Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

           Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******5 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 1990,0*******,0*******,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990  оны  0*******  дугаар  сарын 0*******-ны  өдөр  Дундговь  аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш, дасгалжуулагч, мужаан мэргэжилтэй, ******* барилга корпорацид механикч ажилтай, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт Дундговь аймгийн *******  сумын дугаар баг 1*******-*******0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗП900*******0*******16/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу *******0*******5 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 00 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар баг, “Залуус” хороолол 1*******-*******0 тоот гэртээ хадам эгч “хүүхдээ өгч явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт өмд, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

        Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би өмнө нь мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******8/

 

           Хохирогч “Би *******0*******5 оны 06 дугаар сарын 15-ны шөнө гэртээ амрах гээд байж байхад манай охин эгчийн охин хоёр юм ярилцаад ээжид чинь хэлчих үү гээд хоорондоо шивэр авир яриад байхаар нь юу гээд байгаа юм гээд асуухад ахын охин чатаар аав доод дэлгүүрээс архи авч ирж ууж байна гэнэ гэсэн. Тэгээд яаж байна гэж асуухад аав агсрах гээд л байна гэж хэлэхээр нь нэг их юм бодолгүй орондоо хэвтэж байтал хотоос манай том эгч утсаар залгаад нөгөө архи ууж байна гэнэ чи очоод манай ******* хүүхдийг авчих гээд ярихаар нь нөхрөө яваад ир гэтэл манай нөхөр лай гээд яваагүй. Тэгээд би өөрөө өөрийн охин , эгчийн охин Маралмаа хоёрыг дагуулаадын гадаа очоод , Маралмаа хоёрыг , хоёроо аваад ир гээд оруулаад гадаа машиндаа суугаад үлдсэн. Тэгтэл манай том эгч дахиж залгаад хүүхдүүд авсан уу? гээд байхаар ньынд ортолын том охин дүүгээ авч явна, явуулахгүй гээд байж байсан.ад аниатайгаа энэ хэд манайд хоночихоод маргааш ирнэ биз гэж хэлэхэд танай дүү хаачсан юм гээд над руу агсраад орилж хашгираад над руу ойртоод ирэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн. Тэгсэн чинь зөрүүлээд намайг түлхсэн. Тэгээд барьж байсан өмдөөрөө намайг цохисон. Тэгэхэд шил далийгаад шилээ тэгшлээд чи ер нь яагаад байгаа юм гэсэн чинь намайг цохиод тэгээд би ухаан алдсан байсан. Сэрэхэд миний охин болон ******* миний хоёр талд гарчихсан уйлаад байж байсан. Тухайн үед би юм хэлж чадахгүй, нүд олигтой нээгдэхгүй байж байгаад арай гэж юм ярихтай болоод чи яаж байгаа юм гэхэд чиний заяа чинь тэр гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад хуулиараа явна биз гэхээр нь тэгвэл би цагдаагаар явна гэхэдын том охин цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээдыг аваад явсан. Дараа нь манай охин аав руугаа залгаад ах ээжийг зодчихлоо, ээж ухаан алдаж унасан хүрээд ир гэж дуудсан. Нөхрөө ирсний дараа түргэн орж үзүүлсэн. 1 дэх өдөр гэмтэлд үзүүл гэсэн. нь их согтуу байсан. ...Тухайн үед миний нүд рүү цохиод би ухаан алдаж таталт өгсөн. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, толгой өвдөж байгаа. Тухайн үйл явдлаас болж миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн **************/

          Гэрч “...*******0*******5 оны 06 дугаар сарын 1*******-ний шөнө цагийг нь сайн санахгүй байна. Манай эхнэрынд очиж ******* хүүхдийг нь авч ирнэ гээд охин , дүү хоёрыг дагуулаад явсан. Хэсэг хугацааны дараа манай охин утсаар залгаад ах ээжийг зодчихлоо хурдан хүрээд ир гээд уйлаад байхаар нь гэрээсээ гараадынд очиход эхнэр үүдэнд нь баруун талаараа хэвтэж байсан. Хэдэн хүүхдүүд хажууд нь байсан. Тэгээд би юу болсон юм гээд өргөөд босгоход толгой өвдөөд байна хэлж байсан учир тэднийхээс авч гараад хүүхдүүдээ гэрт буулгачихаад эмнэлэг орж эхнэрээ үзүүлсэн. Эхнэрээсээ юу болсон тухай асуухадад зодуулчихлаа гэж байсан.ыг хаачсан талаар нь асуухад цагдаа аваад явсан гэж байсан. ямар шалтгааны улмаас манай эхнэрийн биед халдсан талаар мэдэхгүй байна. Хүүхдүүдээс асуухад ах цохиод унагачихсан гэж байсан. Эхнэр тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байсан. Манай эхнэрийн зүүн нүд нь хөхөрчихсөн, зүүн гарын шуу хэсэгт нь хөх болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******5 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн 0*******5/31 дугаартай “... биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1*******-16/

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн *******0*******5 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 1/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Х.Золзаяа нь *******0*******5 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Х.Золзаяа нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* *******0*******5 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 1*******-*******0 тоот өөрийн гэртээ “хүүхдээ өгч явуулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар өмдөөр болон гараараа цохиж учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “ ... мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ын хохирогч нүүр хэсэгт өмдөөр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал цус хуралт” гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

          Хохирол төлбөрийн талаар:

 

 Хохирогч Х.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн болно.

       

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******0*******5 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Золзаяа гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

      Шүүгдэгч *******ад торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.*******, 36.1, 36.******* дугаар зүйлийн 1, *******, 3, ******* дэх хэсэг, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч   овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ад *******50 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол  шүүх  биелэгдээгүй  торгох  ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Золзаяа гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.УУГАНБАЯР