| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0139/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/159 |
| Огноо | 2025-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, өвөө, эмээгийн хамт Дундговь аймгийн ******* сумын -р баг, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗГ96**************11/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* 05 оны 05 дугаар сарын 6-наас 7-нд шилжих өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон хороололд үйл ажиллагаа явуулдаг “prius” засварын газарт, мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 6-8 тоот хашааны орчимд болон мөн хашаанаас зүүн тийш километр газарт тус тус хохирогч “миний нэг дүүг хүүхэдтэй болгоод салсан, одоо нөгөө дүү рүү утсаар ярьсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, хүзүү, цээж, хэвлий, нуруу, шуу, гуя хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “баруун нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, дух, хүзүү, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдрийн өглөө нь найз тай уулзсан. Уулзаад лакатер дээр очиж нэг пиво уучхаад цаашаа Дундговь аймгийн сум руу явсан. суманд хуучны танил ахтай уулзаж дахин пиво уусан. Орой болтол тэнд байж байгаад буцаад наашаа ирэхдээ сумаас пиво авч гарсан. пивоны нэгийг нь лакатер дээр ирж ихэнхийг нь би уусан. өмнө нь миний нэг дүүг хүүхэдтэй болгож зодож хаячхаад одоо дараачийнх нь дүү рүү дугаараа нууцлаад яриад байна. Нэг сайн айлгах хэрэгтэй байна гэж ярилцсан. Ингээд бид аймаг орж ирээд ажил дээр очсон. нэг машин янзлаад зогсож байсан. тай юм яриад зогсож байхад Балжаа хажуугаар орж ирээд дорцовны иш бариад байхаар нь булааж аваад гаргачхаад гараад уулзаадахъя гэсэн. гарахгүй завгүй байна гэхээр нь заамдаад толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Гэтэл тэнд байсан хүмүүс салгасан. Тэндээс хөдөлж яваад ойролцоо байж байгаад учраа олох гээд гэрийнх нь үүдэнд очсон. машинтай гарах гэж байхад нь бид өмнө нь машинтайгаа тулж зогсоод би буугаад жолооч талын хаалгыг татах гэсэн боловч онгойхгүй байхаар нь арын хаалгыг нь татахад онгойсон. Гэтэл хажуугаар хутга барьж орж ирээд д тулгахаар нь би хутгыг булааж аваад буулгачхаад эндээс хөдөл гэсэн. аймгаас нэг их холдуулаагүй зогсоогоод татаж буулгаад нилээн маргалдаж зодолдож байгаад барьж явсан хутгаа газар зоогоод орхисон. Тэндээсээ дахин хөдлөх гээд машин руугаа суулгах гэсэн боловч суухгүй байх үед араас нь юмаар цохисон. Юугаар цохисныг нь би анзаараагүй. Тэгээд ойчихоор нь машин руугаа чихэж суулгаад дахин аймгаас хөдөлж зогсоод буусан газраа дахиад зодсон. хэд хэдэн удаа цохиж, хавирч, өшиглөсөн. Тухайн үед би нилээн согтуу байсан учир аль хэсэг рүү нь цохиж өшиглөснөө сайн мэдээгүй. Сүүлд нь уусан юм гараад тайвшраад машинд үлдсэн байсан нэг пиво тай хамт уучхаад тэндээс хөдөлсөн.” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 05 оны 05 дугаар сарын 6-ны өдөр найз хамт сум явсан. суманд нэг ахтайгаа тааралдаад нэг том пиво уусан. сумаас буцахдаа дэлгүүрээс пиво авч гарсан. Авсан хоёр пивоо аймгийн наад талын лакатарын тэнд Балжинямын хамт түүний машинд нь уусан. Би өмнө нь пиво уусан байсан болохоор нилээд согтсон байсан. Пиво ууж байхдаа би найз д хандаж манай бага дүү руу дугаараа нууцлаад залгасан байна. Өмнө нь миний нэг дүүг хүүхэдтэй болгоод салсан байж одоо нөгөө дүү рүү яриад байна энэ мууг жаахан айлгаад хашраамаар байна гэж хэлээд ажилладаг засварын газар руу хамт явсан. Би засварын газар руу ороод тай юм яриад байж байсан. Би тай юу гэж ярьснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд барьж аваад хэд хэд цохиод татаад өвдөглөөд элэгдэж байсан. Тэгэхэд хүмүүс ирээд намайг салгасан. Тэндээс гараад тай хамт түүний машинд суугаад баруун тийш явж байсан. Тэр хооронд би арай гайгүй ухаан орсон. Тэгээд буцаж яваад дээр гэрт нь очиж уулзъя гээд х руу явсан. Бид хоёрыг гэрийн гадаа машинтайгаа ирэхэд машинтайгаа яг хашаанаасаа гарах гэж байсан. Бид хоёр тэдний хашааны хаалга дээр тулж очоод гаргалгүй зогссон. Би түрүүлээд машинаас буугаад машины жолооч талын хаалгыг татахад онгойгоогүй. Тэр хооронд машины цаад талаар тойрч очоод жолоочийн нөгөө талын хаалгыг татаж онгойлгоод хажууд суусан. Би жолоочийн ар талын хаалгыг онгойлгоод суусан. Машинд ороход хутга барьчихсан сууж байсан. тэр үед утсаараа дугаар хийгээд хүн рүү залгах гэж байхаар нь би түүний утсыг булааж аваад хэдүүлээ ийшээ гараад учраа олъё гэсэн. хутга бариад байхаар нь би хутгыг аваад чи машиндаа суу гэсэн. Би машины ар талд суугаад үлдсэн. Би аас авсан хутгаа гартаа бариад мөрөн дээр тавиад зүүн тийшээ хөдөл гэсэн. Тэндээс хөдлөөд зүүн урагшаа явж байсан санаж байна. Би тэр үед хутгатай гараа мөрөн дээгүүр давуулчихсан явж байсан. Явж байгаад машинаа зогсоосон. Бид хоёр машинаас буугаад би нэг гартаа хутгаа бариад нөгөө гараараа заамдаад түлхээд явсан. Тэгж явахдаа хутганыхаа үзүүрээр түүний хоолойг доороос дээш нь хөнгөхөн зураад манай гэр бүлээр битгий оролдоод байгаарай гэж айлгасан. Тэгээд хутгаа газар хаяад нүцгэн гараараа хэд хэдэн удаа түүний толгой руу цохисон. Тэр үед гараараа нүүрээ хааж байсан. Тэгэхээр нь би газар хавирч унагасан. Газар унасан байхад нь хэд хэдэн удаа өшиглөсөн санаж байна. Яг хаана нь өшиглөснөө мэдэхгүй байна. Мөн гадаа их харанхуй байсан. Тэгээд би тэндээс холдох гээд заамдаад машин руу чирсэн. Машины гадаа очоод суулгах гэтэл суухгүй байсан. Тэгсэн чинь араас нь юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь би машин руу түлхээд суулгасан. Тэндээс цааш зүүн тийш хөдлөөд 1 км орчим яваад дахин буугаад бид хоёр зодолдсон. ыг холдуулж байсан зодох гээд орж ирээд байсан. Би тэгж байгаад тай юм яриад арай уужраад тайвшраад ирсэн. Тэгээд машинд байсан нэг пивоо авч ирээд бид гурав хувааж уусан. Тэндээсээ хөдлөөд гэрийн гадаа ирсэн. Би гэр рүү ороход эхнэр унтаж байсан. Би эхнэрт нь гадаа нөхөр чинь байгаа нөхрөө ав бид хоёр сая зодолдоод би нөхрийг чинь зодоод хаячихсан шүү гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр гараад явсан. Тэгээд орж ирээгүй удаад байсан. Би гараад хартал , нарын машин аль аль нь байхгүй байсан. хашаанд түүний эхнэрийн машин байсан. Би хаалгыг нь татахад онгойсон. Би тэр машинд сууж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө эхнэртэйгээ ирээд намайг гэрт хүргэж өгсөн. тэр хоёр зодолдоод байх шиг байсан. Тухайн үед гадаа харанхуй юм харагдахгүй байсан. Хутга машинд байсан. Анх машинд ороход хутга барьчихсан машины урд талд сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67/
Хохирогч Д. “Би боржигон хороололд байрлах Приус засварын газарт ажилладаг юм. 05 оны 05 дугаар сарын 6-ны орой цагийн орчим ажил дээрээ байхад манай салсан эхнэрийн ах болох , түүний найз нар манай ажил дээр согтуу ирээд гараад ир уулзъя гэсэн. Би тухайн үед машин задлаад буцаагаад боож байсан учраас завгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд хажуугаас ын найз "чамайг гараад ир гээд байхад яагаад хэгжүүрхээд байгаа юм бэ" гээд над дээр ирээд газар байсан дорцовны ишийг бариад над руу далайсан. Тэгэхэд түүний барьсан дорцовны ишийг булааж аваад чи түр байж бай гээд түүнийг түлхээд намайг заамдаж авсан. Тэгэхэд нь "би завгүй байна. чи яг яах гээд байгаа юм бэ" гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг заамдаж аваад шууд миний нүүр рүү нилээд хэдэн удаа цохисон. Би өөрийгөө хамгаалж толгой болон нүүрээ хоёр гараараа халхалж барьсан. Намайг гараараа толгой нүүрээ хамгаалж байхад гэдэс цээж хэсэг рүү өвдөглөөд эхэлсэн. намайг тонгойлгоод миний нүүр рүү өвдөглөх гэхэд нь би гараараа хаасан. Тэгэхэд намайг татаад нүүр рүү -******* удаа цохисон. Тэгж байтал манай захирал Жагай ах эхнэртэйгээ бас машин янзлуулах гэж байсан хүмүүс орж ирээд ыг надаас салгасан. ыг хүмүүс аваад явахад "би *******ы хутга байна. Чамайг хаа байгаа газраас чинь очиж ална" гэж хашхираад гарсан. Тэгээд би удалгүй ажлаа тараад яг гэртээ ортол нар манай хашааны үүдэнд машинтайгаа хүрээд ирсэн. Би тэр үед ажлын хүний машиныг унаад явж байсан. шууд машины арын суудалд суугаад намайг "чи муу таарахгүй юм шиг байна аа" гэж хэлээд намайг ар талаас боосон. Тэгтэл ын найз цэнхэр өнгийн бариултай хутга барьж машинд орж ирээд чамайг ална гээд хутгаа надад тулгасан. Тэгэхэд түүний хутгыг булааж аваад "байж бай би эхлээд учраас олоодохъё" гээд хутгыг нь аваад миний хүзүүнд тулгасан. хутгаа миний хүзүүнд тулгаж байгаад ийшээ хөдөл гээд зүүн тийш заасан. Нэг их хол яваагүй байтал зогсоогоод машинаас буулгаад нэг гартаа хутга бариатай нөгөө гараараа намайг дахин зодож эхэлсэн. Намайг зодож байгаад приус *******0 машинд суулгах гэсэн. Тэгэхэд нь би эсэргүүцээд тай зууралдаж байхад нь миний ар талаас нуруу руу төмрөөр цохисон. Тухайн үед гадаа харанхуй юу ч харагдахгүй байсан. намайг цохиход би гэдийхэд намайг машин руу түлхэж оруулсан. Тэндээс дахин зүүн тийшээ км орчим яваад зогссон. Тэнд зогсоод намайг дахин зодсон. д хандаад би тамхи татлаа одоо чи зод гэж хэлсэн. намайг зодох гэж ирэхэд нь би түүнийг түлхэж өөрөөсөө холдуулж, цохих гээд далайхад нь гарыг нь бариад ойртуулаагүй. намайг зодож чадахгүй надад хүрэхгүй байгааг мэдээд хүрч ирээд намайг тийрээд газар унагасан. Буцаж татаж босгоод дахин хавсарч унагасан. Газар унасан байхад миний нуруу руу удаа өшиглөсөн. Би газар хэвтэж байтал чи юундаа маяглаад байгаа юм бэ? босоод ир машинд ганц юм байгаа тэрнийг хувааж ууя гэсэн. машинаасаа нэг том пиво гаргаж ирсэн. Тэр пивийг бид гурав хувааж уусан. Тэгснээ дахин намайг зодоод эхэлсэн. Тэгж байтал ын уусан архи гарсан байх арай гайгүй болоод намайг машин дээр хүргэж өгсөн. Би машинаа унаад гэртээ очсон. хоёр миний араас манай гэрт ирсэн. Би гэрийнхээ хаалгыг татаж үзэхэд цоожтой байх шиг байсан. Би машинаасаа юм аваад эргээд гэрийнхээ хаалгыг татаж үзэхэд манай гэрт орж ирээд суучихсан. Манай эхнэрт би зодчихсон гэж хэлээд байж байсан. манай гэрт орж ирчхээд ерөөсөө явахгүй суугаад байсан. Тэгэхээр нь би эхнэрээ аваад машиндаа суугаад хөдөө гарч хоноод өглөө үүр цайж байхад ирсэн. Гэртээ ирэхэд нь манай эхнэрийн машинд нь суучихсан нэг гартаа манай гэрийн хутгыг барьчихсан унтаж байсан. Би ын төрсөн дүү Сувд гэх хүнтэй гэр бүл байсан юм. Бид хоёр дундаасаа нэг охинтой. Бид хоёр салаад жил болж байна. хэд хоногийн өмнө манай гэрт ирээд намайг дэлгүүр явсан хойгуур одоо манай сууж байгаа эхнэрт хүүхдээ тоодоггүй гэж ярьсан байсан. Би хэд хоногийн дараа охиноо аймагт ирсэн гэж дуулаад Сувдаагийн дүү охин болох Нэргүй рүү охиноо асуух гэж залгаад танайхаар ямар улсууд байна гэж асуусан. Би уг нь охиноо ирсэн байвал хүүхдийн баяр болж байгаа юм чинь хэдэн төгрөг өгөх санаатай залгасан маань тэр. Түүнээс хойш 10-0 минутын дараа над руу залгаад чи яахаараа манай дүү рүү залгадаг юм гэсэн. Тэгэхэд нь би "охиноо асуух гэж залгасан юм” гэж хэлсэн. чи муу гэв гэнэт охиноо санаж дээ гээд над руу уурласан. Би тай хэрэлдэж муудалцах сонирхол байгаагүй утсаа тасалсан. Тэр асуудлаас болоод манай ажил дээр ирээд намайг зодсон гэж бодож байна. Би цаг өнгөрч байхад гэртээ харьсан. ******* цагийн орчимд тай тааралдсан. Гэртээ ирэхэд шөнийн 0******* цаг болж байсан. надад хутга тулгаад ална гэж заналхийлсэн. Мөн зууралдаж байхад миний ар талаас төмөр шиг хатуу зүйлээр цохисон. Тухайн үед харанхуй байсан учраас би юугаар цохисон болохыг нь хараагүй. Би Сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Би гомдолтой байна. Би уг нь хүүхдэдээ мөнгө өгөх гэж утсаар залгасан. Тэгсэн энэ хүнд ингэж зодуулна гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/
Хохирогч Д. 05 оны ******* сарын 08-ны өдөр өгсөн: “... Миний биед учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тухайн гэмтлийг ******* учруулсан. Ц. нь миний нуруу руу нэг удаа зөөлөн цохисон. д цохиулсны улмаас миний биед гэмтэл бэртэл үүсээгүй. Миний биеийн байдал зүгээр байгаа. д зодуулсны улмаас эрүүл мэндийн байгууллагад хандаж тусламж үйлчилгээ аваагүй. бид хоёрыг зууралдаж байхад та хоёр одоо боль гээд голоор орж ирсэн. Тэр үед би ам хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэр хоёр намайг нийлж зодож цохисон асуудал гаргаагүй. Засварын газарт байхад над руу дорцов бариад далайхад чи яах гээд байгаа юм гарч бай гээд ыг гаргасан. Мөн манай гэрийн гадаа хутга бариад машинд орж ирээд суухад түүний хутгыг булааж аваад чи гар бид хоёр ярина гээд мөн гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн *******-1*******/
Гэрч : “Манайх Боржигонд хувиараа Приус засварын газар ажиллуулдаг юм. 05 оны 05 дугаар сарын 6-ны орой цагийн орчимд би нөхрийнхөө хамт засварын газрын гадаа хүмүүстэй юм яриад байж байтал нэг хүн дотор танай засварын газрын ажилтанг согтуу хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр яваад очтол манай засварчин урьд өмнө зүс таних гэх залуу нэг гараараа заамдаад нөгөө гараараа нүүр болон толгой руу нь хүчтэй цохиж бас өшиглөж өвдөглөж байгаа харагдсан. Нөхөр бид хоёр очиж ыг ас салгасан. Тэгээд тэр хүн шууд яваад өгсөн. Зүс таних гэх залуу өөр бас нэг согтуу залуутай хамт явсан. Тэр залуу зодож цохисон эсэхийг би хараагүй. Ажлын гадаа зогсож байхад болон танихгүй залуу архи үнэртүүлээд манай засварын газар руу орсон. Тэгээд төд удалгүй манай засварчин залууг зодож байсан. Ямар шалтгааны улмаас зодсон эсэхийг би мэдэхгүй байна. Би гэх залууг салгахад тэр д хандаж чи муу *******ы хутга Жамбаа гэж таних уу? би хашааны үзүүрт хутгатайгаа байгаа шүү замаа мэдэж яваарай" гэж заналхийлж хашхирч байсан. нь манай засварчин нүүр болон толгой руу нь нилээд хэдэн удаа цохиж, бас элэг рүү нь өвдөглөөд байсан. Энэ үйл явдал манай хяналтын камерт бичигдсэн байгаа. Эхэлж зодоход нь , , өөр нэг танихгүй залуу энэ гурав дотор байсан. Өөр хүн байгаагүй. Бид нар гаднаас орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч : “Тухайн өдрийн орой цаг өнгөрч байхад би авто засварынхаа газрын гадаа хүнтэй уулзаад зогсож байхад манайхаар үйлчлүүлж байсан эмэгтэй хүн надад хандаж танай засварын газрын ажилтан залууг нэг хүн зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр засварын газарт ороход манай ажилтан гэх залууг гаднаас ирсэн гэх залуу заамдаад зогсож байсан. Тэгэхэд гэх залууг ас салгаж авсан. Тэгээд тэр залууг манай эхнэр аваад гарсан. Би өрөө рүүгээ ороод цагдаа дуудах гэтэл гэх залуу миний араас орж ирээд ахаа энэ хоёрыг зүгээр хаячих, би ыг аваад явлаа гэж хэлсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Тэгэхээр нь би согтуу байна гээд машины дугаарыг нь харах гэтэл машиныхаа дугаарыг авсан байсан. Маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад ажил дээр ирээд орой гэрт ирчихсэн байсан. Тэгээд хөдөө гараад хутга тулгасан. Хутгыг нь би хаячихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хутга байгаа газарт очоод хутгыг нь хайж олж авсан. Намайг засварын газар руу ороход заамдсан байдалтай хашхичаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1/
Гэрч : “05 сарын 7-ны шөнө 0******* цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машин ирсэн. Би гэрийнхээ хаалгыг түгжсэн байсан учраас хүн ирээд хаалга тогшиж байгаад явсан. Би тэр үед хаалга нээгээгүй. Удалгүй манай найз залгаад би ирчихлээ хаалга нээ гэсэн. Би хаалга нээгээд байж байхад найз согтуу ороод ирсэн. Би аас асуухад чи ас өөр юм асуухгүй юм уу? би цаадхыг чинь зодчихсон шүү гэж хэлсэн. Тэгээд би гаднаас оруулах гэхэд байж бай би оруулаад ирье гээд гэрээс гараад явсан. гэрт орж ирэхэд нь харахад түүний нүдний доод талд хавдсан байдалтай байсан. Би тай яах гэж нийлсэн юм гэж загнасан. хоёулаа гаръя гээд гэрээс гарсан. Тэгээд бид машиндаа суугаад гэрээс зүүн тийш яваад хөдөө машиндаа унтаж байгаад үүрийн 05 цагт гэртээ ирсэн. Хашаандаа орж ирэхэд миний приус *******0 маркийн машины жолоочийн суудал дээр унтаж байсан. Түүний хажуу талын суудал дээр манай гэрийн модон иштэй хутга байсан. ыг би сэрээгээд бид хоёр гэрт нь хүргэж өгсөн. ын дүү охинтой урьд нь гэр бүл байсан юм билээ. Тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Тэр асуудлаас болоод д өс санасан юм шиг байна билээ. Манай найз залуу надад хүүхдийн баяр болох гэж байгаа юм чинь охиндоо хэдэн төгрөг шилжүүлчих юмсан гэж байсан. тай муудсан байсан болохоор ын утсаар холбогдъё гэж бодоогүй охиныхоо ээж рүү бас залгаагүй ын бага охин дүү рүү нь залгаад охиноо ирсэн үү гэж асуусан гэсэн. Тэр үед байж таараад уурлаад манай найз залууг зодсон гэж ойлгосон. өмнө нь надад хэлэхдээ охиндоо мөнгө шилжүүлье гэж ярьж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/
Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 05 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *******5/75 дугаартай “... Д. биед баруун нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, дух, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын .7.*******-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь биед үзлэг хийгдэхээс -5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 4-45/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн *******6/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/
Хохирогч Д. цагдаагийн газарт гаргасан “...сэтгэцэд гарсан гэмтэлгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй” гэх хүсэлт /хх-ийн 76/
Хохирогч Д. цагдаагийн газарт гаргасан“...тай учир зүйгээ олсон надад гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөрт аас 00.000 төгрөг авсан болно.” гэх хүсэлт /хх-ийн 78/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д. нь 05 оны 05 дугаар сарын 6-ны шөнө бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Д. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, дух, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Хохирогч Д. эрүүл мэндэд учирсан “баруун нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, дух, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “миний дүүг хүүхэдтэй болгоод салсан, одоо бага дүү рүү утсаар ярилаа” гэх шалтгааны улмаас маргаан үүсгэн 05 оны 05 дугаар сарын 6-шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигон хороололд үйл ажиллагаа явуулдаг Приус засварын газарт болон Боржигоны 6-8 тоот хашааны орчим хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх, өшиглөх зэргээр зодож учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, камерын бичлэг, дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч Д. эрүүл мэндэд гараараа цохих, хөлөөрөө өвдөглөх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун шуу, гуянд цус хуралт, дух, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл” учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Мөн хохирогч Д. “...тай учир зүйгээ олсон надад гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөрт аас 00.000 төгрөг авсан болно.” гэх хүсэлт /хх-ийн 78/-ийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 05 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын дагуу шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******6.1, *******6. дугаар зүйлийн 1, , *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР