| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/00447/И |
| Дугаар | 137/ШШ2022/00412 |
| Огноо | 2022-10-07 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 137/ШШ2022/00412
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс /УБД:..., РД:.../-ийн хүсэлттэй,
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... ажилтай, ... тоотод оршин суух, ... овогт Б.О утас:....,
Гуравдагч этгээд: Монгол улсын иргэн, ... оны ... сарын ...-нд Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... тоотод оршин суух, ... овогт Ж.Т /РД: .../-д холбогдох
Албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Ж.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... тоотод оршин суух хаягтай ... овогт Ж.Т /РД:.../ нь гудамж талбай, гэр, орон сууцандаа бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг болох нь оролцогч нарын тайлбар, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байх тул Захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэжээ.
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Багийн цагдаа нарын хүсэлт, тус сумын 2, 3-р багийн оршин суугчдаас гомдол мэдээлэл ирдэг. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа Т-ын гэрийн хавиар явж эргүүл хийдэг, гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч байдаг. Түүний эцэг, эх нь мөн архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй боловч хүсэлтээ цагдаад гаргаж өгдөггүй. Учир нь дараа нь хэрүүл болдог гэдэг. Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр мөн архины албадан эмчилгээнд явуулах дүгнэлт гарсан. Иймд Ж-ы Т-ыг Захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.
Гуравдагч этгээд Ж.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж овогтой Т миний бие Замын-Үүд сумын ... тоотод суудаг. Одоогоор аав, ээж, дүү ам бүл дөрвүүлээ амьдардаг. Одоогоор дүү Т хил дээр байрлан ажилладаг. Аав Ж Дорноговь аймагт эгчээ харахаар явсан. Жил бүр дулаан ортол явдаг, одоо ээж бид хоёр хоёулаа байгаа. Ээж нас өндөр бие муутай ус түлээндээ ч явж чадахгүй тул би ойр зуур ажил хийж эм тариа, мод, нүүрс дөхүүлж өгдөг. Иймд миний биеийг харгалзан үзэж албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоогоор өндөр настай ээжийн хамт амьдарч байгаа. Дүү маань хил дээр улирлын чанартай ажил хийж байгаа. Аав Сайншанд руу явчихсан. Өндөр настай ээждээ түлээ нүүрсийг нь дөхүүлэх хүн надаас өөр хүн байхгүй. Би архи уухгүй байгаа иймд архины албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс Ж.Т-ыг архины албадан эмчилгээнд явуулахыг хүсэж шүүхэд ханджээ.
Ж.Т нь архины албадан эмчилгээнд явахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.
Ж.Т нь 2010 оноос хойш байнга согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэдэг, ар гэрийн тайван, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг алдуулдаг, ахуйн хүрээнд бүлэг бөөгнөрөл үүсэгдэг зэрэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ..., цагдаагийн ...Б.С-ын тайлбар /хх-ийн 7/, П.Г, Д.Т, Б.Б нарын тайлбар /хх-ийн 8-10/, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ... Б.О-ы хэсгийн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 14/, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 15-16/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар багийн Засаг дарга Н.Д-ийн тодорхойлолт /хх-ийн 22/, Судалгааны хяналтын сангийн бүртгэл /хх-ийн 26/, эрүүлжүүлэх байранд ирсэн хүний бүртгэл /хх-ийн 27-28/, албадан эмчилгээнд хамруулсан хүний бүртгэл /хх-ийн 29-30/, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд Ж.Т-ыг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзэв.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар .... овогт Ж-ы Т /РД: .../-ыг албадан эмчилгээнд хамруулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Ж.Т-ыг албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ж.Т-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Ж.Т-ыг албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садны хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б