж ирсэн. Тэгэхдээ тэр хоёр “Хараа” нэртэй 0.33 литрийн лавлагаатай архи 1 ширхэг, “Нийслэл” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво 1 ширхэгийг авч ирсэн байсан. Тухайн үед би авч ирсэн архинаас нь цус тогтож магадгүй гэж бодоод 1-2 аягыг уусан. Цус тогтохгүй гараад байсан тул түргэн дуудсан. Тухайн үед******* миний хүзүү рүү 1 удаа юмаар хатгасан. Би юугаар хатгасныг мэдээгүй. Тухайн үед миний хүзүүнд 3 см өргөнтэй, 1.5 см гүнтэй шарх үүссэн.******* миний биед ямар шалтгааны улмаас халдсаныг мэдэхгүй байна. Тухайн үед******* бид хоёр хэрэлдэж маргалдсан, муудалцсан зүйл байхгүй.******* гэрийн дотор хэсгээр үглээд алхаад байсан. Тэгж байгаад миний хүзүү рүү хатгачихсан.******* бид хоёрын дунд өс хонзон, өглөг авлагын асуудал байхгүй.******* намайг хутгалах үед *******, нар дэлгүүр явсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй, тийм учраас сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч П.*******гийн: “Бэрхцэцэг миний төрсөн охин байгаа юм. Эрдэнэбулганыг багаас нь мэднэ. Манай хоёр зэргэлдээ хашаанд амьдардаг байсан. Миний охин 1990 оны 04 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Төрөлхийн сэтгэц болон бие эрхтний гажигтай тул сургуульд суугаагүй. Багаасаа халамж авдаг байсан. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь гэж үздэг. Миний охин одоог хүртэл надтай амьдарч байгаа тул ганцаардмал, найз нөхөд гэж байхгүй. Зан байдлын хувьд түргэн ууртай. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт байнга үзүүлдэг ба мэдрэл, дотор, мэс, сэтгэцийн тасагт үзүүлдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 169 дугаартай: “******* биед хүзүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 39-41/

Монгол Улсны шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 31************** дугаартай: “Шинжилгээд ирүүлсэн цусны дээжүүд нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. “Бэрхцэцэг” гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ... ” гэх дүгнэлт /хх-ийн 51-53/

Шүүх сэтгэц эмгэг судлалын “******* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. *******ийн дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэргийн дараа Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. *******ийн Оюуны хөнгөн хомсдол эмгэг нь цаашид бүрэн эдгэрэх боломж багатай эмгэг болно. ******* Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. *******ийн IQ=54%/щ.0=29/ байна. ******* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадвартай байна. ******* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадвартай байна. *******т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Харин ар гэр, асран хамгаалагч, харъяа дүүргийн сэтгэцийн эмчийн хяналтанд байх шаардлагтай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ******* нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 134-136/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 2-11/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 12-16/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******3/

       Хохирогч ******* Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Сэтгэцийн хохирол тогтоолгохгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт /хх-ийн 91/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хүзүүнд шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтлийг шүүгдэгч ******* 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод байх өөрийн гэртээ ямар нэгэн шалтгаангүйгээр хутгаар хатгаж  учруулсан болох нь:

Хохирогч *******: “...Би 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр өөрийн гэр болох Айргийн 1-112 тоот хашааны гадна зогсож байтал манай хашааны урдуур *******,******* нар явсан. ....Тэгээд******* ******* ахыгаа дайлъя гэж хэлсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуу байсан тул*******ийн саналыг зөвшөөрсөн. Тухайн үед *******,******* нар манай гэр рүү очъё гэж хэлсэн. ... Тухайн үед д “*******,******* нарын гэрт очиж юм ууя” гэтэл “тэгье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр *******,******* нарын гэр болох Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод очсон. .... ******* согтсон байдалтай үглээд алхаад байсан. Тэгтэл миний хүзүү час гээд тухайн хэсгээс цус гарч эхэлсэн. ... Цус тогтохгүй гараад байсан тул түргэн дуудсан. Тухайн үед******* миний хүзүү рүү 1 удаа юмаар хатгасан. Би юугаар хатгасныг мэдээгүй. Тухайн үед миний хүзүүнд 3 см өргөнтэй, 1.5 см гүнтэй шарх үүссэн.******* миний биед ямар шалтгааны улмаас халдсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг болон  Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 169 дугаартай “******* биед хүзүүнд үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч ******* хүзүү хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба “Сэтгэцийн хохирол тогтоолгохгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт/хх-ийн 91/-ийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан, шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй”гэжээ.

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

        Шүүгдэгч ******* нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй, өөрийн сэтгэцийн түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 449 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

      Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, хараа нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, хараа нэртэй 0.33 литрийн архины шил 1 ширхэг, нийслэл нэртэй 2.5 литрийн хуванцар сав 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу 2 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

       Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.*******, 36.10, 36.13, 3*******.1, 3*******.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Баяжих авхай овогт *******гийн*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баяжих авхай овогт *******гийн*******т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ сарын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, хараа нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, хараа нэртэй 0.33 литрийн архины шил 1 ширхэг, нийслэл нэртэй 2.5 литрийн хуванцар сав 1 ширхэг, цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу 2 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР