Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

         Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч О.Одончимэг

         Хохирогч *******

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  ******* оны  *******  дүгээр  сарын  *******-ны  өдөр Дундговь  аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗИ93*********************/.

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч ******* нь 202 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг “” гэх газарт хохирогч *******ыг “аавыг цохисон” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, тавлавчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хамар янзлуулах хэдэн төгрөг өгчихвөл өөр гомдолгүй” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би 202 оны 03 сарын 8-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын -р баг гэх газарт байх өвөлжөөн дээрээ төл малаа тавиад байж байтал ******* нилээн согтуу манайд ирсэн. Тэгээд удалгүй ******* гэрээс хашгираад агсам тавиад та нарыг дүүгээрээ алуулна гээд манай бурхан болсон ахыг маань нэр ус хочоор нь дуудаад гараад ирсэн. Тэгээд *******той аав зууралдаж байгаад газарт ойчсон. Тэгэхээр нь би ******* манай аавыг цохиод унагачихлаа гэж бодоод очоод *******ын нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон чинь аав салгасан. Тэгээд *******ыг яв гээд явуулсан. ******* согтуугаар бурхан болсон ахын маань нэр хочоор нь дуудаад манай аавыг газарт унагачихаар нь настай хүнийг цохиод унагачихлаа гэж бодоод удаа гараараа цохисон. Би ******* онд Дундговь аймгийн ******* суманд айлын том хүү болж төрсөн. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р дунд сургуульд 2000 онд элсэн орж 2008 онд 9-р ангиа төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд ******* сумын -р багт оршин суух аав ээж дээрээ очиж одоог хүртэл мал маллаж байна. Одоо аав, ээж эхнэр, -6 насны 2 хүүгийн хамт ******* сумын -р багт амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 44/

Хохирогч *******ын: “*******г танина. Би Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг Их-Уул гэх газар байх өөрийн гэрээсээ 202 оны 03 сарын 8-ны өдрийн 0 цагийн орчимд эхнэр Амарсайханы хамт тус сумын дүгээр баг Баруун төгрөг гэх газарт байх гэх айлаас өөрийнхөө машиныг авах гээд гарсан. Тэгээд гэх айлаас Амарсайхан түрүүлээд гэр рүүгээ явсан. Тэгээд би тэр айлдаа хэсэг байж байгаад очоод тай нэг шил архи хувааж уугаад байж байтал манай эхнэр өөрийн эзэмшлийн 7-7 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явж байгаад гэх газарт байх Цолмон гэх айлаар орсон. Тэгээд Цолмон гэх хүнтэй юм яриад сууж байтал хажуунаас нэг хүн миний нүүр рүү удаа цохисон. Би тухайн үед согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Тэгээд Цолмон гэх айлаас гараад Урнаа гэх айлд очоод байж байтал манай эхнэр Амарсайхан ирж намайг авсан. Тэгээд эхнэр бид 2 гэрээрээ орчихоод сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлж цагдаад хандсан. ******* гэх хүн миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Миний хамар хугарч зүүн нүд хөхөрч хавдсан. Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Ямар нэгэн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-0/

Гэрч : “202 оны 03 сарын 8-ны өдөр өөрийн нөхөр хамт гэх айлаас машин авах гээд явсан. ынд орхичихоод шууд гэр рүүгээ явсан. Тэгээд үдээс хойш ирэхгүй болохоор нь ынх руу утсаар залгасан чинь аль түрүүнд явсан гэж хэлсэн. Тэгээд би малдаа явж байгаад овоон дээр гарсан чинь манай саахалт Уранчимэг гэх айлын гадаа манай машин харагдсан. Тэгэхээр нь яваад очтол Эрдэнэболд Уранчимэгийн гэрт хамар нь муруйчихсан нүд хамар нь хавдартай, хамрын хажуу талд язарсан цус гарчихсан байсан. Тэгээд би аваад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод малаа янзалчихаад 2 цагийн орчимд сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлж цагдаад мэдэгдсэн. Эрдэнэболд гэх айлаас гараад Цолмон гэх айлд очсон чинь Цолмон гэх хүний хүү гэх хүн зодсон байсан. Манай нөхөр жаахан халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 2/

Гэрч Д.ын: “202 оны 03 сарын 8-ны өдөр Эрдэнэболд манайд ирсэн. Би ачааны машиныг аймгаас өвс тэжээл ачиж ирэх гээд гуйсан байсан юм. Аймгаас өвс тэжээлээ авчихаад Эрдэнэболд руу яриад машиныг нь хүргээд өгөх үү гэсэн чинь зүгээрээ би өөрөө очоод авъя гэсэн. Тэгээд 8-ны өдөр 0 цагийн үед Эрдэнэболд эхнэрийнхээ хамт манайд ирээд эхнэр нь буцаад явсан. Би Эрдэнэболдод нэг шил архи гаргаж өгсөн. Тэрийг бид 2 хувааж уусан. Тэгээд Эрдэнэболд машинаа унаад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -6/

Гэрч Б.: “202 оны 03 сарын 8-ны өдөр би гэртээ байж байтал гаднаас ******* манайд нилээн согтуу орж ирсэн. Тэгээд би гэртээ *******той хоёулаа юм яриад суусан чинь өөдөөс агсам тавих шинжтэй дуу нь чангараад шалтгаангүйгээр чамайг ална шүү гээд байсан. Тэгэхээр нь за хүү минь харьж амар гээд гэрээс гаргах гэтэл би гэрийнхээ босгонд тээглээд унасан. Тэгтэл яг тэр агшинд ******* чамайг ална шүү гээд хашгиртал манай хүү хороонд мал тавьж байгаад гүйж ирээд та одоо яагаад байгаа юм бэ? миний аавыг зодоод байгаа юм уу? гээд гараараа *******ын нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад *******ыг явуулсан. Тухайн үед *******ын хамраас жаахан цус гарсан байхаар нь би арчиж өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-20/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 073/9 дугаартай: “*******ын биед хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Хоншоор ясны хугарал гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 27-29/

      Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

      Дундговь аймгийн ******* сумын эрүүл эндийн төвийн 202 оны 03 сарын 8-ны өдрийн Мөнхбаярын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 64/

      Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3/

      Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эрүүл мэндийн даатгалын санд 37.30 төгрөг төлсөн талаар баримт болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

      Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

      Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

      Үйл баримт, гэм буруугийн талаар:

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 202 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг “” гэх газар бусдад зодуулсан үйл баримт болсон байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн 202 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 072/9 дугаартай дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч *******  202 оны 03 дугаар сарын 8-ны өдөр “аавыг цохисон” гэх шалтгаанаар хохирогч *******ын нүүрэн тус газар гараараа цохих байдлаар учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

      Шүүгдэгч *******гийн хохирогч *******ын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

       Хохирол төлбөрийн талаар:

       Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй байна. Шүүгдэгч  хохирогчийн 202 оны 03 сарын 8-ны өдөр өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 37.30 төгрөгийг болон эмчилгээний зардалд 00.000 төгрөг /хх-ийн 7/ тус тус төлсөн байна. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

       Харин хохирогч ******* шүүх хуралдаанд “хамар янзлуулах хагалгаанд орох шаардлагатай” гэж мэдүүлж байх тул цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гоос нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

        Оногдуулах ял шийтгэлийн талаар:

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

      Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

      Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гоос нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.УУГАНБАЯР