| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/152 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай,
урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял,
Мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял,
Мөн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн овогт /РД:ЗК9**************1*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 0******* дугаар сарын 27-ны шөнийн 22 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар баг тоот хашаанд агсам тавьж хохирогч нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохих, толгойгоороо мөргөж газарт унагаан өвдгөөрөө цээжин тус газарт цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь "баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 0******* дугаар сарын 27-ны өдөр орой цаг хэд болж байсныг сайн санахгүй байна шөнө л болчихсон төвөөс харих гээд алхаад гэр рүү очиж байсан. Тэгсэн гэрт эхнэр ирчихсэн гэрээс гараад ирэхээр нь эхнэр гэрийн хойд талд юм яриад зогсож байсан. Тэгсэн гэрээс багийн дарга гарч ирээд та хоёр яагаад байгаа юм зодолдоод байгаа юм уу? гэхээр нь би танд ямар хамаатай юм гэсэн чинь багийн дарга Ж. намайг газар унагаахаар нь би гараараа нүүрэн тус буюу нүд хэсэгт нь хоёр удаа цохчихсон юм. Тэгсэн эхнэр цагдаа дуудчихсан байсан. Удалгүй цагдаа ирээд цагдаагийн газар авч ирсэн юм. Би ял шийтгэл эдэлж байсан. Би ******* оны ******* дугаар сарын *******-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Эхээс 4 үүлээ би айлын ******* дахь хүүхэд нь байгаа юм. Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар ******* жилийн сургуулийг 2004-2014 онд суралцаж төгсөөд Улаанбаатар хотын "Мон-Алтиус" биеийн тамирын сургуульд ******* жил сурч байгаад төгсөөгүй юм. Одоо хөдөө гэртээ аав, ээжтэйгээ мал маллаж байгаа. Би Дундговь аймгийн ******* сумын -р баг тоотод эхнэр, хүүхдийн хамт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85/
Хохирогч : "2025 оны 0******* сарын 27-ны орой 22 цагийн үед намайг гэрт байхад гэх хүн над руу залгаад та завтай байна уу? намайг гэр рүү хүргээд өгөөч гэхээр нь ээж чинь хаачсан юм гэхэд манай ээж хөдөө явсан гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ завтай байсан за бэлдээд байж бай одоо очъё гэсэн удалгүй гараад ирсэн. Тэгээд би 2 ажилчныг нь баруун лагерт хүргэж өгчхөөд 1 хүнийг нь ******* сумын 5 дугаар сургуулийн хажуу талын орон сууцанд буулгаж өгсөн. Тэгээд ыг тоотод хүргэж өгтөл хүнээс айгаад байх шиг байсан. Та хүлээж байх уу? би гал түлье гэж хэлэхээр нь би гэрт нь ороод зогсож байтал түлээ аргал оруулна гээд гарсан. Тэгтэл гэрийн гадаа эрэгтэй хүн дуугарч хэрүүл маргаан үүсгэж хүмүүс зодолдоод байх шиг болохоор нь гараад очтол нь эхнэр ыг гэрийн зүүн хойд талд хашааны буланд шахаж боож унагаж 2 удаа гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд би очоод Моломоо боль, яаж байгаа юм та хоёр гэж хэлээд Моломын заамдсан гараас таттал гүйгээд хашааны хаалгаар гарч байгаа харагдсан. Тэгтэл Молом эргэж хараад хэд хэдэн удаа гараараа нүүрэн тус газар цохиж намайг заамдаж толгойгоороо хэд хэдэн удаа мөргөж газар унагаж өвдгөөрөө цээжин дээр өвдөглөөд хоёр өвдгөөрөө ээлжилж цохиод байсан. Тэгэхээр нь би Моломоо Зоригоо ах нь байна гэсэн тэр чинь ямар хамаатай юм гээд, би танихгүй байгаа юм болов уу гэж бодоод Моломоо багийн дарга чинь байна гэсэн чинь чиний багийн дарга байх чинь ямар хамаатай юм. Чамайг хутгалж алаад булсан байхад хэн ирж авах юм гээд загнаад байсан. Мөн д хандаж ээжийгээ дууд бүгдийг ална гээд хашгираад байсан. Тэгтэл цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ... согтуу байсан ямар шалтгааны улмаас цохисныг нь сайн мэдэхгүй байна. ******* 2025 оны 0******* сарын 27-ны шөнө зодож миний 2 нүд хөхөрсөн, үүдэн дээд шүд хөдөлсөн, чихнээс цус гарч хавдаж гэмтэл шарх үүссэн. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцийн дүгнэлт гаргуулмааргүй байна. Надад гомдол санал байхгүй ..." гэх мэдүүлэг /хх-ийн 44- 4/
Гэрч Г.ын "... Тухайн үед ахыг гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж байхыг нь харсан. ах цохиж зодсон зүйл байхгүй. Би хажууд нь байсан. Би салгах гээд Моломжамцын гараас нь татсан чинь намайг цохих гээд байхаар нь цагдаа дуудсан юм. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 8*******/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0725/19 дугаартай "... биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс *******-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн *******-*******0/
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн №148 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн *******1/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн *******/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-**************/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******4-*******8/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 1*******-114/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ж. нь 2025 оны 0******* дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн үед бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ж. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* 2025 оны 0******* дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар баг тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохих, толгойгоороо мөргөж газар унагаан өвдгөөрөө цээжин тус газар цохих үйлдлээр учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “ ...уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.ыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь "баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл" учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ж. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гомдол, саналгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн *******2/а дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, прокурорын шүүгдэгчид санал болгосон уг ял шүүгдэгчийн удаа дараа хүний эрүүл мэндэд хохирол учруулж торгох ял шийтгүүлж байсан хувийн байдалд тохирч байгаа эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүгдэгч *******ад прокурорын саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******ад торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******., *******.7, *******.8, *******.*******, *******.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Моломжамцад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР