| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0136/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/160 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг Орон сууц -0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗЗ91**************1/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 0******* оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******. дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 0******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж ,0%) үедээ 43-4******* ДУА улсын дугаартай “Toyota corolla Fielder” маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна.” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би 0******* оны ******* сарын -ны орой ажлаа тараад өөрийн аав нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн Тоёота филдер маркийн тээврийн хэрэгслийг унаад сумын төвд байх дэлгүүр орж лааз пиво аваад сумын төвөөс баруун тийш гарч ганцаараа уучхаад буцаад сумын төв рүү ороод халуун усны хажууд явж байгаад цагдаатай таарсан. Надад “В” ангиллын эрхийн үнэмлэх байхгүй. Драгерь багаж үлээхэд .0%-ийн согтолттой байсан. Би лааз пиво уугаад тээврийн хэрэгсэл жолоодоод 1 километр орчим газар явсан. Би 0******* оны 0 сарын *******-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрх 1 жилийн хугацаагаар хасагдаж 400.000 төгрөгөөр торгуулах арга хэмжээ авагдаж байсан. Би ******* онд Дундговь аймгийн ******* суманд айлын дахь хүүхэд болж төрсөн. 000-008 онд ******* сумын 9 жилийн сургуульд сурч төгсөөд 008-010 онд Архангай аймгийн -р сургуульд 1-р ангиа төгсөөд 010-011 онд ХЦ-ийн 019 дүгээр ангид цэргийн алба хаасан. 011-01******* онд Хөвсгөл аймагт хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 01*******-017 онд Дундговь аймагт ажил хийж байгаад 017 оноос одоог хүртэл ******* сумандаа амьдарч байна. 011 оноос хойш хувиараа янз бүрийн ажил хийж байна. Манай эхнэр Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхэлж би аав, ээж хүүхдийнхээ хамтаар ******* сумын дугаар баг Орон сууц - тоотод амьдарч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн -3/
Гэрч : “Би 0******* оны ******* сарын -ны өдрөөс 0******* оны ******* сарын 3-нд шилжих шөнө 01 цагийн үед сумын төвд халуун усны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байгаад 43-4******* ДУА улсын дугаартай Toyota Corolla Fielder маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан жолооч *******оос архи согтууруулах ундаа үнэртэж байсныг тээврийн хэрэгслийг нь төрсөн аав хүлээлгэж өгөөд аймгийн төвд ирж драгерь багаж үлээлгэн шалгахад .0%-ийн согтолттой байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд жолооч болох ******* ганцаараа явж байсан. Тухайн жолооч нь 0******* оны 03 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “0******* оны ******* дугаар сарын 3-ны өдөр ******* .0 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 4/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 0******* оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1******* дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 3-*******/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 0******* оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 0******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 43-4******* ДУА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн тээврийн хэрэгслийг .0 хувийн согтолттой жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /03 оны 1 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 7.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.0, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа 0******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 43-4******* ДУА улсын дугаартай “Toyota corolla fielder” маркийн автомашиныг .0 хувийн согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 0******* оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 6 сарын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг бичгээр гарган танилцуулахад шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг тогтоохдоо прокурорын саналын дагуу Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 6 /зургаа/ сарын хугацаанд Дундговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР