Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 


        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

         Улсын яллагч О.Одончимэг

         Хохирогч *******

           Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн******* сумын ******* дүгээр баг, гэх газарт оршин суух хаягтай,

            урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.-т зааснаар жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.*******-т зааснаар жил 3 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, овогт (РД:ЗБ87**************11).

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өдрийн 18 цагийн үед Дундговь аймгийн Өлзийт сумын дугаар баг “” гэх газар гэрийн гадаа хохирогч *******тай хэл амаар доромжиллоо гэх үл ялих зүйлээс маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт мөргөх, хоолойг нь боох, хөлөөрөө хавсарч газарт унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун тахилзуур ясны хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэдэг айлд өмнө жил 0******* сарын 0-нд унтаж байхад Ууганбаатар ирж дуудаж сэрээгээд хэл амаар доромжилж хэрүүл болсон. Тухайн айл нялх хүүхэдтэй гар гэсэн. Тухайн айлаас гарахад энэ хүн намайг эхэлж өшиглөхөөр нь би мөргөсөн. Тэгээд бие, биеэ заамдалцаж байхад энэ хүний хүзүүнд байсан сахиус орооцолдоод Ууганбаатар газарт унасан. Унахаар нь би гэр рүү орсон. Хавсарч унагасан гэдгийг эсэргүүцэж байна” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Намайг түрүүлж гарсан гээд байгаа. Би араас нь гарсан. Намайг гарахад шууд мөргөсөн. Яаж байна вэ? гэхэд заамдаад авсан. Тэгээд л намайг хавсарсан. Бусад ярьж байгаа бүх зүйл нь үнэн. Би харин гар хүрч, өшиглөөгүй. Өмнө бие биеийнхээ дээр гарах гэж элдэв янзаар хэлдэг л байсан. Тухайн үед ч тийм л юм болсон. Тэгээд би машинаа унаж гэртээ очоод тэндээсээ аймаг явж эмнэлэг орсон. Буцаж ирээд хэд хоноод өвдөөд болохгүй болохоор нь хот явсан. Хүний мууг үзэх гээд шүүх цагдаагаар яваагүй, зүгээр л орхисон байсан. Тэгтэл хөлөө хугалаад аймаг ороод хэвтчихсэн, мөнгө нэхсэн, авсан гээд араар яриад яваад байх эвгүй байсан болохоор гомдол гаргасан. Надаас эр хүн шиг ирээд уучлалт гуйсан болохоор зүгээр орхисон байсан. Эмчилгээнд явсан замын зардал, эрүүл мэндийн тусламж авсан зардал 7.000.000 төгрөг гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ыг танина. Манайх Өлзийт сумын дугаар багийн Цагаан дэрс гэх газар оршин суудаг. Манай гэрээс зүүн зүгт 15 орчим километрт байх гэх айлд 0******* оны 0******* сарын 0-ны 15 цагийн үед очиход миний найз тэднийд байсан. Тэгээд би ыг урьд нь уулзаж тоглодог зангаараа цаашлуулаад хошин үг хэллэг хэлтэл уурлачихсан байсныг би мэдээгүй. Тэгтэл чи намайг эцэггүй гэж байна уу? гэж асуухаар нь би юм бодолгүй тийм гэтэл гараад ир гээд гэрээс гарсан. Би араас нь гартал намайг толгойгоороо 1 удаа мөргөөд намайг барьж аваад хөлөөрөө миний баруун хөл рүү нэг удаа хавсарсан. Тэгтэл би тэнцвэр алдаад алхтал миний баруун хөл их өвдсөн. Тэгээд хартал миний баруун хөл хугараад хөлийн шагай мултарсан байсан. Би тэгээд гутлаа тайлаад газар суусан. Би т хандаж миний хөл хугарчихлаа гэхэд юм дуугараагүй шууд гэрт орсон. Тэгээд би шууд аймаг яваад Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хөлийн зургаа авхуулж гипсдүүлсэн. Тэгээд хөдөө гэртээ ирээд байж байтал маргааш өглөө нь буюу 0******* оны 0******* дүгээр сарын 1-ний өдөр манайд ирж надтай уулзаад хамт хот явъя хөлийг чинь хадуулъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэн хэнийхээ ажлыг алдуулаад яах вэ? би яваад ирье гэсэн. Тэгээд явсан. Тэр өдрөөс хойш миний хөл өвдөөд улам хавдаад маш их өвдсөн. Тэгээд 0******* оны 05 дугаар сарын 0-нд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлтэл Улаанбаатар хотын ГССҮТөвийн гэмтэл -т очиж үзүүл гэсэн. Тэгээд би 0******* оны 05 дугаар сарын *******-ны өдөр шинэ гэмтэл -т очиж хэвтэн эмчлүүлж баруун хөлдөө хагалгаа хийлгэж хөлийн чөмгөний голоор төмөр гүйлгэж 1 хадаас тавиулсан. Би ыг найз нөхөд юм даа гэж бодсон. Мөн миний эмчилгээний зардлыг төлөөд өгөх болов уу гэж их харсан. Тэгтэл надтай холбоо бариагүй, гадуур намайг их хэмжээний мөнгө нэхсэн гэж ярьсан байсан тул би найз таа их гомдсон. бид хоёр бага зэргийн согтолттой байсан. Өөрсдийн гаргаж байгаа үйлдлээ хянах бүрэн чадвартай байсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгох хүсэлтэй байна. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох  хүсэлтэй байна. Мөн учирсан хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/

Хохирогч *******ын 0******* оны 08 сарын 13-ны өдөр дахин өгсөн: “Би *******ыг огт өшиглөөгүй, гэрээс гарахад ******* намайг гэрийн гадаа толгойгоороо нэг удаа мөргөөд хөлөөрөө миний баруун талын хөл рүү хавсарсан, миний хөл маш хүчтэй өвдөөд би *******т хөл хугарчихлаа гэж хэлтэл шууд миний өмсөж явсан куртикны энгэрээр намайг боож газар унагасан. Тэгээд ******* шууд алхаад гэрт орсон гэрээс гарч ирээгүй. Би гэрээс гарахад ямар нэгэн гэмтэл огт байгаагүй. ******* миний баруун хөлийг хавсарснаас болж миний хөл хугарсан. Надад учирсан хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн -3/

Хохирогч *******ын 0******* оны 11 сарын 08-ны өдөр дахин өгсөн: “Би тээврийн хэрэгслээс ойчиж гэмтээгүй. Өөрийн найз *******ыг асуудалд оруулчих болов уу өөрөө ирээд уулзах байх гэж бодоод тэгж хэлсэн. ******* миний баруун хөл рүү өшиглөснөөс болж миний хөл хугарсан нь үнэн. Миний найз ******* маргааш нь 0******* оны 0******* дүгээр сарын 1-ний өдөр манай гэрт өөрийн биеэр ирж надтай уулзаад явахдаа муухай юм болжээ зөвөөр ойлгоорой ойр зуур явсан зардал болон эмчилгээний мөнгийг чинь би даана гэж хэлээд явсан болохоор би эрийн жудаг гаргаж хохирол барагдуулаад өгөх байх гэж бодоод хэлээгүй юм. Надад учирсан хохирлыг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Гэрч “...0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өдөр... гэх айлд 15 цагийн үед намайг очиход тэр айлд , түүний эхнэр , охин байсан. Гаднаас Ууганбаатар, нар 1 шил 0.5 литрийн “Агар” нэртэй архи уугаад сууж байсан. Архи нь талдаа орчихсон байтал Ууганбаатар, тай хоорондоо маргалдсан. Ууганбаатар, т хандаж чи манай ээжийг гадных гэлээ гээд уурлаад байгаа бололтой байсан. Тэгтэл гэрийн эзэд Ууганбаатар, нарыг гэрээс гарч хэрүүлээ хийцгээ гэсэн. Тэгээд тэр хоёр гэрээс гарсан. Ууганбаатар, ыг нэг удаа өшиглөсөн. Тэгтэл зөрүүлээд Ууганбаатарыг толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би салгасан. Ууганбаатар, хоёр хэрэлдээд байсан. Би буцаад гэр рүү орох гээд явж байтал Ууганбаатар, нэгнийгээ заамдаад зогсож байсан. Тэгээд гэнэт Ууганбаатар нь газар ойчоод өгсөн. Тэгээд Ууганбаатар хөл эвгүй болчихлоо босч болохгүй байна гээд байсан. Би гэрээс гараагүй тэгээд удалгүй Ууганбаатар машинаа унаад яваад өгсөн. *******т хандаж танай ээж Эрдэнэдалай сумын хүн бил үү гэсэн. Тэгтэл Ууганбаатар уурлаж чи миний ээжийг гадных гэлээ гэж хоорондоо маргалдсан. Тухайн үед гэрийн гадаа Ууганбаатар, бид гурваас өөр хүн байгаагүй. Гэрт , түүний эхнэр , охин нар байсан. Тэр хэд гэрээс гараагүй үйл явдал болоод дууссан хойно гэрээс гарсан. *******, ******* нар гэрээс гарахаас өмнө ямар нэгэн гэмтэл байгаагүй. ******* түрүүлээд ******* араас нь гарсан. Тэгээд гэрийн гадаа хоорондоо маргалдсаны дараа  ******* хөл эвгүй болчихлоо гээд байсан. *******, ******* нар хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Ууганбаатар, хоёр заамдалцаж байгаад Ууганбаатар газар унасан. Тэгээд газар унахдаа Ууганбаатарын хөл гэмтсэн байх, юунаас болж газар унасныг би анзаарч хараагүй. Би эрүүл байсан. ******* нилээн согтолттой, ******* бага зэргийн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-31/

Гэрч “ Манайх Өлзийт сумын дугаар багийн нутаг “тай гэх газар оршин суудаг. 0******* оны 0******* сарын 0-ны өдөр 1 цагийн үед манайд гаднаас ******* ирээд унтаж байсан. Тэгтэл гаднаас ******* ирсэн. Тэгээд ыг дуудаж сэрээсэн. Тэгээд би гэрт байсан 1 шил 0.5 литрийн “Агар” нэртэй архийг гаргаж өгсөн. Тэгээд байж байтал удалгүй гаднаас Ж.Баттулга ирсэн. Тэгээд *******, ******* нар нэг нэгийгээ тоглоом хийгээд инээлдээд байсан. Тэгтэл гэнэт Ууганбаатар т хандаж******* сумын муу гуйлгачин гэсэн. Тэгтэл , Ууганбаатарт хандаж чи өөрөө хаанахын хүн билээ, Буяа эгч чинь аль сумынх билээ гэхээр нь би Буяа эгч Сайхан-Овоо сумын хүн шүү дээ гэтэл ******* миний ээж хаанахых байх нь чамд хамаагүй гээд уурлаад босоод ирсэн. Тэр Буяа гэдэг хүн бол Ууганбаатарын төрсөн ээж байгаа юм. Тэгээд би , Ууганбаатар нарыг гэрээс гар гэсэн. Ууганбаатар түрүүлээд араас нь гарсан. Тэр хоёрын араас   гарсан би гэрээс огт гараагүй. Тэгээд гэрийн гадаа 0 орчим минут болоод орж ирсэн. Удалгүй ******* орж ирээд би *******ыг нэг мөргөчихлөө гэсэн өөр зүйл хэлээгүй. Тэгээд удалгүй ******* машинаа унаад яваад өгсөн. Би гэрийн гадаа юу болсныг мэдэхгүй. , Ууганбаатар нар гэрээс гарахаас өмнө ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан. Ууганбаатар, хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Би эрүүл байсан. Ууганбаатар манайд ирэхдээ халамцуу ирсэн. Миний өгсөн архинаас ******* огт уугаагүй, ******* бага зэрэг согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 3*******-35/

Гэрч дахин өгсөн: “Миний мэдүүлэгт нэр дурдагдсан гэх хүн бол Ж.Баттулга мөн, бид хэд Тулга гэж дууддаг юм. Ж.Баттулга Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хүн манай энд отроор яваа манай саахалт байсан. Одоо******* суманд оторлож байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-39/

Гэрч “ Манайх Өлзийт сумын дугаар багийн нутаг тай гэх газар оршин суудаг. 0******* оны 0******* сарын 0-ны 1 цагийн үед манайд гаднаас ******* ирээд унтаж байсан. Би хониндоо яваад ирэхэд манайд гаднаас *******, нар ирсэн 0.5 литрийн “Агар” архи уугаад сууж байсан. Тэгээд байж байтал Ууганбаатар, ыг чи******* сумын хүн энд юу хийж яваа гуйлгачин бэ? энэ баруун зоог би мэднэ гэх зэргээр томроод байсан. Тэгтэл танай ээж хаанахын хүн билээ гэтэл ******* чи манай ээжийг гадных гэлээ гэж уурласан. Тэгээд манай нөхөр тэр хоёрыг хүүхдийн дэргэд муудлаа гарч мууд гэсэн. Тэгтэл Ууганбаатар, ыг гаръя гээд дагуулаад гарсан. Араас нь хамт гарсан. Тэгээд гэрийн гадаа юу болсныг би мэдээгүй, 0 орчим минутын дараа гэрт , араас нь ******* орж ирсэн.   Тэгээд би яав юу болов гэхэд би Ууганбаатарыг нэг мөргөчихлөө гэсэн. Тэгээд хаалганы завсраар хартал гэрийн урд Ууганбаатар газар хөлөө жийгээд сууж байсан. Би Ууганбаатарт хандаж яасан зүгээр үү гэхэд миний хөл хугарчихлаа гэсэн. Тэгэхээр нь би гутлыг чинь тайлаад өгье гэхэд Ууганбаатар миний өөдөөс уурлаж баярлаж байна уу? гичий минь гэхээр нь би солиороод байгаа юм гэхэд чи ын талын хүн гэсэн. Тэгэхээр нь би чи юу солиороод байгаа юм бэ? гэхэд Ууганбаатар худлаа, худлаа найз нь хальт гишигчихлээ гэсэн. Тэгээд би гэрт ороод хартал Ууганбаатар хөлөө чирээд машин руугаа бөгсөөрөө яваад байхаар нь би т хандаж чи хөлийг нь эвгүй болгочихсон юм уу? машинд нь суулгаж өгөөч гэхэд ******* гэрээс гарсан. Тэгээд Ууганбаатар машинаа унаад яваад өгсөн. *******, ******* нар гэрээс гарахаас өмнө ямар нэг гэмтэлгүй зүгээр байсан. ******* доглонгүй зүгээр алхаад гарсан. *******, ******* хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Гэрээс гарахдаа ******* зүгээр байсан. ******* зүгээр байсан. Би гэрээс гараагүй тул гадаа юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-*******3/

Гэрч дахин өгсөн: “Миний мэдүүлэгт нэр дурдагдсан гэх хүн бол Ж.Баттулга мөн. Бид хэд Тулга гэж дууддаг юм. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хүн. Манай энд отроор яваа.” гэх мэдүүлэг /хх-ийн *******6-*******7/

Гэрч “ Би хөдөө гэртээ том хүү *******ын хамт байдаг. 0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өглөө 09 цагийн үед миний хүү Ууганбаатар хониндоо явсан. Тэгээд тэр орой 18 цагийн үед гэртээ машинаа унаад ирсэн. Тэгээд гэрийн гадаа ээжээ гээд дуудсан. Би гэрээс гараад очтол миний хөлийг хугалчихсан гэсэн. Тэгээд манайд ямаа самнаж байсан Сүндэв гэх хүнээр машинаа бариулаад аймаг явсан. Би гэрээ сахиж үлдсэн. Тэгээд Дундговь аймагт эмнэлэгт үзүүлээд хөлөө гипсдүүлээд тэр шөнөө гэртээ ирсэн. Маргааш нь буюу 0******* оны 0******* дүгээр сарын 1-ний өдөр манай гэрт , , эхнэр хамт гурвуулаа ирээд надад хандаж за уучлаарай эгчээ би Ууганбаатарыг мөргөсөн хөлийг нь хугалаагүй. Гэхдээ хүнд битгий хэлээрэй хэдэн сар болоод хөл дээрээ босох нь уу тэр болтол нь мал харах хүн олж өгч мал харсан хүний цалинг нь би төлнө гэж хэлсэн. Миний алдаа юу гэхээр *******ыг хөл хугарчихлаа гээд байхад би дээрээс нь дарж ойчсон нь миний буруу гэсэн. Тэгтэл миний хүү ******* *******т хандаж чи намайг гэрээс гараад очиход толгойгоороо мөргөөд миний хөлийг ташиж хугалсан биз дээ гэхэд ******* би тэгээгүй гээд байсан. Би *******т хандаж миний хүүгийн хөлийг ташиж хугалсан байна гэж эмч хэлсэн байхад чи яагаад худлаа хэлээд байгаа юм гэхэд ******* би хугалаагүй гэсэн. Тэгэхээр нь чи хүүгийн духыг ийм болтол мөргөөд хавдсан байна гэхэд ******* харин ч гайгүй би нэг хүнийг мөргөөд эннээс аймар болж хавдсан байхад 10 хоноод яагаа ч үгүй энэ юу ч биш гэсэн. Тэгэхээр нь би олон хавар нэгэндээ шүү гэж *******т хэлсэн. Тэр өдрөөс хойш миний хүү *******ын хөл улам хавдаж 0******* оны 05 сарын 0-ны өдөр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот яв гэсэн. Тэгээд шууд хот явж гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж баруун хөлийн хагалгаанд 05 оны 05 сарын *******-ны өдөр ороод 0******* оны 05 сарын 09-ний өдөр эмнэлгээс гараад гадуур эмчилгээтэй байхад би ******* гэх хүнийг удаа дуудаж мал услуулсан. ******* дахиж холбоо бариагүй. Миний хүү Ууганбаатарын дух хавдаж, баруун хөл нь хугарч баруун хөлийн шагай мултарсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж хөлөө гипсдүүлээд баруун хөлийн шагайгаа эргүүлж оруулуулсан байсан. ******* 0******* оны 0******* сарын 0-ны өглөө гэрээсээ гарахад царай төрхөнд нь ил харагдах сорив байгаагүй. Тэр өдрийн орой 18 цагийн үед гэртээ ирэхдээ дух нь хавдсан, баруун хөлийн шагай нь мултарсан ирсэн. Миний хүү ******* надад ******* намайг мөргөсөн. Тэгээд миний ухаан балартсан. Тэгээд сэргэтэл би газар ойччихсон миний баруун хөл хугарчихсан байсан. ******* миний дээрээс дараад байсан. Тэгээд би *******т хөл хугарсан байна, босооч гэж хэлсэн гэсэн. 0******* оны 0******* сарын 1-ний өдөр ******* манайд ирэхэд нь би *******т хандаж чи миний хүүгийн хөлийг хугалчхаад яахаараа дээрээс нь дараад байсан юм гэхэд би хөлийг хугарсныг ёстой мэдээгүй, тэнэг царайлсан байна билээ гэсэн. ******* надад хандаж эгч минь та янз бүрийн юм битгий яриарай, би өөрөө Ууганбаатарыг хөл дээрээ бостол нь танай малыг харж малчин олж өгнө. Малчных нь хөлсийг төлнө гэсэн. Би т хандаж би чамаас мөнгө нэхэхгүй энэ хүний эмчилгээний зардлыг чи төлнө гэхэд ******* хэдийг авах уу? гэсэн. Тэгэхээр нь би одоо авахгүй энэ хүн эмчилгээндээ яваад зардал нь хэд гарна тэрийг нь чи төл гэсэн. за гэж хэлсэн тэр өдрөөс хойш би *******7 хоног малаа яг ганцаараа харсан. сэтгэл гаргаагүй, яаж байна, ийж байна гэж огт холбоо бариагүй. Эмчилгээнд нь нэг ч төгрөг өгөөгүй болохоор гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-5/

Гэрч “Би Дундговь аймгийн******* суманд ажилладаг. Манай нөхөр Ууганбаатар ээж Буяндэлгэрийн хамт хөдөө гэртээ мал малладаг. 0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өглөө 09 цагийн үед миний нөхөр ******* хониндоо явсан гэсэн. Тэгээд тэр орой  18 цагийн үед хөдөө гэртээ ирээд над руу утсаар залгаад ******* миний хөлийг хугалчихлаа наана чинь хөл боож арга хэмжээ авч өгөх болов уу гэхээр нь би аймаг яв гэсэн. Тэгээд Дундговь аймаг дээр ирлээ хөлөө гипсдүүлээд буцах гэж байна гэхээр нь чи наанаа шууд цагдаад гомдол гарга гэхэд Ууганбаатар би тай учраа олчих байх гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хөл нь эдгэхгүй байж байгаад 0******* оны 05 дугаар сарын 0-ний өдөр аймагт үзүүлэхэд яаралтай хот яв гэж эмч хэлээд 0******* оны 05 дугаар сарын *******-ны өдөр гэмтэлд үзүүлж хагалгаанд ороод 05 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байсан. Одоо дахиж үзүүлж хадаас авахуулах хагалгаанд орно. Манай нөхөр Ууганбаатарын дух нь хавдаж баруун хөл нь хугарч, баруун хөлийн шагай мултарсан байна гэж эмч хэлсэн. ******* миний хөлийг хугалсан гэж Ууганбаатар надад өөрөө хэлсэн. 0******* оны 0******* сарын 1-ний өдөр *******, эхнэр Н. хамт хөдөө гэрт очоод намайг уучлаарай би хохирлыг төлнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд одоог хүртэл огт хохирол төлөөгүй. Миний нөхөр *******ыг хөдөө гэртээ ээж хамт байхад 0******* оны 0******* сарын 1-ний өдөр ******* эхнэрийн хамт очоод малчин авч өгнө, малчны хөлсийг төлнө, эмчилгээний зардлыг төлнө гэж хэлээд уучлалт гуйгаад гомдол битгий гаргаарай гэж хэлээд явсан гэж хадам ээж Ё.Буяндэлгэр надад хэлсэн. Тэгээд гомдол гаргаагүй. Учирсан хохирлыг *******аас авмаар байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56/

Шинжээч : “Ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлийг мохоо зүйлд хамааруулан ойлгож болно.*******ын баруун хөлний тахилзуур ясны хугарал нь тухайн гэмтсэн хэсэгт механик хүчний үйлчлэлийн улмаас үүснэ. *******ын баруун хөлөнд үүссэн гэмтэл нь баруун тахилзуур ясны доод гуравны нэг хэсгийн ташуу байрласан хугарал, механик гэсэн үйлчлэл нь гаднаас цохиулах, өшиглүүлэх үйлдлийг хамааруулж ойлгож болно. *******ын баруун хөлөнд үүссэн гэмтэл нь өшиглүүлэх болон цохигдох үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх-ийн 66/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 0******* оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 6 дугаартай: “Шинжээчид ирсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн *******ын биед баруун тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7*******-75/

Хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 76-88/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 111-11*******/

Мөнхжаргалын Ууганбаатарын 0******* оны 0******* сарын 0-ны өдрийн Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн талаар яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 117-118/

05 оны 0******* сарын 16-ны өдрийн 16/81 дугаартай Дундговь аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн лавлагаа /хх-ийн 10/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг баримтлан шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал тайлбартай танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

         Үйл баримт, гэм буруугийн талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар ******* нь 0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

         Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.

        Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “баруун тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр зэргийн хохирлыг шүүгдэгч ******* “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар 0******* оны 0******* сарын 0-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Уул хадарган” гэх газарт нутаглах иргэн гэрийн гадаа түүний  хөл хэсэгт өшиглөж учруулсан болох нь:

       Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гарахад шууд мөргөсөн. Яаж байна вэ? гэхэд заамдаад авсан. Тэгээд л намайг хавсарсан. ... Тэгээд би машинаа унаж гэртээ очоод тэндээсээ аймаг явж эмнэлэг орсон. Буцаж ирээд хэд хоноод өвдөөд болохгүй болохоор нь хот явсан...” гэх,

      хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэх айлд 0******* оны 0******* сарын 0-ны 15 цагийн үед очиход миний найз тэднийд байсан. Тэгээд би ыг урьд нь уулзаж тоглодог зангаараа цаашлуулаад хошин үг хэллэг хэлтэл уурлачихсан байсныг би мэдээгүй. Тэгтэл чи намайг эцэггүй гэж байна уу? гэж асуухаар нь би юм бодолгүй тийм гэтэл гараад ир гээд гэрээс гарсан. Би араас нь гартал намайг толгойгоороо 1 удаа мөргөөд намайг барьж аваад хөлөөрөө миний баруун хөл рүү нэг удаа хавсарсан. Тэгтэл би тэнцвэр алдаад алхтал миний баруун хөл их өвдсөн. Тэгээд хартал миний баруун хөл хугараад хөлийн шагай мултарсан байсан. Би тэгээд гутлаа тайлаад газар суусан. Би т хандаж миний хөл хугарчихлаа гэхэд юм дуугараагүй шууд гэрт орсон. Тэгээд би шууд аймаг яваад Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж хөлийн зургаа авахуулж гипсдүүлсэн. .... ******* миний баруун хөлийг хавсарснаас болж миний хөл хугарсан. ... Өөрийн найз *******ыг асуудалд оруулчих болов уу өөрөө ирээд уулзах байх гэж бодоод тэгж хэлсэн. ******* миний баруун хөл рүү өшиглөснөөс болж миний хөл хугарсан нь үнэн...” гэх,

Гэрч “...0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өдөр... гэх айлд 15 цагийн үед намайг очиход тэр айлд , түүний эхнэр , охин байсан. Гаднаас Ууганбаатар, нар 1 шил 0.5 литрийн “Агар” нэртэй архи уугаад сууж байсан. Архи нь талдаа орчихсон байтал Ууганбаатар, тай хоорондоо маргалдсан. ... Тэгээд тэр хоёр гэрээс гарсан. Ууганбаатар, ыг нэг удаа өшиглөсөн. ...Ууганбаатар, хоёр хэрэлдээд байсан. Би буцаад гэр рүү орох гээд явж байтал Ууганбаатар, нэгнийгээ заамдаад зогсож байсан. Тэгээд гэнэт Ууганбаатар нь газар ойчоод өгсөн. Тэгээд Ууганбаатар хөл эвгүй болчихлоо босч болохгүй байна гээд байсан. Би гэрээс гараагүй тэгээд удалгүй Ууганбаатар машинаа унаад яваад өгсөн. .... Тухайн үед гэрийн гадаа Ууганбаатар, бид гурваас өөр хүн байгаагүй. ... Тэгээд гэрийн гадаа хоорондоо маргалдсаны дараа  ******* хөл эвгүй болчихлоо гээд байсан. *******, ******* нар хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Ууганбаатар, хоёр заамдалцаж байгаад Ууганбаатар газар унасан. Тэгээд газар унахдаа Ууганбаатарын хөл гэмтсэн байх, юунаас болж газар унасныг би анзаарч хараагүй...” гэх,

Гэрч “ ... 0******* оны 0******* сарын 0-ны өдөр 1 цагийн үед манайд гаднаас ******* ирээд унтаж байсан. Тэгтэл гаднаас ******* ирсэн. Тэгээд ыг дуудаж сэрээсэн. ....Ууганбаатар түрүүлээд араас нь гарсан. Тэр хоёрын араас   гарсан би гэрээс огт гараагүй. ... , Ууганбаатар нар гэрээс гарахаас өмнө ямар нэгэн гэмтэлгүй зүгээр байсан. Ууганбаатар, хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. ...” гэх,

Гэрч “...  Тэгээд хаалганы завсраар хартал гэрийн урд Ууганбаатар газар хөлөө жийгээд сууж байсан. Би Ууганбаатарт хандаж яасан зүгээр үү гэхэд миний хөл хугарчихлаа гэсэн. ...Тэгээд би гэрт ороод хартал Ууганбаатар хөлөө чирээд машин руугаа бөгсөөрөө яваад байхаар нь би т хандаж чи хөлийг нь эвгүй болгочихсон юм уу? машинд нь суулгаж өгөөч гэхэд ******* гэрээс гарсан. Тэгээд Ууганбаатар машинаа унаад яваад өгсөн. *******, ******* нар гэрээс гарахаас өмнө ямар нэг гэмтэлгүй зүгээр байсан. ******* доглонгүй зүгээр алхаад гарсан. *******, ******* хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй...” гэх,

Гэрч “ Би хөдөө гэртээ том хүү *******ын хамт байдаг. 0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өглөө 09 цагийн үед миний хүү Ууганбаатар хониндоо явсан. Тэгээд тэр орой 18 цагийн үед гэртээ машинаа унаад ирсэн. Тэгээд гэрийн гадаа ээжээ гээд дуудсан би гэрээс гараад очтол миний хөлийг хугалчихсан гэсэн. ...Тэгээд Дундговь аймагт эмнэлэгт үзүүлээд хөлөө гипэсдүүлээд тэр шөнөө гэртээ ирсэн. Маргааш нь буюу 0******* оны 0******* дүгээр сарын 1-ний өдөр манай гэрт , , эхнэр хамт гурвуулаа ирээд надад хандаж за уучлаарай эгчээ би Ууганбаатарыг мөргөсөн хөлийг нь хугалаагүй. Гэхдээ хүнд битгий хэлээрэй хэдэн сар болоод хөл дээрээ босох нь уу тэр болтол нь мал харах хүн олж өгч мал харсан хүний цалинг нь би төлнө гэж хэлсэн. Миний алдаа юу гэхээр *******ыг хөл хугарчихлаа гээд байхад би дээрээс нь дарж ойчсон нь миний буруу гэсэн. ... Тэр өдрөөс хойш миний хүү *******ын хөл улам хавдаж 0******* оны 05 сарын 0-ны өдөр Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот яв гэсэн. Тэгээд шууд хот явж гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж баруун хөлийн хагалгаанд 05 оны 05 сарын *******-ны өдөр ороод 0******* оны 05 сарын 09-ний өдөр эмнэлгээс гараад гадуур эмчилгээтэй байхад би ******* гэх хүнийг удаа дуудаж мал услуулсан. ...Миний хүү ******* надад ******* намайг мөргөсөн. Тэгээд миний ухаан балартсан. Тэгээд сэргэтэл би газар ойччихсон миний баруун хөл хугарчихсан байсан. ******* миний дээрээс дараад байсан. Тэгээд би *******т хөл хугарсан байна, босооч гэж хэлсэн гэсэн. 0******* оны 0******* сарын 1-ний өдөр ******* манайд ирэхэд нь би *******т хандаж чи миний хүүгийн хөлийг хугалчхаад яахаараа дээрээс нь дараад байсан юм гэхэд би хөлийг хугарсныг ёстой мэдээгүй, тэнэг царайлсан байна билээ гэсэн. ******* надад хандаж эгч минь та янз бүрийн юм битгий яриарай, би өөрөө Ууганбаатарыг хөл дээрээ бостол нь танай малыг харж малчин олж өгнө. Малчных нь хөлсийг төлнө гэсэн.....” гэх,

Гэрч “Би Дундговь аймгийн******* суманд ажилладаг. Манай нөхөр Ууганбаатар ээж Буяндэлгэрийн хамт хөдөө гэртээ мал малладаг. 0******* оны 0******* дүгээр сарын 0-ны өглөө 09 цагийн үед миний нөхөр ******* хониндоо явсан гэсэн. Тэгээд тэр орой  18 цагийн үед хөдөө гэртээ ирээд над руу утсаар залгаад ******* миний хөлийг хугалчихлаа наана чинь хөл боож арга хэмжээ авч өгөх болов уу гэхээр нь би аймаг яв гэсэн. Тэгээд Дундговь аймаг дээр ирлээ хөлөө гипсдүүлээд буцах гэж байна гэхээр нь чи наанаа шууд цагдаад гомдол гарга гэхэд Ууганбаатар би тай учраа олчих байх гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хөл нь эдгэхгүй байж байгаад 0******* оны 05 дугаар сарын 0-ний өдөр аймагт үзүүлэхэд яаралтай хот яв гэж эмч хэлээд 0******* оны 05 дугаар сарын *******-ны өдөр гэмтэлд үзүүлж хагалгаанд ороод 05 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гараад гадуур эмчилгээ хийлгэж эмчийн хяналтад байсан. ... ******* миний хөлийг хугалсан гэж Ууганбаатар надад өөрөө хэлсэн....” гэх,

Шинжээч : “... *******ын баруун хөлний тахилзуур ясны хугарал нь тухайн гэмтсэн хэсэгт механик хүчний үйлчлэлийн улмаас үүснэ. .... *******ын баруун хөлөнд үүссэн гэмтэл нь өшиглүүлэх болон цохигдох үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 0******* оны 08 сарын 1*******-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлт, 0******* оны 0******* сарын 0-ны өдөр *******ын хөлөнд гипс тавин гэмтлийн амбулаториор үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай  Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогч *******ын баруун тахилзуур ясны хугарлыг ил аргаар эвлүүлж, ялтас шургаар бэхлэх мэс засал гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдсэн талаар  өвчний түүх зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* “Тухайн айлаас гарахад энэ хүн намайг эхэлж өшиглөхөөр нь би мөргөсөн. Тэгээд бие, биеэ заамдалцаж байхад энэ хүний хүзүүнд байсан сахиус орооцолдоод Ууганбаатар газарт унасан. Унахаар нь би гэр рүү орсон. Хавсарч унагасан гэдгийг эсэргүүцэж байна. ...Тэр айлын хүнд хохирогч хэлэхдээ босохдоо хөлөө хальт гэшигчихлээ гэсэн байсан. Тэр өдөр хохирогч хромон гуталтай байсан. Тэгэхээр шагайгаа хальт гишигсэн ч байх магадлалтай...” гэх агуулга бүхий мэдүүлэг, тайлбар гарган мэтгэлцэж байх боловч 0******* оны 0******* сарын 0-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Уул хадарган” гэх газар нутаглах Э. гэх айлд шүүгдэгч ******* хохирогч *******ыг “Гурвансайхан сумын муу гуйлгачин” гэж хэллээ гэх, хохирогч ******* шүүгдэгч *******ыг “миний ээжийг гадных гэлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргаан үүсгэсэн, улмаар иргэн гэрийн гадаа бие, биеэ заамдан зууралдахад хохирогч ******* нь газар унаад хөл эвгүй болчихлоо босч болохгүй байна гэдэг нөхцөл байдлыг тухайн цаг хугацаанд хэлж байсан болох нь гэрч “*******, ******* хоёр нэг нэгийгээ заамдаад зогсож байсан. Гэнэт ******* нь газар ойчоод өгсөн. ******* хөл эвгүй болчихлоо босч болохгүй байна гээд байсан. *******, ******* нар хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй” гэх,

гэрч  : “...хаалганы завсраар хартал гэрийн урд ******* газар хөлөө жийгээд сууж байсан. Би гэрээс гараад *******т хандаж яасан зүгээр үү? гэхэд миний хөл хугарчихлаа гэсэн. ******* хөлөө чирээд машин руугаа бөгсөөрөө яваад байхаар нь би *******т хандаж чи хөлийг нь эвгүй болгочихсон юм уу? машинд нь суулгаж өгөөч гэхэд ******* гэрээс гарсан. *******, ******* хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Гэрээс гарахдаа ******* зүгээр байсан...” гэх мэдүүлгүүдээр, түүнчлэн хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “баруун тахилзуур ясны хугарал” гэмтэл нь Ууганбаатарын хүзүүнд байсан сахиус орооцолдоод газарт унахад үүсээгүй болох нь шинжээч эмч : “.... *******ын баруун хөлөнд үүссэн гэмтэл нь өшиглүүлэх болон цохигдох үед үүсэх боломжтой” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан баруун тахилзуур ясны хугарал гэмтлийг хоорондоо маргалдан заамдах явцдаа хөлөөрөө өшиглөж /хавсарч/ учруулсан байна гэж дүгнэлээ.

        Шүүгдэгч *******ын хохирогч *******ын хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд баруун тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ******* шүүх хуралдаанд: “...сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй, эмчилгээнд явсан замын зардал, эрүүл мэндийн тусламж авсан зардал 7.000.000 төгрөг гаргуулж авмаар байна” гэж мэдүүлж байх боловч энэ талаар шүүхэд холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч *******ын нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч ******* нь шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын сангаас 1.398.30 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 05 оны 0******* сарын 16-ны өдрийн 16/81 дугаартай лавлагаагаар тогтоогдлоо.

Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 дэх  хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Иймд хохирогч *******ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 1.398.30 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан банк дахь 10090000080 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******ын үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1*******00 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******00.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

         Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн шүүхэд “...өмгөөлөгч миний бие уг өдөр Улаанбаатар хотод хүндэтгэн үзэх шалтгаан бүхий ажилтай явж байх тул *******т холбогдох хэргийг нэг удаа хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “өмгөөлөгч эзгүй байгаа, хол газраас олон ирэх хэцүү байгаа тул өмгөөлөгчгүй оролцъё” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, ******* дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, *******.1, *******. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 1*******00 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.*******00.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 7/долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг  хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

6. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1  дэх хэсэгт зааснаар хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 1.398.30 /нэг сая гурван зуун ерэн найман мянга гурван зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сан банк дахь 10090000080 тоот дансанд төвлөрүүлсүгэй.

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.УУГАНБАЯР