Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/105

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цэцэрлэгийн ахлах бүлгийн ангид *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цэцэрлэгийн гал тогооны өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Р.Аюурзана руу савтай цэцэг шидэж хүч хэрэглэн танхайрсан,

мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдер Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цэцэрлэгийн ахлах бүлгийн ангийн камерийн адафторыг модон морины ишээр цохин санаатайгаар гэмтээж, 15.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                          /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө намайг ажилдаа ирэхэд ******* багш ирээгүй байсан. Намайг очсоноос хойш удалгүй ******* багш ирсэн бөгөөд тэр маш ууртай байдалтай ангийн хаалгыг өшиглөөд нааш цаашаа яваад байсан. Туслах багшийн жижиг өрөөнд ******* нүүрээ будаад зогсож байснаа "энэ хавиар байгаа самбараа янзлаач, юмаа хийхгүй" гээд байхаар нь би эхлээд дуугүй сууж байснаа дахин дахин уурлаад нааш цааш яваад байхаар нь би "харин ч би эмхлүүлж янзалдаг шүү" гэхэд тэр над руу ирснээ миний баруун талын хацар руу хэд хэдэн удаа цохиод авсан. Түүнд "чи яахаараа хүн зоддог юм бэ, би чамд зодуулах юм хийгээгүй шүү" гэхэд тэр "энийг зодох гэх үү, чи зодууллаа юу" гээд байсан. Уг нь би тэр өрөөнд цэвэрлэгээ хийгээд чийгтэй алчуураар арчаад явж байсан юм. Алчуураа түмпэнтэй усанд норгочихоод анги руу ороод тоосоо арчаад явж байгаад түмпэнтэй усаа авах гээд хаалгыг татсан чинь тэр дотроос нь татчихаад онгойлгохгүй байсан. Тэгснээ над руу түмпэнтэй угаадас цацах гэхээр нь би "цац, цац" гэхэд өргөж байгаад тавьсан. Би түүнд "чи яагаад уурлаад байгаа юм бэ, би чамд атгаг буруу санаа өвөрлөн Өлзиймаад санал гарын үсэг зурсан юм биш, Ганболд нар ч гэсэн Өлзиймаад санал өгсөн" гэж хэлээд би том анги руу ороод цонхны дэргэд байдаг тавиур арчаад зогсож байтал тэр жижиг өрөөнөөс гарч ирснээ "хоёулаа жижиг өрөө рүү орж учраа олноо" гэснээ миний толгойн үснээс татсан. Би айсандаа ханын паарнаас зуурсан. Тэр үед миний үснээс зулгааснаа нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Мөн хэвлий рүү өшиглсөн. Мөн тавиур дээр байсан хүүхдүүдэд компот хийж өгдөг төмөр аягаар миний толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Би зодуулчихаад ангиас гарахад "янхан гичий минь, зайлаарай чи" гээд орилоод миний араас яваад байхаар нь би газар угаах гээд тавьсан байсан шалны алчуурыг түүн рүү шидсэн. Тэгээд би Цэвэлмаа даргад болсон асуудлыг хэлсэн. *******ад зодуулаад миний баруун талын хацар хавдсан, духны зүүн дээд хэсэгт халцарсан, тархи доргисон. *******ын намайг зодох болсон шалтаг шалтгаан нь гэвэл тэр явдал болохоос хэд хоногийн өмнө заах аргын нэгдлийн ахлагчийг сонгох хурал болсон, түүнд нь би Өлзиймаа багшид гарын үсэг зурсан юм. Түүнд уур нь хүрсэн бололтой пүрэв, баасан гарагт тэр байнга намайг доромжилсон. Ажилд би чамайг авч чадсан юм чинь буцаагаад халж чадна шүү, аргалын бүтээлэг шиг царай гаргачихаад, чи байгаа царайгаа хараач гээд дарамтлаад байсан. Ингээд би 2 өдөр загнуулаад даваа гарагт нь түүнд зодуулсан. Ер нь тэр хамтарч ажиллахад маш дарамттай хүн байгаа юм. Ээж нь цэцэрлэгийн эрхлэгч болохоор бүх л хүнийг аашаараа, араншингаараа дарамтлаад байдаг, хүний үгийг сонсдоггүй, юм л бол зайлаарай, яваарай гэж хэлдэг. Би түүнд зодуулж биедээ гэмтэл аван 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Одоо байнга тархи толгойны эм, унтуулдаг эм ууж байгаа. Би маш их гомдолтой байна. Ээжид нь ороод танай хүүхэд намайг зодлоо, би *******ын намайг зодох болсон шалтгаан нь өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт болсон хурлаар намайг сонгоогүй миний төлөө гарын үсэг зураагүй гэж ингэж байгаа юм байхдаа гэж хэлэхэд ээж нь Пүрэв гарагт би хурал хийгээрэй гэж хэлээгүй гэсэн. Тэгтэл ******* өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт ээж хурал хийгээд саналыг ил ав, протокол хөтлөөд аймаг руу явуулаарай гэж хэлсэн гэж байгаад багш ажилчдыг хуралдуулсан юм. Тэгтэл аль дээр 4 багш хоорондоо ярьж байгаад *******ыг заах аргын нэгдлийн ахлагчаар сонгосон байсан юм билээ. Тэгсэн мөртлөө намайг дарамтлаад надад уурлаад байх шаардлага баймааргүй л юм даа гэж ойлгож байна.

Би сумын эмч Эрдэнэцэцэг эмчид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үзүүлсэн. Тухайн миний дотор чичирсэн толгой өвдөж байсан. Миний баруун хацар бага зэрэг хавдсан, толгойн хуйханд хэд хэдэн газарт няцарсан гэмтэлтэй байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянхонгор нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт үзүүлсэн байгаа. Манай нөхөр надад гар хүрч байгаагүй. Бид хоёр ханилаад 11 жил болж байгаа ба нэг ч удаа гар хүрч зодоогүй. Мөн аваар осолд орж байгаагүй. Миний нүдний хараа зүгээр, ямар нэгэн харааны шил болон линз зүүдэггүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 46-47 дугаар хуудас/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажлын өдөр байсан. 09 цаг өнгөрч байхад нярав Ганболдын өрөөнд Лхам-Эрдэнэ "******* намайг зодчихлоо шүү дээ" гэж хэлээд манай гал тогоогоор шагайгаад гарсан. Ганболд "ээжид нь хэл" гэхэд Лхам-Эрдэнэ дээш гараад явж байгаа харагдсан. Хэсэг хугацааны дараа Лхам-Эрдэнэ бууж ирээд "би ангидаа ормооргүй байна" гэж хэлээд явах гэхээр нь би "миний гадуур куртикийг өмсөөд яв" гэж хэлээд өгөөд явуулсан. Би хүүхдүүдийн хоол ундыг өгч, аяга тавгаа угаачихаад гэртээ хариад 15 цаг өнгөрөөгөөд эргэж ажилд дээрээ ирсэн. Тэгээд 16 цагийн хоол ундаа хүүхдүүдэд өгчихөөд багш нар гал тогоонд аяга тавгийг оруулж ирж өгсөн. Гал тогооны өрөөнд ******* орж ирэхээр нь би "чи яагаад Лхам-Эрдэнийг зодож нүдэж аашилж байгаа юм бэ, адилхан эмэгтэй хүн байж" гэж хэлэнгүүт над руу ******* "зодоод байхдаа яадаг юм, зайлцгаагаарай, янхан авгай чинь" гэж хашгирч хэлээд хаалга өшиглөж гарсан. Би гал тогооны өрөөнд юм арчаад шарах шүүгээний урд зогсож байтал ******* над руу коридорт байдаг том савтай цэцгийг барьж гүйж орж ирээд шидчихээд эргээд гараад явчихсан. Харин ч цэцэг намайг оноогүй ба миний хажууд унасан. Тухайн үед миний хажууд туслах тогооч Оюунцэцэг зогсож байсан. Тэр гэрчлэх байх. Намайг оноогүй миний хажууд унасан. Надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Над руу дайрч танхайрч хэл амаар доромжилж янхан гэж хүртэл хэлсэн. Би түүнд нь гомдож байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр өдөр би өглөө ажилдаа ирчихээд өрөөндөө сууж байтал гаднаас манай цэцэрлэгийн туслах багш Лхам-Эрдэнэ сандарсан байдалтай орж ирээд "намайг ******* зодчихлоо" гэхээр нь би "дээшээ даргад ороод хэлээч" гэж хэлээд гаргасан. Тэгээд байж байтал өдөр Лхам-Эрдэний гэрээс камерийн бичлэг авна гээд орж ирсэн. Би бичлэгийг хуулах гэхээр чадахгүй байсан. Тэгээд өгч чадаагүй. Өдөр нь Лхам- Эрдэний нөхөр сумын цагдаа ирчихсэн камерийн бичлэг үзээд хуулах гэсэн юм гэхээр нь би шүүж бичлэгийг үзүүлсэн. Уг бичлэгэн дээр Лхам-Эрдэнийг ******* нь цохиж байгаа харагдаж байна лээ. Уг бичлэгийг шүүх гэж байхад урд нь зүгээр байсан ******* багшийн ангийн камер харласан байсан. Гэтэл урагш гүйлгээд үзтэл ******* багш уг камерийг модоор цохиж байгаа бичлэг бичигдсэн байсан. Камер бол еерее эвдрээгүй камерийн хажууд байсан тогны адафтор эвдэрсэн байсан. Өөр эд зүйл эвдрээгүй ба түүнийг 15.000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ одоо бол камерийн адафторыг ******* авч өгөөд хэвийн ажиллагаанд нь оруулсан байгаа. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би ажил дээрээ байсан. Миний анги цэцэрлэгийн 2 давхарт байдаг харин *******ын анги 1 давхарт байдаг. Би өглөө хүүхдүүдээ хүлээж авчихаад байж байтал дарга намайг өрөөний цэцэг услаадах гээд дуудахаар нь би ороод цэцэг услаад зогсож байтал даргын өрөөнд Лхам-Эрдэнэ уйлчихсан ус нь арзайсан байдалтай орж ирээд "******* намайг зодчихлоо" гэж хэлээд уйлсан. Дарга "юу болоод байгаа юм та нар чинь, наад сандал дээрээ суугаад тайвшраатах" гээд суулгаж байсан ба би даргын өрөөнөөс гарсан. Тэгж л би болсон явдпын талаар мэдсэн. Би бол болсон явдлын талаар хараагүй ба дээрх байдлын талаар л мэдэж байна. Би угаадас асгачихаад 16 цагийн орчимд гаднаас орж иртэл тогооч Р.Аюурзана гал тогооны өрөөний үүдэнд зогсож байсан. Би хажуугаар нь зөрөх гэтэл Р.Аюурзана "энийг хараа ******* над руу цэцэг аваад шидчихлээ" гээд гал өрөө рүү заахаар нь би хартал гал тогооны өрөөнд шарах шүүгээний хажууд ногоон савтай цэцэг хэвтэж байсан. Сав нь бол хагарч гэмтээгүй байсан. Би юунаас болсон юм гэтэл Р.Аюурзана "Лхам-Эрдэнийг яагаад зодсон юм бэ гэж хэлтэл над руу савтай цэцэг аваад шидчихлээ" гэж хэлсэн. Гэхдээ савтай цэцэг Р.Аюурзаныг оноогүй гэсэн. Уг нь манай байгууллагын ажилчдын дунд *******ын нэр хүнд сайн. Хийхгүй зүйл, мэдэхгүй ажил гэж байдаггүй. Яг тулаад харьцахаар зүгээр янз бүрийн зүйл сонсох ч юм уу тэгэхээрээ араншин эвгүй ба түргэн ууртай гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/

Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 04 сарын 28-ны өдрийн: хяналтын камерны адафтор 1 ширхэг нь 15.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх-ийн 136-137/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 531 дугаартай: 1. Нэмэлтээр ирүүлсэн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн 2017 оны 01 сарын 31-ний тодорхойлолтоос үзэхэд биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, толгойн зүүн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан байх боломжтой байна. Тухайн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Баяртогтохын 2017,02,07-ны өдрийн 87 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт, зүүн нүдний харааны бууралт 0.15, шилэнцэрийн бүдэгшил гэмтлүүд тогтоогдохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-110/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 01 сарын 30-ны өглөө ажилдаа ирээд ариун цэвэрийн өрөөнд ороход цэвэрлээгүй бохир үнэртэж байсан. Би туслах багш Лхам-Эрдэнэд та өнгөрсөн баасан гарагт цэвэрлэгээ хийхгүй яасан юм бэ? маш бохир үнэртэж байна, 00-ийн өрөөны хулдаасыг гаргаад цэвэрлэ гэхэд тэр миний хэлснийг огт тоосон шинжгүй байсан. Лхам-Эрдэнэ надад чи яасан хэцүү юм бэ хийж л байна ш дээ гээд чанга чанга орилоод байхаар нь би түүнд та шаардлага тавихад ерөөсөө хүлээж авахгүй юм, самбар үзүүлэнгээ гаргаад өлгөчихөөч гэхэд миний үгийг хүлээж аваагүй. Ингээд бидний хооронд маргаан эхэлсэн. Би хувцас солидог өрөөнд, Лхам-Эрдэнэ ангид байсан. Тэр уурлан орилж хашгичаад байхаар нь түүнрүү очоод хүүхдийн дэргэд юу ярьдаг юм ба, ярих юм байвал ийшээ очиж ярь гээд түүний цамцны захнаас татсан. Тэр ч миний цамцны энгэрээс татсан. Урд урдаасаа бид зууралдан салсан. Өөр асуудал болоогүй. *******тэй урд өмнө нь маргалдаж байгаагүй, бидний дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй, ажлын шаардлагаар түүнд шаардлага тавьдаг байсан нь үнэн. Буруу зөрүү шаардлагыг тавьсан байхыг үгүйсгэхгүй.

Өдөр 16 цагийн үед гал тогооны өрөөнд ороход тогооч Р.Аюурзана чи Лхам-Эрдэнийг ямар аймаар зодсон юм бэ гэж хэлэхээр нь би зодож цохисон асуудал байхгүй гэж хэлсэн. Шинээр ирсэн тогоочийн дэргэд Аюурзана эгч дайраад байхаар нь миний уур хүрээд коридорт байсан ваартай цэцгийг аваад Аюурзана эгч рүү шидсэн. Түүнийг оноогүй.

Манай цэцэрлэгийн нярав Ганболдын өрөөнд Лхам-Эрдэнийн дүү нь ирчихсэн хяналтын камерын бичлэг хуулах гээд болно болохгүй гээд байж байхаар нь миний уур хүрээд яасан их бичлэг авдаг юм бэ гэж бодоод хүүхдийн тоглоомын модон морины ишээр хяналтын камерын адавторыг цохиж гэмтээсэн. Дараа нь би аймгийн төвд ирээд адавторыг 15.000 төгрөгөөр дэлгүүрээс аваад няраваар засуулж камерыг хэвийн ажиллагаанд оруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 143-145, 148-150/

Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6-7/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 36-39/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 40-41/

Амбулториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 111-127/

Орбита нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 128-131/

Галуут сумын 6-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 151/

*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 152/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 155-158/

*******ын мэргэжил, ажилтай холбоотой баримтын хуулбар /хх-ийн 159-190/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, /хх-ийн 209/

 Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 218-220/

Си ди-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 221-222/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цэцэрлэгийн ахлах бүлгийн ангид *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цэцэрлэгийн гал тогооны өрөөнд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Р.Аюурзана руу савтай цэцэг шидэж хүч хэрэглэн танхайрсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарлаг” цэцэрлэгийн ахлах бүлгийн ангийн камерийн адафторыг модон морины ишээр цохин санаатайгаар гэмтээж, 15.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ” гэж зааж хуульчилсан байх тул шүүгдэгч *******ад холбогдох зарим үйлдэл нь уг хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон.

Иймд Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар *******ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын хохирогч *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх *******ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан хохирогчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялаар шийтгэж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн морины толгойн дүрс бүхий 116 см урттай модыг хууль ёсны эзэмшигч Галуут сумын Нарлаг цэцэрлэгт буцаан олгож, бичлэг бүхий сидиг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч *******ын гэр бүлийн эзэмшлийн 72-22 БНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

                                                                                          ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд гурав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан морины толгойн дүрс бүхий 116 см урттай модыг Галуут сумын Нарлаг цэцэрлэгт буцаан олгож, бичлэг бүхий сидиг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч *******ын гэр бүлийн эзэмшлийн 72-22 БНХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ