Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

           Улсын яллагч О.Одончимэг

            Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг 05 оны 07 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн ******* оны ******* дүгээр сарын 6-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг, гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗД97*******6*******/.

Монгол Улсын иргэн 995 оны дүгээр сарын *******0-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын дүгээр шүүхийн ******* оны 05 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.., *******..5 дахь хэсэгт зааснаар жил сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 6 дүгээр зүйлийн 6., 6.-т зааснаар жил 5 хоногийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан овогт /РД:ЗД95**************/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 6 цагийн үед *******тэй бүлэглэн Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, Ногоон толгой гэх газарт хохирогч хүүхдийн тэтгэмжийн асуудлаас маргалдаж, улмаар түүний нүүр, цээжин тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, нуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  ******* нь согтуурсан үедээ буюу 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 6 цагийн үед *******той бүлэглэн Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, Ногоон толгой гэх газарт хохирогч “чи миний ахыг зодсон биз дээ” гэж хэлэн газарт унагаан түүний өмсөж явсан хүзүүний алчуур /маск/-аар хэд хэдэн удаа хоолойг нь боон зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, нуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

            Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би ******* оны ******* дүгээр 6-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн. 0-******* онд ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгссөн бүрэн дунд боловсролтой. *******5-*******6 онд Зэвсэгт хүчний 67 дугаар ангид цэргийн алба хаасан. Одоо ******* сумын дүгээр багт эхнэр, охины хамт мал маллан амьдарч байна. 05 оны 05 дугаар сарын 0-ны өдөр би найз ийн хамт гадуур явж байгаад гэх айлын гадаа очиж зогсоод уулзаад юм ярьж зогсож байгаад би хандаж ганц нэг пиво уух уу гэж асуутал за тэгье гэхээр нь , хоёрыг машинд суулгаад сумаас баруун урд зүгт байх Ногоон толгой гэх газар очсон. Тэгээд хоёртой том пиво хувааж уугаад сууж байтал согтчихоод намайг хэл амаар доромжлоод гутлынхаа түрүүнээс хар автирк гаргаж ирээд босоод өөдөөс ирэхээр нь би нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгтэл ын хүзүүндээ зүүсэн байсан макснаас арагш нь татаж унагаад, чи миний ахыг зодсон биздээ гээд маскаар нь хоолойг нь боогоод байсан. Тэгээд босоод юм яриад сууж байтал эхнэр тайгаа мотоциклтой ирсэн. Тэгээд , , нар мотоциклтой сундлаад явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. , нартай том пиво хувааж уучихаад ******* дахь том пивоо задлаад ууж байгаад маргалдаж биед нь халдсан. уулзахаас өмнө бид хоёр том пиво хувааж уусан байсан. намайг хүүхдийнхээ мөнгийг төлж чаддаггүй, арчаагүй пизда гээд хэл амаар доромжлоод гутлынхаа түрийнээс автирк гаргаж бариад босоод ирэхээр нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөсөн. ын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Мөн хоолойг нь боосны улмаас хүзүү хоолой нь зулгарч урагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

            Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 995 оны дүгээр сарын *******0-нд Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд авто засварчин мэргэжилээр суралцаж төгссөн. Бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй. Одоо ******* сумын дугаар баг гэх газар эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан  амьдарч байна. Би уншиж бичиж чадна. 05 оны 05 дугаар сарын 0-ны үдээс хойш би хөдөө явах гээд хашаанаасаа гараад иртэл манай найз гэх айлын хашааны гадаа ирж зогсоод намайг дуудсан. Тэгэхээр нь би алхаж очоод юм яриад зогсож байтал ахын гэрээс гэх хүн гараад ирсэн. Тэгээд ахтай мэндлээд юм яриад зогсож байтал *******-уулаа нэг пиво уух уу? гэсэн. Тэгэхээр нь тэгье гэтэл машинд суучих гээд бид хоёрыг машинд суулгаад сумаас баруун урагш километр орчим зайд байх Ногоон толгой гэх газар очсон. Тэгээд машинаасааа .5 литрийн савалгаатай ******* том пиво гаргаж ирээд бид гурав хоёрыг нь хувааж  ууж дуусаад ******* дахь том пивоо задлаад уугаад сууж байтал хоёр хоорондоо маргалдаад байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан. нарыг хэрэлдэхээ боль гээд сууж байснаа санаж байгаа тэрнээс хойш зарим зүйлүүдийг сайн санахгүй байна. маргалдаад байхаар нь ын маскнаас нь татаад суулгасан. Нэг сэргэтэл , ирчихсэн байсан. Тэгээд ыг , нарт сундлуулаад сум руу явуулсан. Би их согтсон байсан болохоор хэрэлдэж маргалдсан эсэхээ сайн санахгүй байгаа. дахь том пивоо уугаад сууж байтал , хоёр зодолдох гээд байхаар нь ын маскнаас нь татаад арагш нь суулгасанаа санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ын нүүрэн тус газар нь өшиглөтөл баруун нүд нь улайсан байсан. Тухайн үед би их согтсон болохоор ын биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсан талаар санахгүй байгаа. Би тухайн үед гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

Хохирогч Э.ын “...05 оны 05 дугаар сарын 0-ны өдөр намайг гэх айлд байхад гэх залуу миний 88*******7*******85 дугаарын утас руу өөрийнхөө 9*******0*******6 дугаарын утаснаас залгаад та хаана байгаа юм бэ? тантай уулзах гэсэн юм гэхээр нь би гэх айлд байна гэж хэлтэл би яваад очъё гээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй гэх айлын гадаа ирчихлээ гараад ирээч гээд утсаар ярихаар нь гараад очтол өөрийнхөө машинтай гэх залуугийн хамт ирсэн байсан. Тэгээд уулзтал машинд суучих гэхээр нь машинд нь суутал хөдлөөд Ногоон толгой гэх газар очсон. Тэгээд бид гурав машинаас буугаад машины дэргэд суусан. Тэгтэл машинаас .5 литрийн савлагаатай ******* том пиво гаргаж ирсэн. Хоёрыг нь ууж дуусаад ******* дахь пивийг уугаад сууж байтал гэх залуу миний нүүрний багаас татаад хоолой боогоод арагш нь газар унагаасан. Тэгтэл гэх залуу миний нүүрэн тус газар гараараа цохиод, цээжин тус газар хөлөөрөө өшиглөөд байсан. Би боолтонд ороод ухаан балартсан байсан. Нэг сэртэл , нар хоорондоо хүрз байгаа юу энийг алаад булчихъя гээд ярилцаад байсан. Тэгээд би өндийгөөд босоод суутал дахиад миний маскаар боогоод арагш нь газар унагаатал миний ухаан балартсан. Тэгээд сэргээд босоод суутал , нар ирчихсэн байсан. гэх хүн , нарт хандаж та хоёр чинь яаж байгаа юм бэ хүн аллаа шүү дээ бид хоёр ыг аваад гэрт нь хүргэж өгнө гээд намайг сундлаад сумын төв дээр ирж гэрт хүргэж өгчихөөд явсан. , нар “Ногоон толгой” гэх газар үлдсэн. гэх залуу манай дүү охин сууж байгаад салсан хүн байгаа юм. ...пиво гаргаж ирж хувааж уугаад сууж байтал та дүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаагаад авчих гээд хэлээд өгөөч гээд байсан. Би тухайн асуудлыг нь мэдэхгүй болохоор та нарын хоорондын асуудлыг ах нь мэдэхгүй гэж хэлсэн. Би тэр асуудлаас болж намайг зодсон байх гэж бодож байна. д зодуулсны улмаас миний баруун нүд хөхөрч хавдсан, толгойны ард дагз хэсэгт хавдсан.  Ар нуруунд хэсэг газар хөхөрсөн, мөн толгой маш их өвдөж байна. эд боолгуулсны улмаас хоолойд зулгаралт үүсч шархалсан, хоол цай идэж уухад хөндүүртэй мөн хүзүү хөдөлж болохгүй байна. Хамт пиво уугаад сууж байтал гэнэт босч ирээд намайг нийлж зодсон. Сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. Би гомдолтой байна, эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-0/

Гэрч М.гийн “...05 оны 05 дугаар сарын 0-ны үдээс хойш 6 цагийн орчимд эхнэр ын хамтаар хонинд явж байгаад хагасыг нь олоод туугаад явж байхад сумын төвөөс баруун урд байх “Ногоон толгой” гэх газарт хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь очтол газар унасан байдалтай хэвтэж байсан. , нар харааж зүхээд хэл доромжлоод дэргэд нь зогсож байсан. Тэгээд манай эхнэр бид хоёрыг та явж бай гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр хонин дээрээ очоод хонио туугаад явж байтал , нар машиныхаа дэргэд хэрэлдээд пиво уугаад сууж байсан. Бид хоёрыг очоод зогстол босч очоод ын нүүрэн тус газар нь удаа өшиглөсөн. Тэгтэл ын зүүн нүд нь хөхөрч хавдсан. Тэгэхээр нь ыг бид хоёр сумын төв дээр аавынх нь гэрт хүргэж өгсөн. ын царай нь цонхийсон, амнаас нь цус гарсан байдалтай уруул нь цус болчихсон, хүзүү, хоолой нь зулгарч улайсан байдалтай байсан. , нар намайг зодчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-/

Гэрч Т.ын “...05 оны 05 дугаар сарын 0-ны үдээс хойш 6 цагийн орчимд би нөхөр болох гийн хамт хонь эрээд уулын ард явж байтал “Ногоон толгой” дээр цагаан машинтай хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь очтол , , нар хоорондоо зодолдсон байдалтай газар уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь бид хоёр "та нар чинь цуг ууж идчихээд яагаад хоорондоо зодолдоод байгаа юм бэ” гээд асуутал зүгээрээ эгч гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт буцаад уулын ар руу хонь руугаа явсан. Хонио уул руу туучихаад эргээд , , нар дээр очтол хоорондоо дахиад зодолдсон байдалтай ын амнаас нь цус гарсан уруул нь цус болчихсон сууж байсан. бид хоёрыг очтол ыг сууж байхад нь нүүрэн тус газар нь удаа өшиглөсөн. ...Амнаас нь цус гарч уруул нь цус болсон байсан, мөн ын хүзүү хоолой нь зулгарч улайсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 05 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 075/68 дугаартай: “Э.ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, нуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтлүүд байна. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс - хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар, бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******0-*******/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн *******/

Э.ын Дундговь аймгийн ******* сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн /

Хохирол төлсөн талаар Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн *******/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 0-0*******/

Сум дундын дүгээр шүүхийн ******* оны 05 дугаар сарын 6-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн -5/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Э. нь 05 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 6 цагийн үед бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Э. нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, нуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд” учирсан. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс - хоногийн өмнө үүсгэгдсэн болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 05 оны 05 сарын 6-ны өдрийн 075/68 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч Э.ын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун шилбэнд зулгаралт, нуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* нь хүүхдийн тэтгэмжийн асуудлаас үүдэн маргалдаж, шүүгдэгч  ******* нь миний ахыг зодсон гэх шалтгаанаар шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүр цээжин тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, шүүгдэгч ******* нь  түүний өмсөж явсан хүзүүний алчуураар хоолойг нь боох зэргээр зодож учруулсан болох нь шүүгдэгч нарын болон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

        Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд  шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Э. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, саналгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Шүүгдэгч нар хохирогч хохирол 500.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан *******ийн Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг э тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 05 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч нарыг тус бүр Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг бичгээр гарган, шүүгдэгч нарт танилцуулж, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Иймд шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******, ******* нарт торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7., *******6., *******6. дугаар зүйлийн , , *******, дэх хэсэг,  *******6.6, *******6.7, *******6.8, *******6.0, *******6.*******, *******8., *******8. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт эд 600 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР