| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0128/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0************** оны 07 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 1977,04,1*******,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* гэх газар оршин суух, улсын аварга малчин, аймгийн алдарт уяач цолтой, урьд
Төв аймаг дахь сум дундын ******* дугаар шүүхийн *******011 оны 10 сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 98*******.800 төгрөгөөр торгох ялаар,
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 09 сарын *******0-ны өдрийн **************1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овогт /регистрийн дугаар ЗЕ77041*******1*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны орой Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн төв ""-д хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр тус газарт гараараа нэг удаа цохиж "зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр буюу *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны өдөр манай сумын малчдын өдөрлөг болоод орой болсон. Тэр орой бүжгэн дээр орж ирээд ийн хойд талын сандал дээр сууж байтал гаднаас ангийнхаа ******* залуу болох , нартай орж ирсэн. Тэр хэд орж ирээд миний зүүн гар талд суугаад цаад талд нь суугаад ийн цаана Амаржаргал суусан юм. Тэгээд манай ангийнхны сандал чи бос гэсэн. Тэгээр нь би уур хүрээд босож очоод ын нүүр рүү нэг удаа цохиод автал соёлын төвийн гэрэл асаад хүмүүс гарцгаа гээд бүжиг хөгжим ч зогссон. Тэгээд гадагшаа гарсан. гадаа гараад сохойсон муу пизда минь чамайг би ална гэсэн. Тэгэхээр нь би юм дугараагүй урагшаагаа эхнэртэйгээ гэр рүүгээ яваад өгсөн. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би 1977 оны 04 дүгээр сарын 1*******-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Би эхээс 10-уулаа айлын 8 дахь хүүхэд нь байгаа юм. Би 198*******-1993 онд ******* сумын 8 жилийн сургуульд суралцан төгсөж 1993 оноос хөдөө гарч аав, ээж дээрээ мал маллаж байгаад *******000 онд айл болж тусдаа гарсан. *******000 оноос хойш одоог хүртэл Дундговь аймгийн ******* сумын ******* гэх газарт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/
Хохирогч ын: “Тухайн хэрэг учрал болсон гэх өдөр буюу *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны орой манай сумын д малчдын чуулга уулзалтын арга хэмжээний бүжигтэй байсан юм. Орой ************** цагийн орчим ангийн , гэх ******* найзын хамт рүү орсон. Ороод хойгуур нүүрний эгнээнд байх сандал дээр ******* сууж байсан. Манай ******* найз *******ийн зүүн гар талд нь очоод суусан. Би , хоёрын зүүн гар талын захад сандлын үзүүр дээр мөчигхөн суучхаад *******ийг жаахан цаашилчих гээд хэлтэл, үг дуугүй над руу босож ирээд зүүн нүдэн дундуур нэг удаа цохиж аваад дээрээс дарж суучхаад намайг зодох гэтэл хажууд байсан хүмүүс *******ийг салгаж миний дээрээс авсан. Тэгсэн *******ийг хүмүүс цаашаа аваад өөс гаргасан. Тэгээд би араас нь гараад очтол ******* чи муу томорлоо гээд хашгичаад байсан. Тэгсэн хүмүүс цаашаа аваад явсан. Ямар хүмүүс цаашаа авч явсныг хараагүй. Би нүдээ дараад жаал сууж байгаад гэр рүүгээ харьсан. Тухайн өдөр д сумын хүмүүс тэр чигтээ байсан байх. Яг хажууд гэвэл манай ангийн , нар байсан. Тухайн өдөр би архи дарс хэрэглээгүй байсан. ******* архи дарс хэрэглэсэн үгүйг бол би мэдэхгүй. Гэхдээ эрүүл хүн тийм авир гаргахгүй байх гэж бодож байна. Тухайн үед д ороод сандал дээр багтахгүй болохоор нь жаахан цаашаа суучих гэж хэлсний төлөө намайг үг дуугүй ирж цохисон. Өмнө нь муудаж хэрэлдэж байсан асуудал байхгүй. Би тухайн үед *******ийг цохиж, зодсон асуудал байхгүй. Биед нь халдаагүй.Тухайн үед ******* нь намайг зүүн нүд рүү нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн асуудал гараагүй. ******* бид хоёр хоорондоо ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Тухайн үед миний зүүн нүд хавдаж хөхөрсөн. Тухайн үед юм харах боломжгүй хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би *******эд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/
Гэрч : “ Тухайн өдөр буюу *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны өдөр манай сумын малчдын өдөрлөг болоод орой нь бүжиг болсон юм. ын гэрт нь бид гурав байж байгаад оройхон тийш сумын рүү бүжгэнд очсон. Тэгээд бид гурав рүү ороод хойд талын эгнээнд байх сандал дээр ******* сууж байхаар хажууд нь очиж суугаад мэндлээд сууж байтал миний хажууд ирээд суусан. Тэгээд ийн цаад талд Амаржаргал суугаад байж байтал гэнэт ******* босож ирээд ыг сандал дээр сууж байхад нүүр рүү нь цохиж авсан. Тэгтэл ийн гэрэл асаад *******ийг хүмүүс татаж аваад гадаа гарсан. Араас нь Амаржаргал бас гарсан. Тэгээд тэр ******* хоёр тийшээ салаад явцгаасан. *******ийг уусан үгүйг бол мэдэхгүй байна. бол гэртээ байхдаа найз тэй ганц нэг лааз пиво хувааж уусан нэг их согтуу байгаагүй. дотор дүүрэн хүн байсан. ******* хоёрын дунд бид хоёр сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-14/
Гэрч Ц.ийн: “ Тухайн өдөр буюу *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны өдөр манай сумын малчдын өдөрлөг болоод орой нь бүжиг болсон. ын гэрт нь бид гурав байж байгаад оройхон тийш сумын рүү бүжгэнд очсон. Тэгээд бид гурав рүү ороод хойд талын эгнээнд нь байх сандал дээр ******* сууж байхаар хажууд нь очиж суугаад дараа нь би суусан. Миний хажууд Амаржаргал суугаад байж байтал гэнэт ******* босож ирээд ыг сандал дээр сууж байхад нүүр рүү нь цохиж авсан. Тэгтэл ийн гэрэл асаад *******ийг тэнд байсан хүмүүсээс татаж аваад гадаа гарсан. Хэн татаж авсныг сайн анзаараагүй араас нь Амаржаргал гараад гадаа утсаа ухаад зогсож байсан. ******* тэрүүгээр хашгираад Амаржаргалыг чи муу зүүн хойд лагерт ямар юм явлаа энээ тэрээ гээд хашгираад байх шиг байсан. Тэгээд цаашаа хүмүүс аваад явсан байх. Тэгээд тэр ******* хоёр тийшээ салаад явцгаасан. *******ийг уусан үгүйг бол мэдэхгүй байна. бол гэртээ байхдаа надтай ганц нэг лааз пиво хувааж уусан. Манай гэх найз архи пиво хэрэлдэггүй хүн байгаа юм. дотор дүүрэн хүн байсан. ******* хоёрын дунд бид хоёр сууж байсан. Энэ хоёр юунаас болж маргалдсан талаар би мэдээгүй ороод сууж байтал ******* чи ер нь томрох гээд байгаа шүү гээд л гээд миний урдуур ухас хийгээд боссон. Яг юунаас болсон талаар мэдээгүй. ын зүүн нүд хөхөрч, хавдсан байсан. ******* гэх хүн ын нүд рүү нэг л удаа цохисон. нь ******* гэх хүний биед халдаагүй ёстой хөдлөөгүй. ******* нь зэвсгийн чанартай эд зүйлээр цохиогүй. Үйл явдал Дундговь аймгийн ******* сумын дотор болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0************** оны 0******* дугаар сарын *******7-ны өдрийн 07**************/*******70 дугаартай "... ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 3-******* хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. ..." гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 3*******-34/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн *******/
ын Дундговь аймгийн ******* сумын Цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /хх-ийн 3/
*******ээс хохирогч д 1.*******00.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн **************/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******6, *******8/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны орой бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч ын эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* *******0************** оны 0******* дугаар сарын *******3-ны орой Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ""-д хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь гараараа цохиж учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “ ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч ын нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, саналгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Шүүгдэгч ******* нь хохирогч д хохирол 1.*******00.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хх-ийн **************/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******0************** оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, прокурорын шүүгдэгчид санал болгосон уг ял шүүгдэгчийн удаа дараа хүний эрүүл мэндэд халдаж торгох ял шийтгүүлж байсан хувийн байдалд тохирч байгаа эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүгдэгч *******эд прокурорын саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******эд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.******* дугаар зүйлийн 1, *******, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт эд 4*******0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
*******. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР