Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

           Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сум дугаар баг, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /регистрийн дугаар ЗД78**************10/.

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг гэх газарт оршин суух гэрт муудалцаж, улмаар салгахаар ирсэн хохирогч зүүн гар хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би хонио харчихаад гэх айлд буутал , , нар 0.75 литрийн савалгаатай “Экс” нэртэй архи уугаад сууж байсан. Тэгтэл эхнэр надад цай хийж өгсөн. Цайгаа уучихаад , , нарын ууж байсан архийг хувааж уусан. Тэгтэлын дүү , миний төрсөн дүү Отгонбаатар нар ирсэн. Тэгтэл 0.75 литрийн савалгаатай “аа” нэртэй архи гаргаж ирсэн. Тухайн архийг бүгдээрээ хувааж уусан. Тэгтэл 0.5 литрийн савалгаатай “аа” нэртэй архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уугаад сууж байтал манай төрсөн ах Болд малд явж байгаа гээд ирсэн. Бүгдээрээ юм яриад сууж байтал Болд нар гэрээс гарсан. Тэгтэл миний төрсөн дүү Отгонбаатар, нар хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан. Отгонбаатарыг дагуулаад гэрээс гараад явсан. Бид нар ******* шил архи уусан байсан болохоор нилээн согтоцгоосон байсан. гэрийн баруун хойд хэсэгт газар хэвтэж байснаа миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн. Миний хамраас цус гараад цусаа тогтоогоод орон дээр сууж байтал босч ирээд баруун орон дээр нь хэвтсэн. Тэгтэл гаднаас орж ирээд бид хоёрын голд суугаад миний ханцуйнаас барьчихад тавихгүй байсан. Тэгэхээр нь би дугтраад ханцуйгаа тавиултал хажууд зогсож байгаад миний тохойнд гар нь цохигдсон. Тэгтэл миний гар эвгүй болчихоо гээд байсан. , Отгонбаатар нарыг ирснээс хойш дахиад хоёр шил архи бүгдээрээ хувааж уусан. бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. миний дээлний ханцуйнаас барьчихаад тавихгүй байхаар нь тавиулах гээд дугтарталын гар миний тохойнд цохигдсон. хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. Ил харагдах шарх үүсээгүй. миний гар эвгүй болчихлоо гээд зүүн гарынхаа бугуйг бариад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/

Хохирогч “ Би ыг танина. 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай хөдөө гэрт гэх хүн ирээд миний хамтран амьдрагч болон саахалтын хүмүүстэй архи уугаад сууж байтал гэх хүн ирсэн. Тэгээд хоёр хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан. ын биед халдаж 1 удаа өшиглөх шиг болсон. Тэгээд   гэрийн баруун хойд хэсэгт хэвтсэн. Тэгтэл гэх хүн уурлаад босож очоод ыг 1 удаа өшиглөсөн тэгэхээр нь би хоорондоо зодолдох нь гэж бодоод ын араас дээлнээс нь таттал эргэж хараад миний гар руу гараараа цохиход нь би газар ойчсон. Босоод иртэл гар хөдөлж болохгүй байсан. Тэгээд би хүмүүс гэрт зодолдох гээд байна гээд хашгиртал гэрийн гадаа байсан , /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна/ Отго, Болд, нар гаднаас орж ирээд ыг хориод гэрээс аваад гарсан. ыг зодох гээд байхаар нь дээлийг нь таттал эргэж хараад миний зүүн гарын бугуй хэсэгт гараараа 1 удаа цохисон. Миний зүүн гарын бугуй хэсэг хавдсан. 05 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сумын төв дээр ирж эмнэлэгт үзүүлтэл эмч таны гар хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Миний эрүүл мэндэд хохирол учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний зүүн гарын шуу хэсэг хавдаад хөдөлж болохгүй байна. Сумын эмнэлэгт үзүүлэхэд хугарсан байна гэж хэлсэн. Сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. Би гомдолтой байна гарынхаа зургыг авахуулж эмчлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Хохирогч 05 оны 05 сарын 9-ний өдөр дахин өгсөн: “Би 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэх хүнд гар руугаа цохиулж гараа гэмтээчихээд 05 оны 05 дугаар сарын 11, 1-ны өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ авч гараа боолгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/

          Гэрч Д.ын “...05 оны 05 дугаар сарын өглөө сумын төв дээр ээжийндээ байж байтал манай эгчын хамтран амьдрагч миний утас руу залгаад шил архи аваад хөдөө гэрт хүрээд ирээч гээд байхаар нь би дэлгүүрээс шил архи аваад Отгонбаатар гэх хүнийг гуйгаад хөдөө гэрт нь очсон. Намайг очиход тэдний гэрт гэх залуу очсон тэр хоёр архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд бид хэд гэрт байж байтал Отгонбаатар, хоёр согтчихоод хоорондоо маргалдаад байхаар нь би Отгонбаатарыг гэрээс дагуулж гараад гэрийн зүүн урд тамхи татаад сууж байтал гэрт хүмүүс маргалдаад байх шиг байсан. Тэгтэл манай эгч хашгираад байхаар нь гүйгээд ортол миний гар руу цохичихлоо миний гар хөдөлж болохгүй байна гээд зогсож байсан. Тэгтэл гэх хүнийг зодох гээд дайраад байхаар нь би дээлийнх нь захнаас татаад гэрээс гаргасан. эгч хашгирахаар нь ортол гар руу цохичихлоо гээд зогсож байсан. эгчийн зүүн гар нь бугуй хэсгээрээ хавдсан байсан. Ил харагдах гэмтэл шарх үүсээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

           Гэрч Б.ын “05 оны 05 сарын 08-ны өглөө сумын төв дээр байж байгаад уулын энгэрт байх гэх айлд очсон. Намайг очиход ах, эхнэрын хамт гэртээ байсан. Би ахынд авч очсон 0.75 литрийн савлагаатай “Экс” архийг ахтай хувааж суугаад сууж байтал гэх хүн ирсэн. Тэгээд , бид ******* тухайн архийг уугаад дуусч байтал эгчийн дүү , Отгонбаатар гэх хүний хамт ахынд ирсэн. 0.75 литрийн “аа” нэртэй архи гаргаж ирээд бүгдээрээ ууцгаасан. Дахин 0.5 литрийн “аа” нэртэй архи гаргаж хувааж уусан. Тэгээд би их согтсон, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Бид нарыг архи ууж байхад, нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй.  Би ахынд хоноод өглөө бостол эгч чамайг зодох гээд байхаар нь дээлийнх нь араас таттал миний гар руу цохиод гэмтээчихсэн гээд ярьж байсан. эгчийн зүүн гарын бугуй хэсэг хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-/

Гэрч “05 оны 05 сарын 08-ны өглөө сумын төв дээр байж байгаад хөдөө явах гээд тамхины дэлгүүрээс тамхи авахаар явж байтал манай сумын гэх залуу “чи хөдөө явах гэж байгаа бол намайг ахынд хүргээд өгөөч” гэж хэлсэн. гэх айл манайхтай саахалт байдаг учраас сундлаад явахгүй юу гэж хэлсэн. Тэгтэл гэртээ очиж юм авчихаад явъя гэхээр нь сумын төв дээр байх гэрт нь очтол гэрээсээ шил архи аваад гэх айлд очсон. бид хоёрыг очиход д , , нар байсан. , нар 0.75 литрийн “Экс” нэртэй архи уугаад сууж байсан. Тэд нарын ууж байсан архийг бид хувааж уулцсан. Тэтэл 0.75 литрийн “аа” нэртэй архи гаргаж ирээд бүгдээрээ уусан. Тэр өдөртөө гэх айлд хоносон. Өглөө бостол эгч , нар хоорондоо муудаад голоор нь ортол миний гар руу тохойгоороо цохичихсон гээд зүүн гарын шуу хэсэгт хавдсан байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

Гэрч : “Намайг д очиход архи ууцгаагаад сууж байсан. Намайг байхад хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Хэд хоногийн дараа ын гар руу цохиод гарыг нь гэмтээсэн гэж хүмүүс ярьж байхыг сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Гэрч “...Намайг гэрийн гадаа байж байгаад гэрт орж ирэхэд манай эхнэр гар руу цохиод гэмтээчихлээ гээд байж байсан. Манай эхнэрын зүүн гарын бугуй хавдсан байсан. Тэгээд удалгүй ын эхнэр ирээд ыг аваад явсан. ... архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нэг их согтоогүй байх шиг байсан. Манай эхнэр эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-*******0/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 05 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн 075/49 дугаартай “ биед зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байна. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс -4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн **************-*******4/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 75/

Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн талаар мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 76/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д.Одбаяр нь 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг “ ” гэх газар бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Д.Одбаяр нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг 05 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар баг “ ” гэх газар  шүүгдэгч ******* нь маргалдах явцад тэднийг салгахаар дээлийнх нь араас татахад  хохирогчийн зүүн гар хэсэгт гараараа цохиж учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “ ... мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс -4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

           Шүүгдэгч *******ын хохирогч зүүн гар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл” учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Хохирол төлбөрийн талаар:  

Хохирогч Д.Одбаяр нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд “******* миний хохирол болох 00.000 төгрөг төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 88/-ийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

           Оногдуулах ял шийтгэлийн талаар:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 05 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

           Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

           Шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******6.1, *******6. дугаар зүйлийн 1, , *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.УУГАНБАЯР